Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0047

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нямдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Ц.Нямдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 134 дугаар зүйлийн 134.10-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн авто машины хагарсан гэрэл ус шүүгч хуванцар сав зэргийг устгаж, Ц.Нямдоржийн 11-88 УБО улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашины №00764922 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №352518 дугаарын В ангилалын жолооны үнэмлэхийг эзэмшигчид нь, амь хохирогч Ц.Баттулгын №381491 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх, 83-14 ОРО улсын дугаартай Сонота-6 маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч М.Цогбадрахад тус тус буцаан олгож, эд хөрөнгө барьцаалах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцааны зүйл болох 3.000.000 төгрөгийг Ц.Нямдоржид олгосугай.

 

4. Ц.Нямдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА