Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШТЦ/00047

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,

    Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* 

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр аймгийн Булган суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хт аймгийн Булган сумын багт оршин суух, РД:ПБ91*******10, ******* овогт *******ын *******.

  Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч Э.******* нь оны дугаар сарын -ний өдрийн 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн Булган сумын багийн нутагийн зуслангийн “ын ” гэх газар хохирогч Н.Лхсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеийн гуя хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:  

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би оны дугаар сарын -ний өдөр аймгийн Булган сумын багийн нутаг Ендерт гэх газарт Хоокорийн Батаагийн гэх залуугийн хт Үхэрчин гэх залуугийн гэрт архи ууж байгаад орой 21-22 цагийн орчимд “ын ” гэх газарт Энхээ гэх айлд очиход унтсан, хаалга түгжээтэй байхаар хаалгыг нь цохиж онгойлгоорой гэхэд Энхээгийн эхнэр Н.Лхсүрэн ирж хаалга дотроос яваач чи, Энхээ байхгүй, шоронгийн хулгайч, гуйлгачин гэж хэл аар доромжилж чаас айдаг юм уу? гээд хаалгаа нээж гарч ирээд найг түлхэхээр хавсраад унгаачихсан юм. Тэгтэл босож ирээд гүйж ороод шүүр авч гарч ирээд найг толгой руу цохихоор би чи яагаад эр хүний толгойд цохиж байгаа юм бэ? гэж хэлээд гуя руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд Н.Лхсүрэнгийн хад ах Н. гарч ирэхээр бид нар явсан юм. Би гийн гэрээс хоёр аяга шимийн архи уугаад, найзтайгаа уулзаад явах гээд очсон юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Лхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын -ний өдөр манайх аймгийн Булган сумын багийн нутаг Ендертийн “ын ” гэх газарт зусаж байхад шөнө 22-23 цагийн орчимд  Э.******* гэх залуу согтуу ирээд хаалга цохиод манай нөхөр Энхээг асуухаар би нөхөр алга байна явж ар гээд олон удаа хэлсэн юм. Тэгтэл чи гуйлга гуйж Үенч сумаас ирсэн. Чи гуйлга гуйж манай найзын хөрөнгөөр ьдарч байна Чи юу авч ирсэн энэ тэр гээд хэл аар доромжлоод байсан. Би шоронгийн хадаас чи яв гэж хэлсэн юм. Манай гэрийн хаалга цоожгүй, уяагаар татаж бэхэлсэн байсан учир хаалга онгойчих байх гээд босож хүүхдүүд арч байна яв гэж хэлсэн юм. Тэгээд хаалгыг татаж онгойлгоод орж ирэх гэхэд оруулаагүй, цааш яв гээд түлхээд, шүүр аваад зогсож байхад миний шүүрийг булааж аваад шидсэн юм. Найг гэрийн дотор талд байхад өшиглөөд унгаачихсан юм. Би босож ирээд чи яахаар хүн цохидог юм гэж хэлээд гэрээс гарахад найг дэгээдэж унгаагаад дарж аваад хоолой боож байхад хад ах босож ирж салгаж авсан. Э.******* хажуудаа нэг залуутай явсан. Тэр залуу согтсон юм уу? хөгжим сонсоод чихэндээ чихэвч зүүсэн зогсоод байсан юм. аймгийн Булган сумаас Ендерт гэх газарт очиж найг Булган суманд  авчирсан 100.000 төгрөгийн шатахуун авсан, нуруунд түрхдэг тос 60.000 төгрөг бас 27000 төгрөгөөр хөхрөлт арилгадаг тос авсан нийт 187.000 төгрөгийн хохирол гарсан уг мөнгийг нэхэмжилж байна. Баримтын гаргаж өгнө. Гомдол санал алга. Хохирлын 187.000 төгрөгөө нэхэмжилж байна...“ гэх мэдүүлэг

  Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... оны дугаар сарын -ний өдрийн 22 цагийн үед бид нар Булган сумын багийн нутагийн зусланд байрлах дүү *******ын гэрт байхад гадна Э.*******, гэх залуучууд ирээд хаалга цохиод байхаар нь бэр Н.Лхсүрэн гарахад тэр хэд хэрэлдэж маргалдаж байгаад Э.******* бэр Н.Лхсүрэнг өшиглөж унагаасан ба тухайн үед би салгаад явуулсан. Н.Лхсүрэн Э.Бат-Эрдэний биед халдаж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг

Хохирогч Н.Лхсүрэнгийн биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн Булган сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Т.ийн оны дугаар сарын 25-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1. Н.Лхсүрэнгийн биед гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Н.Лхсүрэнгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хаарна.

5.Уг гэмтэл нь эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

       -  Хохирлын тооцоо

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

         1. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Э.******* нь оны дугаар сарын -ний өдрийн 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн Булган сумын багийн нутагийн зуслангийн “ын ” гэх газарт хохирогч Н.Лхсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеийн гуя хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Лхсүрэн, гэрч Н. нарын мэдүүлэг, шинжээч эмч Т.ийн оны дугаар сарын 25-ны өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Н.Лхсүрэнгийн зүүн талын гуяруу өшиглөж түүний эрүүл мэндэд “гуяны хэсэгт цус хуралт” гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хаарах талаар шинжээч эмч Т.ийн оны дугаар сарын 25-ны өдрийн 761 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн гуя хэсэгт өшиглөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хохирогч Н.Лхсүрэнгийн биед гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

              2. Шүүгдэгч Э.Бат-Эрдэний хууль бус санаатай үйлдлийн улмаас Н.Лхсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн зын зардалд 100.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байх ба хохирогч нь нуруунд түрхдэг тосны үнэ 87.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

  Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 05 /тав/ сараар тогтоож шийдвэрлэв.  

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Бат-эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Лхсүрэнд зын зардал 100,000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь тосны үнэ 87000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

 

     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАДРАХГЭРЭЛ