Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч П.Даваасүрэн,

           Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2133000560099 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газрын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар ******* аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд,2022 оны 10 дугаар сарын 03 ний өдөр  ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 7000 нэгжтэй тэнцэх  хэмжээгээр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ******* ургийн овгийн Пүрвээгийн ******* ,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/58 дугаартай захирамжаар Төрийн улс төрийн албан тушаалтан буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  “” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №2021 /02 дугаартай “Хонгор-овоо 3-р багийн нутаг нутаг, азаргын тохойд  нөхөн сэргээлт хийх, олон наст ургамал суулгах ажлын гэрээ”-г 2021 оны 09 сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай тус компанийг нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох нөхцөл байдлыг бүрдүүлж, ХХК-нд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Яллагдагч ******* нь ******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/58 дугаартай захирамжаар Төрийн улс төрийн албан тушаалтан буюу ******* аймгийн ******* сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  “” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №2021 /02 дугаартай “Хонгор-овоо 3-р багийн нутаг нутаг, азаргын тохойд  нөхөн сэргээлт хийх, олон наст ургамал суулгах ажлын гэрээ”-г 2021 оны 09 сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай тус компанийг нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох нөхцөл байдлыг бүрдүүлж, ХХК-нд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий  болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  болох нь яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-35-р хуудас),

2.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-44-р хуудас),

3.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-48-р хуудас),

4.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-52-р хуудас),

5.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас),

6.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 57-58-р хуудас),

7.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 60-61-р хуудас),

8.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 63-68-р хуудас),

9.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 71-73-р хуудас),

10.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 76-77-р хуудас),

11.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 80-81-р хуудас),

12.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 86-р хуудас),

13.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 88-89-р хуудас),

14.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 94-р хуудас),

15.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 97-98-р хуудас),

16.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 100-101-р хуудас),

17.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 103-104-р хуудас),

18.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 106-108-р хуудас),

19.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 110-111-р хуудас),

20. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 72-73-р хуудас),

21.******* аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/102 дугаартай *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс ******* сумын Засаг даргаар томилсон тухай захирамжийн хуулбар  , / 2 дугаар хх-ийн 19-р тал /,

            22.******* аймгийн Засаг дарга ******* сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, (2-р хх-ийн 20-22-р хуудас),

23.******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №04 дугаартай тэмдэглэл (2-р хх-ийн 59-73-р хуудас),

            24. ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл (2-j хх-ийн 72-78, 214-217-р хуудас),

            25.******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хуулбар, (2-р хх-ийн 79-84-р хуудас),

            26. ХХК-ийн захирал Х.Ням-эй байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/02 дугаартай “Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг нутаг, азаргын тохойд нөхөн сэргээлт хийх, олон наст ургамал суулгах ажлын гэрээ”-ний хуулбар (2-р хх-ийн 85-р хуудас),

            27.******* аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/207 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 219-220-р хуудас),

            28.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/3307 дугаартай “Арга хэмжээ авах тухай” албан бичиг болон тус газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хяналт, шалгалтын тайлан (1-р хх-ийн 221-227-р хуудас),

            29.2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Зам талбайд үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл (1-р хх-ийн 20-25-р хуудас),

            30. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Баримт бичигт үзлэг хийсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (1-р хх-ийн 27-29-р хуудас),

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан  дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 5400  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын орлого олох боломжийг харгалзан  нь торгох ял болох 5,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгч  нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь: 1.******* овогт *******гийн *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь торгох ял болох 5,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т  мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА