| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/0053/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/00053 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ******* аймгийн сумын багт оршин суух, овогт . /РД:ПМ91*********************/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч зүүн хөлд нь өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… оны дүгээр сарын 13-ны өдрийн өглөө нь би таараад нэг шил архи авч өгсөн. Үдээс хойш нь хонь хариулж яваад тамхи авахаар сумын төв орж ирэхэд бойны хашааны хажууд , нартай таарсан. Тухайн үед намайг хулгайч гэж доромжлохоор нь би нэг хавсарсан юм. Тэгээд унаад сууж байгаад хөл хугарчихлаа гэсэн. Түүний хөлийн нарийн шилбэ хугарсан байсан. ******* аймаг явж 5 өдөр эмчилгээ хийлгэсэн. ******* аймаг явж эмчлүүлэхэд нь би түүнд 700.000 төгрөг өгсөн. Ах бид хоёр 300 бог, 100 бод малтай. Хохиролд 2300.000 төгрөгийг оны 10 дугаар сарын 06-нд төлсөн. Хохирогч одоо гомдол саналгүй гэсэн. Тухайн өдөр би эрүүл байсан. Миний буруу, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би оны дүгээр сарын -ний өглөө 10 цагийн үед хөдөө гэрээсээ сумын төв орж ус авахаар орсон. Тэгээд сумын гудамжинд явж байтал , гэх залуутай хамт явж байгаад надтай уулзсан. ахдаа нэг шил архи аваад өг ах нь шартаад дотор муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр орж 0.5 литрийн Хараа нэртэй архи авч тэр хоёрт өгөөд усаа аваад харьсан. Тухайн өдөр үдээс хойш хонио эргүүлж яваад тамхи дуусахаар нь сум руу тамхи авахаар явж байхад , хоёр миний замд бойны хашааны хажууд зогсож байсан. айлд дурангаа хаячихсан байна дурангаа аваад ирье гэж хэлээд г орхиод явсан. тухайн үед нилээн согтуу байсан бөгөөд намайг чи муу хулгайч гэх үгээр доромжлоод байхаар юу яриад байна таны юу хулгайлсан юм гэхэд өөдөөс босоод ирсэн тэгэхээр нь уур хүрээд баруун хөлөөрөө нэг удаа хавирахад мушгираад газар унасан. Тухайн үед ирсэн бөгөөд г явъя гэхэд миний хөл хугарчихсан байна гэж гэж хэлээд газар суугаад босож чадахгүй байсан. Тэгээд би Түмэндэмбэрэл гэх залуу ирэхэзр нь хамт өргөөд Хүрэлбаатарын мотоциклийн ард суулгаад явуулсан. ...Би д 700.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... оны дүгээр сарын -ний өдөр сумын багаас найз хамт сумын төвд орж ирээд бензин аваад гарна гээд сумын төвд явж байгаад , нартай уулзаж сумын төвөөс урд зүг рүү гарч бойны хашааны хажууд 0,5 литрийн ерөөл нэртэй 2 шил архи ,, нарын хамт хувааж уугаад би хөдөө явлаа гээд босоход намайг баруун хөлөөрөө хавсарч унагаасан би хөл хугарчихлаа гэхэд чиний хөл хугараагүй, босоод ир пизда минь худлаа баашлаад байгаарай гээд мотоциклынхоо араар суулгаад сумын төвд хүргэж ирээд эмчид үзүүлсэн чинь зүүн хөлийн нарийн шилбээр хугарсан байна гэж хэлсэн. Би зодолдож хэрэлдээгүй, намайг санамсаргүй зогсож байхад хавсраад газар унагаасан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би тэр өдөр хөдөө байдаг гэр лүүгээ явах гээд сумаас мотоцикльтой хөдлөөд сумын төвөөс баруун тийшээ явж байтал бойны хашааны хажууд ,, нар сууж байсан би гэх хүнийг та зүгээр үү гэхэд миний хөл хугарсан байна намайг сумын төвд байдаг хүргэнийд хүргээд өг гээд , нарыг өргөөд мотоциклийн ар талаар суулгаад биыг баруун лагерт байх хүргэнийд нь хүргэж өгөөд, эмч ирж үзээды зүүн хөлийн шилбэ хэсгээр хугарсан байна гэж хэлсэн. Манай нутгийн Нямдорж гэх хүн ирж хөлийг нь боож өгсөн...“ гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... сумын баруун талд хонио эргүүлэх гээд явж байхад бойны хашааны хажууд , хоёр сууж байсан. ийг чи хулгайч минь гэж хэлэхэд босож ирээдыг баруун хөлөөрөө зүүн хөл рүү нэг удаа цохиж хавсраад бөгсөөрөө газар суугаад юм хэлэхгүй 5 минут орчим болоод Хүрэлбаатар мотоцикльтой ирээд явъя гэхэд миний хөл хугарчихпаа гээд босохгүй байхаар нь бид хоёр Мөнхсайхныг өргөөд Хүрэлбаатарын араар суулгаад явуулсан...“ гэх мэдүүлэг,
Хохирогч биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн оны дүгээр сарын 19-ний өдрийн 1019 дугаартай:
1. зүүн хөлийн шилбэ ясны олон далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
4. биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч нь оны дүгээр сарын -ний өдөр ******* аймгийн сумын нуур багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч зүүн хөлд нь өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн оны дүгээр сарын 19-ний өдрийн 1019 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч биед хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор оны 10 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэж, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оны 10 дугаар сарын 06-ны өдөр танилцуулсан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 3000.000 /гурван сая/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн ...******* аймаг явж 5 хоног эмчлүүлэхэд нь би 700.000 төгрөг өгч явуулсан гэх мэдүүлэг, оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2.300.000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг хохиролд шилжүүлэв гэх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ