| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00048/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00049 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* оны дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суудаг, ******* ******* овогт *******ийн ******* РД:ПБ9815
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ " гэх газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.ын эрх чөлөөнд халдаж түүний зүүн талын ташааны дээд хэсэгт хутгалан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр багийн өдөрлөгт миний морь их нас, соёолонд түрүүлсэн боловч хасчихсан. Тэгээд багийн Засаг даргатай 2-уланд нь маргалдаад багийн Засаг дарга намайг цохиод унгачихаар би хутга бариад босоод иртэл салгахаар ирэхээр нь би хутгалчихсан юм. Хохирогч хохирол нэхэмжлээгүй. Би эм тариандаа хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн гэв.
Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч П.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан Сайрны тахилгад соёолон насны морио уралдуулах гэж очсон. Уг тахилга дээр эхлээд их насны морь уралдахаар нь би соёолон хүрэн морио их насны моринд уралдуулаад түрүүлсэн. Дараа соёолон насанд явуулахад ахиад түрүүлсэн. Тэгэхэд багийн засаг дарга Бат-Эрдэнэ гэх хүн миний морийг их насанд түрүүлж ирэхээр нь хасчихсан. Тухайн үед их мориноос болоод Бат-эрдэнэ гэх хүнтэй жаахан маргалдсан. Тэгээд тэр өдөр морь түрүүлэхээр нь нутгийн хүмүүстэй архи уусан. Орой нэлээн согтуу явж байгаад Бат-Эрдэнэ гэх хүнтэй ахиж маргаад Бат-Эрдэнэ намайг цохиж газар унагаах үед би түрийнд явсан хутга гаргаж ирээд Бат-Эрдэнэ рүү дайрах үед Д. гэх залуу намайг болиулах гэхэд ташаан дээд хэсэгт нь хутгалчихсан байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар 23-ны өглөө 9 цагийн үед аймгийн сумын багийн нутагт байх зуслан руу мал авахаар өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклоор ганцаараа явсан. Тэгээд би сумын багийн нутаг дэвсгэр “ ”-ны баяр болж байхаар нь мал ачих машин сураглаж өдөр 11 цагийн очсон. Овооны баяр дээр очоод хурдан морь болон бөхийн барилдаан дуусаад би бараа зарсан машины хажууд зогсож байтал хажууд П.******* гэх залуу багийн дарга Н.Бат-Эрдэнэ гэх хүнтэй маргалдаад Н.Бат-Эрдэнэ нь Д.Мөнх* Эрдэнийг хөлөөрөө хавирахад миний хажуу талд ирж унасан. Тэгээд би боль гэж П мөнх-Эрдэнэд хэлэхэд П.М газар унаад босож ирэхдээ түрийнээсээ хутга гаргаад над руу ирээд миний зүүн ташааны дээд хэсгээр хутгалсан. Тэгээд тэнд байсан хүмүүс П.Мөнх-Эрдэнийн хутгыг авч надаас холдуулсан. Би ын зусланд байх манай аав болох М.гийнд очиж хоносон. П.Мөнх-Эрдэнийг зүс танина. Яагаад намайг хутгалсныг мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэг маргаан болоогүй. Миний зүүн таашаан дээд хэсэгт нэг удаа хутгалсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аймгийн сумын багийн иргэдийн нийтийн хурлын дарга 3 дахь жилдээ хийж ажиллаж байна. Тус өдөр манай багийн Овооны баяр багийн өдөрлөг нэг өдөр болж 5 насны морьдын уралдаан 32 бөхийн барилдаан болсон.Бөхийн барилдаан дуусаад бужигнаж байхад гэнэт хүмүүс шуугиад орилсон юмаа. Тэгээд би гүйж очоод үзэхэд П.******* эвэр бариултай хутга барьсан байсан.Би чи яаж байна гээд дарж унгаад гарыг нь хоёр тийшээ дарж байгаад хутгийн булааж авсан. Би тэр хутгыг багийн даргад өгөх гэж байгаад цаашаа наадам болж байгаа газраас зүүн урагшаа 50-60 метрт байгалийн саарал өнгөтэй чулууны доод хөндий рүү хийсэн...” гэх мэдүүлэг
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр жил болгон уламжлал ёсоор хийдэг ны баяр багийн өдөрлөгөө хийсэн. Уг арга хэмжээнд 5 насны хурдан морьдын уралдаан хүчит 32 бөхийн барилдаан болсон тэгээд түрүүлж айрагдсан морьдын шагнал, түрүүлж үзүүрлэсэн бөхийн шагнал гардуулах арга хэмжээ дуусаад иргэдийн хүсэлтээр 2 цагийн хугацаатай нийтийн бүжиг 17 цаг 30 минутад эхлүүлж байтал тухайн наадам дээр байсан иргэд П.******* согтуу хүмүүстэй маргалдаад байна энийг болиул 'эхэд би очоод чи боль гээд татсан чинь унасан.Тэгээд би орхиод өөр тийшээгээ яваад ирсэн чинь хүмүүс хоорондоо зодолдоод нэгнээ хутгалсан гэж байсан.Тэгээд би Д.тай уулзаад яав зүгээр үү эмч дуудах уу гэтэл зүгээр гэж хэлэхэд нь би бэр эгч болох тэй үлдээгээд явсан.П.М нэлээн согтуу байсан таарсан хүмүүстэй маргалдаад яваад байсан. Д. эрүүл байсан. Намайг зогсож байтал хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аймгийн сумын багт мал маллаж амьдардаг. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай багийн ны баяр болж 6 насны морь, 32 бөх барилдаан болсон юм. Тэр үеэр баяр тарсаны дараа П.******* хүмүүсийн дунд ална гээд орилоод хүн болгонтой маргаад явж байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс боль гэхэд сонсохгүй галзуураад байсан. Намайг харахад Д. гэх залуутай маргалдаж байгаад гутлынхаа түрийнээс хар иштэй хутга гаргаж ирээд зүүн ташаа хэсэг рүү нь зүссэн байсан. Тэнд олон хүн байсан болохоор салгаад П.******* мотоциклоо унаад орилоод явсан. *******ин Д.ыг хэн дагуулж явсныг харсангүй...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.ын биед учирсан гэмтлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Д.ын биед сүвээний хэсэгт 1,0х0,3 см шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Д.ын биед үүссэн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
Гэрэл зургийн үзүүлэлт
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д. нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ " гэх газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.ын эрх чөлөөнд халдаж түүний зүүн талын ташааны дээд хэсэгт хутгалан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д., гэрч Д., Н.Бат-Эрдэнэ, Н. нарын мэдүүлэг, шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Д.ын биед сүвээний хэсэгт 1,0х0,3 см шарх гэмтэл учруулсан ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч эмч Т.Энэбишийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 761 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч П.******* нь хохирогчийн зүүн талын ташааны дээд хэсэгт хутгалахад гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хохирогч Д.ын эрх чөлөөнд халдаж түүний зүүн талын ташааны дээд хэсэгт хутгалан хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Д.ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөр хохиролгүй, хохирогч нь шүүгдэгчээр төлбөр хохирол нэхэмжлээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ыг 1000 /нэг сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 03 /гурав/ сараар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д. нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор саарал өнгийн шир мэт зүйлээр хийсэн гэртэй, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнх-Эрдэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор саарал өнгийн шир мэт зүйлээр хийсэн гэртэй, шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ