Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00038

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж,

          Улсын яллагчаар хяналтын прокурор  *******,

          Нарийн бичгийн дарга *******,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /онлайнаар/,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Мо-Эн-Ко” ХХК-д туслах ажилтан ажилтай,  ам бүл- 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын   багт оршин суух, РД:ПМ9419, ******* овогт *******

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч  *******  нь 2023 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө ******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт орших малын жижиг гэрээс нэг уут буюу 5 кг 375 грамм ноолуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 591.000 /таван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:        

          Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Согтуу гэрээс гараад Даваадашийн жижиг гэрээс 1 уут ноолуур авсан. Ямар ч зорилгогүй зүгээр авсан, х манайхаас нилээн хол байсан. Тэдний ямааг би самналцаж өгсөн. 5 цагт ноолуур самнаад дууссан. Тэнд ноолуур байсныг харсан. Нэг мэдэхэд ноолуур аваад гараад явж байсан. Ноолуурын үнэ 591.000 төгрөгийг төлнө” гэв.

          Шүүгдэгч  *******ын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн сумын нуур багт байрлах ямаа самнаж өгсөн. Нөгөөдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө би 08 цагийн үед Бандай гэх ченж айлд очоод цагийн ажил хийгээд ямаа, хонины мах шулаад байж байтал урд нь надтай хамт ажилладаг байсан залуу согтуу ирсэн. Тэгээд би махаа шулаад дуусаад орой 22 цагийн үед нөгөө залууг гэрт нь хүргэж өгье гэж бодоод гэрийг нь заалгаад алхаж байтал тэр залуу өврөөсөө тал шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэр архийг дуусгаад нөгөө залууг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харих замдаа хашааны хажуу талаар өнгөрч яваад тэдний хашаа руу ороод жижиг гэрийн хаалгыг татахад онгойсон бөгөөд уг гэр лүү ороход гэрийн баруун талд 2 цагаан шуудайтай ноолуур байхаар нь нэгийг нь аваад гараад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод гэрийн баруун талд байрлах чулуун хашааны хажууд байдаг овоолготой дугуйнд хийгээд гэртээ орж унтсан. Маргааш нь намайг гэртээ байж байтал сумын хэсгийн цагдаа Баасанцэрэн ирээд хэсэг авч яваад айлаас ноолуур авсан уу гэж асуухад би согтуудаа авчихсан байна гэж хэлээд ноолуур нуусан газраа зааж өгч ноолуурыг гаргаж өгсөн. Би 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тэдний жижиг гэрт ямаа самнасан бөгөөд тэр гэрт ноолуур байж магадгүй гэж бодоод хаалгыг нь татаж үзэхэд онгойсон гэр лүү ороход 2 шуудай ноолуур байхаар нь нэгийг нь аваад гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

           Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 80 тооны ямаа самнаад жижиг 2 уут ноолуур гарахаар нь малыг нь жижиг гэртээ оруулаад тавиад гадна хаалгыг нь мяндсан уяагаар 19 цагийн үед уяад хажуу талд байдаг гэртээ орж амраад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 06 цагт босоод ямаагаа бэлчээх гээд жижиг гэр лүүгээ ортол жижиг ууттай ноолуур байхгүй байхаар цагдаад мэдэгдсэн юм. Ямааг манай хүргэн, охин бид нар самнасан юм. Би 5 орчим килограмм ноолуур хулгайд алдсан. Ямар нэгэн цоож байхгүй уяагаар уясан байсан. Алдсан ноолуураа олж авмаар байна. Манай жижиг гэрт хүн амьдардаггүй бөгөөд уг гэр нь төл мал оруулдаг, ямаа самнадаг гэр юм. Миний хулгайд алдсан ноолуур олдсон бөгөөд би хохирол нэхэмжлэхгүй ноолуураа буцааж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, 

         

         Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Улаанбаатар хотод амьдарч байгаад 2022 оны дугаар сар хавьцаа ирсэн. Одоогоор эхнэр 3 хүүхэдтэй ноднингоос хойш “Мо-Эн-Ко” ХХК-ны баяжуулах дээр ажиллаж байгаа эхнэр нь гэртээ хүүхдээ хараад өөрөө ганцаараа ажиллаж мөнгө олж байгаа аав ээж хоёрын бие нь өвдөөд эмнэлэг эргээд явж байгаа. Ямар нэгэн хөрөнгө  эд зүйл гэх юм бол байхгүй ээгэх мэдүүлэг,

          Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, ажилч хөдөлмөрч, архи дарс уудаггүй, хүнд их тусархуу дуу цөөнтэй даруухан юм, бид хоёр амьдраад 4 жил болж байна. Том хүү 4 настай, бага нь 1 настай , ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг,

              - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

              - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

             - гэрэл зургийн үзүүлэлт,

             - эд зүйлийн үнэлгээ,

             - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

             - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

               Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт орших малын жижиг гэрээс нэг уут буюу 5 кг 375 грамм ноолуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

           Иймд шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 591.000 /таван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч  ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “... 1 ( нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

          Шүүх шүүгдэгч  *******ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******ад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 кг 375 грамм ноолуурыг хохирогч Л.Даваадашид буцаан олгож, 5 кг 375 грамм ноолуурыг үнэ 591.000 /таван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******ад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, /хаалттай/ хорих ангид даалгасугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5кг 375 грамм ноолуурыг хохирогч Л.Даваадашид буцаан олгож, шүүгдэгч *******аас  5кг 375 грамм ноолуурын үнэ 591.000 /таван зуун ерэн нэгэн мянган/  төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Л.ТҮВШИНЖАРГАЛ