| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00046/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00048 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Бат-******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, РД:ПБ9352, ******* овогт Бат-******* *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-нээс -нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байранд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2023 оны 06 дугаар сарын 11-нээс -нд шилжих шөнө найзуудын хамт Д.ийн гэрт очоод 75-тай 1 шил архи уугаад сууж байтал Д.ийн ээж нь орж ирээд дүү нь алга боллоо гээд Д., ээжтэйгээ хамт машинаа унаад дүүгээ хайхаар явсан. Удалгүй залгаад цагдаад баригдчихлаа гэсэн. Тэгээд бид цагдаа дээр ирээд асуухад рапортод орсон гэж хэлсэн. Тэгээд хэлтсийн хашааны хаалгаар гараад явж байтал нэг машин ирж байхаар нь гэртээ хүргүүлэх санаатай замыг нь хааж зогсоосон. Гэтэл цагдаа И.ын машин байсан. Тэгээд И. чи согтуу байна хэлтэс орж драгер үлээлгэе гэж хэлэхээр нь би гар утсаа бариад хэлтсийн үүдээр түрүүлээд орж байх үед И. миний утсыг араас гар луу цохиод унагаасан. Тэгээд Ц. бид хоёр утас авахаар зэрэг тонгойж таараад миний мөрөнд түлхэгдээд уначихсан. Ард түмнийхээ төлөө явж байгаа цагдаа нарт ийм зан гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 11-ний орой манай найзууд болох Д., Б., Д., , нарын хамт Д.ийн гэрт очсон. Тэгээд тэдний гэрт зургуулаа нэг шил архи хувааж уугаад байж байтал манай найз Д.ийн ээж нь орж ирээд дүү нь алга боллоо гээд Д. хайхаар ээжтэйгээ хамт машинаа унаад явсан. Хэсэг хугацааны дараа Д. дүүгээ хайж яваад цагдаад баригдчихлаа гэж утсаар ярихаар нь би Д., Б., Д., нарын хамт цагдаагийн хэлтэс дээр ирж ахмад Б.тай уулзаад Д. баригдсан байна аргалах боломж байна уу? гэхэд драгер үлээгээд рапортод орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл найз нь харьж амарлаа гэж хэлээд Б., Д. нартай хэлтсийн хашаан хаалгаар гараад явж байтал нэг машин ирж байхаар нь гэртээ хүргүүлэх санаатай замыг нь хааж зогсоосон. Тэгэхэд И. хошууч байсан бөгөөд мэнд ус мэдээд ах хоёулаа нэг уулзъя гэж хэлээд машиных нь урд зогсож байтал дэд ахлагч Ц. гэх залуу гарч ирээд надад та машины зам чөлөөлж өгнө үү гэж хэлэхээр нь би машины урд талаас холдож И. хошуучтай уулзахаар хэлтсийн хашаа руу орсон. Тэр үед И. хошууч намайг яваач чи гэхээр нь та цагдаагийн алба хаагч хүн байж хүнтэй ингэж харьцаж болдог юм уу гэж асуусан. Тэгээд И. чи согтуу байна хэлтэс орж драгер үлээлгэе гэж хэлэхээр нь би гар утсандаа бичлэг хийгээд хэлтсийн үүдээр түрүүлээд орж байх үед И. миний утсыг араас гар луу цохиод унагаагаад Ц.ыг утсыг нь ав гэж хэлэхэд Ц. бид хоёр зэрэг тонгойж таараад миний мөрөнд түлхэгдээд уначихсан. Та машин явах зам чөлөөлж өг гэж шаардлага тавьсан. Алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын -ны өдөр 01 цагийн үед сумын Цагдаагийн хэлтсийн дуудлага мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байх үед аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах, цагдаагийн хошууч И.оос машины урьд хүн таглаж зогсчхоод явуулахгүй байна гэхээр хэлтсийн хашааны гадна яваад очиход И. хошуучийн машины өмнө Б.******* болон өөр нэг танихгүй залуутай согтуу байдалтай чи архи уучихсан байна машинаас буугаад ир гээд зогсож байсан. Тэгээд би Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*******т та явж байгаа машины замын хөдөлгөөнд саад учруулаад байна эндээс холдоно уу гэх шаардлага тавихад чи зүгээр хойш байж бай чамд хамаагүй, миний биед битгий хүрээд бай гэх зэргээр шаардлага эсэргүүцсэн. И. хошууч Б.*******т хандаж би архи уугаагүй хоёулаа хэлтэс ороод драгер багажаар шалгуулъя гээд хэлтсийн хашаа руу ороод машинаасаа буугаад хэлтсийн үүдний гадна Б.*******той уулзах үед Б.******* утсаа гаргаж ирээд бичлэг хийж. Цагдаа гэхээр ингэж болдог юм уу хүний гар өчөөд гэхэд И. хошууч чиний гарыг өчсөн хүн байхгүй бичлэгээ боль гээд утсыг нь хурааж аваад хоёулаа хэлтсийн үүдээр орох үед Б.******* нь И. хошууч руу утсаа авахаар дайрахад би зогсоохоор гарыг нь барих үед намайг түлхэж, хаалганы амлагаатай миний толгойг хавсарч дээрээс дарж унасан. Тухайн үед миний толгой ойр зуур манарсан бөгөөд цус гарсан байдалтай хэлтсийн үүдэнд сууж байсан. Миний чихний хойд хэсэг хагарч цус гарч хавдсан. Надад гомдол санал байхгүй. Би аймаг руу 2023 оны 06 дугаар сарын -ны өдөр шинжээч эмчид үзүүлэхээр явахдаа өөрийн эзэмшлийн 36-02 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 90.000 төгрөгөөр буцаж ирэхдээ 80.000 төгрөгөөр бензин хийсэн бөгөөд шатахууны нийт зардал 170.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын -ны шөнө И., М. бид гурав сумын цагдаагийн хэлтэс дээр ажиллаж байгаад дэлгүүрээс гоймон авах гээд 01 цагийн үед сумын цагдаагийн хэлтсийн гаднаас машинд суугаад дэлгүүр яваад ирэхэд Б.******* гэх согтуу залуу машины урд ирээд И.оо чи согтуу байна нааш буугаад ир гээд машин явуулахгүй байхаар нь сумын жижүүрийн утас руу залгахад дэд ахлагч Ц. гарч ирээд та боль наад машинаа явуул гэж хэлэхэд Ц.ын тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тэгээд И.ыг Б.******* гэх залуу чи согтуу байна буугаад ир гэхэд И. хошууч машинаа хэлтсийн хашааруу оруулж тавиад хоёулаа хэлтэс ороод драгер үлээлгий гэж хэлээд Б.*******ийг дагуулаад орсон. Тэр үед би машиндаа сууж байгаад араас нь хэлтэс рүү ороход Ц.ын толгой нь хагарчихсан, толгойноос нь цус гарсан байдалтай байж байсан бөгөөд Б.******* нь Ц.ын биед халдсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч И.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 11--нд шилжих шөнө Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С., нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Х. нарын хамт албаны - УАТ улсын дугаартай Сапартай маркийн машинтай дэлгүүр орж бэлэн гоймон авахаар гараад сумын төвийг тойрч яваад буцаад цагдаагийн хэлтсийн үүдэнд ирж хашаанд орох гэж эргэхэд 1 дүгээр эгнээнд Бат-*******н ******* гэх залуу зам хааж явган зогсоод замаас холд гэхээр холдохгүй байсан учир цагдаагийн хэлтсийн жижүүрийн дугаарын утас руу цагдаагийн ахмад С. яриад хэлтсийн хашаа руу орох гэхээр нэг согтуу хүн зам хааж зогсоод холдохгүй байна гэж ярьсан. Цагдаагийн хэлтсийн туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Ц. гарч ирж тухайн хүнд замаас холд гэсэн шаардлага тавихад холдохгүй, чи миний биед хүрэх эрх байхгүй гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаа юм шиг болоод Алтай сумын харьяат цагдаагийн хошууч өөрөө согтуу машин барьж байна, хажуудах хүнийг нь танихгүй юм байна гэж бичлэг хийж байгаа юм шиг утсаа бариад явж байсан. Тэгж байхад цагдаагийн хэлтсээс а/х Б., а/д Х., а/д , а/х Б. нар гарч ирэхээр энэ хүнийг холдуулчих гэж хэлээд холдуулж хашаа руу орсон. Тэгээд Б.*******т хоёулаа цагдаа руу ороод эрүүл согтуугаа драгер багажаар шалгуулъя гэж хэлээд хаалгаар орж байхад би Б.*******ийн гар утсыг зөвшөөрөлгүй бичлэг хийгээд байхаар татаж авсан. Тэр үед Б.******* над руу дайрахад цагдаагийн дэд ахлагч Ц. та ингэж болохгүй гээд дундуур ороод ирэхэд Б.******* миний утсыг чи авлаа гээд Ц. руу дайраад цагдаагийн үүдний коридорын булан руу шахаж, дарж авсан. Энэ үеэр ахмад Б. араас нь очиж татаж салгаж авахад Ц.ын толгойгоос цус гарсан, толгойгоо гараараа дарсан байдалтай байсан. Тэгээд би драгер багажаар өөрийгөө шалгуулж 00.00 хувь гарсныг иргэн Б.*******т үзүүлсэн. Б.*******т драгер багажаар согтолтоо шалгуул гэх шаардлага тавихад би машин барьж яваагүй шалгуулахгүй гэж тайлбар хэлээд байсан юм. Б.******* Д., танихгүй улаан малгайтай залуу 3 хамт явсан юм. Шууд машины урдуур орж ирж зам хаагаад зогсохоор цонхоо нээхгүй байж байгаад С. цонхоо нээж замаас холдчих гэхэд эхлээд хүргээд өгчих гэж хэлээд дараа нь явж байна гэж намайг таньсан. Би замаас холдчих гэхэд холдохгүй бичлэг хийгээд эхэлсэн юм. Би энгийн хувцастай, ажлын бус цагаар цагдаагийн алба хаагчдын дотоод ажлаар хэлтэст ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай найз болох Улаанбаатар хотоос ирээд Б.*******, Д. бид нар гэдэг найзындаа очсон.Тэгээд тэр орой манай найз Д. нь ээжийнхээ хамт дүүгээ сумын төвөөр хайж явж байгаад цагдаад баригдсан гэж сонсоод Б.*******, Д. нар цагдаагийн хэлтэс рүү яваад юу болсон талаар мэдчихээд ирье гэж хэлээд Д.ийн гэрээс гарсан. Тэгээд би тэр хоёрын араас цагдаагийн хэлтэс рүү яваад очиход Б.******* нь хэлтсийн гадна бичлэг хийгээд зогсож байсан ба цагдаа нар Б.*******ийг дотогш дагуулаад орсон. Тухайн үед Б.******* цагдаагийн хэлтсийн үүд хэсэг рүү орж байгаад утас ав гэж намайг дуудсан. Би араас нь яваад ороход нэг дэд ахлагчийн чихнээс нь цус гарсан байсан бөгөөд Б.******* бичлэг хийж байсан гар утсаа хураалгасан байсан. Би Б.*******ийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан эсэх талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 11--нд шилжих шөнө 01 цагийн орчим цагдаагийн хэлтэс дээрээ 201 тоот өрөөнд эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.ын хамт байхад тухайн хоногийн жижүүрийн офицер цагдаагийн ахмад Б. гадна хэрүүл маргаан болоод байна очоод үзүүдэхээч гэхээр бид 2 хэлтсийн үүдэн дээр гарч ирэхэд ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч И., хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С., нягтлан, цагдаагийн дэслэгч Н. нар засмал замын зорчих хэсэг дээр албаны - УАТ улсын дугаартай Сапартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан тээврийн хэрэгслийн өмнө Б.******* гар утас барьчихсан явуулахгүй буугаад ир та нар намайг яадаг юм гэж хашигчаад хажууд нь Д., бас 1 танихгүй залуу гурвуулаа байсан. Бид нарыг очиход мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ц. Б.*******т та автомашины өмнөөс холд цагдаагийн алба хаагч танд хууль ёсны шаардлага тавьж байна та биелүүлэх үүрэгтэй гэж хэлээд зогсож байсан. Би очоод юу болж байгаа талаар Б.*******оос асуухад танай цагдаа нар согтуу өөрсдөө машин бариад явж байна согтуу байна гэж хэлхээр нь бүгдээрээ хэлтэс рүү ороё шалгаж үзье гэж хэлээд *******ийг дагуулаад хашаа дотор орж ирэхэд араас И. бусад алба хаагч нарын хамт ирсэн ******* гар утсаараа бичлэг хийгээд та нарыг бүгдийг чинь шалгуулна гэж хашигчаад байсан хошууч И. *******т хандаж чи намайг архи уусан гээд байгаа юм уу хоёулаа ороод согтолт тодорхойлох багаж үлээгээд үзье хэн нь согтуу байна шалгая гэж хэлээд хоёулаа цагдаагийн хэлтсийн хаалгаар орох гээд явж байхдаа *******ийн гар утсыг авахад ******* руу дайрсан тэр үед хажууд нь байсан дэд ахлагч Ц. *******ийг болиулах гэсэн боловч ******* Ц.ыг түлхэж хаалганы өнцөг толгойгоор нь мөргүүлээд үргэлжлүүлээд татаж шатан дээр унгаачхаад дээрээс нь биеэрээ дараад салахгүй байхаар нь би *******ийн араас тэвэрч татаж салгасан. ******* цагдаагийн хэлтсийн хүлээлгийн зааланд орж ирээд янз бүрийн зүйл яриад согтолт тодорхойлох багажаар үлээлгэх гэхэд үлээхгүй байсан. ыг үлээлгэхэд 0.00 хувь буюу согтолт байхгүй байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө би ахлах дэслэгч М.ын хамт тамхины цэг дээр тамхи татаж байхад Б.******* согтуу байдалтай гадна байсан бид нар гол дээр 2 шил архи уусан юм манай найз машин жолоодож яваад замын цагдаа нарт баригдчихлаа одоо яах вэ? гэж хэлээд байж байсан. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч И.той уулзах гээд маргаан болсон байх гэж бодож байна. Гар хөлөөрөө цохисон зүйл байхгүй. ыг барьж байгаад хаалга мөргүүлээд буцааж татаад шатан дээр унгаагаад дээрээс нь дараад босохгүй байхаар нь би салгасан. Тэр үед шилэн хаалганы төмөр араамны өнцөгт ын баруун дагз хэсэгт зүсэгдсэн байсан. ыг хаалганы өнцөг мөргүүлээд зууралдаж байгаад татаж унгаахад хаалганы бариул хугарсан. Б.******* ын биед халдсанаас өөр хүний биед халдаагүй бусад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй хашгирч, орилоод байсан. *******ийг араас нь тэвэрч салгасны дараа намайг чи боосон гээд надтай маргалдаад байсан. Би *******ийн араас зүүн суга доогуур нь 1 гараа оруулж баруун мөрөн дээгүүр нь нөгөө гараа гаргаж 2 гараа холбож байгаад татаж салгасан түүнээс хүзүү, хоолойг нь боож боомилсон зүйл байхгүй. Тэр 2 залуу бүгдийг харж хажууд нь байсан. Д. гэх залуу согтуу байдалтай байсан 1 жижиг залуу байсан тэр залууг нь би танихгүй юм байна гэх мэдүүлэг
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр томилгоот хуваарийн дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.ын хамтаар 24 цагаар жижүүрт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 23:00 цаг өнгөрч байсан байх цагийн сайн санахгүй байна, зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Бямбацогт иргэн Ц. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр хэлтэс дээр авч ирж рапортод оруулсан юм. Тэгээд би жижүүрийн өрөөнд хоногийн рапортоо бичиж байтал иргэн Б.******* нь орж ирээд манай найз согтуу машин барьж яваад цагдаад баригдчихсан байна аргалаад өгөөч, би гэртээ архи өгчихсөн юм тэгсэн ээж нь ирээд намайг барьж идэх гэж байна. Өөр газраар явчихгүй цагдаагийн үүдээр явж байгаад баригдчихсан байна гэхээр нь би гаргах боломжгүй ээ аль хэдийн рапортод орчихсон байна гэж хэлээд гаргаад явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа жижүүрийн утас руу х/ч И. залгаад хэлтсийн урьд согтуу залуучууд машины урд зам хааж зогсчхоод явуулахгүй байна гэхээр нь би жижүүрийн туслах дэд ахлагч Ц.ыг гаргачхаад араас нь а/х Б., а/д М. хоёрыг өрөөндөө сууж байхад нь гадна хэрүүл маргаан болоод байна гараад үзээдхээч гээд гаргасан. Тэгтэл х/ч И. Б.*******т хандаж чи намайг архи уусан гээд байгаа юм уу хоёулаа ороод согтолт тодорхойлох багаж үлээгээд үзье хэн нь согтуу байна шалгая гээд 2-лаа маргасан байдалтай цагдаагийн хэлтсийн хаалгаар орж ирэхээр нь би урдаас очих хооронд үүдний жижиг тампарт Б.******* нь Ц.ын нуруун дээр дарчихсан, Ц.ын толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь а/х Б. Б.*******ийг хүүхдийн толгой хаглачихлаа чи гээд араас нь тэвэрч босгоод бүгдээрээ дотогшоо хэлтсийн хүлээлгийн зааланд орж ирсэн. Тэгээд х/ч Б.*******т би согтуу байгаа эсэхээ үлээгээд үзүүлээдэхий гээд драгер багаж авч үлээсэн чинь Б.******* нь цааш харж зогсчихоод би харахгүй, би үлээхгүй гэхээр нь хамт явсан 2 найзад нь та 2 гэрч шүү харж байгаараа би үлээлээ шүү гээд драгер үлээж 0.00 бүхэлтэй гарсан драгерын заалтыг харуулсан юм. Цагдаагийн хошууч И. болон аймгаас ирсэн бусад 2 алба хаагч нар ажил дээр байж байгаад өлсөөд байна онгорхой дэлгүүр байвал юм олж идье гээд гарсан юм. Тэгсэн хэлтсийн үүдэн дээр Б.******* нь х/ч И.ыг архи уучихсан байна гэж бодож нээнтэглэж барьцаа болгож нөгөө найз Ц.ийг гаргах гэж хэрүүл хийж эхэлсэн юм шиг байсан. Иргэн Б.******* нь угаасаа бөх барилддаг том биетэй болохоор дийлдэхгүй байсан. Тэр үед шилэн хаалганы төмөр рамын өнцөгт ын баруун дагз хэсэгт зүсэгдсэн байсан. Мөн хэлтсийн хана болон шал цус болсон байсан. Хэлтсийн дотор хаалганы бариул, гадна хаалганы түгжээ эвдэрсэн байсан. Б.******* ын биед халдсанаас өөр хүний биед халдаагүй бусад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй орилж, хашхираад байсан. Найз 2 залуу нь бүгдийг харж хажууд нь байсан. Д. гэх залуу согтуу байсан, нөгөө нь эрүүл байсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Ц.ын биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.ын биед гэмтэл учирсан байна. Ц.ын баруун чихний дэлбээ болон баруун хөхлөг сэртэнд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. /уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна/.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3. Ц.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Гэрэл зургийн үзүүлэлт
- Хохирлын тооцоо
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-нээс -нд шилжих шөнө аймгийн сумын Бүрэнхайран багийн нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байранд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Ц.ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц., гэрч И., С., Б., Б., Б. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 560 дугаартай дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д учирсан хохирол болох шүүх шинжилгээний эмчид үзүүлсэн төлбөр 8000 төгрөг, бензиний зардал 170.000 төгрөгийг шүүгдэгч Б.******* төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 10 /арав/ сараар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Бат-******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 00 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ