Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж,  

            Улсын яллагчаар хяналтын прокурор *******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 11-ний өдөр******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2  хүүхдийн хамт******* аймгийн ******* сумын багт оршин суух, овогт /РД:ПБ79*******1172/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ний шөнийн 00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* аймгийн ******* сумын багт байрлах хохирогч эзэмшлийн дэлгүүрийн хананы 2 давхар шилийг хөлөөрөө өшиглөж хагалж, гэмтээсний улмаас хохирогч 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

           Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн өдөр 2 казак залуутай 2 шил архи гол дээр уусан. Хохирогч дэлгүүрийн гадаа байсан. Яагаад тийшээ очих болсноо санахгүй байна. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,        

            Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Миний бие оны дугаар сарын 13-ны өдөр гадуур буюу ******* гол дээр ганцаараа архи уугаад явж байгаад орой 23 цагийн үед нэлээн согтож муудаад гэр лүүгээ харих гээд ******* сумын багийн нутаг Драгон төв дээр явж байхад манай багийн залуу болох Папраа болон 2 казах залуутай таарснаа санаж байна. Тэгээд тэр хэдтэй юм ярьж байгаад Драгон төвийн урд байрлах “ маркет” гэх дэлгүүрийн гэрэл нь асаалттай байхаар нь дэлгүүрээс нь юм авдаг болоод ай уулзаад юм ярьж байснаа санаж байгаа тэгээд нэг мэдэхэд дэлгүүрийнх нь шилэн ханыг өшиглөөд хагалчихсан юм. Яагаад хагалснаа сайн санахгүй, мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

         Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие******* аймгийн ******* сумын багийн нутагт байрлах “” нэртэй дэлгүүрийн эзэн бөгөөд худалдагч хийдэг. оны дугаар сарын 13-ны өдрөөс -нд шилжих шөнө буюу 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад дэлгүүрийнхээ гадна үүдэн дээр зогсож байхад Драгон төвөөс 4 хүн цуг алхаад ирж байсан. Эхлээд 2 хүн ирээд дэлгүүрээ онгойлгох уу гэхээр нь дэлгүүр хаасан байна онгойлгохгүй гэсэн. Тухайн үед танил болох ******* гэх залуу манай дэлгүүрийн шилэн ханыг налж зогсож байгаад нэг удаа гараараа чичсэн ба тухайн үед би юм хэлээгүй тэгтэл хөлөөрөө тухайн шилэн ханыг өшиглөөд 2 давхар шилийг хагалаад хаячихсан. Тухайн үед би яаж байгаа юм вэ гэх зэргээр хэлэхэд тэр хэд тараад алга болсон. ******* гэх залууг энгийн хувцастай цагдаа залуу явж байгаад бариад авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...*******ийн ахуй амьдрал дунд зэрэг хөдөө мал маллаж амьдардаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бог бод нийлсэн 100 гаруй малтайгэх мэдүүлэг,

           Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...******* бид хоёр гэр бүл болоод 16 жил болж байна. Хувийн зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөнтэй, ажилч хичээнгүй, харьцааны соёлтой, хүмүүжил төлөвшил сайн хүн байгаа юм. Манай нөхөр ******* нь тамхи татдаг, архи хааяа уудаг, архи уухаараа хүнтэй маргалдаж зодолдож асуудал гаргадаггүй байсангэх мэдүүлэг,

           - үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлийн үнэлгээ,

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч  *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.8 дугаар   зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  ******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

          4. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, /хаалттай/ хорих ангид даалгасугай.

            5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Л.ТҮВШИНЖАРГАЛ