Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00039

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

      аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын багт оршин суух, урьд 2 удаа ял шийтгүүлсэн, 27 оны дүгээр сарын -ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан, 28 оны дүгээр сарын -ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн гэх ******* ургийн овогт . регистрийн дугаар: ПМ91.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын багийн нутаг “Ноёны овоо” гэх газраас олон тооны бод мал буюу эзэмшлийн зөв хацар дээрээ “Н” үсэгтэй, буруу чихэндээ улаан даавуутай улаан зүсмийн ингэн тэмээ, эзэмшлийн баруун хонго дээрээ хас тамгатай, зөв чихэндээ цэнхэр даавуутай, хүрэн зүсмийн ингэн тэмээг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн буюу нийт 2.700.000 /хоёр сая долоон мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын багийн нутаг “Ноёны овоо” гэх газраас эзэмшлийн улаан зүсмийн ингэн тэмээ, эзэмшлийн хүрэн зүсмийн ингэн тэмээг тус тус хулгайлж, хохирогч , нарт нийт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би оны дугаар сарын -ний өдөр аймгийн сумын гол багаас аймгийн сумын төв рүү хувийн ажлаар ноос ноолуурын үнэ ханш судлаад явж байгаад сумын төвд дэлгүүрийн хажуугийн сандал дээр сууж байтал дэлгүүрээс тортой юм барьчихсан зүс танихгүй нэг ах гарч ирээд дүү машинаараа нэг айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Би мэнд ус асуугаад зогсож байтал тэр хүн надад ямар ажилтай явж байгаа талаар хэлэхдээ хойд голд тэмээ алж байгаа талаар хэлсэн. Тэгээд би яг хаана юм бэ гэж асуухад Ноёны овоо гэх газар хэлж байсан. Тэгээд би өглөө эрт босоод мотоцикльтой тэмээ алсан гэх газарт очиж үзэхэд хоёр тооны тэмээ нядлаад явсан байсан бөгөөд нэг нь миний өөрийн хээлтэй төрөх дөхсөн ингэ байсан. Тэгээд би цагдаад хандсан. Манай тэмээ зөв хацар дээрээ “Н” үсэгтэй, буруу чихэндээ улаан даавуутай, улаан зүсмийн нас гүйцсэн төрөх дөхсөн ингэ байсан. Би *******д тэмээ мал ав гэж зөвшөөрөл өгөөгүй. Зүс таньдаг залуу юм. ******* надаас 2 жилийн өмнө 4 тэмээ аваад надад оровчийн тэмээ өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байгаа. Уг нь манай тэмээ гэдэг газарт бэлчээрт байсан. Яаж голд аваачиж нядалсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/

            2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би оны дугаар сарын 18-ны үед гэртээ байж байхад над руу Цагдаагийн байгууллагаас цагдаагийн ахлах мөрдөгч З.Батнасан гэх хүн залгаад манай тэмээний им тамга асуусан. Тэр үед манай тэмээ аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт нядлагдсан байж болзошгүй гэж хэлэхэд би сумын Цагдаагийн хэсэг дээр ирж нядлагдсан тэмээний арьс болон толгойг харахад манай тэмээ мөн байсан. Манай тэмээ баруун хонго дээрээ хас тамгатай, зөв чихэндээ цэнхэр даавуутай, хүрэн зүсмийн сувай ингэ байсан. Би *******тай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, хааяа тэмээ мал асууж таарах үедээ мэнд асуугаад өнгөрдөг зүс таних залуу. Би түүнд тэмээ ав гэж зөвшөөрөл өгөөгүй. Манай тэмээ гэх газарт байсан. Тухайн үед Ноёны овоо гэх газарт нядлагдсан байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 69 дүгээр тал/

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би оны дугаар сарын -ний өдөр гэртээ байж байтал суманд амьдардаг гэх залуу над руу залгаж би суманд ирээд явж байгаад сумын хойд хэсэгт дэрсэнд машинаа суулгачихлаа ирээд машин татаад гаргаад өгөөч гэсэн. Би тухайн үед миний машин муу гэж хэлсэн боловч надад өөр унаа олдохгүй байна ирээд туслаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би машинаа асааж очоод шаварт суусан машиныг нь гаргаж өгөх үед түүний машинд *******, нар сууж байсан. Тэгээд би , нарыг тэмээ нядалж дуусахаар нь гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Намайг очих үед 2 тооны тэмээ нядлаад цоохор цаасан дээр тавьсан байсан. Намайг очих үед шаварт суусан машин болох гэх хүний барьж явсан цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд нядалсан тэмээний махыг ачаад *******,, нар суугаад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 71-72 дугаар тал/

4. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би сумын төвд гудамжинд явж байтал манай найз Ө. ирээд хөлсөөр тэмээ гаргуулах юм гэнээ гэсэн. Гэтэл сумын багийн иргэн ******* хажуудаа үл таних Б.хүү гэдэг хүнтэй ирээд ******* нь би энэ хүнд хоёр тэмээ өгөхөөр болсон юм та гаргаад өгөөч гэхээр нь би хүү гэх хүнтэй хэдээр гаргах талаар ярилцахад 1 тэмээг 50.000, хоёр тэмээ гаргаж өгвөл 100.000 төгрөг та хоёрт өгнө гэхээр нь зүгээр байж байхаар тэгье гээд тохиролцоод аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Ноёны овоо гэх газраас ертөнцийн зүгээр баруун талд очиход 70-80 орчим тэмээ бэлчээрт байсан. Гэтэл ******* ботготой ингэнээс миний хоёр сувай ингэ байгаа юм гээд бэлчээрт байгаа тэмээнээс өөрийн биеэр бугуйлдаж ширээ бөхтэй хүрэн ингэ, шаргалдуу хөх ингэ хоёрыг барьж аваад шууд бид хоёрыг нядал гэхээр нь гаргасан. Гаргах үед ширээ бөхтэй шаргалдуу хөх ингэ тун удахгүй төрөх дөхсөн том хээлтэй байсан. Нөгөө хүрэн ингэ нь хээлгүй байсан. Хээл нь томорсон төрөх дөхсөн байсан ширээ бөхтэй шаргалдуу хөх ингэ нилээд том ингэ байсан ба буруу чихэндээ улаан өнгийн даавуутай байсан. Им тамгыг нь ажиглаагүй. Нөгөө хүрэн ингэний тамга тэмдгийг мөн хараагүй. 4 настай гэмээр бага ингэ байсан. Тэгээд хоёр тэмээ гаргасны дараа хүү гэх хүн цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгслээр махыг ачаад явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 75-77 дугаар тал/

5. Гэрч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тус өдөр гэртээ байж байтал багийн иргэн ******* хажуудаа үл таних Б.хүү гэдэг хүнтэй ирээд ...би энэ хүнд 2 тэмээ өгөхөөр болсон юм аа та хажуудаа нэг хүн олоод гаргаад өгөөч гэхээр гудамжаар гартал найз болох таарсан тэгээд бид хүү гэх хүнтэй хэдээр гаргах талаар ярилцахад 1 тэмээг 50,000 /тавин мянга/, 2 тэмээ гаргаж өгвөл та хоёрт 100,000 /нэг зуун мянга/ төгрөг өгнө гэхээр зүгээр байж байхаар тэгье гээд тохиролцоод аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Ноёны овоо гэх газраас ертөнцийн зүгээр баруун талд очиход 70-80 орчим тэмээ бэлчээрт байсан. Гэтэл ******* нь ботготой ингэнээс миний 2 сувай ингэ байгаа гээд бэлчээрт байгаа тэмээнээс өөрийн биеэр бугуйлдаж ширээ бөхтэй хүрэн ингэ, шаргалдуу хөх ингэ хоёрыг барьж аваад шууд нядал гээд бэлчээрт нь манай найз бид 2-оор гаргуулсан. Гаргах явцад шаргалдуу хөх ингэ тун удахгүй төрөх дөхсөн, том хээлтэй байсан. Нөгөөдөх нь хээлгүй байсан. Тэмээ гаргаж байх хугацаанд хүү, Батнасан, Галиндав тэр гурав 0,75 хараа нэртэй архи гаргаж тойруулж хийсэн би бага зэрэг архи уусан. Тэгээд 2 тэмээ гаргасны дараа хүү гэх хүн цагаан өнгийн пробокс маркын тээврийн хэрэгсэлд ачаад явсан. Хээл нь томорсон төрөх дөхсөн байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би оны дугаар сарын 10-ны орой нар жаргасны дараа өдрийг нь сайн санахгүй байна. ******* ганцаараа манайд ирээд манайд очъё гээд дагаж очиход Пробокс машинтай 1 залуу ирсэн байсан. Тэгээд 0.75 граммын архи уугаад дөхсөн байсан ба хийж өгөхөөр 2 татсан, тэгээд тэр танихгүй залуу нааш явж сумын кемпнээс 0.5 граммын архи авч буцаж *******гийнд очиж уусан. Бид нар тэрийг ууж сууж байгаад /*******гийн гэрт түүний эхнэр, хүүхэд нь сумын төв явсан байхгүй байсан/ өглөө үүрээр нар тусч байхад ах нь харьдаг юм уу? гэхэд ******* би энэ хүнд тэмээ өгч байгаа юм хоёулаа яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид гурав сумын төв гарч шил архи авч түүнийг сумын төвөөс хойш гарч байгаад би ганцаараа уусан. Тэрнээс хойш би тасраад унтсан байсан. Намайг босоод ирэхэд машин шаварт суусан байсан юм. Тэгээд машинаа татдаг хүн хайгаад гэх залуу ирж машиныг татаж шавраас гаргаад Ноёны овоо гэх газарт очиход 2 тэмээ алсан байсан. Махыг нь ачаад буцсан юм. Би архинд жаахан дуртай учир архи уухаар хурдан согтдог юм. Би хичнээн тэмээ байсан, хэний тэмээнээс тэмээ барьж өгч байгааг мэдээгүй, тасраад унтсан байсан. Машин шаварт суусан гэснээс хойш сэргээд босоод очиход буюу Хугаа, бас нэг залуу байсан юм. Тухайн алсан тэмээний зүс им тамга, хэдэн настай тэмээ байсныг мэдээгүй, ямар ч гэсэн 2 тэмээ байсан, толгойг нь хараагүй. хүү гэх залуу *******гаас тэмээ авах гэсэн юм гэж байсан. Өөр зүйл яриагүй. ******* энэ ахад тэмээ зарах гэсэн юм гэж л хэлсэн. Өглөө нь ******* хоёулаа явж энэ хүний тэмээг барилцаж өгье гэхээр дагаж явах замдаа архинд согтоод унтсан байсан. Би тэр хүнийг урьд харж байгаагүй юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос 6 жилийн өмнө аймгийн сумын нутаг дэвсгэрт хонь мал худалдан авч явж байхад хонь зарах айл байна гэхээр явж очиж 10 тооны мал авахад хадмынхаа хажууд амьдарч байсан ба тэр үеэр *******тай танилцаж байсан. Тэрнээс хойш уулзалдаагүй суманд өөрийнхөө аавын хажууд ирсэн байхад тэмээний ноос авах гэж явж байгаад тааралдсан. Энэ өвөл ******* аймгийн суманд аав Амарын хамт ирж хүнээс үхэр авч явж байна гэж тааралдаж миний утсыг аваад, мөнгө төгрөг хэрэг болбол хэлнэ шүү, тэмээ худалдана гэж хэлээд явсан. Тэрнээс хойш оны 04 дүгээр сарын 15-ны үеэр мөнгө хэрэгтэй боллоо гэж эхнэртэйгээ хамт утсаар тэмээ өгнө гэж хэлээд 300,000 төгрөг, дараа нь 10 хоногийн ******* дахиж 100,000 төгрөг шилжүүлж хүнтэй архи ууж байна, гэрийн хүнд хэлж болохгүй гэж хэлсэн. Дараа нь оны дугаар сарын эхээр сургуулийн сурагчдын үсэглэлийн баяр гэж байна гэж хэлээд 150,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Нийт 550,000 төгрөг авсан. Мөнгө авахдаа тэмээний үнийг тохиролцоогүй, надад бага тэмээ өгнө гэхэд 4 настай тэмээ 800,000-900,000 төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Би оны дугаар сарын 10-ны үеэр *******гийн утас руу залгахад холбогдохгүй байсан. сум руу явж машинтайгаа харанхуй болж байхад очсон. Намайг очиход Хөшөөтийн урд талын салаанд ******* мянгат малчин гэх айлд нэг хөгшинтэй архи ууж сууж байхад нь уулзахад маргааш тэмээгээ авч ирж өгнө гэж хэлэхээр *******гийнд хоноод маргааш өглөө нь босоод Айлаа гэх хүний хүүхдэд хонины дунд явчих гэж захиад Айлаа гэх хүнийг аваад гол дээр тэмээ байгаа гээд сумын төв орж тэр 2 нядлагч зүс таних 2 залууг дагуулж аваад сумын төвийн хойд талд ийн хөвөөнд очиход 30-40 орчим бөөн тэмээ байсан. Тэр тэмээнээс 4, 5 насны 2 ингэн тэмээ барьж аваад нядлахаар болоод авч очсон хүндээ нядалж байгаарай гэж хэлээд би архи авахаар сумын төв рүү явж байгаад замдаа шаварт суугаад нэг мотоцикльтой хүн байхаар зогсоож сумын төв оруулж өгөөч гэж хэлээд сумын төв орж тэй утсаар ярьж дуудаад, ирэхээр дагуулж яваад ийн гэрээр ороод *******гаас 2 тэмээ авч байна гэж хэлээд дагуулж яваад машинаа татуулж шавраас гаргаж, ийн хамт явж тэмээ нядалж байгаа газарт очиж тэмээний махаа ачиж аваад тэмээ нядалсан 2 хүнд ноосыг нь аваарай гэж хэлээд, шийрийн өгөөд эд суулгаж явуулаад, мах муудна гээд эртхэн сум руу явсан юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* ах дүү 4-үүлээ. Айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Бид хоёр 25 онд гэр бүл болсон. 3-6 насны гурван хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа. Зан байдлын хувьд эрүүл үедээ даруухан, архи уусан үедээ ширүүн, гэртээ бараг тогтдоггүй, байнга архи ууж, гэр бүлдээ агсам тавьдаг. Манай амьдрал ахуй боломжийн бог мал 200 орчим, 20-30 адуутай, 15 үхэртэй, тэмээ хичнээн байдгийг мэдэхгүй байна. Манай мал хадам аавын малтай хамт байдаг. Суудлын Приус 20 маркийн машин, Порентор маркийн 2 машинтай, мотоцикльтой, сумын төвд хашаатай. ******* намайг ажилд явсан хойгуур хүү гэдэг хүнээс мөнгө зээлж авсан гэсэн. Хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Манай хадам аав, нөхөр хоёр сумруу цагаан сарын өмнө яваад бяруу авч 2-3 хоноод ирсэн. Тэр үеэр хүү гэх хүнээс 500.000 төгрөг зээлж авч ирсэн. Тэр мөнгөндөө оны 04 дүгээр сард ирээд манайд хоноод архидаж байгаад манай тэмээнээс 1 тэмээ өгч явуулсан байсан. Сая оны дугаар сарын 10-ны үеэр байх намайг сумын төвд гэртээ ирсэн байхад хүү хөдөө гэрт манай нөхөр *******тай архидаж хоносон байна лээ. Би хүү гэх хүнтэй уулзаж байгаагүй, танихгүй” гэх мэдүүлэг,

9. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ах дүү 4-үүлээ. Манай 3 дахь хүүхэд байгаа юм. 25 ондтэй гэр бүл болсон. 3-6 насны 3 хүүхэдтэй. Зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөнтэй, архи уудаг, архи уухаараа ааштай, эхнэр хүүхдүүдтэйгээ хэрэлддэг юм. Боловсролгүй, бие эрүүл, ухаан бүрэн. Цэргийн алба хаасан” гэх мэдүүлэг,

8. “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний оны дугаар сарын 26-ний өдрийн ХЦ23-98 дугаартай 8 настай хээлтэй ингэн тэмээг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, 4 настай сувай ингэн тэмээг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр, нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 107-0 дугаар тал/

9. *******д холбогдох Эрүүгийн ******* дугаартай хэргийн хохиролын тооцоо,

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн -28 дугаар тал/

. Амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 29-33 дугаар тал/,

. Дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 34-39 дүгээр тал/

13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,

14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

15. Эд мөрийн баримтад үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 55 дугаар тал/

16. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 56-59 дүгээр тал/

. Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

            Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нь мөнгө олох амар хялбар аргаар, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын 2 тооны тэмээг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Мөн хуульд бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамруулсан болно. 

Шүүгдэгч *******гийн 2 тооны тэмээ хулгайлсан үйлдэл нь дээрх Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч ******* нь тухайн малыг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж хулгайлж, нядалж цаашаа зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч шүүх хуралдаанд “ аймгийн сумын малчин овогтой миний бие *******гаас тэмээг тэмээгээр авч хохирлоо барагдуулсан нь үнэн. Гомдолгүй” гэх, хохирогч шүүх хуралдаанд “ миний бие *******гаас орных нь тэмээ авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нэг тэмээг 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр, нийт 2 тооны тэмээг 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 1800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн сумын багийн засаг даргын тодорхойлолт, 2022 оны мал тооллогын А дансны лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрч , нарын мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу тэдний гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 2700,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй гэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг 2 дахин багасгаж ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 135 кг махыг хууль ёсны эзэмшигч баримт үйлдэн хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бугуйлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, тэмээний 2 ш толгой, бусад ясыг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 135 кг тэмээний махыг хүлээлгэн өгснийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бугуйлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, тэмээний 2 ш толгой, бусад ясыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Л.ТҮВШИНЖАРГАЛ