Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

                                    

 

 

 

 

 

 

2023        11          13                                          2023/ШЦТ/256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2023/0070/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **************,

Улсын яллагч **********,

Хохирогч *********, ********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч **********,

Шүүгдэгч **********, ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ ***********, ************ ******* нарт холбогдох эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өндөр цагаан овогт ********* ********, 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эх*******, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хардэл дархан овогт ********** **********, 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн *********дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч **********нь ******** бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут" гэх газраас ********* эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, *********эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

******* бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч ******** эзэмшлийн 1.500.000 төгрөгийн  үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

********** бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч ********** эзэмшлийн 3.300.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч ********** эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

*********** бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч ********** эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч Б.Цэвээнравданд нийт 4.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ********нь **************бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут” гэх газраас ************ эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, ********** эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

********* бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч ******** эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

******** бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч ********* эзэмшлийн 3.300.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч ********* эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

********* бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч ******** эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч ********* нийт 4.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********, ********** нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би хулгай хийгээгүй өөрийнхөө малыг нядалж борлуулсан...Би н.Чимэд гэх айлын малыг хардаг байсан ба 200 гаруй мал дутааж уг хохирлоо төлөхөөр өөрийн малаа нядалж борлуулсан...Мөн ************ нэг адуу аваад уг өрөө төлөөгүй байсан...81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн банк бусад байсан зээлийг хаасан. Одоо уг тээврийн хэрэгсэл манай эх*******ийн ******* дээр байдаг....Би хулгай хийсэн зүйл байхгүй үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би хулгай хийгээгүй *********** бой хийж өг гэхээр нь 8 бодыг увуулж, цувуулж ажиллаж өгсөн...Цавьдар азаргатай адуунаас 3 морь, 2 үхэр, дараа нь 3 үхэр ажилласан...Би ****** шүдлэн үрээ өмнө нь зарж байсан ба уг мөнгөө аваагүй ******** надад өртэй байсан....Надад хулгай хийсэн зүйл байхгүй үнэн зөвөөр шийдэж өгнө үү...”  гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 18-21-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,  тэмдэглэл, (1-р хх-ийн 23-25-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *********** 1-р хх-ийн 64-65-р хуудас, 3-р хх-ийн 39-р хуудас), иргэний нэхэмжлэгч *********** (1-р хх-ийн 73-74-р хуудас), гэрч ********* (3-р хх-ийн 60-р хуудас), гэрч ****** (1-р хх-ийн 89-90-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********* 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2023/ШД-453 дугаартай “...2 тооны бод малын үнэлгээ 2,400,000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 4-р хх-ийн 207-209-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********* 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2021/ШД-474 дугаартай “...Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл 8.900.000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 40-44-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 28-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч ***********  (1-р хх-ийн 172-173-р хуудас), гэрч *************** (1-р хх-ийн 188-189-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/ШД-451 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 2,750,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-180-р хуудас),

Хохирогч ********(1-р хх-ийн 219-220-р хуудас), хохирогч**********(1-р хх-ийн 224-225-р хуудас, 3-р хх-ийн 50-р хуудас), гэрч ************* (1-р хх-ийн 245-246-р хуудас), гэрч ********** (1-р хх-ийн 204-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 199-р хуудас), гэрч **********(4-р хх-ийн 195-р хуудас), гэрч ********* (3-р хх-ийн 132-133-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  Мал эмнэлгийн гэрчилгээ (1-р хх-ийн 198-р хуудас),

Шүүгдэгч *********** эх******* ************ Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 113, 116-117-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин **********2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №2021/ШД-456 дугаартай “...3 тооны адууны үнэлгээ 13,300,000 төгрөг...”  гэх дүгнэлт (2-р хх-ийн 9-11-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (3-р хх-ийн 109-112-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 42-49-р хуудас),

Хохирогч *************(2-р хх-ийн 53-55-р хуудас, 3-р хх-ийн 57-р хуудас), гэрч ******** (2-р хх-ийн 71-р хуудас, 3-р хх-ийн 140-141-р хуудас), гэрч ******* 2-р хх-ийн 83-84-р хуудас), гэрч ********* (4-р хх-ийн 186-р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 155-р хуудас), гэрч ******* (2-р хх-ийн 158-159-р хуудас), гэрч ********* (2-р хх-ийн 67-р хуудас), гэрч ********** (3-р хх-ийн 128-129-р хуудас), гэрч *********** (3-р хх-ийн 144-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин***********2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/ШД-452 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,140,000 төгрөг...”  гэх дүгнэлт (2-р хх-ийн 96-98-р хуудас),

Шүүгдэгч ******** хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 113, 114),  иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын лавлагаа (2-р хх-ийн 138, 140-р хуудас), Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 129-130 хуудас), төрсөний бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа (2-р хх-ийн 143-144-р хуудас), гэрч ********* мэдүүлэг (2-р хх-ийн 125-126-р хуудас), гэрч ************ мэдүүлэг (2-р хх-ийн 129-130-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (2-р хх-ийн 141-р хуудас),

Шүүгдэгч ********* хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 146-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 145-р хуудас), Малын А дансны тодорхойлолтын хуулбар (2-р хх-ийн 147-р хуудас), байнга оршин суугаар хаягийн лавлагаа (2-р хх-ийн 148-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 149-р хуудас), Малын А дансны тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 127-р хуудас), гэрч *********** мэдүүлэг (2-р хх-ийн 132-133-р хуудас), гэрч ********** мэдүүлэг (2-р хх-ийн 136-137-р хуудас), гэрч ********* мэдүүлэг (3-р хх-ийн 147-148-р хуудас), жолоочийн эрхийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (2-р хх-ийн 151-152-р хуудас), Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 155-159-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2239000000005 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч **********, ********** нар нь бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч **********, ******* нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2,4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **********, ********* нар нь гэм буруугүй гэж үзэж байна...Хэргийн газарт үзлэг хийхдээ хуульд заасан журам зөрчсөн. Эд мөрийн баримтаар олсыг хууль зөрчиж хурааж авсан уг олс нь 15м хүрдэггүй...Зарим хохирогч нарын адууны зүс, гэмт хэрэг гарсан газрын ******* зөрүүтэй яллах дүгнэлтэд бичигдсэн...Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан...Таньж олуулах ажиллагаа хийгээгүй байж хохирогчоос мэдүүлэг авахдаа малын толгойг харуулж мэдүүлэг авсан...Шүүгдэгч ************, ********** нар нь гэм буруугүй байх тул цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Би хулгай хийгээгүй өөрийнхөө малыг нядалж борлуулсан...Би ********* гэх айлын малыг хардаг байсан ба 200 гаруй мал дутааж уг хохирлоо төлөхөөр өөрийн малаа нядалж борлуулсан...Мөн ********** нэг адуу аваад уг өрөө төлөөгүй байсан...Би хулгай хийсэн зүйл байхгүй үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргасан болно.

Шүүгдэгч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Би хулгай хийгээгүй ********* бой хийж өг гэхээр нь 8 бодыг увуулж, цувуулж ажиллаж өгсөн...Цавьдар азаргатай адуунаас 3 морь, 2 үхэр, дараа нь 3 үхэр ажилласан...Би ******* шүдлэн үрээ өмнө нь зарж байсан ба уг мөнгөө аваагүй ********* надад өртэй байсан....Надад хулгай хийсэн зүйл байхгүй үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

1. Шүүгдэгч **********, ********** нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут" гэх газраас ********** эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, ********** эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,  тэмдэглэл, (1-р хх-ийн 23-25-р хуудас),

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний шилжих шөнө Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг "Хүрэн чулуут" гэх газраас зөв талын гуян дээ "Л" үсгэн тамгатай хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан...Миний алдагдсан хүрэн зүсмийн морьтой хүний нэг алаг зүсмийн адуу хамт алдагдсан. Дээрх адуу нь борлог хээр гэмээр завсарын зүстэй алаг адуу байсан бөгөөд нэг талын нүд нь цэнхэр өнгөтэй содон адуу байсан...Миний морийг шүүгдэгч нар таньж байгаа...Миний хувьд гомдолтой байна...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний алдсан адуу борлог хээр зүсмийн им тамга тэмдэг байхгүй нүд их содон цэнхэр нүдтэй адуу байсан...Төв аймгийн Сэргэлэн сумаас Дорнод аймаг руу малаа тууж оторлож яваад Хэнтий аймгийн Мөрөн суманд хоноод алдсан. ...Би гурван азарга адуутай. ...Буруутай этгээдээс миний хохирлыг барагдуулж өгнө үү......” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-65-р хуудас, 3-р хх-ийн 39-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний шилжих шөнө Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэг "Хүрэн чулуут" гэх газраас буюу бэлчээрээс зөв талын гуян дээрээ "Л" үсгэн тамгатай хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан. Ингээд нөхөр маань ойр хавиар адуугаа хайж саахалт айлын хүмүүсээс сурагласан боловч олоогүй ээ. Ингээд удалгүй хэсгийн төлөөлөгч ирээд олдохгүй байгаа адууг маань хүмүүс хулгайлсан байна гэж адуугаа алдсаныг мэдсэн....Манай морьтой хамт алдагдсан адуу тухайн үед отороор Дорнод аймаг руу явж байсан *********гэх хүний адуу гэсэн. Борлог хээр гэхээр завсрын өнгөтэй им тамгагүй алаг морь байсан. Дээрх алаг Морь ганцаараа сүргээсээ тасарсан явж байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 60-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *************** гэх хүн надад 2 адууны мах авчирч зарсан...Уг 2 адууны мах нийтдээ 2,050,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90-р хуудас),

Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин **********2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2023/ШД-453 дугаартай “...2 тооны бод малын үнэлгээ 2,400,000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 4-р хх-ийн 207-209-р хуудас)

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2021/ШД-474 дугаартай “...Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл 8.900.000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 40-44-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч ************, ********** нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч ********** эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хувьд 2 тооны үхрээ алдсаныг мэдээгүй байж байгаад цагдаагийн шалгалтаар үхрээ алдсаныг мэдсэн...Тэгээд цагдаагийн газраас 2 үхрийн толгой харуулахад манай алдсан 2 үхрийн толгой мөн байсан...Би нийт 280 толгой малтай үүнээс 23 тооны үхэр тоолуулсан...ухаа халзан зүсмийн им тэмдэггүй үнээгээ им тэмдэггүйгээр нь, эрээн нүүртэй мухар охин шүдлэнг зүүн талын чих үзүүрээс цуулбар имээр болон зүсээр нь танисан....”Дулаан” болон “Шинэ-Ус” гэх газар нь нэг газар нутаг байгаа юм...Би гомдолтой байна...Алдсан 2 үхрийнхээ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2 тооны үхэр өгсөн. 161 кг нэг үхэр, 121 кг 1 үхэр нийт 2 тооны үхэр өгсөн... Нийт мөнгө нь 2,110,000 төгрөг болсон. Тухайн үед ********* гэх дансанд 910,000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай хүү малаа тоогоор нь мэдэхээс зүсээр нь мэдэхгүй байсан учраас ямар үхэр алга болсныг мэдээгүй байса. Цагдаагийнхан надад манай алга болсон 2 тооны үхрийн толгойг харуулсан учир хулгайд алдагдсан талаар мэдсэн... Ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээс цуулбар имтэй үхрүүд маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 188-189-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/ШД-451 дугаартай “...2 тооны үхрийн үнэлгээ 2,750,000 төгрөг...”  гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-180-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч ************, *********** нар нь бүлэглэн машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч *********** эзэмшлийн 3.300.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч ************ эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Хохирогч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас 3 тооны адуу алдсан...Би Хонгор азаргатай адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. 2 тооны адуу нь миний өөрийн адуу, 1 тооны адуу нь *******гэдэг хүний морь байсан юм...Хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь байсан бөгөөд дээрх 2 морь нь зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай...Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 219-220-р хуудас),

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хондлой цоохор хүрэн зүсмийн сартай арвай тамгатай ахар дэлтэй морь манайхтай саахалт нутагладаг айл болох ********* гэх хүний 2 тооны морьтой 2021 оны 06 дугаар сарын эхэн үе ногоо ургаж эхэлсэнээс хойш тэдний хоёр тооны хээр, хул зүсмийн морьтой нийлээд 3-лаа ижилсээд явдаг болсон. Тухайн үед манай азарга адуунаасаа хасаж хөөгөөд байсан юм. Ингээд би нэгэнт манай саахалт айлын адуунд байсан учраас морио салгаж аваагүй бөгөөд намар болтол цуг явж байг гээд адууны эзэн ********ахад хэлээд үлдээсэн....2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр********** ах адуугаа бүртгэж үзэхэд миний 1 тооны морь болон тэдний 2 тоонь морьтой нийлээд уг 3 адуу алга болсон талаар надад хэлж байсан... Би уг алдсан морио уядаг байсан. Миний уг алдсан морь нь суманд 1 түрүүлж, 1 удаа айргийн 4-т орж байсан. Мөн 2018 онд Хэнтий аймгийн Сэцэн хааны бүсийн наадамд айргийн 5 дугаар байранд хурдалж айрагдсан...Би гомдолтой байна хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 224-225-р хуудас, 3-р хх-ийн 50-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн. 225 кг, 215 кг, 182 кг нийт мөнгө нь 3,283,000 болоод ************* дансанд хийсэн... Нийт мөнгө нь 2,110,000 төгрөг болсон. Тухайн үед *************гэх дансанд 910,000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 245-246-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр  сарын 15-ны хооронд манай азарга адуунаас 3 тооны адуу алга болсон юм. Тухайн алга болсон 3 тооны адууны 2 нь манай эзэмшлийн адуу хүрэн зүсмийн адуу болохоор манай ойролцоо амьдардаг Баярхүү гээд залуугийн адуу байсан юм...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр манайх руу цагдаагийн байгууллагаас залгаад танайхыг 3 тооны адуу алга болсон талаар сонслоо хулгайд алдагдсан 3 тооны адуугаа зүс имээр нь таних уу гэхээр нь нөхөр бид хоёр сумын төв дээр явж очоод харахад манай хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүр зээрд бүдүүн морь мөн Баярхүүгийн эзэмшлийн ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морьд мөн байхыг таньсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 204-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сард манай дүүгийн бэлчээрээс алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү *********** адуу байгаа юм. Миний хэдэн тооны мал нь манай дүү ********** дээр байдаг юм. Дээрх алдагдсан хурдан удмын адуутай адилхан нэг морь бол миний ******* дээр байдаг. Тэрэнтэй дүү маань андуурч анх Хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адууг миний эзэмшлийн адуу гэж мэдүүлэг өгсөн байсан. Би өмнө нь ч энэ талаараа мэдүүлэг өгсөн байдаг...Хулгайд алдагдсан Хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү *********** адуу байгаа юм тэр нь хурдан удамтай бөгөөд наадмуудад айраг түрүү авч байсан. Харин миний Хондлой цоохор хүрэн зүсмийн арвай тамгатай адуу нь хурдан удмынх биш...Тэр Хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай адуу нь хааяа намайг суманд баяр наадмаар очиход миний ******* дээр уралдаж байсан нь үнэн. Гэхдээ миний төрсөн дүү *********** эзэмшлийн адуу юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 199-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний Хаан банкны дансанд ********** гээд хэд хэдэн удаа мөнгө орж байсан. Нөхөр маань надад хэлэхдээ ********** авах үрээний мөнгө мөн ******** надад мал ажиллаж өгсөн мөнгө орж ирж байгаа байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 132-133-р хуудас),

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уяачдын холбооны нарийн бичиг ажилтай. Манай сумын залуу уяач ******** гэдэг залуугийн ******* дээр уралддаг байсан Хүрэн морь нь 2021 онд хулгайд алдагдсан талаар сонсож байсан. Тухайн морь нь сумын болон бусад уралдаан наадамд оролцохдоо ихэвчлэн манай сумынхны мэддэгээр Васи Баярхүүгийн ******* дээр хааяа түүний төрсөн ах гэх ********** нарын ******* дээр уралддаг байсан. Тухайн үед би сумынхаа хэсгий төлөөлөгчид тэр хүрэн морь хэний ******* дээр ямар ямар уралдаанд орж байр шагнал зэлж байсан талаар албан тоот хийж өгч байсан санагдаж байна....” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 195-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин **********2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №2021/ШД-456 дугаартай “...3 тооны адууны үнэлгээ 13,300,000 төгрөг...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 9-11-р хуудас),

Шүүгдэгч ********** эх******* ********* Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 113, 116-117-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4. Шүүгдэгч *********, *********** нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч ************ эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан ачин хулгайлж, хохирогч ********** нийт 4.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (3-р хх-ийн 109-112-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 42-49-р хуудас),

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Хайлантай гэх газарт нутаглаж байна...2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ нийт 3 тооны үхрээ алдсан...Манай үхэр байсан газрын ойролцоо портер маркийн машины мөр байхаар нь тэр мөрийг нь дагаад явж үзэхэд үхэр байсан газраас баруун тийш 3-4 орчим км газар айлын саравчны зүүн талд овгор газар руу ухарч зогсоод мал ачсан бололтой ул мөр байсан.Тэгээд тэр машины мөр нь зогссон газраас Өлзийт тосгон руу явдаг төв замд нийлээд явсан байсан...Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 53-55-р хуудас, 3-р хх-ийн 57-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******** 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд манай хашааны үүдэнд ирээд хөгшин нь 3 үхэртэй ирсэн юм надад виза карт байхгүй чиний дансаар мөнгө хийлгээд картнаас чинь авъя, чи надтай цуг бой яваад өгөөч гэхээр нь цуг яваад Хийдийн сууринд мал мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3,956,000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 500,000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний *********** дугаартай дансанд үлдсэн 1,456,000 төгрөгийг хийлгэсэн. Тэгээд бид хоёр ченжийн гэрээс манай эрт очоод ********* машинаа манай хашаанд үлдээгээд бид хоёр миний 7757 ХЭҮ упсын дугаартай филдэр маркийн машиныг унаад гарсан. Тэгээд бид шууд mobicom ээр ирээд ******** 15,000 төгрөгөөр утсаа сунгасан, малын бичгийн 5,000 төгрөгийг миний интернэт банкаар шилжүүлсэн миний машинд 22,5000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Тэгээд бид хоёр цааш яваад төв Хаан банкны хойд талд байдаг Тос масло зардаг газарт очиж Намнансүрэн тосол масло 45,000 төгрөгөөр авсан Соёолж төвөөс 7.500 төгрөгөөр хүрзний иш авсан. Давхар дэлгүүрийн гадна байдаг АТМ-с 200,000, 760,000 төгрөгөөр бэлнээр авхуулсан. Би тэр мөнгөнөөс 123,000 авч Хас банкныхаа зээлийг дарсан. Дараа нь *********** 156,400 төгрөгөөр Орифлэймийн бараа захиалсан. Тэгээд надад 121,600 төгрөг үлдсэн...Одоо тэр мөнгө нь надад байгаа тэрнээс би өөрийн хэрэгцээндээ хэрэглээгүй миний дансанд байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 71-р хуудас, 3-р хх-ийн 140-141-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********** 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3 тооны үхрийн мах авчирч надад худалдан борлуулсан...3 үхрийн мах нь нийт 3,956,500 төгрөг болсон бөгөөд ***********, ********** дугаарын тоот данс руу мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 83-84-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг хөдөө хэсэгт Хайлантай энгэр" гэх газарт оршин суух отроор нутаглаж байсан *********** гэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 3 тооны үхрээ "Халайнтай" гэх газраас алдлаа гэх өргөдөл гаргаж ажлын хэсэг ирсэн. Ингээд дээрх хэргийг илрүүлэх зорилгоор Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ********* гэх хүний урд талын айлд Мөрөн сумын харъяат ************ нь хэрэг болсон цаг хугацаанд ачааны машинтай ирсэн гэх мэдээлэл авагдсаны дараа ********** хаяг байршилыг тодруулаж шалгалтын ажиллагаа явууллахад ********* нь Хэнтий аймгийн Чингис хотод өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машинтайгаа явж байсныг цагдаагийн байгууллага зогсоон шалгахад машины ачаан дээр нь хохирогч ************** 3 тооны үхрийн толгой, арьс, шир байсныг *************авчиран өөрөөр нь таниулахад миний алдсан малны зүс толгой, шийр мөн байна гэж хэлсэн....**********, *********** нар нь 3 тооны үхрийг анх ажиллаж махалсан газраа өөрсдөө зааж өгсөн бөгөөд хэрэг учрал болсон гэх газарт очиход 3 тооны үхрийн сэвс, гэдэс, бусад зүйлс байсан учраас хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургийн аргаар баримтжуулсан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 155-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хошууч *********** миний утас руу залгаж Хэнтий аймгийн төвд Мөрөн сумын иргэн ************ нь ачааны машин дээрээ мах ачиж орсон байна хулгайн мал байж магадгүй, Намнансүрэн нь Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг нэг хаяг дээр байгаа гэж хэлсэн. Миний хувьд тухайн хаягийг нь сайн санахгүй байна. Ингээд тэр хаяг дээр нь очсон чинь *********** нь машинтайгаа цагдаа хараад зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр ********** гар утасны дугаарыг олж утас руу нь залгаж түүнд хандан "Хэрэг чинь нэгэнт тогтоогдсон болсон зугтаагаад байлгүй цагдаа дээр ууулзаад асуудлаа шийдчих гэж ярихад удалгүй Н.Намнансүрэн нь цагдаа дээр ирсэн. Ингээд цэнхэр өнгийн ачааны машиныг нь шалгахад 3 тооны үхрийн арьс, шир, толгой нь байсан бөгөөд Өлзийт тосгоноос хохирогч *********** ирж алдсан малынхаа зүсийг танисан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 158-159-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар "Цагаан толгой" гэх газарт Эх******* 5 хүүхдийн хамт амьдардаг....************ түлшээ авчихлаа гээд ирсэн тэгээд би манай ээжийн хашаанд байсан Сүрэл өвсийг ачаад бид нар манай гэр рүү хөдөлсөн замдаа төөрч явж байгаад гэрийнхээ зүүн талаас орсон. Намнансүрэн бид хоёр тухайн ачиж ирсэн Сүрэл өвсөө буулгаж дуусаад ********* машин нь асахгүй байсан тэгээд ********** манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр*********** машинаа янзалж дуусаад 13 цаг өнгөрч байхад манайхаас хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 67-р хуудас),

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Мал, мах 2021 нэгдсэн арга хэмжээ явагдаж байсан учраас ажлын хэсэг болж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч ********* хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдаар тойрч ажилласан. Тэр үед Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон хөдөө хэсэг "Хайлантай энгэр" гэх газарт оршин суух малчин *********** 3 тооны үхэр алдлаа гэх өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ************ урд талын ********** гэх айлд ********** нь ачааны машинтай ирээд явсан талаар яригддаг. Ингээд ********** судалж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Хэнтий аймгийн Чингис хотод байгаа талаар олж мэдээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ********* мэдэгдэхэд удалгүй *********байгаа мэдэж уулзахад машиныхаа ачаан дээр малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн малын арьс ширийг ачаад явж байсан нь тогтоогдсон... Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-нд бичсэн атал үзлэгийг 30-нд эхлүүлсэн мэт харагдсан нь би андуурч 30-нд гэж тавьсан байсан. Түүнээс би дээрх хэргийн газрын үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн ********* гэгч нь энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй хөндлөнгийн гэрч байгаа юм. Би хэргийн газрын үзлэг хийхдээ ********** хөндлөнгийн гэрчээр дагуулж явсан юм. Мөн хэргийн газрын үзлэгийг дуусгаж 20 кадр гэрэл зургаар бэхжүүлсэн юм. Тэр үед яагаад ч юм андуураад 30 кадр зураг гээд бичсэн байсан. Надад 10 кадр зураг бол байхгүй 20 кадр зургаар л бэхжүүлсэн.....ачааны машинаас дээрх 5м урттай, 3 см өргөнтэй хар өнгийн уяаг надад гаргаж өгөхөөр нь би хураан авах саналыг прокурорт гаргаж зөвшөөрөл авсан. Тэр уяаг Түвшинжаргал надад гаргаж өгсөн....Дээрх малын толгой, арьс шийр зэргүүд ү*******, танар ихтэй муудсан учир гэрэл зургаар баримтжуулж аваад хаясан....” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 128-129-р хуудас),

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн байранд ирэхэд ********** ахлах дэслэгч надад хандан ойрхон хөдөө хэргийн газрын үзлэг хийхээр яваад ирье чи хөндлөнгийн гэрч болоод явчих гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хэсгийн төлөөлөгч ********** дагаж явж хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 144-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэрэг гарах үед манай Хэнтий аймгийн хэрлэн сумын 7 гаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт оршин суудаг байсан юм. 2021 оны 11 гээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг шилжих шөнө манай 3 тооны үхэр алга болсон байсан. Тухайн үед манай үхрүүд "цагаан толгой" гэх газарт хөдөө хээр хоносон юм. Тэгээд маргааш нь манай нөхөр үхэртээ яваад бүртгээд ирэхдээ манай эрнүүдээс 3 тооны үхэр байхгүй байна үхэр бэлчиж байсан газрын эргэн тойронд машины мөр байна тэр мөр нь Пүүжээ гээд айлын гаднаас манай үхэр дээр ирсэн байна гэж манай нөхөр ярьж байсныг санаж байна....” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 186-р хуудас),

“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/ШД-452 дугаартай “...3 тооны үхрийн үнэлгээ 4,140,000 төгрөг...”  гэх дүгнэлт (2-р хх-ийн 96-98-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********, ********* нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр хулгайлсан үйл баримтууд тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************, **********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглан 4 удаагийн үйлдлээр 10 бод мал хулгайлж нийт 22,590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

Шүүгдэгч ************, ************* нар нь хохирогч ********, ********, ********, ********, *********, ************** нарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч .*********, ******** нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ***************, ************* нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч **********, ********* нарын алдсан 2 морины үнэлгээг гаргасан “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин *********** 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2021/ШД-453 дугаартай “...2 тооны адууны үнэлгээ 2,400,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 102-104-р хуудас)-ийг гаргахдаа шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нотлох баримтаар тооцоогүй болно. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан Бодит үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********** 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2023/ШД-453 дугаартай “...2 тооны бод малын үнэлгээ 2,400,000 төгрөг...”  гэх дүгнэлт ( 4-р хх-ийн 207-209-р хуудас)-ийг нотлох баримтаар тооцсон болно.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 42-49-р хуудас)2021 оны 11 дүгээр сарын 28-нд тэмдэглэлийг бичсэн атлаа үзлэгийг 30-нд эхлүүлсэн гэж, 20 кадр зураг авсан байхад 30 кадр зураг авсан гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа, хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр О.Очирпүрэв оролцсон болох нь:

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-нд бичсэн атал үзлэгийг 30-нд эхлүүлсэн мэт харагдсан нь би андуурч 30-нд гэж тавьсан байсан. Түүнээс би дээрх хэргийн газрын үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн О.Очирпүрэв гэгч нь энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй хөндлөнгийн гэрч байгаа юм. Би хэргийн газрын үзлэг хийхдээ ************ хөндлөнгийн гэрчээр дагуулж явсан юм. Мөн хэргийн газрын үзлэгийг дуусгаж 20 кадр гэрэл зургаар бэхжүүлсэн юм. Тэр үед яагаад ч юм андуураад 30 кадр зураг гээд бичсэн байсан. Надад 10 кадр зураг бол байхгүй 20 кадр зургаар л бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 128-129-р хуудас),

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн байранд ирэхэд *********** ахлах дэслэгч надад хандан ойрхон хөдөө хэргийн газрын үзлэг хийхээр яваад ирье чи хөндлөнгийн гэрч болоод явчих гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хэсгийн төлөөлөгч **********дагаж явж хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 144-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул уг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг нотлох баримтаар тооцсон болно.

Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч ***********, *********** нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.  Мөн эд мөрийн баримт хураан авах тухай болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 18-21-р хуудас) байх ба шүүхэд хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн уяа нь прокурорын зөвшөөрөлд заасан 15м хүрэхгүй илт зөрүүтэй байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан  “...Шүүгдэгч *********, ************* нар нь гэм буруугүй гэж үзэж байна...Хэргийн газарт үзлэг хийхдээ хуульд заасан журам зөрчсөн. Эд мөрийн баримтаар олсыг хууль зөрчиж хурааж авсан уг олс нь 15м хүрдэггүй...Зарим хохирогч нарын адууны зүс, гэмт хэрэг гарсан газрын ******* зөрүүтэй яллах дүгнэлтэд бичигдсэн...Шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авсан...Таньж олуулах ажиллагаа хийгээгүй байж хохирогчоос мэдүүлэг авахдаа малын толгойг харуулж мэдүүлэг авсан...Шүүгдэгч ***************, ************ нар нь гэм буруугүй байх тул цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ********* “....Би хулгай хийгээгүй өөрийнхөө малыг нядалж борлуулсан....” гэх мэдүүлэг, шүүгдэгч ********“....Би хулгай хийгээгүй ********** бой хийж өг гэхээр нь 8 бодыг увуулж, цувуулж ажиллаж өгсөн....Надад хулгай хийсэн зүйл байхгүй...Би шүдлэн үрээ зарсан болон бой хийж өгсөн мөнгөө л Н.Намнансүрэнгээс авсан...” гэж мэдүүлгүүдийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь өмгөөлөгч ****** нь яллах дүгнэлтэд “...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч ******** эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайсан...” гэж бичигдсэн ба хохирогч “Дулаан” гэх газраас алдсан гэж гэмт хэрэг гарсан газрын ******* өөр байна гэх боловч хохирогч **********нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...Дулаан болон “Шинэ-Ус” гэх газар нь нэг газар нутаг байгаа юм. Нэг газрыг 2 янзаар *******лэдэг юм....” гэж мэдүүлсэн. Мөн яллах дүгнэлтэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэр “Хайлантай” гэх газраас хохирогч ********* 3 тооны үхрийг хулгайлсэн гэх боловч хохирогчийн мэдүүлэгт “Цагаан толгой” гэх газраас үхрээ алдсан гэж мэдүүлсэн нь зөрүүтэй гэх боловч хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Хайлантай гэх газарт нутаглаж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 53-55-р хуудас, 3-р хх-ийн 57-р хуудас) өгсөн ба уг гэмт хэргүүд гарсан газар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн шүүгдэгч **********, *********** нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг мөн шүүхэд хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн уяа нь прокурорын зөвшөөрөлд заасан 15м хүрэхгүй илт зөрүүтэй байх тул нотлох баримтаар тооцооцоогүй болно.

Шүүгдэгч ******** 2019, 2020 оны мал тооллогын тодорхойлолт (1-р хх-ийн 127 дугаар хуудас) байх боловч хуулбар байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  Мал эмнэлгийн гэрчилгээ (1-р хх-ийн 198-р хуудас) авагдсан хэдийч гэрч ******мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2 тооны үхэр өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас)-ээр тус гэрчилгээ нь хэрэгт хамааралгүй байна. Шүүгдэгч ******** тухайн хохирогч нарын малаа алдсан цаг хугацаанд өөрийн малыг нядалж борлуулсан талаар хэрэгт баримт авагдаагүй, шүүгдэгч **********, ********* шүдлэн үрээ зарсан бөгөөд мөнгөө аваагүй байсан гэх боловч уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй ба шүүгдэгч ********** эх******* ********** Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 113, 116-117-р хуудас)-аар *********** ********* мөнгө шилжүүлсэн. Түүнчлэн хохирогч нарын хулгайд алдсан малын төрөл /үхэр, адуу,/ тоо, алдсан цаг хугацаанд шүүгдэгч *********** үхэр, адууны махыг худалдсан талаар ********* нь гэрчээр тогтвортой мэдүүлэг өгсөн  байдаг ба шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын бусдын малыг хулгайлаагүй, өөрийнхөө малыг нядалж борлуулсан гэх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** ************** нар нь бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч ********** 1,100,000 төгрөгийн, хохирогч ******** 1,300,000 төгрөгийн, хохирогч ******** 2,750,000 төгрөгийн, хохирогч ***********3,300,000 төгрөгийн, хохирогч ********** 10,000,000 төгрөгийн, хохирогч *********** 4.140,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Шүүгдэгч ***********, ******** нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч *********, *********** нараас тус бүр 550,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********, 1,375,000 төгрөгийн гаргуулж хохирогч *********, 650,000 төгрөгийн гаргуулж хохирогч **********, 1,650,000 төгрөгийн гаргуулж хохирогч ********, 2,070,000 төгрөгийн гаргуулж хохирогч ***********, 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярхүүд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***********, ********* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 28-р хуудас)-аар Заг капитал гэх хуулийн этгээдийн ******* дээр байх тул тээврийн хэрэгслийн үнэ нийт 8,900,000 төгрөгийг шүүгдэгч *************, ********* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 4,450,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй байна.

Харин хохирогч ********* 3 тооны үхрүүдийг хулгайлахдаа уналага буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул “Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ********* 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №2022/ШД-13 дугаартай “...1 тооны адууны үнэлгээ 1,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 31-33-р хуудас)-ээр үнэлэгдсэн морины үнийг шүүгдэгч нараас гаргуулаагүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***********,*********** нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***********,*********** нарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 7 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Цагаатгах байр суурьтай оролцсон учир эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн санал хэлэхгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********,********** нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Иймд шүүгдэгч ************,******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **********,********* нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 141, 149-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ********,********* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч **********,********* нарт тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн 2239000000005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121,600 төгөргийг улсын орлогод оруулж, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэг **********,***********нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан  сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***************** овогт **********************, *************** овогт ***************** нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ************************* 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******************  5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, **************** нарт тус бүр оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************, **************нараас тус бүр 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1,375,000 (нэг сая гурван зуун далан таван мянга) төгрөгийн гаргуулж хохирогч *************, 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгийн гаргуулж хохирогч ************, 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийн гаргуулж хохирогч ************, 2,070,000 (хоёр сая далан мянга) төгрөгийн гаргуулж хохирогч ************, 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч *********** тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,900,000 төгрөгийг шүүгдэгч *********,********* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 4,450,000 (дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2239000000005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121,600 төгөргийг улсын орлогод оруулж, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Шүүгдэгч **********, ************ нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ тус тус авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР