| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0107/э |
| Дугаар | 2023/ШЦТ/108 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/108
2023 11 09 2023/ШЦ/ 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
*******охирогч *******,
*******охирогчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2304000730060 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр *******овд аймгийн Цэцэг суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, ачигчийн оператор мэргэжилтэй, “Бэх гүрэн транс” **************К-д ачигчийн оператороор ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 52 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ******* ******* *******-вын /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” бааранд хохирогч *******-ийг тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас хохирогчийн биед дух ясны баруун талд шугаман хугарал, дух чамархайн заадал дагаж үргэлжилсэн хугарал, дух ясны баруун хацрын сэртэнд хөндлөн шугаман хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ухайн өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-ны шөнө би Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байдаг “Майлд хаус” бааранд орсон. Бааранд ороод үйлчлүүлж байгаад гарч тамхи татаж байхад танихгүй залуучууд хажууд ирээд нэг нь буюу Ч намайг түлхчихээд баар луу орсон. Би тамхиа татчихаад баар луу буцаж ороод байж байхад бааранд манай үеэл гаднаас ороод ирэхээр нь уулзах гээд очсон чинь Ч “холд пизда минь” гэсэн. *******элсэн үгэнд нь дургүйцээд хохирогчийн толгойг архины шилээр цохисон. Буруутай үйлдэл гаргасанд уучлаарай.
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. *******охирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь миний буруутай үйлдлээс болсон. Гэм хорын хохиролд эхлээд 6,061,000 төгрөг, шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд 2,362,792 төгрөг, нийт 8,423,792 төгрөгийг төлж барагдуулсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
*******охирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн Спорт заалнаас гараад явж байхад хүмүүс дуудаад байхаар нь “Майлд хаус” баар орсон. энд ороход манай найзууд сууж байсан, ороод би 3 пиво уусан. *******амт явж байгаа хүмүүс маань тамхи татахаар баарнаас гарсан бөгөөд гадаа гараад манай нэг найз тэнд зогсож байсан -с тамхийг нь авч татсан. эгэхэд дургүйцээд байх шиг байсан, би тэр үед “юун сүртэй юм” гээд -ыг түлхсэн. Бид нар баар луу буцаж ороод ширээн дээр суугаад байж байхад гэнэт л миний толгойн баруун хэсэг рүү нэг удаа, толгойн ар хэсэг рүү нэг удаа нийт 2 удаа шилээр цохисон. үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа. олгойдоо гэмтэл авснаас хойш толгой байнга өвддөг болсон, өдөр бүр даралтны эм ууж байгаа. Гэмтлээс үүссэн өвчний нарийн онош тогтоолгох гээд MRI-д харуулах гэхээр Монголд 120 килограмаас дээш жинтэй хүнийг даах MRI төхөөрөмж байдаггүй юм билээ. иймээс урагшаа *******өх хот юм уу Бээжин явж MRI-д харуулах шаардлагатай байгаа ч зардал, төлбөр төлөх мөнгөгүй учир явж чадаагүй байна. Би энэ үйл явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, бас олон сар ажлаа хийж чадаагүй, орлого олох боломжгүй болсон, гомдолтой байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- *******охирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/,
- Гэрч Н.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-62-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 456 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/,
- 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” баарны хяналтын камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-126-р хуудас/ зэрэг баримтуудыг,
*******охирогчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 456 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/,
- *******охирогч *******-н эрүүл мэндэд учирсан хохирлын баримтууд /хх-ийн 182-188-р хуудас/,
- *******-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 88-115-р хуудас/,
- Ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /шүүх хуралдаанд өгсөн/ зэрэг баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
- Гэрч .Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
- Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
- 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” баарны хяналтын камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-126-р хуудас/,
- *******охирол төлсөн баримт /хх-ийн 196-195-р хуудас/,
- Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 117-195-р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,
- *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 162-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” бааранд хохирогч *******-г тодорхой шалтгаангүйгээр толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас хохирогчийн биед дух ясны баруун талд шугаман хугарал, дух чамархайн заадал дагаж үргэлжилсэн хугарал, дух ясны баруун хацрын сэртэнд хөндлөн шугаман хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******охирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн толгой тус газарт шилээр 2 удаа цохих үйлдлээс хүнд гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй болох нь:
*******охирогч *******-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн Спорт заалнаас гараад явж байхад хүмүүс дуудаад байхаар нь “Майлд хаус” баар орсон. энд ороход манай найзууд сууж байсан, ороод би 3 пиво уусан. *******амт явж байгаа хүмүүс маань тамхи татахаар баарнаас гарсан бөгөөд гадаа гараад манай нэг найз тэнд зогсож байсан -с тамхийг нь авч татсан. эгэхэд дургүйцээд байх шиг байсан, би тэр үед “юун сүртэй юм” гээд -хыг түлхсэн. Бид нар баар луу буцаж ороод ширээн дээр суугаад байж байхад гэнэт л миний толгойн баруун хэсэг рүү нэг удаа, толгойн ар хэсэг рүү нэг удаа нийт 2 удаа шилээр цохисон. үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа. олгойдоо гэмтэл авснаас хойш толгой байнга өвддөг болсон, өдөр бүр даралтны эм ууж байгаа. Гэмтлээс үүссэн өвчний нарийн онош тогтоолгох гээд MRI-д харуулах гэхээр Монголд 120 килограмаас дээш жинтэй хүнийг даах MRI төхөөрөмж байдаггүй юм билээ. иймээс урагшаа *******өх хот юм уу Бээжин явж MRI-д харуулах шаардлагатай байгаа ч зардал, төлбөр төлөх мөнгөгүй учир явж чадаагүй байна. Би энэ үйл явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, бас олон сар ажлаа хийж чадаагүй, орлого олох боломжгүй болсон, гомдолтой байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- *******охирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Майлд хаус” бааранд орсон. энд 2 шил пиво уусан. Шөнө 3 цагийн үед баарны гадаа зогсож байхдаа ганц нэг хүнтэй шүргэлцсэн байж магадгүй. Баар луу буцаж ороод баарны баруун хойд талын булан хэсэгт ширээн дээр сууж байхад миний толгой руу их хүчтэй цохилт ирсэн. эр үедээ би хэсэг манарсан. Нэг харахад саравчтай малгай арагш нь харуулж өмссөн, хар бараан өнгийн цамцтай 35 орчим насны залуу зугтах шинжтэй гарч байсан. ухайн үед нэг хүн /хэнийг нь мэдэхгүй байна/ “тэр залуу чамайг цохьчихоод гарлаа” гэж хэлсэн ...үүнээс хойш толгой их өвдөж болсон асуудлыг сайн санахгүй байна. эгээд өглөө нь эмнэлэгт байхдаа сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/,
- Гэрч Н.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр бөхийн тэмцээн үзэхээр 14 цагийн үед зааланд хүргүүлсэн. Орой нь Б, А гэх хүмүүстэй хамт байна, пиво ууж байна гэж ярьж байсан ...шөнө унтаж байтал утас дуугарсан, манай хүү утас аваад надад “аав толгойгоо хагалуулчихлаа гээд байна” гэхээр нь би нөхөртэйгээ ярихад “миний толгойг хүн тоосгоор цохьчихлоо, хурдан ирээрэй” гэхээр нь хаана байгааг нь асуухад “бранкийн энд” гэж хэлсэн. Би машинаа унаад эмнэлгийн ойролцоо явж байтал замын хажуу талд цагдаагийн машин ирчихсэн, танихгүй нэг залуу, гурван хүүхний хамт манай нөхөр зогсож байсан. *******арахад манай нөхрийн биед ил харагдах гэмтэл айгаагүй боловчтолгой өвдөөд байна гэсэн. эр танихгүй залуу руу /саравчтай малгайтай, дунд зэргийн нуруутай/ манай нөхөр “чи яасан гэж миний толгой руу цохиж байгаа юм бэ, камераа шүүж үзээрэй” гээд орилоод байсан. эр залуу ч гэсэн өөдөөс нь юм хэлээд дайраад байсан. Би нөхрөө аваад шууд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд тархины баруун хэсэгтээ цус хуралттай, 2 хэсэг газар цууралттай байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Майлд хаус” бааранд үйлчлүүлж байх үед бааранд байсан хүмүүс бужигналдаад ирэхээр нь харахад манай үеэл ах нэг үл таних өндөр, бүдүүн, цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүнтэй маргалдаад, зодолдох гээд байсан. эгэхээр нь би салгаад аль болох зодолдуулахгүйг хичээсэн. ухайн үед ах “чи өөрөө намайг түлхээ биз дээ” гэхэд нөгөө залуу нь “тэгэхээр чи намайг архины шилээр цохьдог юм уу” гээд байсан. эр үед ахыг 3-4 хүн дагаад яваад байхаар нь би ахыг хурдхан аваад явах бодолтой байсан. эгээд баарнаас ахыг авч гараад такси бариад машинд суухад нөгөө залуучууд ирээд тойроод зогсчихсон. эгтэл таксины жолооч “буу” гэхээр нь манай найз М бид хоёр ахыг аваад засмал зам дагуу явсан. эр үед нөгөө залуучууд маргаан үүсгээд яваад байсан ба цэнхэр цамцтай залуу эхнэрээ утсаар дуудсан. ухайн залуучууд болон ах нэлээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 383 дугаартай: “...*******-н биед баруун зулай, чамархайгаас гавлын суурь чиглэсэн хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх баруун зулай, чамархайгаас гавлын суурь чиглэсэн хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 60-62-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 456 дугаартай: “ 1.*******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №94 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, *******эргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №383 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.*******-н биед дух ясны баруун талд шугаман хугарал, дух, чамархайн заадал дагаж үргэлжилсэн хугарал, дух хацрын сэртэнд хөндлөн шугаман хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. 3.*******-н биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө үүсэх боломжтой. 5.*******-н биед дух ясны баруун талд шугаман хугарал, дух, чамархайн заадал дагаж үргэлжилсэн хугарал, дух ясны баруун хацрын сэртэнд хөндлөн шугаман хугарал, тархины баруун талын дух болон чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хийгдсэн эмчилгээ үйлчилгээ зөв хийгдсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/,
- 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” баарны хяналтын камерийн бичлэгт хийсэн: “...033:00:23-д баарны гадна хэсэгт үйлчлүүлж буй иргэд холхисон байдалтай байх ба ...хар өнгийн цамцтай, саравчтай хар өнгийн малгайг арагш харуулан өмссөн эрэгтэй хүн гарч ирэх ба түүний араас нүдний шилтэй, хар өнгийн малгайтай цамцтай эмэгтэй, бараан өнгийн куртиктэй, дотуураа хөх өнгийн цамц өмссөн эрэгтэй гарч ирэн баарны үүдний төмөр хашлаганы хажууд очин бараан өнгийн к уртиктэй, дотуураа хөх өнгийн цамц өмссөн эрэгтэй /хохирогч *******/ 03:00:33-д хар цамцтай эрэгтэй /*******/-г хоёр гараараа цээж рүү нь түлхэж байх ба дундуур нь хар цамцтай эмэгтэй салгаж байна ...камерийн 1-д байх баарны заалны дотор камер нь хар өнгөөр дүрс бичигдсэн ба үзлэг хийхэд 03:02:22 секундэд баарны бүжгийн заал руу хохирогч, түүний дараа 03:03:54 секундэд холбогдогч ******* орж байна. ******* баарны хойд талын өрөө рүү орж, буцаж гарч ирэн баарны гол хэсэгт байрлах хананы цаана зогсож 03:04:22 секундэд архины шилээр баруун гараараа 2 удаа савж байгаа харагдаж байна. ...*******-ын нь гэмт хэрэгт холбогдогч болох нь дүрс бичлэгээр тогтоогдож байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-126-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагчаас: “...шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,
*******охирогчийн өмгөөлөгч: “...Гэм буруу дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна. *******охирогчийн зүгээс хэрэгт холбоотой хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжилж байгаа төлбөрт өмгөөлөгчийн хөлс ороогүй. *******охирогчийн хувьд өнөөдөр ажлаа хийх боломжгүй, эмийн эмчилгээгээр хэсэг хугацаанд өөрийгөө аргацаасан байдалтай байгаа. Монгол улсад 140 кг жинтэй хүнийг даах чадалтай MRI аппарат байхгүйгээс шалтгаалан ******* нарийн онош тогтоолгож чадахгүй байгаа гэсэн үг. Одоогоор даралт ихэсдэг, байнга толгой өвддөг өвчтэй болсон. Санхүүгийн нөхцөл байдлаас болоод гадаад улс руу явж онош тогтоолгох боломжгүй байна. *******охирогчид одоогийн байдлаар баримтаар 10,509,792 төгрөгийн зардал гарснаас шүүгдэгч тал 6,061,000 төгрөгийг шахаж шаардуулж байж гаргаж өгсөн. *******охирол төлбөрийн үлдэгдэл 4,509,692 төгрөгийг нэхэмжилж байна” гэх дүгнэлтийг,
*******охирогч *******: “...олгойдоо гэмтэл авснаас хойш толгой байнга өвддөг болсон, өдөр бүр даралтны эм ууж байгаа. Гэмтлээс үүссэн өвчний нарийн онош тогтоолгох гээд MRI-д харуулах гэтэл Монголд 120 килограмаас дээш жинтэй хүнийг даах MRI төхөөрөмж байдаггүй юм билээ. иймээс урагшаа *******өх хот юм уу Бээжин явж MRI-д харуулах шаардлагатай байгаа ч зардал, төлбөр төлөх мөнгөгүй учир явж чадаагүй байна. Би энэ үйл явдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон, бас олон сар ажлаа хийж чадаагүй, орлого олох боломжгүй болсон, гомдолтой байна, шүүгдэгч нь эмчилгээний зардалд 6,061,000 төгрөг өгсөн, надад гомдолтой байна” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...*******эргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаангүй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 6,061,000 төгрөг төлсөн. *******охирогчийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтоор дүн зөрүүтэй байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацааны буюу нэг сарын цалинг тооцвол одоо хохирол төлбөрийн үлдэгдэл 2,792,000 төгрөг болно гэж тооцож байна. Нэхэмжилж байгаа цалин хөлсний асуудлыг иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхтэй гэдгээр шийдвэрлүүлэх нь зүйтэй болов уу. Яагаад гэхээр хохирогч 4 сарын хугацаанд ажиллах боломжгүй байсан, өвчтэй байсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар 5 сарын 12-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байсан нь баримтаар харагдаж байна. Дараа нь гэрээр болон өрхийн эмнэлгээр эмчилгээ хийлгэж байсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******-с: “...*******ийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруутай үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан. Шүүхээс тогтоосон дүнгээр хохирлыг төлнө. ” гэх тайлбарыг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Иймд шүүхээс шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
*******охирогч *******-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 386, 456 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 60-72-р хуудас/, хохирогч *******инзоригийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Өвчний түүх, холбогдох баримт /хх-ийн 88-116-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
*******охирогч *******-с эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээ хийлгэсэн зардал 5,679,792 төгрөг /хх-ийн 182-188-р хуудас/-ийг, өвчний учраас ажилгүй байсан 4 сарын хугацаанд авах байсан цалин, хөлс 4,830,000 төгрөг, нийт 10,509,792 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч *******-с төлсөн 6,061,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,509,692 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогчийн гаргасан эрүүл мэндэд учрисан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлаас түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас өвчтэй байсан 4 сарын хугацааны цалин хөлс нэхэмжилсэн хэсгээс нотлох баримт ирүүлээгүй 2 сарын хугацааны цалин хөлсний нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Гэм хорын хохирол арилгуулахад хохирогч *******-с эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардал буюу мөнгө зарцуулсан гэх хэрэгт авагдсан баримтуудаас хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд байх “Идэрмэг” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 468,000 төгрөгийн баримтыг давхардсан учир нэхэмжлэлийн дүнгээс хасаж, баримтаар нотлогдож буй 5,203,792 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон болно.
Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлогын хэжээгээр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.
*******охирогчийн олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлогоос тооцох бөгөөд хохирогч ******* нь “Мишээл групп” **************К-д *******аруул хамгаалалтын албаны шуурхай хамгаалалтын хэсэгт *******амгаалагч албан тушаалд, нэг сарын 1,610,000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь Ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /шүүх хуралдаанд өгсөн баримт/-оор, мөн хохирогч нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь Өвчний түүх, эмнэлгийн ор хоногийн төлбөр төлсөн баримт /хх-ийн 88-116, 183-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсан 2 сарын хугацаанд олох байсан цалин 3,220,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 2 сарын хугацааны эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй байсан хугацаанд олох байсан цалин, хөлсний талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул дээрх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхив.
Шүүхээс хохирогч *******-н гаргасан 10,509,792 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 5,203,792 төгрөг, хоёр сарын хугацаанд олох байсан цалин 3,220,000 төгрөг, нийт 8,423,792 төгрөгийг хангаж, 468,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин хөлсний орлого 3,220,000 төгрөгийн /2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл/ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
*******охирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн баримтаар /хх-ийн 13, 116-р хуудас/ хохирогч *******нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,891,900 төгрөгийн тусламж үйлчилгээг авчээ.
Шүүгдэгч *******-с хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт 6,061,000 төгрөг /хх-ийн 196-195-р хуудас/-ийг шүүхийн өмнөх шатанд хохирогч *******-т төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол нөхөн төлөх хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг ажлын 4 хоногоор завсарлуулсан бөгөөд дээрх хугацаанд *******-с эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт 2,362,792 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,891,900 төгрөгийн тус тус төлж барагдуулсан /шүүхэд ирүүлсэн баримт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй, нэг хүүхэд нь эрүүл мэндийн асуудалтай асаргаанд байдаг, шүүгдэгч маань ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг болох нь гэрч нарын мэдүүлэг, ам бүлийн тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа зэргээр нотлогддог. *******өдөлмөрт хандах хандлага сайн, хөдөлмөрийнхөө үр шимээр боломжийн орлого олж амьдардаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар харагддаг. Мөн шүүхээс шийдвэрлэсэн хохирогчид учирсан хохирлыг болон Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг шүүхийн дүгнэлтийн шатанд бүрэн төлсөн. Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хохирогчийн зүй бус үйлдлээс энэ гэмт хэрэг үүдэлтэй гэж үзэж байгаа. Дурдсан нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгөөч. Мөн уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******-с: “...*******ийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Бэх гүрэн транс” **************К-д Ачигчийн оператороор нэг сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа нь Ажил олгогчийн тодорхойлолт, *******өдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт /шүүхэд ирүүлсэн баримт/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******-ын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ял оногдуулж, хэмжээг 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн орлого, цалин хөлсний боломжийг харгалзан торгох ялыг 01 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 118-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ОГОО******* нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОГОН