| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00055/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00057 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Нарийн бичгийн дарга *******
ын яллагчаар хяналтын прокурор Б. Оюунцэцэг
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн суманд 1990 оны 01 сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ ийн , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД:ПБ 90013091 ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 сарын 27-ны өдөр ******* аймгийн сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Увш хааны цэцэрлэгт хүрээлэнд тус сум дахь цагдаагийн хэлтсийн цагдаагийн албан хаагч цагдаагийн ахлагч ийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
2023 оны 09 сарын 07-ны шөнө 01-02 цагийн орчим ын ийн цолны мялаалгын хүндэтгэлийн шоуны үеэр газар унасан байхаар нь татаж босгох гэтэл нэг хүн араас татахаар нь би унасан. Гэтэл цагдаа надад чи байж бай гэж шаардлага тавихад би цагдаа зодсон байсан Согтуу байсан учир цагдаа гэдгийг мэдээгүй.Цагдаагийн байгууллагад авч ирэхэд та цагдаа зодсон гэж хэлсэн Согтуу байсан учир сайн мэдэхгүй байна. ээс уучлалт гуйсан. Надаас нэхэмжлэх хохирол төлбөр санал хүсэлт байхгүй гэсэн. Миний буруу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: 2023 оны 09 сарын 07-ны шөнө наадмын шоуны хамгаалалтад хэлтсийн албан хаагч нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Увш хааны цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт хүмүүс бөөгнөрөөд байхаар нь явж очиход согтуу хүмүүс хэрүүл маргаан үүсгэж байхаар нь тарж явахыг шаардахад Ц.******* эсэргүүцээд урдаас салаавч өгөхөд гарын холдуулахад миний нүүр хэсэгт нэг удаа цохиход хамраас цус гарч дээд уруул язарсан гэмтэл учирсан.
Би цагдаагийн албаны тухай хуулийн 23 зүйлд заасны дагуу тухайн газрыг орхин явах шаардлага тавьсан. Тухайн үед би албаны дүрэмт хувцастай явсан.Уг газар ахлах ахлагч Н.Нэмэхбаяр, Я.Хадбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оюун, байгаль орчны байцаагч Д.Мөнх-эрдэнэ нар байсан. Өөр бусад олон хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... нь цэцэрлэгт хүрээлэнд олон хүн бөөгнөрч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо маргаж байхаар нь шаардлага тавьсан. Гэтэл нэг иргэн чамд ямар хамаатай юм бэ гээд ийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр хүний үйлдлийг таслан зогсоож цагдаагийн хэлтэст авч ирж согтолтыг тогтоож хүлээлгэн өгсөн. ийн дээд уруулын дотор хэсгээр бага зэрэг язарсан шархтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 09 сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цагийн орчим Увш хааны цэцэрлэгт хүрээлэнд согтуу хүмүүс бөөгнөрсөн тэдний дунд нэг хүн архи уугаад согтоод унасан байсныг Ц.******* гэх залуу түүний толгойг өргөж босгох гэж байгаад унагаасан.
Тэр үед та хойшоо байж байгаарай гэхэд урдаас нь салаавч өгч заамдаж барьж авсан гараараа нүүр хэсэгт нэг удаа цохиход уруулын дээд хэсэг язарч цус гарсан. Тухайн иргэнд албадлагын арга хэмжээ хэрэглээгүй. Тухайн үед ахлах дэслэгч Х.Аманбек, цагдаагийн дэслэгч Х.Бүркитбай цагдаагийн хошууч Э.Шинэ-Оргил, замын цагдаагийн зохицуулагч Б.Бямбацагт, нар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ. Ц.******* ийг цохисон байсан. Ц.******* нь ухаан мэдрэлгүй согтуу байсан бөгөөд барьж аваад өчих мэх хэрэглэж дарж байгаад машинд суулгаж хэлтэст авч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн -19 дүгээр хуудас/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 1003 тай...ийн биед уруулын дотор салстад няцрал гэмтэл тогтоогдлоо.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ийн биед үүсэн гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас/
Ц.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 59 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/
Ц.*******д холбогдох хэрэгт хохирол төлбөргүй гэх тооцооны баримт /хх-ийн 74 дүгээр хуудас/
Яллагдагч Ц.*******ы хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 82 хуудас/
Яллагдагчид Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 / Хоёр сая долон зуу/ мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг 10 /Арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ц.******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг дурдсугай.
6 .Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг ******* аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлд зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдсугай.
8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ