| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/0044/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00044 |
| Огноо | 2023-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овогт . /РД:ПБ73*******15/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутагт дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр баруун шанаа, хацар хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Би биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие оны дугаар сарын -ны өдрийн 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутагт байрлах найз гэрт очиход тэр хоёр хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд гурвуулаа хөзөр тоглоод үүр цайгаад буюу оны дугаар сарын -ний өглөө амрах гээд байж байхад нь тал шил архи байна гэхээр нь тэрийг бид хоёр хувааж уусан. Тухайн архи дуусаад нь гэртээ байсан “Ёслол” нэртэй архи гаргаж ирсэн тэрийг бид хоёр хувааж уугаад сууж байгаад нэлээн муудаж, согтсон байна. Тухайн үед той яагаад зодолдож маргалдсанаа сайн санахгүй байгаа ба сэрхэд өөр нэг айлд унтаж байсан. Тэгээд би тодруулахад та ыг зодсон гээд цагдаагийн хэлтэст саатуулсан байх авч ирлээ гэж тухайн айлын хүн хэлж байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би оны дугаар сарын -ны өдрийн 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутагт байх гэртээ тэй хамт хөзөр тоглоод сууж байгаад найз дуудсан ба удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид хэд шөнөжингөө хөзөр тоглоод оны сарын -ний өглөө амрах гээд байж байгаад гэрт нэг тал шил архи байхаар нь тэрийг ******* бид хоёр хувааж уусан. Тэгээд би гэрт байсан дахиад нэг шил архийг гаргаж ирээд бид хоёр хувааж уугаад сууж байтал ******* ямар нэгэн шалтгаангүйгээр миний баруун талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан би зүүн талын хөмсөг хэсгээрээ төмөр ор мөргөсөн тэгээд цус гарсан. Тухайн үед гадаа явж байгаад орж ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...******* нь ах дүү 4-лээ, айлын 3 дахь хүүхэд, хүнд тусархуу, харьцааны соёлтой, цайлган сэтгэлтэй, ажилд сайн, нийтэч, даруухан тусархуу, архи уухгүй, тамхи татдаггүй, бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаасан...“ гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...******* нь ах дүү 4-лээ, ам бүл 7-лаа, хүнд тусархуу, хүнтэй харьцах сайн, харьцааны соёлтой, цайлган сэтгэлтэй, ажилд сайн, нийтэч, даруухан тусархуу, архи уухгүй, тамхи татдаггүй, бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаасан, бие эрүүл...“ гэх мэдүүлэг,
Хохирогч биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 690 дугаартай:
1. биед зүүн хөмсөгний зүүн хэсгийн шархны сорви, баруун хөмсөгний баруун хэсгийн шархны сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дагва-Очирын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг учралын үед хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дагва-Очирын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дагва-Очирын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- гэрэл зургийн үзүүлэлт,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутагт дэвсгэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр баруун шанаа, хацар хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 690 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор оны 08 дугаар сарын 02-ны өдөр шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оны 08 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ