| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00401/И |
| Дугаар | 139/ШШ2020/00437 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 139/ШШ2020/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.Б-ын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Энэ жил 55 настай. Улсад 22 жил ажилласнаас Хулд сумын 2 дугаар багийн малчин байсан 157, 521, 150 дугаартай малын А дансны миний нэрийг Цэнгэний Батбаяр гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр, зэргийг үндэслэн Цэнгэний Батбаяр гэж бичигдсэн мал тооллогын “А” дансны жинхэнэ эзэмшигч Х.Б- болохыг тогтоож өгнө үү. Тухайн үеийн хүмүүс өөрийнхөө дураар, манай хойд эцгээр бичсэн. Хөдөлмөрийн дэвтэр мөн Цэнгэний Батбаяр гэдэг нэрээр бичигдсэн байсан тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь 1995, 1996, 1998-1999, 2000-2001 оны малын А дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Б-ын хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овог, нэрийг Х.Б- гэж дурьдсан байна.
Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон 157, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 251, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон 150 тоот Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа дээрх “Цэнгэн Батбаяр” гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг архивын лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Х.Б- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 104/000182 тоот төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4 дүгээр хуудас/,
- Х.Б-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5 дугаар хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгаас Малчин-даатгуулагчид олгох 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон 157, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 251, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон 150 тоот архивын лавлагаанууд /хх-6, 8, 10 дугаар хуудас/
-Ц.Б-ын малын “А” дансны лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7, 9, 11-14 дүгээр хуудас/
- Гэрч Ж.Сосор, М.Өлзийхутаг нарын мэдүүлэг /хх-21-22 дугаар хуудас/,
- Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 139/ШШ2020/00292 тоот шийдвэр /хх-23-24 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Х.Б- нь Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон 157, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 251, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон 150 тоот малын “А” дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон /1995 он/ 157 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон /1996, 1998, 1999 он/ 251 тоот, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон /1998-2001 он/ 150 тоот малын “А” данснуудын жинхэнэ эзэмшигч нь Х.Б мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ