| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/0043/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00045 |
| Огноо | 2023-08-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, овогт . /РД:ПК8911/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, сумын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, овогт . /РД:ПК9518/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч овогт нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутагт орших хэсгийн кобайнд ...чи надаас мэдүүлэг авах гээд байгаа юмуу гэх зэргээр ширээ цохиж танхайрч хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэх явцдаа биед нь халдаж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
2. Шүүгдэгч овогт нь оны дугаар сарын -ны шөнө ******* аймгийн сумын багийн нутагт орших хэсгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг бусдад уриалсан, кобайны хаалга өшиглөж танхайрах явцдаа хууль сахиулагчаас тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж ...муу чацага ямар том болчихсон юм бэ ганц цохилт даахуу гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэх явцдаа хууль сахиулагчийн нүүр лүү нь гараараа цохиж биед нь хүч хэрэглэж халдсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан, тэр өдөр архи уугаад гэртээ эхнэртэйгээ маргасан. Цагдаа ******* ирээд хэсэг дээр авч очсон. Тухайн үед миний согтолтыг шалгаагүй, манай эхнэр дуудлага өгсөн байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ******* аймгийн сумын хүн эмнэлэгт жолооч ажилтай” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”... оны дугаар сарын -ны орой гэдэг эмэгтэйгээс манай нөхөр ******* гэртээ согтуу ирээд агсам тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн дуудлага ирсэн. Очиход ******* согтуу шаардлага эсэргүүцээд чамайг би нэг л цохино шүү гэх мэтээр доромжилж улмаар чи надаас мэдүүлэг авах юм уу гээд ширээ цохисон.******* зөрж орж ирээд мөн шаардлага эсэргүүцээд хэрүүл маргаан үүсгэж улмаар наад хаалгаа өшиглөөд онгойлго гээд өшиглөсөн. Хаалга эвдрээгүй, ******* намайг чамайг би нэг л цохино шүү гээд байсан. Кобайн дээр миний нүүр лүү цохисон.******* нүүр, цээж хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... оны дугаар сарын -ны өдөр 20 цагийн үед гэртээ хэвтэж байхад эхнэртээ маргалдсан гэх дуудлагаар хэсгийн цагдаа ******* манайд ирж намайг аваад хэсгийн кобайн руу явж байгаад замд тамхи авахаар дэлгүүрт зогссон. Дэлгүүр орж явж байгаад*******тай тааралдаж мэнд ус болоод явсан. *******ыг дагаж хэсгийн кобайнд ирж ******* надад архиа гаргаад 1-2 цаг байж бай гэж хэлсэн. Тэгээд байж байхад******* хэсгийн байранд ирээд надад машинд суучих гэхээр суухад машин дотор архи гаргаж өгсөн юм. Тэгтэл ******* ирээд наад хүний чинь архийг нь гаргах гэж байгаа архи уухаа больцгоо гэхээр би машинаас буугаад явсан *******,******* хоорондоо хэсгийн байрны гадна маргаад зогсож байхаар би больцгоо гэж салгасан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би оны дугаар сарын -ны орой 21 цагийн үед сумын нэгдсэн эмнэлгийн хашаан дотор талбай усалчихаад гудамж руу гараад явж байтал ******* болон ******* алаг машинтай явж байхад нь таарсан. Тэгээд *******тай уулзаад нэг шил архи уухаар дэлгүүр ороод 0,5 граммын экс нэртэй архи аваад бид хоёр тэр архийг гудамжинд уусан. Тэрнээс хойшхи үйл явдлыг санахгүй байна. алба хаагчийн биед халдсан, шаардлага биелүүлэлгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын Хөх-Үзүүр багийн иргэн Д. гэх хүнээс нөхөр ******* зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага ирсэн. Тэгээд тэр айлд яваад очиход ******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхнэр Д.ыг янхан, пизда гэх зэргээр хэл амаас доромжлоод хэрэлдээд байж байсан. Би *******ыг та хувцсаа өмсөөд хэсэг рүү намайг дагаад явна уу гэхэд чи муу яах гээд байгаа юм гээд чамайг би нэг л цохино шүү гээд миний машинд суугаад надтай хамт хэсэг рүү явсан. *******ыг аваад явж байх замд******* гэх залуу халамцуу замд явж байхаар нь гэрт нь хүргэж өгье гэж бодоод суулгаад хэсэг дээр авч ирсэн. Тухайн үед******* нэг шил архи авсан байсан бөгөөд *******тай хамт хэсгийн хашаан дотор хувааж ууна гэхээр нь албан байгууллагын хашаанд архи ууж болохгүй гэж хэлэхэд******* гэх залуу битгий хуц чамд ямар хамаатай юм гэхэд би *******ыг хэсэг рүү дагуулж ороод согтолтын шалгах гэсэн чинь чи надаас мэдүүлэг авах гээд байгаа юм уу гээд гараараа ширээ цохисон. Тэгэхээр танаас мэдүүлэг авахгүй согтолтыг тодорхойлоод ар гэрт нь хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Гэтэл******* хэсгийн өрөө рүү орж ирээд ******* чи намайг зодох юм уу чи амжих уу гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэхэд нь ******* би харилаа гээд хаалга руу очоод хаалга онгойлгож чадахгүй байх үед******* наадахаа хөлөөрөө өшиглөөд онгойлгооч гээд хаалга хөлөөрөө өшиглөж танхайрсан. Би та яагаад өрөөний хаалга өшиглөөд байгаа юм вэ боль гэхэд муу чацага чинь яасан том болсон юм вэ чи ганц цохилт даах юм уу гээд гараараа миний нүүр хэсэгт нэг цохисон. Тухайн үед би та яагаад миний биед халдаж байгаа юм вэ гээд холдоод цээж нь хэсгээс нь гараа тулахад дахиад миний нүүр лүү нэг удаа цохисон. Би*******ыг бариад авах үед ******* орж ирж миний хацар хэсэгт гараараа 2 удаа цохисон. Энэ үед гаднаас гэх залуу орж ирж*******ыг аваад гарсан.******* буцаж орж ирээд намайг заамдаж аваад муу лалар минь чи миний биед хүрдэг болчихсон юм уу би биедээ хүн хүргүүлж үзээгүй юм шүү гэж хэлсэн Тэгээд би ******* сумыг хэлтсийн жижүүрийн утсанд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би суманд хашаа барих ажлаар ирээд 3 хонож байна. Суманд байрны урд байранд байрлаж байгаа оны дугаар сарын --нд шилжих шөнө 01 цагийн орчимд бие засах гээд явж байтал байранд хүмүүс маргалдаж, зодолдож байгаа дуу гарахаар нь байранд ортол хэсгийн цагдаа , 2 зодох гээд дайраад хоолойг нь боосон байдалтай байхад нь салгасан. Батзулын хоолойг боосон байсан. ******* нь Батзулыг бацаан минь гэж хэл амаар дайраад байсан. хэсэг рүү орохоосоо өмнө би тэдний яриаг хэсэг сонсоход Батзул тэр хоёрыг одоо ингэж болохгүй гэх мэтээр аргадсан байдалтай харьцаж байсан. Би уг , хоёрыг хоорондоо маргалдаж байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн тэр хоёр Батзулыг зодож байсан юм байна лээ. Өрөөнд орж ирэхэд ширээ,сандал унасан ус асгарсан байсныг би засаж янзалсан” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн оны дугаар сарын 15-ны өдрийн 561 дугаартай: *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,
- гэрэл зургийн үзүүлэлт,
- архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б. нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын багийн нутагт орших хэсгийн кобайнд чи надаас мэдүүлэг авах гээд байгаа юмуу гэх зэргээр ширээ цохиж танхайрч хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэх явцдаа биед нь халдаж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
Шүүгдэгч О.Балжинням нь оны дугаар сарын -ны шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт орших хэсгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэхийг бусдад уриалсан, кобайны хаалга өшиглөж, танхайрах явцдаа хууль сахиулагчаас тавьсан хууль ёсны шаардлага эсэргүүцэж муу чацага ямар том болчихсон юм бэ ганц цохилт даахуу гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэх явцдаа хууль сахиулагчийн нүүр лүү нь гараараа цохиж биед нь хүч хэрэглэж халдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч Н. нарын мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны дугаар сарын 15-ны өдрийн 561 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Хохирогч ******* шүүгдэгч нараас хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******,******* нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор оны дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэж, шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч*******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оны дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан байна.
Шүүгдэгч *******,******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд *******д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар, шүүгдэгч*******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч *******,******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ