| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00741/И |
| Дугаар | 1889 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** тоот, “ЭУ” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот болон *** тоотод оршин суух, Ц.О /РД: 0000/ холбогдох
1.814.340 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЭУ” ХХК нь иргэн Ц.Отэй 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр харилцан тохиролцон 125 тоот түрээсийн гэрээг байгуулан хэв, труба, 10*10 булан, тулаас дэгээ зэрэг нийт 1671 ширхэг барилгын туслах материалуудыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 13 хоног түрээсэлсэн. Үүнд:
Хэв-60, 327 ширхэг, үнэ 250 төгрөг, нийт 1.062.750 төгрөг,
Хэв-40, 24 ширхэг, үнэ 250 төгрөг, нийт 78.000 төгрөг,
Труба-6м, 40 ширхэг, 160 төгрөг, нийт 83.200 төгрөг,
Труба-4м, 117 ширхэг, 160 төгрөг, 243.360 төгрөг,
10*10 шинэ, 28 ширхэг, 200 төгрөг, нийт 72.800 төгрөг,
Труба-2.5м, 23 ширхэг, 160 төгрөг, нийт 47.840 төгрөг,
Труба-1 м, 512ширхэг, 110 төгрөг, 732.160 төгрөг,
Тулаас В-2, 200 ширхэг, 100 төгрөг, нийт 260.000 төгрөг,
У/дэгээ, 300 ширхэг, 20 төгрөг, нийт 78.000 төгрөг,
Б/дэгээ, 100 ширхэг, 20 төгрөг, нийт 26.000 төгрөг, дээр дурьдсан нийт 1671 ширхэг барилгын туслах материалын түрээсийн төлбөр бүгд 2.684.110 төгрөг болсон.
2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тай-30, 1050 ширхэг, 290 төгрөг, нийт 304.500 төгрөг, тай-40, 144 ширхэг, 370 төгрөг, 53.280 төгрөг, тай-60, 36 ширхэг, 470 төгрөг, 16.920 төгрөг, тай-80, 12 ширхэг, 730 төгрөг, нийт 8.760 төгрөг, түгжээ, 5000 ширхэг, 100 төгрөг, нийт 500.000 төгрөг, бүгд 883.460 төгрөгийн бараа материал зарсан.
2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээний дагуу түрээслэсэн материалаа буцаан өгсөн ба труба-41, 42 ширхэг, 30.000 төгрөг, 1.260.000 төгрөг, тулаа В-2, 3 ширхэг, 33.000 төгрөг, нийт 99.000 төгрөг, у/дэгээ, 7 ширхэг, 450 төгрөг, нийт 3.150 төгрөг, б/дэгээ, 9 ширхэг, 350 төгрөг, нийт 3.150 төгрөг, 61 ширхэг 1.365.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдоно.
Мөн 192.500 төгрөгийн бараа материал эвдэрч гэмтсэн байсан. Үүнд: хэв-60, 4 ширхэг, үнэ 5.000 төгрөг, гагнуур хийгдсэн, нийт 20.000 төгрөг,
хэв-60, 3 ширхэг, 3.000 төгрөг, нөхөөс хийгдсэн, нийт 9.000 төгрөг,
хэв-60, 4 ширхэг, 16.500 төгрөг, панер сольсон, нийт 66.000 төгрөг,
хэв-60, 1 ширхэг, 46.000 төгрөг, акт тавьсан, нийт 46.000 төгрөг,
хэв-60, 2 ширхэг, 16.500 төгрөг, панер сольсон, нийт 33.000 төгрөг,
хэв-40, 1 ширхэг, 13.500 төгрөг, панер сольсон, нийт 13.500 төгрөг,
хэв-40, 1 ширхэг, 5.000 төгрөг, гагнуур хийгдсэн бөгөөд эдгээр материалыг 80.000 төгрөгөөр тээвэрлэсэн, эвдэрч гэмтсэн бараа материалтай холбоотой бүгд 272.500 төгрөгийн зардал гарсан.
Түрээсийн төлбөр 2.684.110 төгрөг, 883.460 төгрөгийн материал зарсан, 1.365.300 төгрөгийн бараа материал дутсан, эвдрэл гэмтэлтэй бараатай холбоотой зардал 272.500 төгрөг болсон.
Түрээсийн төлбөр 5.205.370 төгрөгөөс барьцаа 2.000.000 төгрөг, мөн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр түрээслэгчийн түрээсийн төлбөрт төлсөн 1.995.810 төгрөгийг тус тус хасахад үлдэгдэл түрээсийн төлбөр 1.209.560 төгрөг болно.
Түрээсийн гэрээний 4.2 дахь хэсэгт түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар бодож алданги тооцно гэж тохирсон ба үүний дагуу тооцоход 604.780 төгрөг болж байгаа.
Иймд хариуцагч Ц.Оээс түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1.209.560 төгрөг, алданги 604.780 төгрөг, нийт 1.814.340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.О миний бие иргэн Э.Батбаатарын суурийн ажлыг гүйцэтгэх үедээ “ЭУ” ХХК-тай Э.Батбаатарын өмнөөс гэрээ байгуулсан билээ.“ЭУ” ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийг Э.Батбаатар нь төлж барагдуулахыг зөвшөөрсөн бөгөөд “ЭУ” ХХК-ийн ерөнхий захиралтай холбогдож тохиролцсон болно.
Э.Батбаатар нь ажил эхэлтэл төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэж хүссэн болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь хариуцагч Ц.Од холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 1.814.340 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/1.671 ширхэг бараа материалын түрээсийн төлбөр 1.209.560 төгрөг, алданги 604.780 төгрөг/
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь хариуцагч иргэн Ц.Отэй 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр түрээслүүлэгч “ЭУ” ХХК нь түрээслэгч Ц.Од гэрээний хавсралт буюу хэргийн 8 дугаар хуудасны ар тал, 9 дүгээр хуудсанд заагдсан хэлбэр, загвар, хэмжээ, тоо, ширхэг, түрээслэх үнийг нь тусгасан барилгын туслах материалыг түрээслэхээр харилцан тохирчээ.
Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан барилгын туслах материал түрээслэх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу түрээслүүлэгч “ЭУ” ХХК нь түрээслэгч Ц.Од Хэв-60, 327 ширхэг, Хэв-40, 24 ширхэг, Труба-6м, 40 ширхэг, Труба-4м, 117 ширхэг, 10*10 шинэ, 28 ширхэг, Труба-2.5м, 23 ширхэг, Труба-1 м, 512ширхэг, Тулаас В-2, 200 ширхэг, У/дэгээ, 300 ширхэг, Б/дэгээ, 100 ширхэг, нийт 1.671 ширхэг барилгын туслах материалыг мөн өдөр нь хүлээлгэн өгч зарлагын баримт үйлджээ.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Түрээслэгч буюу хариуцагч Ц.О нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч “ЭУ” ХХК-д түрээслэсэн бараа материалыг буцаан өгч зарлагын баримт үйлдсэн ба Труба-4м, 117 ширхэгийг хүлээлгэн өгөхөөс 75 ширхэг, Тулаас В-2, 200 ширхэгийг хүлээлгэн өгөхөөс 197 ширхэг, У/дэгээ, 300 ширхэгийг хүлээлгэн өгөхөөс 293 ширхэг, Б/дэгээ, 100 ширхэг хүлээлгэн өгөхөөс 91 ширхэг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 1.671 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгөхөөс 61 ширхэгийг дутуу хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбар, зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна.
/ХХ-ийн 11 дүгээр тал/
Хариуцагч Ц.О нь 2019 оны 6 дугаар сарын 6-наас 19-ний өдрийн хооронд 13 хоног 1671 ширхэг барилгын туслах материалын түрээслэсэн төлбөрт бүгд 2.684.110 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь дор дурьдсан гэрээний дагуу тооцсон тооцоо болон актаар тогтоогдлоо.
Үүнд: Хэв-60, 327 ширхэг, ү.нэ 250 төгрөг, нийт 1.062.750 төгрөг,
Хэв-40, 24 ширхэг, үнэ 250 төгрөг, нийт 78.000 төгрөг,
Труба-6м, 40 ширхэг, 160 төгрөг, нийт 83.200 төгрөг,
Труба-4м, 117 ширхэг, 160 төгрөг, нийт 243.360 төгрөг,
10*10, 28 ширхэг, 200 төгрөг, нийт 72.800 төгрөг,
Труба-2.5м, 23 ширхэг, 160 төгрөг, нийт 47.840 төгрөг,
Труба-1 м, 512ширхэг, 110 төгрөг, нийт 732.160 төгрөг,
Тулаас В-2, 200 ширхэг, 100 төгрөг, нийт 260.000 төгрөг,
У/дэгээ, 300 ширхэг, 20 төгрөг, нийт 78.000 төгрөг,
Б/дэгээ, 100 ширхэг, 20 төгрөг, нийт 26.000 төгрөг.
/ХХ-ийн 7-8, 8 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч “ЭУ” ХХК-тай түрээсийн гэрээг дүгнэн тооцоо нийлсэн ба уг тооцоо нийлсэн актад тусгаснаар 883.460 төгрөгийн бараа материал зарсан, дутагдуулсан 61 ширхэг барааны үнэ 1.365.300 төгрөг, эвдрэл гэмтэлтэй барааны үнэд 192.500 төгрөг, эвдрэл гэмтэл бүхий барааг тээвэрлэх зардал 80.000 төгрөг, нийт 5.205.370 төгрөгийг түрээслэгч Ц.О төлөхөөр байна гэжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7-д заасны дагуу түрээслэгч нь гэрээ байгуулахдаа түрээслүүлэгчид 2.000.000 төгрөгийг дэнчин болгон хүлээлгэн өгсөн бөгөөд уг 2.000.000 төгрөгийг болон 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр түрээсийн төлбөрт төлсөн 1.995.810 төгрөгийг тус тус түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор “ЭУ” ХХК болон Ц.О нар харилцан тохирч, үүнийгээ мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулжээ.
/ХХ-ийн 8 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч “ЭУ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан уг гэрээний дагуу бараа материал хүлээн авч, хүлээлгэн өгсөн, төлбөрийн талаар тооцоо нийлэн акт үйлдэн баталгаажуулсан бөгөөд түүний “ЭУ” ХХК-тай байгуулсан гэрээ хуульд засан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул тэрээр тухайн гэрээнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.
Хариуцагч Ц.О нь барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул түрээслүүлэгч “ЭУ” ХХК гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “... Түрээслэсэн эд хөрөнгөө түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгч, тооцо бүрэн дууссанаар гэрээний хугацаа дуусна”,
4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги төлнө”,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заасныг үндэслэн алдангийг тооцов.
/Гэрээний нийт төлбөр 5.205.370 төгрөг- 2.000.000 төгрөг дэнчин -1.995.810 төгрөг /өмнө төлсөн төлбөр/= 1.209.560 төгрөг,
алданги 604.780 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/,
Нийт 1.814.340 төгрөг.
Иймд хариуцагч Ц.Оээс 1.814.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭУ” ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Ц.Оээс 1.814.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭУ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭУ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оээс 43.980 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭУ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН