Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/122                                  Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Э.Э.Э,

Өмгөөлөгч: Н.Гарьдхүү,

Хохирогч: Ц.О,

Хохирогч Ц.Оийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Иргэдийн төлөөлөгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ынын Э.Эад холбогдох 2228002120136 дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Э.Э.Э нь согтуугаар, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хавцгайт гэх газарт Ц.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, олон удаагийн үйлдлээр нүүр рүү нь гараараа цохих, отвёркаар хэвлий, хөл хэсэг рүү нь хатгах, тамхины цогоор түлэх зэргээр, мөн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 07-09 ӨМЭ улсын дугаартай “Ниссан Тийда" маркийн автомашины бүхээг дотор нүүр рүү нь гараараа цохиж зодож, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хамар, эрүүний доорх, хэвлий дэх цус хуралт, зүүн тахим дахь жижиг 2 дугаар зэргийн түлэгдэл, хэвлийн дунд хэсэг, зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн, онц харгис хэрцгий аргаар бие махбодийн, сэтгэл санааны зовиур үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчин 3-20 тоотод иргэн Ч.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар толгой, нүүр хэсэг рүү нь аягаар цохиж, биед нь тархины доргилт, зүүн шанаа, баруун сарвууны зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Э.Эыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчийн биед хохирол учруулсандаа харамсаж байна. Хэргээ хүлээж байна. Гараараа нүүр рүү нь цохисон. Машиныг би унаж явсан.

 

Хохирогч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Этай машин засуулах шалтгаанаар уулзсан. Өмнө миний машинд сэв суулгасан учраас засварын газарт уулзаад үзүүлэхэд 400.000 гаруй төгрөгөөр засагдана гэдгийг мэдсэн. Тухайн өдөр манай хүүгийн нас барсан өдөр байсан учраас би харих ажилтай гэхэд машины түлхүүр аваад найзуудтайгаа уулзаж уул явж архидаж эхэлсэн. Ууланд очоод машины нэг дугуй жалга руу ороод гаргаж чадахгүй байсан учраас амралтын газраас машин гуйж гаргаад аймагт ирсэн. *******тэй уулзаад гурвуулаа Хавцгайтын ам руу явсан. Тухайн өдрүүдэд би гэртээ харья гэж гуйсан бодсон байдалтай байсан. Э.Э машинтай архидах зорилготой байсан. Хавцгайт ороод орой тийшээ уурлаад намайг зодож эхэлсэн. Гарандаа бүргэдийн шивээстэй, би бүргэдийн хүчтэй гээд зодоод элэг, хөл рүү отвёркаар хатгасан. Гишгэж хөдөлж болохгүй байсан. Аймагт ирээд чамайг ийм болгосон юм чинь би шоронд орно. Чамайг гайгүй болохоор чинь гэр рүү нь явуулна гэж хэлсэн. Би Э.Эын эвийг хараад үгээр нь байсан. 7 хоноход тал дээр очиж хоноод аймаг руу утсаар яриад архины мөнгө аваад архи аваад уусан. Тэр үед манай охин залгасан. Би дуу султай Дундговь аймагт явж байна гэж худлаа хэлэхэд хар аваад цагдаад мэдэгдээд хаа сайгүй хайсан байсан. Энэ талаар Э.Э мэдээд дахиж зодож эхэлсэн. Намайг гэр рүү машинтай минь явуулчих байх гэж бодож байсан ч дахиж зодно гэж бодоогүй. *******гийнд очоод тал дээр очиж хоносон. Би итгээд явуулчих байх гэж бодоод хамт явсан. *******гийнхоос гараад дэлгүүр ороод виски аваад нэг нэг татаад гараад явахдаа Э.Э машин унасан. Машин жолоодоод яваад байсан. Тэгээд *******гийнхоос гараад засмал дээр зогсоод шалтгаангүйгээр зэрлэгээр зодоод эхэлсэн. Тэр өдөр хэн нэгэнтэй муудалцаагүй байж байгаад зодоод, би түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Ухаангүй болсон. Эхний цохилтод мансуурсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Гомдолтой байна. Хүний гарт үхээд сэхсэн. Нэхэмжилж байгаа зүйлдээ машиныг оруулаагүй. Эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал, 13 сар ажилгүй байсан үеийн зардлаа нэхэмжилж байгаа. Би Даланбулагт буузны цехэд сарын 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.  Одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж группээр 400.000 төгрөг авч байгаа. 06 дугаар сарын 12-нд эмнэлэг дээр ирээд 13-нд тархины мэс засалд орсон. Хүн харахын эцэсгүй болсон байсан. Амьд гарсандаа баяртай байгаа. Дээр нэхэмжилж байгаа зүйлс нийлээд  9.138.813 төгрөг болж байгаа. Машинаа одоо болтол журмын хашаанаас аваагүй байгаа. Нэг хоногийн төлбөрийг нь мэдэхгүй. Анх машинаа 6.000.000 төгрөгөөр авч байсан. Зориудаар дахиж зодож гэмтээгээд хэргээс шон мөргөсөн гэж үзэж байгаа. Эмнэлэгт хэвтээд 24-нд гарсан. Тэгэхэд нэг ч удаа цагдаа ирж мэдүүлэг аваагүй. Э.Э зодсон талаар хэлээгүй. Би очиж мэдүүлэг өгч байж энэ хэрэг илчлэгдсэн. 1-2 удаа цохиогүй. Зэрлэгээр зодсон. Э.Эын гарын пянг би даахгүй. Намайг эмэгтэй юу эрэгтэй юу гэж байсан. Машины урд суудал цусгүй байгаа. Ард суудал тэр чигээрээ миний цус болоод булагдсан байсан. Машин барьж явж байсан гэдэг нь үндэслэлгүй. Э.Э *******гийнхоос гарахад виски аваад гарсан. Машинд вискиний шил байхгүй байсан. Өөрийнхөө бүх юмаа авсан байсан. Миний утсыг мөн аваад явсан. Утас олж өг гэж хэлсэн боловч төлөөгүй. Тэр утсанд миний хэрэгтэй зүйл байгаа. Гомдолтой байна. Бүтэн 7 хоног хүний гарт дарамтад байсан. Гэртээ уулзсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Одоо толгой өвдөөд жил гаруй болж байна. Өөрт тохирсон ажлаа хийгээд 2 сар болох гэж байна. Мөн 02 дугаар сарын 03-нд дахин хагалгаанд орж төмөр тавиулсан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тархины цус хуралт гэмтлийг зам тээврийн осол болон Э.Эын цохьсон үйлдлийн алинаас нь учирсныг би мэдэхгүй байна. Хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хамар эрүүний доорх цус хуралт гэмтлүүд нь Э.Э миний нүүр рүү цохьсоноос үүдэж үүссэн. Э.Э миний нүүр толгой руу олон удаа цохьсон. Би яг тэнд энд тэдэн удаа гэж хэлж мэдэхгүй байна. Хэвлий дэх цус хуралт, хэвлийн дунд хэсэг зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх гэмтлүүд бол мөн Э.Э намайг отвёркаар хатгаснаас үүдэж үүссэн гэмтэл байгаа юм. Зүүн тахим дахь жижиг 2 зэргийн түлэгдэл гэмтлийг мөн Э.Э тамхины цогоор хатгаж түлсэн. Тухайн үед Э.Э надад архи шахаад уулгаад би нэлээд согтуу яваад байсан. Гэхдээ ухаан алдаад тасраад байсан зүйл бол миний хувьд байгаагүй. Болсон зүйлийг санаж байгаа. Гэхдээ он сарын хувьд бол сайн мэдэхгүй байгаа. Олон хоног явсан болохоор яг тэдний өдөр гэж хэлж мэдэхгүй байна. Би одоо бодоод байхад 06 сарын 08-ны өдөр байх гэж бодож байна. Э.Э тасарч унах үедээ тасарч унаад сэргэх үедээ сэргээд яваад байсан. Намайг зодох үед бол нэлээд согтуу байсан. Зарим зүйлийг санахгүй байж магадгүй. Гэхдээ одоо бол хэргээс санахгүй байна гэж хэлэх байх. Нүд ам нь эргэлдээд уурлахаараа аймар царайтай болдог юм билээ. Э.Э намайг архи уу гээд уулгасан. Тэгээд Э.Эад зодуулж эхлээд шоконд ороод цаашаа юу болсон сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Э.Эад өөрийнхөө зодуулж цохиулсныг бол санаж байна. Би эмчилгээний зардал болон бусад байдлаар учирсан хохирлоо гаргаж өгсөн баримтын дагуу Э.Эаас нэхэмжилж байна. Э.Э одоогоор надад ямар нэгэн байдлаар хохирол барагдуулаагүй байгаа. /хх-ийн 24-25 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би өөрт учирсан гэмтэлд хийгдсэн эмчилгээний зардал болох нийт 2.136.672 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь өмнөх гаргаж өгсөн баримт дээр сүүлд хийгдсэн эмчилгээний зардалд гарсан 500.000 төгрөгийг нэмж нэгтгэж гаргаж байгаа юм. зээлийн төлбөр, ломбардны хүү зэрэгт нийт 1.402.141 төгрөг, Э.Эын авч явсан гар утасны үнэ болох 790.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би нийт Э.Эаас 6.728.113 төгрөгийг нэхэмжилж байна. Би Э.Эын хамт эхлээд Хавцгайтын аманд очсон. Тэгээд Даланзадгад суманд ирээд *******ийг аваад Хавцгайтын аманд очсон. Тэнд байж байхдаа Э.Э намайг зодсон. Тэгээд Даланзадгад суманд ирээд *******ийг буулгаж орхиод Баруун сайхан гэр хороололд Э.Эын он жав гэх айлд очсон. Тэгээд тэр айлд байж байгаад хөдөө тал дээр гарч хоносон. Өглөө нь аймгийн төв рүү орж ирээд *******гийн гэрт очсон. *******гийн хамт тал дээр гарч архи ууцгаагаад тэндээ хоносон. Тэгээд *******гийн гэр орчмоор байж байгаад 06 сарын 12-ны өдөр *******гийн гэрт очсон. Явсан зам маршрут болсон зүйлийн талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******гийн гэрээс гараад явж байхдаа Э.Э намайг зодсон. Энэ талаар би өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тухайн үед Э.Э миний толгой хэсэгт олон удаа цохиод би ухаан алдсан. Тэр үед би уг гэмтлийг авсан гэж бодож байна. Би өмнө нь зодуулахад толгой тархи өвдөж байснаас ухаан алдаж унасан зүйл байхгүй. Тэр үед бол би шууд ухаан алдсан. Э.Э Хавцгайтын аманд эхлээд миний биед халдаж цохиж зодох үедээ миний толгой хэсэгт гараараа олон удаа цохьсон. Тухайн үед миний хөмсөг сэтэрсэн, нүүр хавдсан. Хоёр нүд хавдаж хөхөрсөн харж болохгүй байсан. Миний толгой бага зэрэг өвдөж байсан. Зүрх их өвдөж байсан. Хөл бол гишгэж чадахгүй их өвчтэй байсан. /2хх-ийн 67-68 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 31-ний орой Нтай утсаар яриад мах байна уу гэсэн чинь байна ирээд ав гэхээр нь Ны гэрт ороход Э.Э *******, Н нар байж байсан. Тэгээд ******* надтай хамт явна шүү гэхэд Э.Э уурлаад байсан. Тэгээд надтай маргалдаж хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед би гэрийн зүүн орон дээр сууж байсан. Э.Э гэрийн баруун талын орон дээр сууж байгаад босоод миний өмнө ирээд гартаа байсан аягаар шууд миний зүүн нүд дух хэсэгт нэг удаа цохьсон чинь миний дух хэсгээс цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би цохиулаад манараад байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Миний биед учирсан тархины доргилт, дух, зүүн шанаа, цус хуралт гэмтэл нь Э.Э гэх хүн миний толгой руу аяга шидсэнээс болж үүссэн. Э.Э миний толгой руу аяга шидсэн дараа миний тархи толгой маш их өвдөж миний духны зүүн доод хэсэг зүүн шанаа орчмоор зүсэгдэж язарсан шарх үүсэж хавдаж хөхөрсөн. Баруун гарын чигчий хуруунд зүсэгдсэн шарх бол би толгой руу шидсэн аяганы хагархай хэсгүүд миний өмссөн хувцас руу орсныг цэвэрлэх гэж байгаад зүссэн. Аягаар цохиулсан дараа толгой эргээд шоконд орчихсон байсан. Тэгээд цэвэрлэх гэж байгаад хуруугаа зүсчихсэн юм. Э.Э миний толгой руу аяга шидэж хагалаагүй бол би хуруугаа зүсэхгүй байх байсан гэж бодоод уг гэмтлийг шинжээч эмчид үзүүлж дүгнэлтэд тусгуулсан. /хх-ийн 224 дэх тал/

 

Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө эрт 07 цаг өнгөрч байхад Э.Э О.Г нар манайд ирсэн. Тэгээд юм ярилцаж байгаад Хавцгайтын ам руу гарахаар болоод би нэг шил архи аваад Э.Э нэг шил архи аваад Хавцгайтын ам руу явцгаасан. Тухайн үед бид гурав явсан, өөр хүн байгаагүй. Тэгээд өдөр нь буцаж аймаг дээр ирээд миний утсыг ломбардад тавьсан. Миний утас А53 маркийн гар утас байсан. Тухайн үед бичиг баримттай хүн байгаагүй болохоор гудамжинд явж байсан танихгүй хүнийг гуйгаад бичиг баримтыг нь ашиглаад утсаа 200.000 төгрөгөөр 68 зээлийн төвд барьцаанд тавиад архи, идэх юм аваад эргээд Хавцгайтын аманд очиж архиа уугаад тэндээ хоносон. Өглөө нь босоод ирсэн чинь нэг шил бүтэн 0.75 граммын архи хагас шил архи байсан. Бид гурав уг архиа ууж дуусаад би гол дээр очиж толгойгоо угаачихаад ирсэн чинь О.Гийг Э.Э зодсон байсан. Тухайн үед 13 цаг өнгөрч байсан. Би Э.Э О.Гийг зодохдоо хаана хаана нь хэрхэн яаж юугаар цохьсон зодсон талаар огт мэдэхгүй байна. Би тухайн үед жаахан согтоод байхаар нь гол дээр очиж толгойгоо угаагаад сэргээд машин дээр иртэл О.Г машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр толгойгоо дараад сууж байсан. Би царайг нь харсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би яагаад муудалцсан талаар асуухад бид хоёрын хувийн асуудал байгаа юм гэж тэр хоёр хэлсэн. Тэгээд тэндээс нэг их удалгүй аймаг орохоор явж байгаад замдаа засмалаас бууж зогсоод хүмүүстэй утсаар ярьсан. Тухайн үед О.Гийн утас нь дата нэгж байхгүй гэхээр нь би утсанд нь симээ хийгээд хүмүүстэй ярьж байгаад хөдлөх гэсэн чинь машины аккумлятор суучихсан байсан. Тэгээд аймгаас машин дуудаад машинаа асаагаад би аймаг дээр ирээд гэрийнхээ гадаа буусан. Тэрнээс хойш тэр хоёртой огт уулзаагүй. /хх-ийн 40-41 дэх тал/

 

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Э.Э О.Г хоёр манай гэрт нэг шил архитай  ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд Э.Э тасраад унтаад өгсөн. Би О.Гтэй юм яриад манай гэрт хоносон. Маргааш нь босож ирээд дахиж нэг шил архи аваад аймгаас хойшоо гарч ууцгаасан Тэгээд тэр хоёр тэндээ үлдсэн. Би гэр рүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш огт уулзаагүй. О.Гийн баруун талын нүд, зүүн хөлийн булчингийн гадна талд хөхөрсөн байсан. Би яасан юм бэ гэж асуухад өөрөө ямар нэгэн хариулт хэлээгүй. Э.Эын ярианаас сонсоход Э.Э О.Гийг ууланд байхдаа зодсон гэж ярьж байсан. Нарийн ширийн зүйл хэлээгүй. /хх-ийн 45 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн гэмтэл нь зодуулсан аль эсвэл зам тээврийн осолд орсон аль алинаас үүдэн үүсэх боломжтой гэмтэл. О.Гийн тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтлийн хувьд 0-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас аль эсвэл хүнд зодуулснаас үүдэн үүссэн гэмтэл. Аль ч үед үүссэн гэмтэл байж болно. Уг гэмтлийг авснаас хойш хэвийн явах боломжтой. Яагаад гэвэл тухайн гэмтэл нь хатуу хальсан бүрхүүл доорх гэмтэл учраас 2-3 сарын хугацаанд биеийн ерөнхий байдал хэвийн ямар нэгэн зовиургүй явж чадна. Тэгээд аажимдаа биед нь өөрчлөлт өгдөг. /хх-ийн 48 дахь тал/

 

Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр 167 дугаар цэргийн ангийн зүүн талаар явдаг шинэ замаар явж байтал замын зүүн талын гэрэлтүүлгийн шонг мөргөж онхолдсон байдалтай саарал өнгийн Ниссан тийдаа маркийн тээврийн хэрэгсэл жолооч талаараа газарт наалдсан байдалтай байсан. Би машинаасаа буугаад уг тээврийн хэрэгсэлд ойртож очиход нэг залуу авраарай туслаарай гээд хашхираад машины урд талын салхины шилийг хөлөөрөө өшиглөөд байж байсан. уг машин дотор нэг эмэгтэй хүн жолооч талын суудал дээр жолооны хүрдний ард талд баруун талаараа газарт наалдсан байдалтай байсан. Эрэгтэй хүн нь уг эмэгтэйн дээд талд уг эмэгтэйг цээж хэсгээрээ дарсан байдалтай хоёр хөлөөрөө урд талын салхины шилийг өшиглөөд байж байсан. Тэгэхээр нь би урд талын салхины шилийг нь хагалахад уг машинд байсан эрэгтэй хүн машины ард талын суудал хэсэгт ороод уг эмэгтэйг өргөж урд талын цонхоор цээж хэсгийг нь гаргахад би цааш нь татаж аваад машинаас эмэгтэйг гаргаж аваад зам дээр карданон цаас дэвсэж хэвтүүлсэн. Тэгээд уг эмэгтэйн араас нь эрэгтэй хүн өөрөө машины урд талын салхины шилээр гарч ирсэн. /хх-ийн 50-51 дэх тал/

 

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Э.Э, ******* бид хэд манай гэрт архи ууцгааж байсан. Тэгээд гаднаас ******* ороод ирсэн. Тэгээд ******* бид нартай нийлээд архи уусан. Гэхдээ ******* хэрэг болоход согтсон зүйл байгаагүй. Тэгээд ******* *******д хэлэхдээ хамт явна шүү гэж хэлсэн. Тэгсэн ******* *******ын хамт явах гэсэн чинь Э.Э сууж байгаад *******тай хэрэлдэж байгаад босоод *******гийн хажууд очиж зогсоод гартаа барьж байсан стаканаараа *******гийн толгойг цохьсон. Тэгээд *******гийн толгойноос нь цус гараад байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тэгээд уг цагдаа нар эмнэлэг дуудсан. /хх-ийн 32-33 дахь тал/

 

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Э.Э.Э нь зөрчлийн хэргийг шалгах явцад зам тээврийн осол болохоос өмнөх цаг хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Уг зөрчлийн хэрэгт шинжээчийн дүгнэлтээр О.Гийн биед учирсан тархины гэмтэл нь зам тээврийн осол болон зодуулснаас аль хүчин зүйлээс үүдэн үүссэн болох нь тогтоогдоогүй. Хохирогчийн талаас манай байгууллагад хоёр давхар гомдол мэдээлэл гаргасан байдаг. Зөрчлийн хэрэг нь зам тээврийн осолтой холбогдуулж дуудлагаар авагдсан байдаг бол зодуулсан болон зам тээврийн осол гаргасан явдалтай холбоотой өргөдөл дахин гаргаж өгсөн ба уг өргөдөл нь мөрдөн байцаах тасагт шалгагдаж байсан. Мөрдөн байцаах тасаг дээр Э.Э.Э нь Ц.Оийн биед халдаж зодсон болон зам тээврийн осолтой холбоотой хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан учраас би өөрийн шалгаж байсан зөрчлийн хэрэгт тогтоогдсоноор Э.Э.Э нь зам тээврийн осол гарахаас өмнөх цаг хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж 400 нэгжээр торгож шийдвэрлэсэн. Зөрчлийн хэрэгт тухайн зам тээврийн осол болох үед хэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар тогтоогдоогүй. /хх-ийн 10 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед хагалгаа хийх үедээ цусны бүлэнгийн өнгөөр 0-5 хоногийн өмнө учирсан шинэ гэмтэл байсан гэх тайлбарыг өгсөн. Цусны бүлэнгийн өнгөнөөс хамаарч шинэ хуучин гэх дүгнэлтийг өгдөг. Шүүх шинжилгээгээр бол тусгай лабораторийн аргаар гаргадаг. Эмч нарын хувьд бол цусны өнгөнөөс хамаарч 0-10 хоног дотор учирсан байх боломжтой цус хуралт гэмтлийг шинэ гэмтэл гэж үздэг. О.Гийн цусны бүлэнгийн өнгөнөөс үзэхэд шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь 0-10 хоног дотор учирсан байх боломжтой шинэ гэмтэл байсан. Яг цаг хугацааг нь нарийн хэлэх боломж байхгүй. /хх-ийн 13 дахь тал/

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сард тархины мэс засал хийсэн. Мэс засал хийсэн өдрөө санахгүй байна. Эмнэлгийн бичиг баримтад хагалгаа хийсэн өдөр нь тусгагдсан байгаа. Яг хэдий хэмжээний ямар хүчин зүйлээс гэдгийг тогтоож хэлэх боломжгүй. Ер нь бол хүчтэй ямар нэгэн зүйлд цохигдох ямар нэгэн зүйлээр цохиулснаас үүснэ. Ямар хэмжээний хүч гэдгийг тогтоож хэлэх боломж байхгүй. Ц.О тодорхойлолт хийлгэх үедээ хүнд зодуулж тархины гэмтэл аваад хагалгаанд орсон энэ талаар таны тодорхойлолт хэргийн материалд хэрэгтэй байна гэсний дагуу Ц.О болон ар гэрийн хүмүүсийн асуумжийн дагуу уг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тэрнээс миний хувьд бол ямар нэгэн байдлаар зам тээврийн ослын улмаас болон хүнд цохиулж зодуулсны улмаас уг тархины гэмтэл авсныг тогтоосон зүйл огт байхгүй. Би хэргийн талаар сайн мэдэхгүй болохоор О.Гийн асуумжийн дагуу уг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар бол яг нарийн зам тээврийн осол аль эсвэл хүнд зодуулсны улмаас ийм хүчин зүйлийн үйлчлэлээр яг тэр цаг хугацаанд тухайн гэмтлийг үүссэн байна гэдгийг тогтоож хэлэх боломжгүй байна. Ц.Оийн биед учирсан гэмтэл нь хүчтэй цохих, цохигдох хүчин зүйлээс 7-10 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байсан гэдгийг тогтоож хэлэх боломжтой. 7-10 хоног дотор бол аль ч цаг хугацаанд учирсан байх боломжтой. /2хх-ийн 69 дэх тал/

 

Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сард гэртээ байж байтал ******* залгаад аймгийн хойно машины аккумлятор суучихлаа завтай бол ирээд холбоод өгөөч гэхээр нь би очиж холбож асааж өгчихөөд эргээд гэртээ ирсэн. Тухайн үед намайг очиход ******* машинаас нэлээд согтуу байдалтай гарч ирж байсан. Э.Э машин дотор унтаж байгаа харагдсан. Би тэр хоёрын машины хажууд очиж зогсоход ******* машинаас бууж ирээд машинаа холбож асаасан. Тэгээд би шууд яваад өгсөн. Тухайн үед *******тэй мэнд мэдээд машиныг холбож асаачихаад яваад өгсөн. *******ийн хамт явж байсан хүмүүстэй бол харилцаж ярилцсан зүйл байхгүй. Хэнтэй хаагуур хэрхэн юу хийж явсаныг мэдэхгүй байна. *******ийг нэлээд согтуу байдалтай байхаар нь удалгүй шууд яваад өгсөн. Саарал билүү шаргал билүү нэг тийдаа маркийн машинтай явж байсан шиг санаж байна. Тухайн үед хальт харахад машины жолооч тал дээр нь Э.Э унтаж байгаа харагдсан. Өөр хүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би машины кабин хэсэгт очиж хараагүй. Гаднаас нь харахад Э.Э жолоочийн сандал дээр унтаж байсан. Машинд өөр ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. /хх-ийн 98 дахь тал/

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Цагдаа Д.*******гийн хамт дуудлагаар очсон. Тухайн үед ослын газарт очиход 07-09 ӨМЭ улсын дугаартай ниссан тийдаа маркийн тээврийн хэрэгсэл гэрэлтүүлгийн шонг мөргөж онхолдож жолооч талаараа газарт наалдсан байдалтай байсан. Тухайн ослын газарт очиж хэргийн газрын хамгаалалт авч *******гийн хамт хэмжилт хийж ажилласан. Би ослын газарт очиход түргэн тусламжийн эмч нэг эмэгтэй хүнийг аваад эмнэлэг явахаар хөдөлж байсан. Тухайн ослын газарт Э.Э гэх залуу мөн байсан. ******* гэж байсан шиг санаж байна. Нэг хүн очиход яваад өгсөн өөр хүн байгаагүй. Осол болох үед тээврийн хэрэгсэл хэн жолоодож явсныг би мэдээгүй. Тухайн үед Э.Э гэх хүн нь би машинд унтаж явж байсан чинь гэнэт осол болсон гэж ярьж байсан шиг санаж байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл хэн жолоодож яваад зам тээврийн осол гаргасныг би мэдээгүй. Би шалгаж шийдвэрлэх алба хаагч биш учраас сонирхож асууж лавлаагүй. Хэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар ******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон байх. Тээврийн хэрэгсэл дотор бол хүн байхгүй байсан. Нэг эмэгтэйг эмнэлэг аваад явсан. Э.Э гэх хүн машины гадаа нь байсан. ******* гэх хүн бол тухайн замаар явж байсан хүн юм шиг байсан. Намайг ослын газарт очиход яваад өгсөн. /хх-ийн 103 дахь тал/

 

Шинжээч С.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Мохоо зүйлийн үйлчлэл, зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Тархи дарагдах хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гэмтсэн судасны шинж хэмжээнээс хамаарна. Хохирогч нас барсан тохиолдолд цусан бүлэнг ШШҮХ-ийн гистологийн лабораторид тусгай будгийн аргаар шинжилж хугацааг тогтоодог. Энэ тохиолдолд хүний биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэлт гаргасан. Харин гэмтлийн цусан бүлэнг мэс заслын явцад харсан болохоор тийм мэдүүлэг өгсөн байх. Мөрдөгчөөс ирүүлсэн эмнэлэгт хэвтэх үед нь авсан гэх фото зурагт цусны өнгөөр /шар, ногоон/ зам тээврийн ослоос өмнө учирсан гэж тогтоосон. /хх-ийн 08 дахь тал/

 

Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би энэ талаар өмнө нь мэдүүлсэн. Би дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлтэд үндэслэн дүгнэлтээ гаргасан. Цусан бүлэнг шинжлээгүй, шинжлэх боломжгүй учраас уг гэмтэл хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Энэ тухайгаа дүгнэлтдээ тодорхой тусгасан. Ц.От тархины хатуу бөмбөлгийн доорх цусан хурааг авах мэс заслыг Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Б ахлагчтай эмч нарын баг хийсэн байсан. /Өвчний түүхээс танилцахад/. Тэгэхээр мэс засал хийсэн эмч нараас асуувал тодорхой хариулах байх. Аль ч тохиолдолд үүсэх боломжтой мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тэрнээс цохисноос аль эсвэл зам тээврийн осолд орсноос гэж ялгаж дүгнэлт гаргах боломжгүй. Уг гэмтэл үүссэн цаг хугацаа болон үүссэн хүчин зүйлийг нарийн гаргах боломж байхгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой.

 

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

 

Асуулт: Э.Э.Э та Ц.О гэх хүнийг таних уу? Таних бол ямар харилцаа холбоотой юм бэ?

Хариулт: Танина. Хааяа нэг уулздаг найз нөхөд хүмүүс байгаа юм.

Асуулт: Ц.О та 2022 оны 06 дугаар сарын хэдний өдөр яг хаана хэнд зодуулсан юм бэ? Тухайн үед таны биеийн аль аль хэсэгт хэрхэн яаж цохиж зодсон юм э?

Хариулт: Би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан. Хавцгайтын амнаас гараад урагшаа явж байгаад хөдөө тал дээр Э.Э уурлаад эхлээд миний нүүр хацар нүд хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд дараа нь миний элэг хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгээд отвёрк бариад үзүүр хэсгээр нь миний хэвлий хэсэгт гурван удаа хатгасан. Миний зүүн хөлийн өвдөг хэсэгт мөн уг отвёркаар нэг удаа хатгаж миний биед гэмтэл учруулсан.

Асуулт: Э.Э.Э та Ц.Оийн биед халдсан юм уу? Хэрэв халдсан бол хэдэн сарын хэдний өдөр яг хаана ямар байдлаар хэрхэн биед нь халдсан юм бэ?

Хариулт: Би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө байх. Сайн мэдэхгүй байна. Шөнө дунд болж байсан. Тухайн үед машины дугуй хагараад зогссон. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор толгой манараад болсон зүйлийг сайн санахгүй байсан. Миний санаж байгаагаар би гэнэт уурлаад О.Гийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон.

Асуулт: Э.Э.Э та тухайн үед ямар шалтгааны улмаас уурлах болсон юм бэ?

Хариулт: Би О.Гийг *******тэй хардаж уурласан юм.

Асуулт: Э.Э.Э нь Ц.О таны биед нийт хэдэн удаа халдсан юм бэ? Уг Хавцгайтын аманд халдаж цохиж зодсоноос өөр газарт цохиж зодсон юм уу?

Хариулт: Уг Хавцгайтын аманд Э.Э миний биед халдаж цохиж зодоод тэрний дараа 06 дугаар сарын 12-ны өдөр ын гэрээс гарч явж байх үедээ ын гэрийн хойд талын засмал зам дээр зогсоод машин дотор гэнэт уурлаад машинд байсан ын гэрээс авч гарч ирсэн вискинээс нэг хийгээд өг гэсэн би хийж өгөхөд уусан. Тэгээд тамхи асаагаад өг гэхээр нь тамхи асааж өгсөн. Би уг вискинээс нэг удаа хийж уусан. Э.Э уурлаад байсан. Би тухайн үед юу болсныг санахгүй байна. Э.Э ямар ч байсан над руу уурлаад гараа далайж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. Би тухайн үед Э.Э намайг зодсон гэж бодож байна. Тэрний дараа эмнэлэгт сэргэсэн. ын гэрийн хойд талд зам дээр зогсож байгаад Э.Э уурлаж байсан үеэс эхлээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт ухаан орсон. Эмнэлэгт ухаан ороход цус их алдсан уруул ам сэтэрсэн нүүр толгой хавдартай хөхөрсөн байдалтай байсан.

Асуулт: Э.Э та ын гэрийн хойд талд зам дээр зогсож байх үедээ О.Гийн биед халдаж цохиж зодсон юм уу?

Хариулт: Би ын гэрт архи уугаад сууж байхдаа нэлээд согтсон байсан. Тэгээд О.Г явъя гэхээр нь би ын гэрээс гарсан. Би юу болсныг санахгүй байна. О.Гийн биед халдсан эсэхийг мэдэхгүй байна.

Асуулт: О.Г та ын гэрээс гарах үедээ хэр зэрэг согтсон байсан бэ? Тухайн үед хэр их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бэ? Тухайн үед Э.Э хэр их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бэ? Хэр зэрэг согтсон байсан бэ?

Хариулт: ын гэрт үдээс хойш очоод дэлгүүрээс 1 литрийн савлагаатай уг вискиг дөвүүлээ нэг нэг татсан. Тэгээд ын гэрээс харуй бүрий болж байхад гарсан. Тухайн үед Э.Э бид хоёр нэг их согтоогүй байсан. Их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Асуулт: Э.Э.Э та ын гэрээс гарах үедээ хэр зэрэг согтсон байсан бэ? Тухайн үед хэр их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бэ? Тухайн үед Ц.О хэр их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бэ? Хэр зэрэг согтсон байсан бэ?

Хариулт: Би ын хамт дэлгүүрээс 3 шил виски аваад. ын гэрт очиж уг авсан виски болон архиа уусан. Шил вискинээс эхний нэг шилийг нь ууж дуусгаад ухаан санаа орон гаран байсан. Би ын гэрээс гарч явах үедээ бол болсон зүйлийг сайн санахгүй орон гаран болчихсон байсан. /хх-ийн 64-66 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оийн биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, дээд уруул, духны язарсан шарх, хэвлийн дунд хэсэг, зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх, 2 нүдний зовхи, хамар, эрүүний доорх, хэвлий дэх цус хуралт, зүүн тахим дахь жижиг II зэргийн түлэгдэл гэмтэл үүсчээ. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийг хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээд уруул, духны язарсан шарх /баруун хөмсөгний дотор төгсгөл дэх/ гэмтэл нь 2022-06-12 буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хамар, эрүүний доорх, хэвлий дэх цус хуралт гэмтэл нь зам тээврийн осол болсон гэх хугацаанаас 4-7 орчим хоногийн өмнө мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тахим дахь жижиг II зэргийн түлэгдэл гэмтэл нь зам тээврийн осол болсон гэх хугацаанаас 4-7 орчим хоногийн өмнө халуун хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэвлийн дунд хэсэг, зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх зам тээврийн осол болсон гэх хугацаанаас 4-7 орчим хоногийн өмнө үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 71 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Цгийн биед тархины доргилт, дух, зүүн шанаа, баруун сарвууны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 237 дахь тал/

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23-36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung redmi 10 маркийн гар утас 400.000 төгрөг /2хх-ийн 79 дэх тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвд хийгдсэн 2022.06.12-ны өдрийн толгойн компьютерт томограффикийн шинжилгээгээр Ц.Оийн биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архагшиж буй цусан хураа гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр /гараар цохих, өшиглөх гэх мэт/ үүсэх боломжтой. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төвд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн толгойн компьютерт томограффикийн шинжилгээг шинжлэхэд ...захаараа нягтрал буурсан буюу холимог нягтралтай /+17Н1) - +71Н1 архагшиж буй субдурал цус хуралт тогтоогдсон нь уг гэмтэл нь толгойн компьютерт томограффикийн шинжилгээ хийлгэсэн буюу 2023.06.12-ны өдрөөс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 117-120 дахь тал/

 

Шүүгдэгч Э.Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Э-ынын ууган хүү болон мэндэлсэн. 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд орж 2007 онд 10 дугаар ангиа төгсөж байсан. 10 дугаар ангиа төгсөөд хилийн цэргийн 168 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд олгой ХХК-д гэр галлагч ажил хийж байгаад Тавантолгой ХХК-ийн хамгаалалтын албанд Гэрэлт бүс ХК-д хамгаалагчаар ажиллах болсон. Хүнтэй гэрлэж гэр бүл зохиож байгаагүй. Эхнэр хүүхэдгүй, ээж , хойд аав , дүү нарын хамт 6-19 тоотод амьдардаг. Одоогоор ажлаасаа гарчихсан эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Болсон хэргийн талаар би өмнөх мэдүүлэгт тодорхой хэлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол бол гаргаагүй. Тухайн осол болох үед бол О.Г тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Би О.Гийн хажууд талын суудал дээр машины сандлыг арагш нь хэвтүүлээд унтаад явж байсан юм. Би О.Гийн биед халдаж гэмтэл учруулсан нь бол үнэн. Би уг үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэлдээ гэмшиж байна. Би О.Гийн биед халдсаны улмаас учруулсан хохирлоо нөхөн төлнө. Би О.Гийн биед 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө халдаж цохиж зодсон үйлдэл гаргасан. 06 дугаар сарын 12-ны өдөр О.Г чи миний биед халдаж цохиж зодсон гэж хэлээд байгаа. Би яг тэр үйлдлээ бол санахгүй байна. Тухайн үед архи их уугаад согтсон байсан. Миний санаж байгаагаар 06 сарын 12-ны өдөр *******гийн гэрээс О.Г машинаа бариад хөдлөөд явж байсан. Тэгээд би О.Гийн хажууд талын сандал дээр сандлаа арагш нь хэвтүүлээд явж байтал гэнэт түс тас гээд машин хажууд талаараа ойчсон. /хх-ийн 77-78 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дэх тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-19 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 94-97 дахь тал/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 159-163 дахь тал/

Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 184-186 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 101-106 дахь тал/

Эмчлүүлэгчийн өвчний түүх /хх-ийн 129-152 дахь тал/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 05 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ч.Ц, шүүгдэгч Э.Э.Э нар нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Малчин 3-20 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Э.Э.Э нь хохирогч Ч.Цгийн толгой, нүүр хэсэг рүү нь аягаар цохьсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Цгийн: ...Э.Э гэрийн баруун талын орон дээр сууж байгаад босоод миний өмнө ирээд гартаа байсан аягаар шууд миний зүүн нүд дух хэсэгт нэг удаа цохьсон чинь миний дух хэсгээс цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би цохиулаад манараад байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. /хх-ийн 224 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ны: ...Тэгсэн ******* *******ын хамт явах гэсэн чинь Э.Э сууж байгаад *******тай хэрэлдэж байгаад босоод *******гийн хажууд очиж зогсоод гартаа барьж байсан стаканаараа *******гийн толгойг цохьсон. Тэгээд *******гийн толгойноос нь цус гараад байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тэгээд уг цагдаа нар эмнэлэг дуудсан. /хх-ийн 32-33 дахь тал/ гэх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Э.Э нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хавцгайт гэх газарт Ц.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Э.Э.Э хохирогч Ц.Оийн нүүр рүү нь гараараа цохих, отвёркаар хэвлий, хөл хэсэг рүү нь хатгах, тамхины цогоор түлэх зэргээр, мөн 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 07-09 ӨМЭ улсын дугаартай “Ниссан Тийда" маркийн автомашины бүхээг дотор нүүр рүү нь гараараа цохиж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Ц.Оийн: ... Хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хамар эрүүний доорх цус хуралт гэмтлүүд нь Э.Э миний нүүр рүү цохьсоноос үүдэж үүссэн. Э.Э миний нүүр толгой руу олон удаа цохьсон. Би яг тэнд энд тэдэн удаа гэж хэлж мэдэхгүй байна. Хэвлий дэх цус хуралт, хэвлийн дунд хэсэг зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх гэмтлүүд бол мөн Э.Э намайг отвёркаар хатгаснаас үүдэж үүссэн гэмтэл байгаа юм. Зүүн тахим дахь жижиг 2 зэргийн түлэгдэл гэмтлийг мөн Э.Э тамхины цогоор хатгаж түлсэн /хх-ийн 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Гийн: ...Бид гурав уг архиа ууж дуусаад би гол дээр очиж толгойгоо угаачихаад ирсэн чинь О.Гийг Э.Э зодсон байсан. Тухайн үед 13 цаг өнгөрч байсан. Би тухайн үед жаахан согтоод байхаар нь гол дээр очиж толгойгоо угаагаад сэргээд машин дээр иртэл О.Г машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр толгойгоо дараад сууж байсан. Би царайг нь харсан чинь хоёр нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би яагаад муудалцсан талаар асуухад бид хоёрын хувийн асуудал байгаа юм гэж тэр хоёр хэлсэн. /хх-ийн 40-41 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ны: ...Э.Эын ярианаас сонсоход Э.Э О.Гийг ууланд байхдаа зодсон гэж ярьж байсан. Нарийн ширийн зүйл хэлээгүй. /хх-ийн 45 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.*******ын: Би тухайн өдөр 167 дугаар цэргийн ангийн зүүн талаар явдаг шинэ замаар явж байтал замын зүүн талын гэрэлтүүлгийн шонг мөргөж онхолдсон байдалтай саарал өнгийн Ниссан тийдаа маркийн тээврийн хэрэгсэл жолооч талаараа газарт наалдсан байдалтай байсан. Би машинаасаа буугаад уг тээврийн хэрэгсэлд ойртож очиход нэг залуу авраарай туслаарай гээд хашхираад машины урд талын салхины шилийг хөлөөрөө өшиглөөд байж байсан. Уг машин дотор нэг эмэгтэй хүн жолооч талын суудал дээр жолооны хүрдний ард талд баруун талаараа газарт наалдсан байдалтай байсан. /хх-ийн 50-51 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Цгийн биед тархины доргилт, дух, зүүн шанаа, баруун сарвууны зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 237 дахь тал/-ээр,

 

Шүүгдэгч Э.Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Оийн биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доор цусан хураа, тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, дээд уруул, духны язарсан шарх, хэвлийн дунд хэсэг, зүүн өвдөг дэх жижиг өнгөц хатгагдсан шарх, 2 нүдний зовхи, хамар, эрүүний доорх, хэвлий дэх цус хуралт, зүүн тахим дахь жижиг II зэргийн түлэгдэл бүхий хүнд гэмтэл учирсан болох нь:

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвд хийгдсэн 2022.06.12-ны өдрийн толгойн компьютерт томограффикийн шинжилгээгээр Ц.Оийн биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх архагшиж буй цусан хураа гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр /гараар цохих, өшиглөх гэх мэт/ үүсэх боломжтой /хх-ийн 117-120 дахь тал/,

 

Шинжээч С.ийн: ...Ц.От тархины хатуу бөмбөлгийн доорх цусан хурааг авах мэс заслыг Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн эрхлэгч Т.Б ахлагчтай эмч нарын баг хийсэн байсан. Уг гэмтэл нь аль ч тохиолдолд үүсэх боломжтой мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Бийн: Ер нь бол хүчтэй ямар нэгэн зүйлд цохигдох ямар нэгэн зүйлээр цохиулснаас үүснэ. ...Ц.Оийн биед учирсан гэмтэл нь хүчтэй цохих, цохигдох хүчин зүйлээс 7-10 хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байсан гэдгийг тогтоож хэлэх боломжтой. 7-10 хоног дотор бол аль ч цаг хугацаанд учирсан байх боломжтой. /2хх-ийн 69 дэх тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрч Т.Б, шинжээч С. нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хууль сануулж гарын үсэг зуруулж баталгаажуулсны дараа мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Э.Э.Э нь хохирогч Ц.Оийн бие эрх чөлөөнд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр халдсан, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр халдсан үйлдэл тус бүрээрээ хүнд гэмтэл учруулсан гэж үзэх нотлох баримт хэргийн хүрээнд байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулсан эсхүл дээрдүүлсэн үндэслэл болохгүй тул шүүгдэгч Э.Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэнийг ойлгоно.

 

Бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэж хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүний өмнө хүнд хохирол учруулж, тэднийг шаналгасан зэрэг аргыг хамааруулж ойлгохоор тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Э.Э.Э нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, хохирогчийг тамхины цогоор хайрч түлж, өвтгөн шаналгасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э.Э хохирогч Ц.От санаатайгаар бие махбодод сэтгэл санаанд нь хүнд гэмтэл учруулсан гэж үзээд гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасныг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Цд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Э.Эаас нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 223-224 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Э.Эыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Цд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд ...Эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал 13 сар ажилгүй байсан үеийн зардлаа нэхэмжилж байгаа. Би Даланбулагт буузны цехэд сарын 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.  Одоо 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж группээр 400.000 төгрөг авч байгаа. 06 дугаар сарын 12-нд эмнэлэг дээр ирээд 13-нд тархины мэс засалд орсон. Дээр нэхэмжилж байгаа зүйлс нийлээд  9.138.813 төгрөг болж байгаа. Машинаа одоо болтол журмын хашаанаас аваагүй байгаа. Нэг хоногийн төлбөрийг нь мэдэхгүй. Анх машинаа 6.000.000 төгрөгөөр авч байсан. Миний утсыг мөн аваад явсан. Утас олж өг гэж хэлсэн боловч төлөөгүй. Тэр утсанд миний хэрэгтэй зүйл байгаа. Гомдолтой байна гэх мэдүүлэг гаргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Э.Э.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.От хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 9.138.813 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.От олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Э.Э.Э хохирол төлбөртэй холбоотой асуудлаар маргаангүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О шүүгдэгч Э.Э.Эаас гар утасны үнэ 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23-36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Samsung redmi 10 маркийн гар утасны үнэ 400.000 төгрөг /хх-ийн 79 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Э.Эаас гар утасны хохирол төлбөрт 400.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.От олгох үндэслэлтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд ...Машины үнэ гаргуулахаар нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О нь цаашид хамрын хагалгаанд орох, тархинд учирсан хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэх шаардлагатай талаараа мэдүүлж байх тул эмчилгээтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Э.Эын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.Э.Эын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй...” /хх-ийн 91 дэх тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 94-97 дахь тал/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 159-163 дахь тал/, Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 184-186 дахь тал/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд: Э.Э.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сум 7 дугаар баг, 6-19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй /хх-ийн 05 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Э.Э шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Эын биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоох, мөн өмнө Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, Э.Эад оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах болон өмнө хэрэгт эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна. 5 жилийн хорих ял дээр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар тооцож, эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг мөн нэмж нэгтгэн уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэх дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Улсын яллагчийн саналыг дэмжих байр сууринаас оролцож байна гэх дүгнэлт тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Эад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн хэсгийн 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” 1 хоногийн хорих ялаар тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч Э.Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Э.Э.Эад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 96 /ерэн зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай улсын яллагч болон өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 84 хоногийн хорих ял биеэр эдэлсэн, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд хорих ял эдэлж байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Э-ынын Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Эад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Э.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Эад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 96 /ерэн зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 9.138.813 /есөн сая нэг зуун гучин найман мянга найман зуун арван гурав/ төгрөг, гар утасны үнэ 400.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О /Өмнөговь аймаг Даланзадгад сум 8 дугаар баг, Нанзадын 1-6 тоотод оршин суух, регистрийн дугаар:КЮ73010162/-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О машины үнэ гаргуулах нэхэмжлэл гаргахгүй гэснийг дурдаж, цаашид эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Э.Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, 84 хоногийн хорих ял биеэр эдэлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Э.Э.Э нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд хорих ял эдэлж байгаа болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

 

    ШҮҮГЧИД                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                                            Б.ВОЛОДЯ