| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 120/2025/0042/З |
| Дугаар | 221/МА2026/0321 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0321
Н.Нгийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Н
Хариуцагч: Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч нь "Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг тус газарт даалгуулах" тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120/ШШ2026/0015 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 120/2025/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н.Н нь Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан "Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг тус газарт даалгуулах"-аар маргасан.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120/ШШ2026/0015 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус бариМлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Н.Нд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Засгийн газрын 2023 оны 469 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 4.3.9.дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд "Иргэдээс төрийн нь байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах, 3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, 15 дугаар зүйлийн 1/Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ, гэсэн заалтын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн НДЕГ-ын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/1091 тоот албан бичгээр аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нарт зөвлөмж ирүүлсэн. Энэхүү зөвлөмжид "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг ААНБ (шатахуун түгээх станц)-ын “түгээгч”, “нефть хангамжийн операторчин" ажил мэргэжилд хамаарахгүй.
Иймд аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын “түгээгч”, "нефть хангамжийн операторчин"-оор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй гэсэн зөвлөмжийг, Намжилдорж овогтой Насанбуянгаас тус газрын дэргэдэх "Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл"-д ирүүлсэн хүсэлтийн хариуд Н.Нгийн М ХХК-д 2005 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилласан шатахуун түгээгчийн албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2,19 Нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжил хэсгийн 8131- 13 кодтой "Нефть хангамжийн операторчин" ажил мэргэжилд хамаарах боломжгүй гэж үзээд Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11/01 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 32/71 тоот албан бичгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг тус тус үгүйсгэсэн.
Н.Н нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шиМгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдан 4 жил 11 сар, М Хан-уул ХХК-д 18 жил 2 сар нийтдээ 23 жил 1 сар шиМгэл төлж ажиллажээ. М Хан-уул ХХК-д шатахуун түгээгчээр ажилласан албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад байхгүй тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна.
Иймд “Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2026 оны 03 дугаар сарын 11- ны өдрийн дугаар 120/ШШ2026/0015 шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120/ШШ2026/0015 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н.Нд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Н.Нд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр хавсралтаар, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ.
Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 2 дугаар бүлгийн 2.19.8-д “Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин", 15-д "Нярав, хангамжийн, код 4321-17, нярав" гэж заасан байна.
4. Мөн тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.6-д Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно гэж заасан.
5. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой,халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2 дахь хэсгийн “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гээд 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан байна.
6. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр одоогоор байхгүй, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалуудын хавсралтаар баталсан жагсаалтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамаарна гэж үзэх нь явцууруулсан ойлголт бөгөөд аливаа хууль, журам нь бодит байдалд тохирсон, хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцсэн байх ёстой.
Иймд Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын нярав болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна.
7. Тодруулбал, хариуцагч байгууллагаас нефть хангамжийн операторчин, нярав гэх ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарахгүй бөгөөд зөвхөн нефть боловсруулах үйлдвэрт хамаарна гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 120/ШШ2026/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР