| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2023/00045/э/ |
| Дугаар | 2023/ШТЦ/00046 |
| Огноо | 2023-08-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШТЦ/00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:ПБ9310, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.******* нь 2023 оны дугаар сарын 2-ний өдрийн 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт орших Б.ий гэрийн гадна А.ийн эзэмшлийн -9 ХОЕ улсын дугаартай Согоlla маркийн тээврийн хэрэгсэлийн баруун талын толь, урд талын хаалганы салхивч, урд салхины шилийг цуулж, гэмтээж, хохирогч А.т 385.100 /гурван зуун наян таван мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны дугаар сарын 2-ний өдөр сумын төвд биллъяардаас гараад орой Э.ын гэрт очиж 2 том пиво уугаад сууж байгаад Э. бид хоёр гараад гэх айлд очсон. Тэгээд гарч ирэхэд гэх залуу таарсан. Би ийг 1 цохиж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Урд өдөр нь би гэртээ унтаж байхад шөнө 2 залуу ирээд намайг цохьчихоод зугтчихсан юм. Тэр 2 залуугийн 1 нь юм болов уу? гэж асууж шалгахаар очсон чинь гэртээ байгаагүй. Тэгээд гэрээс гарч ирэхэд гадаа тааралдахаар цохьчихсон юм” гэх мэдүүлэг
Хохирогч А. ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны дугаар сарын 2-ний өдөр 22 цагийн үед өөрийн эзэмшлийн -9 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз болох Б.тэй уулзахаар гэрт нь очсон. Б.тэй уулзаад эгчийг нь авахаар хажуу талын хашаа руу очих үед тэдний хашааны урд нэг машин байсан. Манай найз Б. эгчийгээ дуудчихаад гарч ирэх үед хашааны гадна зогсож байсан машинаас А.*******, Б. нар гарч ирээд Б.ийг дуудаж машинд суу гэж хэлэхээр нь манай найз үгүй гэж хэлээд над руу ирж байхад А.******* Б.ийг 1 удаа цохиод намайг А.******* буугаад ир гэхэд би машинаас буугаад очтол А.******* миний зүүн хацар тус газар нэг цохисон. Би тэр хоёроос зугтаад Б.ий гэрт орсон. Тэгээд гаднаас Б. орж ирээд чиний машиныг А.******* цохиод байна гэхээр нь би гэрээс гараад машин дээр очиход миний машины баруун талын толийг хугалж, урд салхины шил цохиж цуулсан байсан бөгөөд баруун талын хаалганы дээд хүрээг хагалсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний машины шил болон толийг А.******* төмөр шиг зүйлээр цохиж хагалсныг Б.ий эгч Б. хараад надад хэлсэн. Миний машиныг цохисон гэх төмөр нь миний машинд байсан“ гэх мэдүүлэг
Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт 2023 оны дугаар сарын 2-ний өдрийн 22 цаг орчим Б. найзтай нь уулзуулахаар найз А.ийг машинтай хүрээд ир гэж дуудаад ирэхэд нь манай гадна саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Найз А., Нурбекийн хамт манай гадаа ирсэн. Гэрлүүгээ орж эгч дуудаад А.ийн машинд суух гэж байхад үл таних Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроос намайг дуудахаар нь очтол А.******* согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай намайг суу гэхээр нь үгүй гээд эргээд явсан чинь араас бууж ирээд намайг татахад найз А. машинаасаа бууж иртэл А.*******, Э. нар хамтдаа найз А.ийг зодохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр явсан. Тэгээд явж байхдаа эргэж хартал А.ийн машиныг Э., А.******* хоёрын нэг нь цохиж нөгөө нь найз А.ийг зодох гээд хөөж байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэж байгаа талаар хэлтэл Э., А.******* нар машиндаа суугаад явсан“ гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны дугаар сарын 2-ний өдрийн 21-22 цагийн орчим би Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт байрлах гэртээ байж байтал Э. үл таних залуугийн хамт хүн асуугаад хоёр удаа орж ирсэн. Тэгээд би дүү ийг дуудаж би найзуудтайгаа уулзах гэж байна хүргээд өг гэхэд дүү хоёр найзын хамт ирсэн. Тэгээд дүүгийн найзын машинд суух гэж байтал Э. болон үл таних залуу хоёр манай дүү рүү дайрхаар нь манай дүү зугтаад түүний найз А., Нурбек нар манай гэрт орсон. Э. үл таних залуу хоёр А.ийн машиныг цохиж байхаар нь энэ талаар А.т хэлсэн. А. машин руугаа явахаар нь би араас нь гарч харахад үл таних залуу А.ийн машин дотор, Э. машины гадна байсан. А. миний шүд хугарчихлаа төлж өгөөрэй гэхэд үл таних залуу төлж өгнө гээд А.ийн машины хажуу талын толь болон урд салхины шилийг цохьсон“ гэх мэдүүлэг
Гэрч Ж.Нурбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны дугаар сарын 2-ний өдрийн 21-22 цагийн орчим А.ийн машинтай Б.ий гэрт ирсэн. Б. эгчээ дуудахаар гэрлүүгээ орсон. Тэгээд А.******* ирээд машин дотор надтай хамт сууж байсан А.ийг татаж буулгаад цохиж зодоод эхэлсэн. А. зугтаад явчихаар би машинаас бууж Б.ий гэрт орсон. Б. орж ирээд А.т чиний машиныг эвдэж байна гэж хэлсэн. А.*******, Э. нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг
Вендо ХХК-ийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Toyota Corolla загварын 1-39ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 385100 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл
Шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл
Toyota Corolla загварын 1-39ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
Эд зүйлийн үнэлгээ
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
Гэрэл зургийн үзүүлэлт
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол
Хохирлын тооцоо
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2023 оны дугаар сарын 2-ний өдрийн 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт орших Б.ий гэрийн гадна А.ийн эзэмшлийн -9 ХОЕ улсын дугаартай Согоlla маркийн тээврийн хэрэгсэлийн баруун талын толь, урд талын хаалганы салхивч, урд салхины шилийг цуулж, гэмтээж, хохирогч А.т 385.100 /гурван зуун наян таван мянга нэг зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А. ийн “...Б. орж ирээд чиний машиныг А.******* цохиод байна гэхээр нь би гэрээс гараад машин дээр очиход миний машины баруун талын толийг хугалж, урд салхины шил цохиж цуулсан байсан бөгөөд баруун талын хаалганы дээд хүрээг хагалсан байсан” гэх мэдүүлэг, Вендо ХХК-ийн “Toyota Corolla загварын 1-39ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 385100 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт, Toyota Corolla загварын 1-39ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .3-т “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.******* нь хохирогч А.ийн эзэмшлийн -9 ХОЕ улсын дугаартай Согоlla маркийн тээврийн хэрэгсэлийн баруун талын толь, урд талын хаалганы салхивч, урд салхины шилийг цуулж, гэмтээж, хохирогчид 385.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас хохирогч А.ийн эд хөрөнгөд 385.100 төгрөгийн хохирол учирсан болох нь Вендо ХХК-ийн 2023 оны дугаар сарын -ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг 05 /тав/ сараар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 м урт борооны хамгаалалт 1 ширхэг, 2 см урт төмөр 1 ширхэг, подволк 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн , 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч А.*******ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
. Шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 м урт борооны хамгаалалт 1 ширхэг, 2 см урт төмөр 1 ширхэг, подволк 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ