Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00040

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж,  

            Улсын яллагчаар хяналтын прокурор *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, бэр, 2  хүүхдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, овогт /РД:ПБ65**************15/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг “ хар үзүүр” гэх газарт улсын дугаартай KIA CERES загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 10 сартай амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:         

            Шүүгдэгч  *******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”..Би оны дугаар сарын -ны өглөө 09 цагийн үед сумаас хөдөө байдаг малын гэр байдаг хаваржаа руу манай бэр , ач охин нарын хамт улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумаас гараад  16 км газар буюу сумын нутаг хар үзүүр гэх газар шороон замаар уул өөд гараад  уул руу уруудах явцад миний машины арааны тросс тасраад араанд орохгүй машин жолоодлого алдсан. Тухайн үед уул руу жолоодлого алдаж машин огцом хурдаа авахад үед би тормоз дарах, араанд хийх оролдлого хийсэн боловч машин зогсож өгөөгүй 1000 метр яваад би машинаа замын хажуугаар гаргаж жолоогоо баруун тийш мушгих үед машин онхолдсон. Тухайн үед манай бэр цонхоор гараад унчихсан байсан ба би машины жолоонд дарагдсан байсан замаар явж байсан мотоцикльтой хоёр хүнийг зогсоогоод машинаас гарсан.Тэгэхэд манай ач охин болох тухайн осол болох үед толгой нь юманд дарагдаж нас барсан байсан” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... оны дугаар сарын -ны өдөр би бэр, ачтайгаа хамт хөдөө гэрлүүгээ явж байхад осол гарсан. тээврийн хэрэгслийн тормос бүрэн байсан. Машины арааны тороос тасарсны улмаас ийм осол гарсан” гэх мэдүүлэг,

           Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед манай хадам аав ******* болон 10 сартай охин  Айгерм бид гурав сумаас сумын багийн Нарийн гэх газар луу хөдөө байдаг гэртээ очих зорилгоор хадам аавын эзэмшлийн 13-91 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. аас гараад 18 км орчим яваад хар үзүүр гэх нэртэй газар явж байгаад уул даваад уруудах үед машин араанаасаа гараад газар уруу жолоодлогоо алдсан, манай аав ******* машинаа зогсоох арга хэмжээ авч тормос дарсан боловч машин зогсоогүй тэгээд нэг мэдэхэд машин осолдсон байсан. Машин осолдох үед миний ухаан балартсан байсан тул тэрнээс хойшоо болсон явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлгийн болон онцгой байдлын машин ирчихсэн байсан бөгөөд манай охин нас барчихсан байсан” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...******* эцэг эхээс хоёулаа бөгөөд бага наснаасаа өнчирч хоцорсон. Бага боловсролтой, одоо 5 хүүхдийн хамт амьдардаг. ******* нь төлөв даруу, үг дуу цөөнтэй, хүнд тусархуу, ажилч хичээнгүй хүн байгаа юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй ямар нэгэн муу зуршил байхгүйгэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...******* эцэг эхээс хоёулаа бөгөөд бага наснаасаа өнчирч хоцорсон. Бага байхын мал дээр өссөн 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь 21 онд нас барсан. ******* нь төлөв даруу, үг дуу цөөнтэй, хүнд тусархуу, ажилч хичээнгүй хүн байгаа юм. Архи уудаггүй тамхи татдаггүй ямар нэгэн муу зуршил байхгүйгэх мэдүүлэг,

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 25-ны өдрийн 487 дугаартай ”...*******ийн биед тохой хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******ийн биед үүссэн дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй“ гэх шинжээчийн дүгнэлт,

            Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 25-ны  өдрийн 488 дугаартай ”...ийн биед чихний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ийн биед үүссэн дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй“ гэх шинжээчийн дүгнэлт,

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай ”...М.Айгеримын цогцост гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал, дух, хамар, хацарны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цогцост гэмтлийн зэрэг тогтоохгүй. М.Айгерим нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ“ гэх шинжээчийн дүгнэлт,

         Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаартай ”...*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. *******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт,

          - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

          - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

          - гэрэл зургийн үзүүлэлт,

           - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл,

           - цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаартай ”...*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. *******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлтээр шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан болох нь тогтоогдож байна.  

          Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна

          Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар   зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч *******эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бердын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Бердэд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.Бердэд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

           5. Шүүгдэгч Т.Берд энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Л.ТҮВШИНЖАРГАЛ