Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж,

          Улсын яллагчаар хяналтын прокурор *******,

          Нарийн бичгийн дарга *******,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /онлайнаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /онлайнаар/,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн ******* овогт холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны  өдөр ******* аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын    багт оршин суух, РД:ПА87, *******  овогт Баянзулын

         Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Шүүгдэгч  *******  нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр  ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас нэг тооны хулан адууг ТОЗ-8 маркийн буугаар агнаж, махыг нь хадгалж, амьтны аймагт 9.700.000 /есөн сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:         

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Манайх 2022 оны 11 дүгээр сард ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр ““ гэх нэртэй газар өвөлжиж байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны орчим он сар, өдрийг нь сайн санахгүй байна гийн ус гэх газар малаа услаад явж байтал 2 тооны хулан адуу усны ойролцоо явж байсан. Тухайн үед би ТОЗ-8 маркийн буу авч явж байсан бөгөөд нэг хулан адуу буудаж агнасан. Тэгээд агнасан Хулангаа буудсан газар нь өвчөөд гэр лүүгээ зөөж гэртээ аваачиж хадгалж байгаад оны дүгээр сарын -ны өдөр ах эзэмшлийн Land-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй хажуудаа болон ойролцоо байдаг гэх хүний эхнэр 3 хүүхэдтэй манайд ирээд сум руу явж байна гэхээр нь би суманд байгаа эхнэр 3 хүүхдээ эргэхээр агнасан  Хулангийн махнаасаа үлдсэн хэсгийг нь машинд ачаад сумын төв рүү явсан. сумын төвөөр орох үед замд цагдаа нар зогсоож тээврийн хэрэгсэлд үзлэг хийж миний машинд ачиж явсан махыг шалгаад ангийн мах байна гээд цагдаагийн хэлтэс дээр шалгахаар авч ирсэн. Миний агнасан хулан адуу эр хүйсийн  хулан адуу байсан. Хохирол, нөхөн төлбөрөө төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Хулан адуу агнасан үйлдэлдээ гэмшиж байна. Хулан ангасан буу манай хадам аавын буу юм. Би тэр бууны татвар төлдөггүй, зөвшөөрөлтэй эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хулан адууны махыг идэж байгаад үлдсэн хэсгийг нь гэртээ авч очих гэж яваад хураалгасан. Нөхөн төлбөрт одоогийн байдлаар 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хууль бус ан агнасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эхнэр 5 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хулан адуу нь 9.700.000 төгрөгийн үнэлгээтэй. Экологи эдийн засгийн үнэлгээг амьтны тухай хуульд зааснаар 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилж байна. ******* аймгийн сумын багийн нутаг гэх газар нь говийн их дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт  оны дүгээр сарын -ны өдөр албаны -45 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоо мэдээллийн инженер цагдаагийн дэслэгч хамтаар хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн орчимд сумын төвөөс ертөнцийн зүгээр урд талаас тээврийн хэрэгслийн гэрэл гарахаар нь тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад 52-78 ХОА улсын дугаартай Landcruiser маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан, түүний дүү  ******* нар эрэгтэй эмэгтэй 2 том хүн, 3 бага насны хүүхэдтэй зорчиж явсан. Тухайн  тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийхэд шар өнгийн уутанд мах байсан ба түүнийг задалж үзэхэд улаан хүрэн өнгөтэй байсан болохоор ямар амьтны мах вэ гэж асуухад ******* нохойн хоол гэж тайлбарлаж байсан. Цагдаагийн хэсэг дээр авч очиж шалгана гэхэд тухайн махыг манай дүү авч яваа юм гэж хэлсэн. *******аас ямар амьтаны мах болохыг асуухад хулан адууны мах би 2022 оны 11 дүгээр сарын эхээр багийн нутаг дэвсгэр гэх газраас нэг тооны хулан агнасан түүний үлдэгдэл мах гэж тайлбарласан” гэх мэдүүлэг,

            Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын -ны өдөр албаны -45 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зохицуулагч, цагдаагийн дэслэгч хамтаар хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн орчимд сумын төвөөс урд талаас тээврийн хэрэгслийн гэрэл гарахаар нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад 52-78 ХОА улсын дугаартай Landcuiser  маркийн тээврийн хэрэгслийг гэх хүн жолоодож явсан. Тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийхэд шар өнгийн уутанд хүрэн улаан  өнгийн мах байж болзошгүй зүйл байсныг цагдаагийн хэлтсийн жижүүрт болон экологийн асуудал хариуцсан, цагдаагийн ахмад утсаар танилцуулж хүлээлгэж өгсөн. ******* бид нарт эр хулан байсан, хадам ааваас өвлөгдөж ирсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр агнасан гэж хэлсэн ” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... оны дүгээр сарын -ны өдөр би сумын төвөөс өвс ачих ажлаар манай мал маллаж тусалж байгаа Б.Нацагдорж гэдэг хүний хамт хажуу айлын эмэгтэй бага насны 3 хүүхэдтэйгээ сумын төв орно гэхээр нь дайж аваад сумын төв рүү явахдаа төрсөн дүү болох ын гэрээр ороод явсан тэгэхэд ******* сумын төв орно гэж дайгдсан. Намайг цай ууж байх хооронд ******* машинд ачаа ачсан тэгээд бид нар сумын төв рүү оройхон 22 цагийн орчимд орж явахад цагдаа нар биднийг зогсоогоод авч яваа ачаа тээшинд үзлэг хийгээд *******ын авч явсан махыг ангийн мах гээд цагдаагийн байранд авч ирсэн. Би *******ыг ан хийсэн, миний машинд ямар ачаа ачсан талаар огт мэдээгүй” гэх мэдүүлэг,    

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... эхнэртэй утсаар яриад танайхаас сумын төв рүү явах хүн байна уу гэхэд манай нөхөр явах гэж байгаа гэхээр 11 настай хүүхэдтэйгээ манайд байсан хадам ахын 2 хүүхэдтэй хамт Загдсүрэн ахынд алхаж ирээд дайгдсан. Сум руу явах замдаа Загдсүрэн ах, дүү *******ынд очиход ******* ах сум явна гээд дайгдаад сум руу явцгаасан.  Сумын урд талаас орох гэж байхад цагдаа нар зогсоогоод машины багааж үзээд  цагдаагийн хэсэг дээр авч ирээд ******* явна гэсэн яасан гэж асуугаад би дайгдаж  яваа хүн гэж хэлэхэд машинд чинь мах байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэхгүй гэх шинжээчийн дүгнэлт,

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн  оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 022 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 1960 онд Оросын холбооны улсад ан, агнуурын зориулалттай  үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 загварын галт зэвсэг нь буудлага үйлдэхгүй байна. /туршилтын буудлага үйлдэхгүй байв/, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн гол төмрийн үзүүр хэсгийг 4 см тайрсан, үйлдвэр хийцийг өөрчилсөн, баллистик үзүүлэлтэд нөлөөлөх тул цаашид ашиглах боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт,

           Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг буу мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 1960 онд хуучнаар ЗХУ-д  ан, агнуурын зориулалттай  үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бууны хийц загварыг өөрчилсөн гар хийцийн буу байна. Шинжилгээнд ирүүлсэн буу нь буудлага үйлдэж байна. /туршилтын буудлага үйлдэхэд 7 дэх удаагийн шөвөг төмрийн цохилтоор буудлага үйлдсэн. Учир нь замгийн шөвөг төмөр элэгдэж сумны бялтан дээр дутуу цохиж байх тул олон удаагийн цохилтоор буудлага үйлдэж байна. Үйлдвэр хийцийг өөрчилсөн тул цаашид ашиглах боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн шөвөг төмөр элэгдэж бууны буудах үйл явцад гэмтэл үүссэн байна гэх шинжээчийн дүгнэлт,

           Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторын эрдэм шинжилгээний ажилтан   оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ...шинжилгээнд ирүүлсэн дээж нь Хулан адуу /Equus hemionus/ эр бодгаль болохыг тодорхойлов.

           *******аас  77623  гол төмрийн дугаартай,  1 замагны  дугаартай ТОЗ-8 маркийн  бууг эд мөрийн баримтаар  хураан авсан тэмдэглэл,        

           Эд зүйлийн үнэлгээ /4 настай 1 тооны адууг  400.000  төгрөгөөр үнэлсэн комиссын үнэлгээ/

           Ан амьтан экологи эдийн засгийн үнэлгээ /Хулан адуу эр 9.700.000 төгрөгөөр үнэлсэн/ ,

           - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

           - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эд зүйлийг хураан авсан тэмдэглэл,

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

             Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр ******* аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас 1 тооны хулан адуу гэх ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн ТОЗ-8 маркийн буугаар агнаж, тэдгээрийн гаралтай махыг  нь хадгалж,  байгаль экологид 19400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч ,, ,, шүүгдэгч  *******ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан улсын тусгай хамгаалалттай газар  нутагт  “Тусгай зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтаны жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 22 оны  07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтаны жагсаалт”- ийн нэг дэх хэсэгт “хөхтөн” амьтаны 7 дугаарт Хулан адуу латин нэр нь “Eguus hemionus hemionus” гэж тэмдэглэгдсэн, Засгийн газрын 21 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон ан амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээний 13 дугаарт амьтаны нэр-Хулан адуу, латин нэр Eguus hemionus, экологи эдийн засгийн үнэлгээ эр нь 9.700.000, эм нь 11.000.000 гэж тэмдэглэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт 5400 нэгжээс 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид  9.700.000 /есөн сая долоон зуун мянган / төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.400.000 /арван есөн сая дөрвөн зуун/ төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлбөрт 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******т ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  *******т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 маркийн буу, уналга болох 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 настай адуу зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

           Шүүгдэгч *******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан ховор амьтны 12 кг 665 грамм  махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Баянзулын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эд зүйлийг тээвэрлэж “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг /2/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, /хаалттай/ хорих ангид даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1960 онд үйлдвэрлэгдсэн, 77623  гол төмрийн дугаартай, 1 замгийн  дугаартай  ТОЗ-8 маркийн буу, уналга болох 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 настай адуу зэргийг улсын орлогод оруулж, шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 насны саарал үсний адууг битүүмжилсэн оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ховор амьтны 12 кг 665 грамм махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нөхөн төлбөрт 13.900.000 /арван гурван сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулж төрийн сангийн байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Л.ТҮВШИНЖАРГАЛ