| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/00056/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00059 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Хосбар |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн сум дахь сум ын шүүхийн шүүгч ******* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагчаар хяналтын прокурор *******
Иргэний нэхэмжлэгч ******* /онлайн/
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Ховд аймгийн сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны сарын -ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл /эх, дүү нарын хамт/ хот дүүрэг, , Монелийн 8-672 тоотод оршин суух урьд ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* РД:СЮ8777,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.******* нь 202 оны 04 сарын -ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн сумын багийн нутагт байх ын хөтөл гэх газар - улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад иргэн ын жолоодож явсан - улсын дугаартай Потон загварын том оврын тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсгийг мөргөн зам тээврийн осол гаргаж загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 4 настай, өсвөр насны зорчигч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...202 оны 04 сарын -ны өдөр бид хоёр Ховд аймгийн сум руу хоол хүнс, түлш авахаар - улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Дэлгүүрээс хараа архи 0.5 л архи 1 ш, 0.75 л архи 2 ш-ийг аваад буцаад цоохор ын засмал зам гарч замын машинаас түлш авахаар цаг гаруй зогсож байхдаа авсан архиа Бат-Эрдэнэ бид хоёр хувааж уусан.
Тэгээд нэг том ачааны машин ирэхээр нь 20 л түлш авч жолоочид нь бид нар Алтай сум руу явж байна гэж худал хэлээд өөр тийш явснаа буцаад нөгөө машиныхаа араас явж байгаад зөрөх гэтэл урдаас машины гэрэл гялбахад нөгөө ачааны машины араас чиргүүл мөргөөд зогссон. Миний унаж явсан машин гэрэл муутай байсан бөгөөд зогсоох арга хэмжээ авч чадаагүй.Машиныг би жолоодон миний хажууд Бат-эрдэнэ урдаа хүүхэд тэврээд сууж байсан.Архи ууж тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг ээжийнхээ хашаа зараад, мөн ажил хөдөлмөр олж хийгээд төлж өгнө. Хохирогчид 200.000 төгрөг нэг удаа өгсөн, нийтдээ 500.000 төгрөг өгсөн. Хүүхдийн гарын шуу хугарсан гэмтэл тогтоогдсон.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа машины хохирол 14.857.400 төгрөгийг мөн адил төлж өгнө. 202 оны 12 сарын 15 гэхэд барагдуулна. Би 2022 оны 9 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....- улсын дугаартай маркийн машин компани эзэмшдэг машин. Би хувьдаа авч байгаа машин. Анх 2 сая төгрөгөөр аваад одоо 9 сая гаруйтай төгрөг үлдсэн.Г.******* надад хохирол төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй. Миний машины үнэлгээгээр гарсан 14.857.400 төгрөгийг барагдуулж өгөхийг хүсэж байна. Уг машины эвдрэл гэмтэл нь засагдах боломжгүй гэж байгаа гэх мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Ослын улмаас хүүхдийн гар гэмтсэн. Хүүхдийнхээ зөвхөн эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг гарсан. Цаашдаа хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна. Эмчилгээний зардлаа шүүхээр нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 7-8 дугаар хуудас/
Зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан гэрэл зураг 14 ш /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 12-14 дүгээр хуудас/
- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт 9ш /хх-ийн 15-18 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн -22 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар 0.75 граммын архи 2 ширхэг, сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво 2 ширхэг, Heinker пиво 2 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би 202 оны 04 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайгаас өөрийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 72 тонн нүүрс ачиж Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт Ярант боомтоор хил гарахаар тээвэрт явж байсан.
Замдаа шар кемпэд хоол идээд цааш хөдлөхөд орой болоод харанхуй болсон учир гэрлээ асааж чявж байхад замын эсрэг талд - дугаартай машины гэрлээ дохиод байхаар нь машинаа зогсоогоод замаа чөлөөлөөд зогсоход хүүхдийн аав нь бууж ирээд түлш дууссан түлш өгөөч гэхээр араас машин ирж байгаа замаа чөлөөлөөд зогс гэхэд замын хажуу тал руу ороод машины толгойтой зэрэгцээд зогссон. Би 20 л шатахуун хийж өгөхөд миний дансыг аваад нягтланд хэлээд мөнгийг өгнө гээд цааш эргээд Алтай сумын чиглэлд явсан. Би машинаа асаагаад хөдлөх гэтэл араас том машины гэрэл гараад том ачааны машин зөрөөд өнгөрсөн. Гэтэл араас нөгөө шатахуун авсан машин ирж чиргүүлийн араас мөргөөд зогссон.
Буугаад очиход ямар нэгэн дуу чимээ гараагүй. Машины зүүн хаалгыг онгойлгоход Бат-Эрдэнэ гэх залуугийн урд сууж явсан хүүхэд шаланд уначихсан байхаар нь өргөж гаргасан. Бат-Эрдэнэ хүүхэд аллаа гэж хэлээд бууж ирсэн. Жолооч нь руль суудалдаа хавчигдсан байсан. Тухайн хүмүүс согтуу байсан гэх мэдүүлэг хх-ийн 48-50 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 05 сарын 22-ны өдрийн 6467 дугаартай ....ын биед зүүн атгаал ясны далд хугарал, нүүр хүзүүнд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн атгаал ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Нүүр хүзүүний нөсөө нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60- дүгээр хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 05 сарын 22-ны өдрийн 6469 дугаартай....Б.Бат-эрдэнэд баруун хөмсөг, духанд сорви баруун эгэмд нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/
Вендо ХХК –ий даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний төлбөр 680.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-ийн 71 дүгээр хуудас/
Вендо ХХк-ны авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /- машин/ хх-ийн 74-76 дугаар хуудас/
Ховд аймаг авто тээврийн төвийн 202 оны 08 сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /эвдэрч гэмтсэн эд ангийн жагсаалт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны хамт/ хх-ийн 85-86 дугаар хуудас/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дугаар хуудас/
Хохирогч Б.Эрдэнэ-очир Refiex эмнэлэгт эмчлүүлсэн эмнэлгийн бичиг /хх-ийн 119-1 дүгээр хуудас/
Улсын бүртгэлийн газраас *******ын *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа гаргуулсан лавлагаа /хх-ийн 171 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 дугаар хуудас/
Хохирогч нь 4 нас 26 хоногтой гэх нас тоолсон баримт, төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 182-18 дугаар хуудас/
Г.*******д холбогдох эрүүгийн хэрэгт гарсан хохирлын тооцоо хохирогч 15.000.000 төгрөг нэхэмжилсэн /баримтгүй/ /хх-ийн 184 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 202 оны 04 сарын -ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн сумын Баян-судал багийн нутагт байх ын “ хөтөл” гэх газар - улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад иргэн ын жолоодож явсан - улсын дугаартай Потон загварын том оврын тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын хэсгийг мөргөн зам тээврийн осол гаргаж загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 4 настай, өсвөр насны зорчигч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэний мэдүүлэг, хохирлын үнэлгээ, ослын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч Б:Эрдэнэ-Очирын зүүн атгаал ясны далд хугарал болох хүндэвтэр гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар согтуурсан мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэлээ.
Хохирогч т энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хохирлыг тооцох боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч ******* нь - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд Вендо ХХК-ны үнэлгээгээр гарсан 14.857.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Вендо ХХК –ий даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний төлбөр 680.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ буюу согтуурсан мансуурсан үедээ жолоодож зам тээврийн осол гаргасныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллаж, шүүгдэгчийн хувийн байдал,үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн үйлдэлд маргаагүй, хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхэд Эд мөрийн баримтаар хураагдсан 0.75 граммын архи 2 ширхэг, Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво 2 ширхэг, Heinker пиво 2 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгаж шийдвэрлэж, шүүхэд битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.4, 6.6, 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйл, 6. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2-т зааснаар согтуурсан, мансуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 /Найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 8 /Найм/ сарын хугацаатай хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 7 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1.4, 6.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 граммын Хараа архи 2 ширхэг, Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво 2 ширхэг, Heinker пиво 2 ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, Вендо ХХК нь үйлчилгээний төлбөр 680.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Г.*******аас 14.857.400 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******т олгосугай.
8.Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
9.Шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ