Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/00026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж,

       Нарийн бичгийн дарга *******

       Улсын яллагч  *******

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт******* аймгийн ******* сумын багт оршин суух, РД:ПБ7176, ******* овогт Рагчаагийн Алтангэрэл

       Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Рагчаагийн Алтангэрэл нь оны   дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх гэртээ унтаж байсан хохирогч 500.000 төгрөгний үнэлгээтэй Samsung Galaxy А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... оны дүгээр сарын -ны өдөр ээжийн гэрт 1 шил хараа нэртэй архи уусан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Орой босоод тугалаа оруулахаар явж байтал карманд утас байхаар нь танай хүүгийн утас юм шиг байна гээд ээж буцааж өгсөн гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

      Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би оны дүгээр сарын -ны өдөр ******* сумын багийн нутаг дэвсгэрт гэртээ 0.5 грамм хараа нэртэй 1 шил архийг ганцаараа уусан. Тэгээд согтчихсон учир тэрнээс хойш хаана явсан юу хийсэн талаараа санахгүй байна. Тэр өдөр орой 20 цагийн үед гэртээ унтаж байгаад сэрээд тугалаа пүнзэнд оруулах гээд явж байтал миний халаасанд бор хавтастай утас явж байсан. Тэгээд тэр утсыг хавтасыг нь нээгээд харахад манай хөрш айлын залуу Батсүхийн утас байсан. Би тэр утсыг яаж авснаа санахгүй байгаа бөгөөд оны дүгээр сарын 05-ны орой хажуу хөрш болох ахын эхнэр энэ танай хүүгийн утас байна. Би танайхаар согтуу орохдоо андуураад аваад явчихсан юм шиг байна гэж хэлээд утсаа өгсөн” гэх мэдүүлэг,

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дүгээр сарын -ны өдөр 19 цагийн орчим гар утсаа дэрэн дээрээ тавиад унтсан юм. 21 цагийн орчим сэрсэн гэрийн хаалга цоожгүй байсан. Би сэрэхэд аав, ээж 2 ирсэн байсан. Босоод утсаа хайгаад олохгүй болохоор ээжийн утаснаас залгахад дуудаад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Хулгайд алдсан Samsung Galaxy A-52 загварын гар утсыг би 22 оны дүгээр сарын 21-ний өдөр******* аймгаас Мобикомын худалдаа ирэхээр нь 999.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Сард 100.000 орчим төгрөг төлдөг, лизингийн хугацаа дуусаагүй байгаа, худалдаж авсан талаар баримт нь байна. Одоо би гар утсаа нэг жил хэрэглэсэн учраас 500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас хар өнгөтэй хавтастай хавтасанд нь жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт, 1 доллар байсан” гэх мэдүүлэг,

           Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Манай хүү нь оны дүгээр сарын -ны орой ******* сумын Далт багт орших гэрээсээ 19 цаг 30 минутын орчимд гар утсаа  алдсан. Би тэр өдөр гэртээ хүүтэйгээ цуг байж байгаад хажууд байдаг хаалга хийлгэсэн мөнгөө өгөх гээд 19 цаг 15 минутын үед гэрээсээ гарсан. Тухайн үед манай хүү гэртээ унтаад үлдсэн. Гэтэл өчигдөр орой намайг хашаан дотор зогсож байхад Жогжиг ирээд хүүгийн алга болсон утас энэ байна. Би яаж авч явснаа санахгүй байна гээд надад өгсөн. Жогжиг нь манайтай айл хөрш байдаг. Манайхаар орж гараад явдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Батсүх оны дүгээр сарын -ны шөнө 22 цагийн үед манай гэрт орж ирээд миний утас танайд байна уу, танай хүүхдүүд манайд орж ирээд тоглож байгаад авчихсан байж магадгүй юм шиг байна. Унтаад сэрээд ирэхэд миний утас байхгүй байна гэж асууж орж ирсэн” гэх мэдүүлэг,

              Эд зүйлийн үнэлгээ хийсэн  комиссын үнэлгээгээр Самсунг брэндийн “Galaxy A52маркийн гар утас нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг гэх үнэлгээ,

              - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

              - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

              - эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл

              - гэрэл зургийн үзүүлэлт

              - эд мөрийн баримтаар тооцох тогтоол

             - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

             - хохирлын тооцоо зэрэг болно.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

                                Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

              Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын -ны өдөр******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх гэртээ унтаж байсан хохирогч 500.000 төгрөгний үнэлгээтэй Samsung Galaxy G-52 маркийн  гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч , нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

        Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

          Иймд шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

         Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогчэд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гар утсыг хохирогчид буцааж өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

                 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

         Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 23370000007 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Samsung Galaxy G-52 маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигчэд буцаан олгож шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч *******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

         5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн 23370000007 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Samsung Galaxy G-52 маркийн гар утсыг хохирогчэд буцаан олгосугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАДРАХГЭРЭЛ