Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

2023         11           01                                    2023/ШЦ*******/106

       

          

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                     *******,

Улсын яллагч                                                    *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Ж.Ц,

Шүүгдэгч                                              ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2304000970098 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдөр *******өв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба, мөн Улс төр судлал мэргэжилтэй, ерөнхий боловсролын “Канад сургууль”-д усан спортын багшаар ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар зарлигаар “Шудрага журам” медалиар, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медалиар, 2021 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагнагдаж байсан, ******* ******* ******* ******* /РД:НП/.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 07-55 УБР улсын дугаартай “*******оёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт холбогджээ.

*******ОДОР*******ОЙЛО******* нь:

            Гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 07-55 УБР улсын дугаартай “*******оёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд явж байсан хохирогч Б.Б-гийн жолоодож явсан 42-84 УБП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг эсрэг урсгалд орж мөргөн, 42-84 УБП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Баатарсүрэнгийн эрүүл мэндэд баруун талын 6 болон 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол, мөн 42-84 УБП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч А.М эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, зүүн 3 дугаар хавирганы мөгөөрсөн хэсгийн хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, 07-55 УБР улсын дугаартай “*******оёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд зорчиж явсан хохирогч Д.Д-н эрүүл мэндэд баруун 3, зүүн 2 дугаар хавирга, өвчүү ясны зөрүүгүй хугарал, баруун 4.5.6.7-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун зүүн уушигны дэлбэнгийн авчилт, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, цээжинд зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10-р хуудас/, хохирогч Д.Д-н мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/, хохирогч А.М мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Б мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/, гэрч С.Б-н мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, гэрч О.Э-ны мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, гэрч *******.*******-ийн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6121 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-77-р хуудас/, Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/, Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6119 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2223, 2224 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 113-116, 139-159-р хуудас/, *******өрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” **************К-ийн тайлан /хх-ийн 162-р хуудас/, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 168-169-р хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 188-214-р хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б, А.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирогч Д.Д-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б-д 17,000,000 төгрөг, А.М 1,500,000 төгрөг, эм, тариа болон 500,000 төгрөг төлж барагдуулсан байх ба хохирогч нар нь гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч С.Б-ээс мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардалд 2,122,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн /хх-ийн 50-60-р хуудас/ ба ******* нь тус төлбөрийг төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж *******-аас 2,122,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ОО******* нь:

  1. ******* ******* Н-ийн *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ******* ******* ******* *******-рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд *******-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б-д 17,000,000 төгрөг, А.М 1,500,000 төгрөг, эм, тариа болон 500,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж *******-с 2,122,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.*******-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-О*******ГОН