Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/874

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

иргэдийн төлөөлөгч Т.чимэг,

шүүгдэгч Х.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох эрүүгийн 2305000000959 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* (Регистрийн дугаар: ******* 87******* 11*******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45 34 УАТ улсын дугаартай “Волво” загварын автомашин дотор хохирогч Г.*******тэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар шанаа тус газар нь гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр шүүхэд өөрийн биеэр ирж шүүх хуралдаанд оролцохгүй талаараа хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед нагац ахтайгаа утсаар ярьж байхад утсаа тасалчих гэхээр нь би чимээгүй байж бай гэтэл хоёр удаа миний дагз руу цохиод хоёр удаа мангасдсан. Тэгээд тухайн үед ахтайгаа ярьж байсан болохоор зүгээр өнгөрөөсөн. Гэтэл эхнэр рүү маань гар, хуруугаа явуулаад байхаар нь жаахан уур хүрээд шанаа хэсэгт нь хоёр удаа цохисон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх боломж гараагүй тул эмгэнэл илэрхийлж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-26 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Шүүгдэгч Х.*******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү 2008 онд Оюунтөгс гэх эмэгтэйтэй гэр бүлж болж дундаасаа 2 хүүхэдтэй (одоо том охин нь 15 настай, бага хүү нь настай) болж байсан бөгөөд 2017-20 оны үед эхнэрээсээ салаад эхнэр хүүхдүүдээсээ тусдаа надтай хамт амьдардаг болсон. 2023 оны 05 дугаар сарын -ны өдөр манай хүү найзуудтайгаа уулзаад гадуур хоноод ирье гээд гараад явсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын -ний орой 21 цаг өнгөрч байхад бага зэрэг халамцуу гэртээ орж ирсэн. Тэгээд гадна такси хүлээлгэчихсэн таксины мөнгө өгөх гээд утсаа үлдээчихсэн байгаа, таксины мөнгө 20,000 төгрөг өгчих гэхээр нь би за гэтэл ******* би усанд орчихоод гарна, таксины жолоочийн утасны дугаар энэ байна та ярьчих гэсэн. Тэгээд би *******ий өгсөн утасны дугаар руу залгаад миний хүүгийн утас байна уу гэтэл таксины жолооч танай хүүгийн утас байна, би гадаа хүлээгээд байж байна гэхээр нь би за эгч нь удахгүй гарлаа гэсэн. Тэгээд ******* гялс шүршүүрт орчихоод бид хоёр хамт гарсан бөгөөд гарах замдаа би *******д хандаж миний хүү хоёулаа таксины чинь мөнгийг өгөөд утсыг чинь аваад буцаж орж ирье, одоо гадагшаа гарахгүй шүү гэтэл ******* ээж би гарч найзтайгаа уулзчихаад буцаад ирнэ, та гэртээ ороод байж бай гэсэн. Тэгээд намайг лифтнээс буулгахгүй өөрөө лифтнээс буугаад гараад явчихсан. Тэгээд би гэртээ буцаж орох үед 23 цаг орчим болж байсан бөгөөд ******* тухайн шөнөдөө гэртээ ирээгүй. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө эрт ажилдаа явсан бөгөөд *******ийг гэртээ ирээд унтчихсан байх гэж бодоод байж байгаад орой ажлаа тараад гэртээ иртэл ******* гэртээ огт ирээгүй байсан. Тэгээд би *******ий утас руу залгахад цагдаа байна гэж хэлсэн бөгөөд *******ийг Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт очих үед ******* сэхээн амьдруулах тасагт хагалгаанаас гарч ирсэн гээд ухаангүй байдалтай байсан. ******* тухайн орой гэртээ ирэх үед зүүн чамархай хэсэг нь бага зэрэг хөхөрч хавдсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд би *******өөс хүүе ээ наад нүдний чинь дээд хэсэг яачихсан юм бэ гэтэл ******* зүгээрээ зүгээр гээд өөр юм хэлэхгүй, тоохгүй байсан. ******* биед нь ямар нэгэн зовуурь байгаа талаар хэлээгүй. ...2023 оны 05 дугаар сарын -ны өдөр ******* багын найз Жээгийтэйгээ уулзана гээд гараад явсан. Жээгий бол манай хүү *******ий багын найз нь бөгөөд Жээгий Замын-Үүдэд тээвэрт явдаг болохоор нэг их уулзаад байдаггүй, 1 сар орчмын өмнө Жээгий манайд ирээд хэд хонож байгаад явж байсан. Тэгээд ******* тухайн өдөр Жээгий эхнэртэйгээ хамт Замын-Үүдээс ирчихсэн байна гэж байна, би очоод уулзчихаад ирье, ирж хонохгүй шүү гэж хэлээд гараад явсан. Би Жээгийгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, багаас нь *******ий найз Жээгий л гэж дуудаж ирсэн. Жээгий ******* хоёр хоорондоо маш дотно найзууд байсан. ...2023 оны 05 дугаар сарын -ний өдөр ******* гэртээ ирээд хэн нэгэнд зодуулсан, ямар нэгэн зүйлээс унаж бэртэж гэмтсэн гэсэн зүйл огт яриагүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас),

Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын -ний орой 22 цагийн үед ******* таксигаар ирсэн. Тэгээд ******* бид хоёр дэлгүүр орж архи аваад манай гэр рүү орсон. Тэгээд гэрт ороод архи ууж эхлэх гэж байхад ******* толгой өвдөөд байна гээд бөөлжөөд байхаар нь би өвчин намдаах эм өгсөн. Тухайн үед *******ий зүүн шанаа, нүүр, нүд хэсэг хавдчихсан, хөхөрчихсөн, дух хэсэгтээ шалбарчихсан байдалтай байхаар нь би *******өөс нүүр ам чинь яачихсан юм бэ гэтэл найз нь үхтлээ зодуулсаар байгаад л ирлээ гэж хэлсэн. Тэгээд би *******ийг хаана, хэнд зодуулсан юм гэтэл чи танихгүй ээ, миний найз байгаа юм, найздаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд ******* хэсэг бөөлжиж байгаад эм уугаад жаахан унтаадахья гээд хэвтсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө *******ийг дуудаад сэрээх гэтэл амных нь 2 завьжаар цус гарсан байдалтай сэрэхгүй, ухаангүй байдалтай болчихсон байхаар нь шууд 103 дуудсан. Тэгээд 103 ирээд аваад явсан. ******* над дээр ирэхдээ нэлээн согтуу байсан. Харин духандаа оёдол тавиулсан гэдгийг андуурч бичсэн юм шиг байна, ******* духандаа шалбарсан шархтай байсан. Мөн зүүн талын шанаа хэсэг рүүгээ нэлээн хавдсан, нүд нь мөн хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд ******* хүнд зодуулсан гэсэн боловч хувцас хунарт нь ямар нэгэн шороо тоос, гэмтэл байгаагүй цэвэрхэн байсан. ...Тухайн орой ******* над руу залгаад найз нь гэрийн чинь гадна байна, таксины мөнгө байдаггүй чи найздаа 20 цаас байвал зээлээч гэж ярьсан. Тэгээд би зөвшөөрөөд *******ийг манай гэрийн гадна хүрээд ирээ гэж хэлтэл ******* за тэгвэл найз нь гэртээ орчихоод эргээд залгая, тэгээд яваад очъё, байрны чинь гадна очоод залгая гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* над руу залгаад танай гадна ирчихлээ, гараад ир гэхээр нь би гараад очиход ******* хар өнгийн таксинаас бууж ирсэн бөгөөд таксиныхаа мөнгийг төлчихсөн байсан. Тэгээд бид хоёр ойрд уулзаагүй юм чинь гээд дэлгүүр орчихоод манай гэр рүү орсон. Тухайн үед манай найз Төв аймаг орчихоод ирсэн бөгөөд бид гурав дэлгүүрээс архи аваад гэр рүү хамт орсон. Манай гэрт ямар нэгэн маргаан, зодоон болсон зүйл байхгүй. ******* нэлээн согтсон байдалтай гуйвж алхсан байдалтай ирсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын -ний орой 22 цагийн орчим би Төв аймгаас найз дээрээ ирсэн. Тэгээд бид нар дүүргийн 11 дүгээр хороо, 43а байрны гадаа уулзаад бид нар хоёр ширхэг 0,5 литрийн Хараа гэх нэртэй архи аваад найз болох ийн гэрт орсон. Ороод би сөн түшингээ тус ******* гэх залуутай танилцсан. Тэгээд нэг хоёр татчихаад сууж байсан чинь ******* нүдний шилээ авахаар нь хартал нэг нүд нь хавдчихсан, зүүн шанаа хэсгээр нэлээн товойсон байдалтай байсан. Тэгээд ******* нь дахиад 1, 2 татчихаад бөөлжлөө гээд нойл орсон. Тэгсэн ******* цусаар бөөлжөөд байна гээд Оюунаа архиа боль гээд загнаад байсан. ******* нь ирэхдээ нэлээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд бид нар унтаад өгсөн юм. Тэгээд өглөө сэрээд *******ийг сэрээх гэтэл амаа зуучихсан сэрэхгүй байсан. ...*******, бид гурав уугаад сууж байтал ******* Оюунаад найз нь хүнд зодуулчихсан гэж яриад байсан. Би ******* хоёрын ярианд оролцоогүй бөгөөд надад нэг их хамааралгүй санагдаад байсан тул би анхаарч сонсоогүй, уугаад сууж байсан. Тэр үед л ******* Оюунаад зодуулсан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй. ...бид хоёрыг унтах үед ******* өвчин намдаах эм уугаад хэвтэж байсан бөгөөд бид хоёрыг уугаад сууж байхад ******* хэд хэдэн удаа босож нойл орж бөөлжөөд, толгой аймар өвдөөд байна гэж яриад байсан. Тухайн орой ямар нэгэн маргаан, зодоон болсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47, 49-50 дугаар хуудас),

Гэрч Я.-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оройн 21 цаг гэхэд би найз залуу, дүүгийн хамтаар өрөөндөө байж байсан. Эгч бас нөгөө өрөөнд унтаж байсан. Тэгээд би 22 цагийн орчим нойл орж нүүр гараа угаах гэж байхад хоёр залуу ороод ирсэн. Тэгээд эгч сэрээд тэр хүмүүс нэг шил архитай орж ирж байсныг харсан. Тэгээд бид гурав өрөө рүүгээ ороод унтсан. Шөнө болж байхад хаалга нүдээд байхаар нь өрөөний хаалгаа нээтэл эгч орж ирээд гадуур хувцсаа аваад өрөөнөөс гарсан. Тэгээд тэд нар хоорондоо гарна, гарахгүй гээд юм ярьж байсан. Тэгсэн би нэг мэдсэн унтсан. Манай гэрт ямар нэгэн маргааны шинжтэй юм сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны 09 цаг 55 минутад 103-ын эмч нар авч ирсэн. Ирэхдээ ухаангүй гэмтлийн гаралтай тархины цус харвалттай гаднаас хөл гар нь хөхөрч хавдсан зүүн духандаа шалбарсан байдалтай ирсэн. Бид нар тархины хаван буулгах дусал, даралт бууруулах дусал, магнизм дуслаар хийгээд биеийн байдал нь тогтворгүй болж ухаан орохгүй болсон тул давтан үзлэг хийж, гэмтлийн гаралтай тархины цус харвалт онош тавьж ГССҮТөвд 15 цагийн орчимд хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

Гэрч Г.ъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 20 цаг 10 минутын орчим Жээгийгийн (Х.*******) 990544 дугаарын утсаар яриад хаана байгаа юм, сая над руу цагдаагаас залгаад хаана байна гэж асуугаад байна гэж ярихад ******* (Жээгий) эхнэр Дөөгий (Г.*******) бид гурав хамт архи уугаад найз нь Дөөгийг зодсон юм аа гэж хэлээд утсаа тасалсан. *******, ******* нарын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урд өмнө энэ хоёр хоорондоо зодолдож байгаагүй. Надад ямар учраас хоорондоо зодолдох болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. ******* надад хэлэхдээ би *******ийг зодсон гэж хэлсэн. Ямар учраас яагаад зодсон, юугаар биеийн аль хэсэг рүү цохисон гэдгийг мэдэхгүй байна. ...би 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр зуслангийнхаа байшинд өнжөөд байж байтал маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ын цагдаагаас залгаад ирээд уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Алтанбагана, ******* нар руу залгаад намайг цагдаагаас дуудаж байна, сая над руу яриад хаана байгаа талаар асууж байна, ямар нэгэн юм болсон билүү гэтэл Алтанбагана хоёулаа ууж байгаад л салаад явсан, өөр юм болоогүй, чи зуслан руугаа харьлаа гээд явсан биз дээ гэсэн. Харин ******* руу залгахад согтуу байсан бөгөөд сая над руу яриад хаана байгаа талаар асууж байна, яасан билээ, юу боллоо гэтэл ******* чи бид хоёрын дунд юу ч болоогүй, яасан юм бол харин найз нь Дөөгийг маяглаад байхаар нь зодчихсон юм аа гэхээр нь би за, за гээд утсаа тасалсан. Тэгээд би *******, ******* нар хоорондоо муудалцсан гэж байхад намайг яагаад дуудсан юм бол гэж дотроо бодоод цагдаа дээр очсон. Тэгээд цагдаа дээр очиход *******, ******* нар зодолдсон байна, энэ талаар мэдэх зүйл байна уу, ямар холбоо хамааралтай билээ гээд надаас мэдүүлэг авсан. Тухайн үед намайг цагдаагаас гэнэт дуудсан учраас би архи ууж байгаад ямар нэгэн асуудал гаргасан юм болов уу гэж бодоод өмнө уулзсан Алтанбагана, ******* нараас асуусан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57, 59-60 дугаар хуудас),

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын -ний өдрийн 20 цагийн орчим дүүргийн 20 дугаар хорооны Энхжин худалдааны төвийн замын урд талаас нүдний шил, малгайтай таны харуулж байгаа ******* гэх зураг дээрх залууг өөрийн 71 92 УБҮ улсын дугаартай Приус-30 маркийн машинд суулгаж такси үйлчилгээнд явсан. Машинд орж ирэхэд ******* гэх хүнээс архи үнэртэж байсан ба нэлээн согтолттой байх шиг байсан. Машины арын суудалд суугаад дүүргийн 4 дүгээр хорооллын 16 давхар байр луу гэсэн. Би тухайн байр луу явж байхад ******* замдаа хүмүүс рүү залгаад мөнгө асуугаад байсан. Би очих газрыг нь *******өөр заалгуулаад 16 давхар байрны гадаа ирэхэд ******* би гэр лүү ороод мөнгө аваад ирье, утсаа үлдээчихье гэж хэлээд миний дугаарыг аваад гэр лүүгээ орсон. Удаагүй над руу нэг дугаараас залгаад миний хүүхдийн утас чамд байна уу, би мөнгө өгөөд гаргая гэж хэлсэн. ******* гарч ирээд надад Эх нялхсын ард хүргээд өг, би тэнд эмэгтэй хүнтэй уулзах юм гэж хэлсэн. Би Эх нялхсын ар талд явж байхад нэг эмэгтэй зам дээр тосоод зогсож байгаад *******ийг аваад явсан. Надад хэлэхдээ байгууллагын хашаанд том шланз байгаа, тэр машинд манай найз эхнэртэйгээ байгаа, би цүнхээ үлдээсэн байна гэж яриад тэр байгууллагын хашааг нь хайгаад олоогүй учраас тэндээсээ дүүргийн 3, 4 дүгээр хороолол явсан. ******* замдаа хэн нэгэнтэй зодолдсон маргалдсан талаараа яриагүй. Утсаар хүмүүстэй ярихдаа таксины мөнгө гээд асуугаад байсан. *******ий биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. ******* машин дотор байхдаа бие өвдөж байна гэж ярьж байгаагүй. Машинаас буухад 22 цаг болж байсан байх” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас),

Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын -ний өдөр ******* гэх найз нь залгаад манай нөхөр дээр ирсэн. ******* ирэхдээ урд өдөр нь архи уусан гэж ярьж байсан. Тэр хоёр нийлээд 1 шил 0,75 литрийн Экс нэртэй архи, 2-3 лаазтай пиво аваад “Волво” 45 34 машин дотор уусан. Архи нь талдаа ороод явж байхад ******* нь амархан согтож халаад хэсэг юм ярьж байсан аа гэнэт яаж яваад ярианы сэдэв нь ор луу орсон гэдгийг мэдэхгүй, танай машин хоёр давхар ортой юм байна гэж ******* хэлж байсан. Би ядраад байсан учраас архинаас нь уухгүй та хоёр уугаад учраа олоорой гэж хэлээд би нэг давхрын орон дээр унтахаар хэвтэхэд ******* нь *******ыг чи унтахаар бол хоёр давхрын орон дээрээ гарч унтаарай, би нэг давхарт эхнэртэй чинь унтана шүү гэж хэлж байсан. Би түүнийг эхэндээ тоглож байна гэж бодоод нэг их тоогоогүй. Хэсэг байж байгаад дахиад Жээгий чи унтахаар бол хоёр давхрын орон дээрээ гарч унтаа би эхнэртэй чинь унтана гэж хэлсэн. Хэсэг өөр зүйл ярьж байсан аа дахиад би танай эхнэртэй чинь унтана шүү гэж хэлээд миний хөнжил рүү гараа шургуулсан. Тэр хоёр юм яриад байсан учраас би унтаж чадахгүй болохоор нь гар утсаараа оролдоод хэвтэж байхад *******, ******* хоёр маргалдаад дуу нь чангараад архи уусан хүмүүс тавьтаргүй зан гаргаж байгаад урд тавиур дээрээс юу гэдгийг нь мэдэхгүй аваад манай нөхөр лүү ******* юм авч шидээд толгой руу цохисон, дахиад нүүр орчим нь хальт шүргэж цохисон. Тэгсэн манай нөхөр ******* ямар нэгэн үйлдэл хийхгүй яаж байгаа пизда вэ гэж хэлээд маргалдаж байгаад больсон. Тэгсэн хэсэг хугацааны дараа ******* чи пизда минь дээшээгээ гарч унтаарай би эхнэртэй чинь унтана шүү гэж хэлэхэд ******* уурлаад чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм гэж хэлээд *******ий нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа цохисон. Тэр үед *******ий хамраас цус гарсан. ******* салфеткаар хамраас гарсан цусаа цэвэрлэсэн. Тэр хооронд манай найз Үнэнхүү, эхнэр Заяа нар ирсэн. Би машин байгаа газрынхаа хашаанаас гараад тэр хоёр найзтайгаа уулзаж байхад манай нөхөр машинаас бууж ирээд хашааны дотор талд Үнэнхүү, эхнэр Заяа нартай мэнд мэдэлцээд зогсож байхад цаана ******* машинаас унаж байсан. ...*******ийг хэвтэж байхад манай нөхөр босгоод машины кабинд оруулсан. Би хэсэг найзуудтайгаа уулзаж байгаад кабинд очиход ******* *******д өөрийнхөө өмдийг өмсгөсөн байсан. Хэсэг байж байгаад ******* явахаар болоод өөрөө явж чадна гэж хэлээд явсан. ...Би нөхрийгөө *******ий газар унасан байсан зургийг дарсан эсэхийг хараагүй, мэдээгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуурч ярьсан байна. Манай нөхөр машин руугаа буцаж очоод газарт унасан байдалтай байсан *******ийг босгоод машин руу аваад орж байсан. 2023 оны 05 дугаар сарын 15-ны орой цагдаа нар ирж уулзаад миний утсыг үзэхэд утасны галлерей хэсэгт *******ий газар унасан байдалтай хоёр зураг гарч ирсэн. Манай хоёр найз хашааны гадна машинтайгаа ирж зогсоод машинаасаа огт буугаагүй, хашаа руу ороогүй, манай машин руу ойртоогүй. Би *******ийг яг хэзээд нь яаж унасныг хараагүй. Машины хаалга дуугарах шиг болохоор нь эргээд хартал ******* машины баруун хажуу талд доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би *******ийг бид хоёрын хойноос гарч ирэх гэж байгаад юм уу, бие засах гэж байгаад машинаас уначихсан юм байх гэж бодсон. Тухайн үед ******* өмдөндөө шээсэн бололтой харагдаж байсан бөгөөд манай нөхөр ******* дээр буцаж очоод машиндаа суулгаад өөрийнхөө өмдийг сольж өмсгөж өгсөн. Намайг машинаас буух үед *******, ******* хоёр хоорондоо юм яриад л үлдсэн. ******* ирэхэд зүүн гарын шуу хэсэг нь жаахан хавдсан юм шиг байсан. Өөр биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. *******ийг явах үед биед нь хоёр нүд нь нэлээн улайсан байдалтай, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65, 67-68 дугаар хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины тасагт жижүүртэй байхад өдрийн 16 цагийн орчим БГД-ийн нэгдсэн эмнэлгээс 103-аар 30-35 орчим насны, нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүн гэмтсэн шалтгаан тодорхойгүй гэж ирсэн. Ар гэрээс ямар нэгэн хүн ирээгүй бөгөөд өвчтөн ирэх үедээ биеийн байдал маш хүнд, ухаангүй орчиндоо харьцаагүй, хурхирсан байдалтай ирсэн. Хүүхэн хараа хоёр талдаа бүрэн өргөссөн, гэрлийн урвалгүй, рефлекс үйл ажиллагаа алдагдсан байсан. Компьютер томографын шинжилгээг манай дээр хийгдэхэд тархины баруун тал бөмбөлөг нилэнхүйдээ хамарсан хатуу хальсан доороо цусан хураатай, дархи дарагдалтай, тархины тархмал няцралттай, их хэмжээний аалзавчин бүрхүүлийн доор цус харвалттай, комын байдалтай хүн байсан. Зүүн нүд нь хөхөрсөн туяатай, толгойн үстэй хэсэгтэй хаван хавдартай байсан. Амь насанд аюултай байсан тул яаралтай заалтаар амь насыг аврахаар тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар хийсэн. Хагалгаагаар баруун чамархай хэсэгт судас задарсан, их хэмжээний цус хуралтыг авсан. Цус хуралтын хувьд хурц буюу 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байсан. Шинэ цус хуралт байсан учраас ямар нэгэн дээж бол аваагүй. Цус хуралт бага хэмжээтэй үедээ тархи дарагдах хүртэл хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Үг хэлнэ, голын бүрдлийн хазайлт зүүн тал руу шахагдсан 1,5 см байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

Гэрч Н.заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан 2023 оны 05 дугаар сарын дундуур найз над руу залгаад та хоёр хаана байна, нөхөр бид хоёр Сайншандаас ирчихсэн Энхжингийн урд талын хашаанд байна, завтай бол уулзах уу гэсэн. Тэгээд бид хоёр Биокомбинатад явж байна, жаахан ажилтай байна эргээд ярья гэсэн. Тэгээд орой 17 цагийн үед би руу буцааж залгаад та хоёр яг хаана байгаа юм бэ, бид хоёр очих гэж байна, байгаа газраа заагаад өг гэтэл Энхжингийн урд талын цагдаагийн баруун талын зам дагаад урагшаа явахаар нэг хашаа руу орно, тэр хашаагаар ороод баруун эргээд манай машин хашаан дотор харагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Үнэнхүү бид хоёр хэлсэн замаар нь яваад нэг хашааны гадна очиж зогссон бөгөөд тухайн үед хашааны хаалга түгжээтэй байсан тул хашааны гадна талд машинаа эргүүлээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харж зогссон. Тэгээд Үнэнхүү бид хоёр хүүхэдтэйгээ хамт явж байсан тул машинаасаа буугаагүй бөгөөд бид хоёрыг очих үед хашаагаа даваад гарч ирсэн. Тэгээд Үнэнхүүгийн талаар машины цонхон дээр зогсоод юм ярьж байх үед би хашаа руу харахад машины зүүн талд хүн газарт доошоо хараад хэвтэж байхаар нь би д хандаж хүүе машины чинь хажууд хүн уначихсан байна гэсэн бөгөөд тэр үед ******* машиныхаа жолооч талаас буугаад нөгөө унасан хүн дээр очиж босгох гэж байхдаа аа нааш ир гээд ыг дуудсан. Тэгээд Үнэнхүү бид хоёр ажилтай, явлаа гээд д хэлчихээд яваад өгсөн. Тухайн үед ******* машинаасаа бууж хашаанаас гарч ирж Үнэнхүү бид хоёртой уулзаагүй. л гарч ирээд бид хоёртой уулзаад зогсож байхад машины хажууд хүн уначихсан байдалтай байсан бөгөөд тэр үед ******* машинаасаа бууж ирээд хашааны цаанаас бид хоёрт хандаж сайн уу гээд орилж байсан. Тэгээд ыг дуудсан тул Үнэнхүү бид хоёр явсан. Тухайн газарт хэвтэж байсан хүн хэзээ, хаанаас, яаж унасан талаар Үнэнхүү бид хоёр хараагүй. ыг хашаа даваад гарч ирж байх үед бид хоёр машинаа эргүүлээд зогсож байсан бөгөөд тэр үед хашаа руу харахад машины хажууд хүн хэвтэж байсан. Тэгээд машины хаалга онгорхой байсан болохоор унасан юм болов уу гэж бодсон. Тэр үед ******* машиныхаа жолооч талаас буугаад газарт унасан хүн дээр очиж харагдсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 90 дугаартай: “...Талийгаач Г.*******ий цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал (2023.05.15), баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалттай, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, чих, дагз, дух, уруул, эрүү, мөр, бугалга, шуу, тохой, хүзүү, цээж, өвдөг, шилбэ, шагайд цус хуралт, дагз, нуруу, тохойд зулгаралт, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь сэхээн амьдруулах арга хэмжээний үед зүрхэнд шууд массаж хийхэд үүсгэгджээ. Харин бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 43 минутад хийгдсэн ГССҮТ-ийн толгойн КТГ-ын шинжилгээний хариунаас харахад уг шинжилгээ хийлгэснээс 24 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний хатуурал, нойр булчирхайн цочмог үрэвсэлт өвчтэй байжээ. Эдгээр өвчнүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь дээрх тархины гэмтлийн улмаас тархины гүүр хэсэгт няцрал үүсэж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн зүйл болон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 84-89 дүгээр хуудас),

Шинжээч эмч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гавал тархины битүү гэмтэл нь толгой хэсэгт цохих, алагдах үед үүсэх боломжтой. Тархины суурь хэсэгт байдаг гүүрэн хэсэг ч гэж яригддаг, багана тархины хэсэг ч гэж яригддаг хэсэг юм. Өөрөөр хэлбэл тархины эд юм. Талийгаачид учирсан гэмтлийг авсан үед тархины эд дарагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар үйлдэл хөдөлгөөн хийж ярих боломжтой. Гэмтлийг авснаас хойш шингэн юм уухад бөөлжиж болно. Машины кабинаас унах үед үүсэх боломжгүй. Зөвхөн гавал тархины гэмтлээс гадна талийгаачид үүссэн олон гэмтэл, цус хуралтууд нь унах үед үүсэх боломжгүй юм. ГССҮТ-ийн эмч нар яаралтай журмаар амь насны заалттайгаар баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс ажилбар хийжээ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2320 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн жинсэн өмд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн хөх өнгийн жинсэн өмдөнд ямар нэгэн гэмтэл байхгүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2571 дугаартай: “...Г.*******ий өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 758 дугаартай: “...Талийгаачид баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтэл учирснаас хойш буюу тархинд гэмтэл авч хатуу хальсны доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарж ухаангүй болох хүртэлх хугацаанд эрүүл хүн мэт үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Уг хугацааг тархины гэмтлийн саруул үе гэх ба хувь хүний бие махбодын онцлог, тархины гэмтсэн судасны хэмжээнээс хамаарч хүн бүрд янз бүр байдаг тул саруул үе үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн байна. Дээрх гэмтлийн үед аль болох эрт эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд төдий чинээ амь нас аврах боломж нэмэгдэнэ. Талийгаачид учирсан зүүн нүдний дээд зовхи болон духны зүүн доод хэсэг, хөмсөг орчмыг хамарсан цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн гадна хэсгийн бусад гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Урьд гаргасан 90 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 240-245 дугаар хуудас),

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд цагийн үед ******* “Энхжин” худалдааны төвийн автобусны буудал дээр ирчихлээ гэхээр нь би уг хашаанд байсан хүний машиныг түр гуйж аваад “Энхжин” худалдааны төвийн замын хойд талын автобусны буудал дээр очиж *******ийг аваад автобусны буудлын хойд талын дэлгүүр рүү орж 0,75 литрийн Экс нэртэй архи нэг шил, гурван ширхэг лаазтай пиво аваад машин байрлуулсан хашаанд ирсэн. Тэгээд машинд орж ирээд би жолооч талын суудал дээр ******* нөгөө талын суудал дээр суусан. ...******* орны дэвсгэр даавуугаа гаргаж өгөхөөр нь эхнэр нэг давхрын орон дээр дэвсгэр даавуу дэлгээд жаахан унтаадахъя гээд хэвтсэн. Тэр үед *******өөс нэлээн архи үнэртэж байхаар нь би ямар аймаар архи үнэртэж байгаа юм бэ гэтэл ******* найз нь шөнөжин уучихаад ирж байна гэж хэлээд байхад гэж байсан. ...Тэгээд ******* бид хоёр 3, 3 хундагыг уучихаад сууж байтал ******* мань нь өнөөдөр та хоёртой хононо гэхээр нь би тэг, тэг чи дээд талын орон дээр гараад унтаарай гэтэл ******* над руу эргэж харж суугаад эхнэрийн хөнжлийн завсраар гараа явуулаад надад хандаж чи дээд орон дээр унтаарай, мань нь өнөөдөр эхнэрийн чинь хажуугаар унтаж болно биз дээ гэтэл уурлаад танай найзууд чинь балай юм уу, согтохоороо ийм балай болчихдог юм уу, явуулаач энийгээ гээд уурлаад байхаар нь би д хандаж за яахав дээ, ******* тийм хүн биш ээ, жаахан согтчихсон байгаа л байлгүй дээ гэсэн. Тэгээд ******* буцаад урагшаагаа хараад суухаар нь би мөн урагшаагаа харж суугаад *******ийг архиа явуулаач гэтэл ******* жаахан зүүрмэглэсэн байдалтай байсан. Тэгээд би утсаар ярьж байтал (яг хэнтэй ярьж байснаа санахгүй байна) ******* босож ирээд чи утсаа больчхооч дээ гээд миний дагз хэсэг рүү 1, 2 удаа алгадаад байхаар нь би *******д хандаж больчхооч дээ хөгшөөн гэтэл ******* болиод буцаад суудалдаа миний өөдөөс хажуу тийшээ хараад суусан. Тэгээд би утсаа таслаад *******ий өөдөөс хараад суутал ******* дахин надад хандаж мань нь өнөөдөр энүүгээр унтаж болно биз дээ хөөе, хөөе гээд миний нүүр хэсэг рүү хэд хэд мангасдсан. Тэгээд эхнэр уурласан байдалтай байхаар нь би *******д хандаж больчихооч дээ хөгшөөн гэтэл ******* мань нь тоглож л байна гээд урагшаа хараад суусан. Тэгээд миний утас дуугарахаар нь би утсаа аваад ярьж байтал ******* тамхи асаагаад татаж байгаад надад хандаж маньдаа нэг хийгээд өгөөч гэхээр нь би утсаар ярьж байна, чи өөрөө хийгээд уучих гэтэл ******* өөрөө архинаас аягалаад хийгээд ууж байсан. Тэгээд би тэр хооронд утсаар ярьж дуусчихаад утсаа тасалж байтал ******* ундааны савны таг шиг зүйл над руу шидээд тэр нь миний дух хэсэгт онохоор нь би уурлаад *******д хандаж чи түрүүнээс хойш яагаад байгаа юм, эхнэрийг доромжлоод байгаа юм уу, намайг доромжлоод байгаа юм уу, та нар уучихаад ер нь яагаад байгаа юм, өчигдөр ъяа нь бас баахан доромжилж, доромжилж байгаад явсан, ингэж уухаар бол явцгаа, гэр орондоо харьцгаа ингэж ууж яадаг юм гэтэл ******* нэг хөлөө хажуу тийш нь гаргаад над руу хараад мань чинь тоглож л байна гэхээр нь би *******д хандаж түрүүнээс хойш ингээд байх юм яачихаад байгаа юм гэтэл ******* сүртэйн, тэгэхээр яадаг юм, пизда чинь тоглож байхад уурлаад байгаа юм уу гээд урагшаа хараад суухаар нь би гарынхаа ар талаар *******ий зүүн хацар, шанаа орчимд нь нэг удаа алгадсан. Тэгтэл ******* яаж байгаа юм пизда чинь гээд миний өөдөөс харахаар нь би дахин гарынхаа ар талаар нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. Тэгтэл *******ий хамраас цус гарчихаар нь би юу ч дуугаралгүй урагшаа хараад тамхи асаагаад суутал ******* цусаа доош нь дусаагаад суугаад байсан. Тэгээд би *******д хандаж цусаа тогтоочихооч гэтэл салфетка авч өгсөн. ...******* уйлахаа болиод надтай эвлэрээд ******* бид хоёр архинаасаа хийж уугаад сууж байтал манай хоёр найз ирчихлээ гээд машинаас буугаад явсан. Тэгээд би *******д хандаж би хүнтэй мэндэлчихээд ирье гээд машинаас буугаад хойшоо эргэж машины хажууд бие засчихаад эхнэрийнхээ хойноос очоод Үнэнхүү, Заяа нарын машины урд цонхон дээр зогсоод мэнд мэдэж байтал Үнэнхүү цаана чинь машинаас чинь хүн уначихлаа гэхээр нь би буцаж машин дээрээ очих үед ******* газарт баруун талаараа доошоо хараад уначихсан, өмдөндөө шээчихсэн байхаар нь би *******ий унасан талаар машин руу ороод эхнэрийн гар утсыг аваад *******ийг дараа нь шоолно доо гэж бодоод зургийг нь дарсан. Тэгээд *******ийг босгох гэтэл хурхираад унтаж байхаар нь би *******ийг өргөөд босгох гэтэл ******* өөрөө сэргээд босоод ирсэн. ...******* явах үедээ гуйвж дайвсан зүйл байхгүй, өөрийгөө бүрэн мэдээд явж байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 3 дугаартай: “...Х.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ийн шүүхэд гаргасан “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаарх хүсэлт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас), гадаад паспортын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн, иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын автомашины төлбөртэй зогсоолд тавьсан байсан 45 34 УАТ улсын дугаартай “Волво” загварын ачааны автомашин дотор хохирогч Г.*******тэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, шанаа руу нь гараараа цохиж зодсоны улмаас баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, уг гэмтлийн улмаас Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М., гэрч Ч., Д., Я.-, Ч., Э., Г.ъяа, Н., Б., Н.заяа нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 90, 758 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч эмч Б.ын мэдүүлэг, шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээч эмчийн 758 дугаартай дүгнэлтэд “талийгаачид учирсан гэмтэл нь эрт эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд төдий чинээ амь нас аврах боломж нэмэгдэнэ” гэж дүгнэсэн байх ба амь хохирогч нь дээрх гэмтлийг авч хоёр хоногийн дараа тархины гэмтлийн улмаас тархины гүүр хэсэгт няцрал үүсэж, улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Хэрэв хохирогч Г.******* хүнд гэмтэл авсан даруйдаа цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломж нэмэгдэх байтал шүүгдэгч Х.*******т зодуулсныхаа дараа бусадтай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биедээ авсан хүнд гэмтлээ даамжруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг гарсан 2023 оны 05 дугаар сарын -ний өдөр хохирогч Г.******* нь шүүгдэгч Х.*******т зодуулсны дараа тухайн газраас өөрөө явсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг авч хатуу хальсны доорх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг дарж ухаангүй болох хүртэлх хугацаанд эрүүл хүн мэт үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой талаар шинжээч эмч нар дүгнэлтдээ дурдсан, хохирогч Г.******* нь бусдад зодуулсныхаа дараа хаашаа, ямар маршрутаар явсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед шүүгдэгч Х.*******аас өөр этгээд халдаж зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой сэдэлтээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг хүсэж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус, аюултай шинжийг ойлгож ухамсарласны үндсэн дээр хүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлийг зориуд хийдэг. Харин хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Х.*******ын хохирогчтой маргалдан, түүнийг цохиж зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилготой байсан гэж дүгнэх нөхцөл байдал буюу хүнийг алах гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчшүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Х.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.*******ий нүүр, шанаа руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Амь хохирогч Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-нд нас барсан болох нь нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас), эмчийн үзлэгийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байхад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан гэж ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Г.*******ий амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. шүүхэд өөрийн биеэр ирж “...шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Х.******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Х.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэсэн санал хүсэлт, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******ыг 7 (долоо) жил хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй буюу хүний амь нас хохирсон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн болно.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 178 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.*******ыг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 7 (долоо) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 178 (нэг зуун далан найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Х.******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА

 

ШҮҮГЧИД                                                     М.ДАЛАЙХҮҮ

 

                                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бол