Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 


      2023        11           01                                   2023/ШЦТ/105
       
           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, 
Нарийн бичгийн дарга                *******.Н,   
Улсын яллагч                    *******,    
Шүүгдэгч                        ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2204000000132 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, .......... тоотод оршин суух хаягтай боловч одоо *******агануур дүүргийн 5 дугаар хороо, ........... тоотод оршин суух, 
урьд *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, 
мөн *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* *******-гын ******* /РД:ЧП /.
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд тогтоосоноор/: 
Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд үйлчлүүлээд гарахдаа хохирогч Э.Т-н сандал дээр тавьсан байсан хар өнгийн цүнхтэй “Lenovo” брэндийн саарал өнгийн нөүтбүүк, цэнэглэгч, гарын хамт, мөн “Чулуут интернэшнл” гэсэн бичвэр бүхий дэвтрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээнээс дээш буюу 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд: 
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/, 
*******-жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой манай найз ******* ирж бид хоёр манайд 0.75 литрийн нэг шил архи хувааж уучихаад гэрээс гарч “Ирмүүн дэлгэрэх”-ийн караоке орж дахин 1 шил архи авч дуулангаа хувааж уусан. Тэгээд тэндээс шөнө 00 цаг өнгөрч байхад гараад “.... лоунж” орж бүжиглэсэн. *******ааранд бол архи уугаагүй зүгээр л бүжиглэсэн. Манай найз тасраад уначихсан байсан учир би найзыгаа аваад баарнаас гарсан. Тухайн үед сандал дээрээс нэг цүнхтэй зүйл авснаа мэдэж байна. *******и найзыгаа гаргачихаад эргэж орж тэр цүнхийг авсан байх. *******аарнаас гараад шууд гэр лүүгээ явсан. Манайд бид хоёр хамт хоносон. Маргааш нь би нөгөө цүнхээ онгойлгоод үзэхэд дотор нь зөөврийн компьютер, бичиг баримтууд байсан. *******и тухайн цүнхийг яах гэж авснаа мэдэхгүй байна, эзэнд нь зар тавиад буцааж өгье гэсэн бодол байсан. Намайг хулгай хийснийг ******* болон манай гэрийнхэн мэдээгүй. *******и эзэнд нь тухайн цүнхтэй компьютер болон бичиг баримтуудыг буцаан өгсөн.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэжээ /хх-ийн 41-р хуудас/,
 Хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,  
 Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “.... лоунж” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, 
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,
Шүүгдэгч *******-ийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 48-83-р хуудас/, 
*******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
    1. Гэм буруугийн талаар
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авч буй үйлдлээр илэрдэг.
    Шүүгдэгч *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...-лоунж” бааранд үйлчлүүлээд гарахдаа хохирогч Э.Т-ийн сандал дээр тавьсан байсан хар өнгийн цүнхтэй “Lenovo” брэндийн саарал өнгийн нөүтбүүк, цэнэглэгч, гар, “Чулуут интернэшнл” гэсэн бичвэр бүхий дэвтрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүгдэгч *******-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрхи гэм буруутай үйлдэл нь: 
- Хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой найзын хамт *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М лоунж” бааранд орж үйлчлүүлсэн. *******ааранд 1 давхарын ертөнцийн зүгээр зүүн талд, хаалга талаасаа 3 дахь ширээнд суусан. Тэнд ороод пиво уусан. Анх орохдоо текэн дээр нь цүнхтэй нөүтбүүкээ өгчихөөд үйлчлүүлсэн. 23 цагийн үед баарнаас гарахдаа цүнхтэй нөүтбүүкээ аваад гарсан ба такси олдохгүй болохоор нь эргээд бааранд ороод анх сууж байсан сандал дээрээ найзтайгаа эргэж суугаад цүнхтэй нөүтбүүкээ сандал дээрээ орхиод бүжгийн талбай руу гарсан. Тэнд бүжиглэж байгаад эргээд сандал дээр суугаад цүнхээ хартал байхгүй болохоор нь текэн дээр очоод барменаас асуухад “мэдэхгүй та түрүүн авсан” гэж хэлсэн. Хар өнгийн цүнхтэй “Lenovo” брэндийн I5 маркийн саарал өнгийн нөүтбүүк, дагалдах хэрэгсэл цэнэглэгч, гар бүгд байсан. Мөн цүнхэнд цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн нуруутай хавтастай баримт бичиг байсан. Алдсан эд зүйлээ олж авсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
- Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и найз Т-тэй ойрд уулзаагүй гээд уулзалдсан, тэгээд ажил ярьж байгаад нэг уулзсаных гээд “.. лоунж” баар орсон. Тэнд нэлээн сууж байгаад гарахаар болоод бид хоёр гарсан. Анх орохдоо Т нь ажлаасаа шууд явж байсан болохоор эд зүйлээ хаячиж магадгүй гээд текэн дээр үлдээсэн байснаа гарахдаа аваад гарсан. Гараад такси олдохгүй болохоор нь буцаад бааранд ороод сууж байсан ширээн дээрээ хувцас, бусад юмаа орхиод талбай руу гарч бүжиглэсэн. Тэгээд буцаад ширээн дээрээ суутал найз Т-ийн нөүтбүүк алга болчихсон байсан. Шөнө болчихсон байсан тул маргааш камер шүүе гээд гарсан. Т бид хоёр ажил ярьж байгаад шууд баар луу орсон учраас нөүтбүүктэйгээ явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,  
- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “М  лоунж” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн: “...*******ичлэгт баарны ширээ, сандал харагдах ба талбайн хэсэгт хүмүүс бүжиглэж, баарны гэрэл анивчсан байдалтай дүрс байв. *******ичлэгийн зүүн дээд хэсгээс саарал өнгийн малгайтай, хар өнгийн куртиктэй, куртикний гадна хэсэг олон тооны дүрстэй, хар өнгийн өмдтэй, цагаан алаг пүүзэн гуталтай эрэгтэй хүн алхан ирж камерт бичигдсэн ширээний хажууд ирэн сандал дээр байх цүнхтэй зүйлийг харж буцаж эргэн эргэлдэж, нааш цааш алхаж байгаад буцаж 00:52:29-д сандлын хажууд ирэн цааш харан зогсох ба зүүн гараараа ширээний хажууд байрлах сандалд байх цүнхийг татан нааш биеэрээ эргэн сандлын түшлэгт хийсэн цүнхний оосрыг мултлан авч, цааш эргэн баруун гартаа цүнхийг барин алхаж яваа дүрс, 00:52:33 минутад заалнаас ...цүнх үүрсэн эрэгтэй гарч ирэн алхаж, явган хүний замаар чигээрээ гаран, зогсож буй Приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн арын суудалд суун 00:53:54-д хөдлөн явж байгаагаар бичлэг дуусаж байв” гэх тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, 
- 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
- шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
    Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. 
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь:
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн “...Lenovo брэндийн хуучин ашиглаж байсан нөүтбүүкийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ 650,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн “...хуучин ашиглаж байсан нөүтбүүкийн цүнх өнөөгийн зах зээлийн дундаж үнэ 30,000 төгрөгөөр тогтоов” дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
    Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “...-лоунж” бааранд хохирогч Э.Т-ийн эзэмшлийн хар цүнхтэй Lenovo брэндийн нөүтбүүк, дагалдах хэрэгслийн хамт бусдын эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авч байгаа нь өөрийн гэмт үйлдэлдээ санаатай хандаж байгаагийн илрэл юм.
Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
     2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч *******-оос хураан авсан хар өнгийн цүнхтэй Lenovo брэндийн нөүтбүүк, дагалдах хэрэгсэл цэнэглэгч, гар, мөн 206 хуудастай дэвтэр 1 ширхэгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Э.Т-өд буцаан хүлээлгэн өгсөн /хх-ийн 10-р хуудас/, хохирогч нь “Алдсан эд зүйлээ олж авсан. Гомдол саналгүй...” гэж /хх-ийн 15-р хуудас/ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 38 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 02 жил 8 сар 08 хоногоор тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай.” гэв.
    Шүүгдэгч *******-ид шүүх хуралдаанд: “Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.  
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус ялыг эдлээгүй оргон зайлсан үндэслэлээр, мөн *******-д холбогдох эрүүгийн 2204000000132 дугаартай хэрэгт хяналтын прокурор нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн боловч яллагдагч ******* хаана байгаа газар нь мэдэгдэхгүй гэсэн үндэслэлээр прокурорын даалгавраар тус тус эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олж ирүүлсэн болох нь *******агануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/911 дугаартай албан тоот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Прокурорын даалгавар, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 97-116-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна. 
Иймд шүүхээс улсын яллагчаас гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 38 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 38 /гучин найм/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жил 38 /гучин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
    Шүүгдэгч *******-ийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 16 хоног цагдан хоригдсон байна.
    Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-ийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
    Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* *******-гын *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* *******-гын *******-жид 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 38 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 38 /гучин найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 01 /нэг/ жил 38 /гучин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******-н цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-оос хураан авсан хар өнгийн цүнхтэй Lenovo брэндийн нөүтбүүк, дагалдах хэрэгсэл цэнэглэгч, гар, мөн 206 хуудастай дэвтэр 1 ширхэгийг буцаан өгснийг дурдаж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         С.ӨЛЗИЙ-ОТГОН