Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00043

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймгийн сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

    Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, эцэг, эх, ах, дүү нарын хамт аймгийн сумын Алагтолгой багт оршин суух, РД:ПБ0132*******11, овогт ийн *******

  Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  Шүүгдэгч Б.******* нь 20******* оны 0 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын Цаг уурын байрны ойролцоо гээгдүүлсэн О.ын эзэмшлийн банкны виза картыг бусдын эзэмшлийн карт гэдгийг мэдсээр байж 2023 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 02 минутын үед банкны сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 24 цагийн АТМ-д картыг уншуулж, хохирогчийн 58470433 дугаарын данснаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Л.т 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2023 оны 0 дугаар сарын 10-ны өдөр О.ын картыг олж аваад картнаас нь 500,000 төгрөг авсан. О.ыг олж мөнгийг нь буцааж өгий гэж бодож байгаад картыг нь гэсэн байсан. Миний буруу. Хохирогчоос уучлалт гуйсан. 500,000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

      Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 0 дугаар сарын 10-ны өглөө сумын багийн нутаг дэвсгэрт хуучин багийн Засаг дарга байсан Хуягаа гэдэг айлын хашааны  ойролцоо явж байгаад ХААН банкны ногоон өнгийн карт олж авсан. Тухайн картыг олж аваад эзэмшигчийн нэрийг нь харахад О. гэсэн нэртэй карт байсан. Тэгээд би уг хүний Фэйсбүүк хаягийг хайхад жаахан хүүхдийн зурагтай “ ” гэсэн нэртэй хаяг гарч ирэхээр нь уг хаягийн “Аbout” хэсэг рүү орж харахад 1974 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн хүн байсан. Тухайн үед наадам болоод мөнгөний хэрэг гарчихсан байсан учраас би сумын банкны АТМ дээр очоод уг картыг хийж 0*******5 гэсэн код хийхэд код тайлагдсан. Тэгээд уг картнаас 500.000 төгрөг авсан. Дараа нь уг картны эзэмшигчийг нь олж мөнгийг нь буцааж өгнө гэж бодоод уг картыг халаасандаа хийгээд явж байгаад гээчихсэн байсан. Би уг картнаас 500,000 төгрөг бэлнээр авсан. Уг мөнгийг аваад 80,000 төгрөгөөр нь мотоциклийн сэлбэг авч 20,000 төгрөгөөр нь мотоциклд бинзен хийсэн. Үлдсэн 400,000 төгрөгийг нь бэлэн хадгалж байгаад буцааж картны эзэнд нь өгсөн. Би уг картнаас авсан 500,000 төгрөгийг буцааж өгсөн. Манай аав болох Ц.ын данснаас АТМ-с 500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,                                                                                                

        Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах цаг уурын “Байтаг” өртөөний байранд 2023 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн *******:00 цагийн орчим ирсэн. Хүү Өнөрбаярт өөрийн эзэмшлийн Самсунг эсс плаза маркийн гар утсаа өгч тоглуулж байсан бөгөөд тухайн гар утасны гадна талын хамгаалттай кейсэнд байсан ХААН банкны 58470433 дугаарын дансны виза карт гээгдсэн. Миний виза картны нууц үгийг мэдэхгүй учир хүн ашиглахгүй байх гэж бодсон чинь 2023 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 02 минутанд дээрх данснаас 500.000 төгрөгний зарлага гарсан талаар миний гар утсанд мэдээлэл ирсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Одоо миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

     Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүртээ 2023 оны 0 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийн гадна талаас ногоон өнгийн ХААН банкны гэх бичигтэй виза карт олж авсан. Тэгээд ийн охиноор сумын зарын группт виза карт олж авсан талаар зар байршуулсан. Үдээс хойш байж байтал үл таних дугаараас хүн залгаж виза картаа авах талаар холбогдохоор нь би олж авсан виза картаа аваарай гээд тасалсан. Би гүйлгээ хийх ямар нэгэн оролдлого хийгээгүй...” гэх мэдүүлэг,

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
  • ХААН банкны 23/98 тоот албан бичиг
  • О.ын ХААН банкны 58470433 тоот дансны хуулга
  • эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл
  • гэрэл зургийн үзүүлэлт
  • хохирлын тооцоо
  • ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

     Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс гэм буруугийн талаарх дүгнэлт:

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 20******* оны 0 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын Цаг уурын байрны ойролцоо гээгдүүлсэн О.ын эзэмшлийн банкны виза картыг бусдын эзэмшлийн карт гэдгийг мэдсээр байж 2023 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 02 минутын үед банкны сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 24 цагийн АТМ-д картыг уншуулж, хохирогчийн 58470433 дугаарын данснаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Л.т 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О., гэрч Ж. нарын мэдүүлэг болон хохирогч О.ын ХААН банкны 58470433 тоот дансны хуулга, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн захиран зарцуулснаар төгсдөг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байна. Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсныг, харин хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулж халдаагүйг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч О.т 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь О.ын ХААН банкны 58470433 тоот дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд 500,000 төгрөгийг ХААН банкны тоот данснаас хохирогчийн ХААН банкны 58470433 тоот дансруу шилжүүлж, төлж барагдуулсан болох нь тоот дансны дэлгэрэнгүй хуулгын баримт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.******* нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Б.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2337000300053 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3., 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 3.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Б.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн 2337000300053 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Б.БАДРАХГЭРЭЛ