Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 25

 

                                                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ-т холбогдох

“Э” ТӨҮГ-аас зарласан “SX/EW технологиор катодын зэс боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ЭҮХХК/201905150 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М-ын гаргасан “Нэхэмжлэлээс татгалзах  тухай” хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Манай компани 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э” ТӨҮГ-аас зарласан “SX/EW технологиор катодын зэс боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ЭҮХХК/201905150 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2020/0010/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “З” ХХК-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

           

                                    ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА