Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

          ******* аймгийн Булган сум дахь Сум ын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга *******,

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******, 

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд  төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл , /эхнэр хүүхдүүдийн хамт/ ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух,******* овогт *******ийн . /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Б. нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  ******* аймгийн ******* сумын багийн нутагт дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ын нүүр болон нурууны хэсэгт өшиглөн түүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… нь манайд орж ирээд тамхи татаж, тамхиныхаа үнс, шүлсээ гэрт хаяад, над руу дөхөөд байхаар нь би суугаагаараа хойш ухарч байгаад ширээнд тулаад зогссон. Гэнэт миний хамар луу цохисон. Түүнээс болж бид хоёр зодолдсон” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай найз , нарын хамт ******* сумын ******* баг руу гарч аймгаас ирсэн хүмүүст 2-3 адуу зараад буцаж орой 18 цагийн үед ******* суманд ирсэн. Тэгээд бид гурав  пиво аваад манай гэрт очиж хувааж уугаад байж байтал гэртээ очоод морио тавьчхаад буцаад ирье гэж хэлээд  орой буцаад манайд ирээд бид гурав үлдсэн 1 пиво хувааж уусан.

         манай гэрт тамхи татсан үнсээ унагааж, шүлсээ хаяад байхаар нь би босоод чи одоо болиоч гэрт шүлс баасаа хаяад байх юм гэж хэлэхэд миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед би пиво уугаад жаахан халчихсан байсан болохоор уурлаж ын нүүр болон нуруу хэсэгт гараараа 2-3 удаа цохисон.Тэгээд манай найз бид хоёрыг салгаад гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг,

          Хохирогч ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын *******оос найз , Жижгээ нарын хамт адуу зараад ******* суманд ирээд 2, литрийн хэмжээтэй 2 ширхэг Сэнгүр пиво хувааж уугаад гэртээ ирээд сууж байгаад буцаж  морио тавих гээд гэрээсээ гараад найз , Жижгээ нартай дахиж уулзаад ийнд ороод 2, литрийн хэмжээтэй Сэнгүр авч уугаад би ухаанаа алдаад согтчихож болсон явдлаа сайн санахгүй байна. Сэргээд харахад найз намайг газар унагаагаад баруун хөлөөрөө нүүр болон нуруу хэсэг рүү өшиглөөд цохиод байсан тэгээд би гэр рүүгээ шөнийн 03 цагийн үед ирсэн. Баруун талын хавирганууд өвчтэй, 2 нүд хавдаж хөхөрсөн, нуруу хэсэг өвчтэй, хамар хавдаж битүүрсэн, ууц хэсгээр өвчтэй байна. Би найз тэй хэрэлдэж зодолдсоноо санахгүй байна гэх  мэдүүлэг,

          ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Миний хамтран амьдрагч 2023 оны 08 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед ******* аймгийн ******* сумын багт байрлах аав  *******ийн гэрээс уяж байгаа мориндоо өвс идүүлнэ гэж гараад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өглөө үүрээр 03 цаг өнгөрч байхад архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн орж ирээд унтсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад ыг сэрээд харахад 2 нүд нь хөхөрч хавдаад, хамраас нь цус гарсан, нуруу хэсэг нь хөхөрсөн, дух хэсэг нь хавдсан, 2 гарын шуу хэсэг нь шалбарч хөхөрсөн байсан. , Жижгээ гэх 2 хүнтэй уулзаж хамт архи согтууруулах ундаа хэрэглэж нь зодсон гэж хэлж байсан...“ гэх мэдүүлэг,

           ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Найз , Баянжаргал нарын хамт *******оос бид гурав хүнд адуу  зараад ******* сум руу 20 цагийн үед орж ирээд ийн гэрт очиж 2, л хэмжээтэй Сэнгүр пиво 4 ширхгийг хувааж уугаад би согтоод унтаж байгаад шөнийн 01 цагт сэрэхэд , Баянжаргал нар маргалдаад сууж байсан би тэгээд та хоёр унтаач юундаа маргалдаад байгаа юм бэ гээд гэрээс нь гараад хөдөө гэр рүүгээ явсан. Би тэр хоёрыг зодолдож байхыг нь хараагүй..“ гэх мэдүүлэг,

           Хохирогч ын биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 941 дугаартай: ын биед хоёр нүдний дээд, доод зовхи болон хамар хэсгийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамар хэсэг болон хоёр чихний хэсэг, хүзүүний баруун болон ар хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний алим хэсгийн зүүн салстын цус хуралт, баруун далны зүүн доод хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн зулгаралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ын биед учирсан хоёр нүдний дээд доод зовхи болон хамар хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт,

         - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

         - гэрэл зургийн үзүүлэлт,

           Гэрч:Цогоогийн Отгонхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Найз , Баянжаргал нарын хамт адуу зараад ******* суманд орой 20 цагийн үед ирээд ийн гэрт ирсэн. Тэднийд 2. л пиво 4-ийг хувааж уугаад би согтоод унтаж байгаад шөнийн 01 цагт сэрэхэд , Баянжаргал нар маргалдаад сууж байсан.

          Би босоод та хоёр маргалдахаа болиоч гээд хэлчихээд гэр лүүгээ явсан. Тэр хоёрыг зодолдож байгааг хараагүй гэх мэдүүлэг,

          ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 941 дугаартай....ын биед хоёр нүдний дээд доод зовхи болон хамар хэсгийн цус хуралт, хамар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт хамар, хоёр чих,хүзүүний баруун болон ар хэсгийн зулгаралт,зүүн нүдний зүүн хэсгийн салстын цус хуаралт, баруун далны зүүн доод хэсгийн зулгаралтууд, зүүн далны доод хэсгийн зулгаралт, баруун суганы урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт,

           Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол,

           Шүүгдэгч Б.ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутагт дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ын нүүр болон нурууны хэсэгт өшиглөн түүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ын  мэдүүлэг,  ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 941 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

******* аймгийн Булган сум дахь Сум ын прокурорын газраас ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  шийдвэрлэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан байна.   

 Шүүгдэгч Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, , 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

. Шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          6. Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ