Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                      Дугаар 2023/ШЦТ/131                                   Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч О.Батнасан,

            Хохирогч,иргэний нэхэмжлэгч А.*******,

            Хохирогчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Шүүгдэгч С.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 2228003320137 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Хавцгайтын 3-7 тоотод иргэн А.*******тэй маргалдан, улмаар үснээс нь зулгааж татан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.*******ын яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 09 дүгээр сарын 23-ны өдөр би хүүхдүүдээ хүргэж өгөөд нэг хүүхдээ гэрт авч ирчхээд дахиад нэг хүүхдээ авах гээд гарах гэж байхад ******* 2 танихгүй залуутай ирсэн. Нэг залуу нь ард нөгөө нь урд хашиж зогссон. Дахиад нэг машинтай ******* ирсэн. Машинаа авъя гэхээр нь юун машин машин бэ гэхэд өмнөөс дайраад, нэг залуу нь отверкатай дайраад машин аваад зугтаасан. ******* миний үснээс зулгаагаад үлдсэн. Манай охин ээжийг яагаад байгаа юм бэ гэхэд ******* манай охиныг алгадаад өшиглөж унагаасан.  ******* намайг нэг хашаанаас нөгөө талын хашаа хүртэл үсдэж чирээд машиндаа суулгаад хөдлөөд явсан. Тэгээд хоёулаа цагдаагийн хэлтэс оръё гэж гуйсан. Намайг цагдаагийн хэлтсийн гадаа буулгачихаад өөрөө явсан. Би нялх хүүхэдтэй байсан. ******* бид 2 анхнаасаа би хөдөө байгаа юм чинь унахгүй, би чамд тус нэмэр болж чадахгүй юм чинь чи засвар хийлгээд төвдөө унаад хэрэглээрэй гэж надад өгсөн. Би засвар хийгээд хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгдөг байсан. Гэтэл эгч нар нь удаа дараа ирээд дайрч орж ирсэн. Эхнийх дээр нь манай дүү, хүргэн 2 байсан. Дараагийнх дээр нь би ганцаараа олон нялх хүүхдүүдтэйгээ байсан. Өөрийнхөө биеийг хамгаалах чадваргүй. Над руу олуулаа дайрсан учраас би их зодуулсан. Миний зүгээс энэ хүнд их гомдолтой байгаа. Гомдлоо барагдуулж зардлаа гаргуулахыг хүсэж байна. Би нялх хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хот руу явж эмчилгээ хийлгэж чадахгүй учраас энд бариа засал хийлгэсэн. Түүнээс гарах зардлаа гаргуулмаар байна. Би өөрөө төлбөрөө бүрэн гүйцэт өгч чадаагүй байгаа. Мөн *******гийн машины баттерей, дугуйг солиулсан мөнгөө нэхэмжилмээр байна. Энэ нь 450.000 төгрөг болсон. Бариа засал нь 1.175.000 төгрөг, нийт 1.625.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Би энэ хүмүүст гэм хийгээгүй. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж байсан. *******тай тохирсон байсан.  Энэ хүмүүст хамаагүй. Манайх хол байдаг. Өөрийнхөө амьдралд зарцуулж ганц хэрэглэж байсан зүйлийг хүч хэрэглэж авсанд гомдолтой байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Би 2020 оны 06 дугаар сараас эхлэн С.*******тай гэр бүл болсон бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй юм. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад *******гийн төрсөн эгч болох *******, ******* нар үл таних 2 залуугийн хамтаар манай гэрийн хашаанд ороод ирсэн. Тухайн үед би машин дотор сууж байсан. Тэгсэн чинь *******, ******* нартай хамт ирсэн хоёр залуу нь миний сууж байсан машины хоёр талд ирж зогсоод машинаа авчихъя эгчээ гэсэн. Тэгэхээр нь юун машин бэ гэсэн чинь ахынхаа машиныг авах гэж байна гэсэн. Тэгэхээр нь танай ах чинь хэн юм бэ гэсэн чинь ******* гэж хэлсэн. Би *******д ийм дүү нар байхгүйдээ гэсэн чинь ******* машинтайгаа миний хажууд ирж зогсоод цонхоо нээгээд наад хүүхнээ машинаас буулгаад наад машинаа аваатах гэж хэлсэн. Би машинд хамт сууж байсан том охин болон бага хүүгийн хамтаар машинаас буугаад машинаа түгжчихээд цагдаад дуудлага өгнө гэж хэлээд зогсож байсан чинь нэг залуу нь машины цонхны завсраар гараа хийж машин онгойлгоод машин унаад хашаанаас гараад яваад өгсөн. Тэр үед ******* машинаас бууж ирээд намайг үсдээд дараад авсан. Би зууралдаад байж байхад ******* хажуунаас хөл рүү өшиглөөд даварчихсан муу гичийн нохой гээд хараагаад байсан. Тэр үед манай 9 настай охин ******* ээжийг та нар яагаад байгаа юм бэ болилдоо гэсэн чинь ******* манай охиныг алгадаад дараа нь өшиглөөд унагасан тэр үед үсдүүлээд тонгойгоод зогсож байсан бөгөөд ******* намайг үсэдсэн чигээрээ дагуулж явж байгаад өөрийнхөө машинд суугаад машин барьж явсан залуу нь хөдлөөд явсан. Тэгээд цагдаагийн газрын гадаа авч ирээд машинаас буулгаад ингээд цагдаад хэл гэж хэлчихээд яваад өгсөн юм. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Тухайн үед миний биед болон бусад хүмүүст ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан болохоор хэсгийн байцаагч Хувьтөгөлдөр бид нарыг Зөрчлийн тухай хуулиар 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгаа. Харин 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр намайг ******* нь миний үснээс зулгаагаад доош дарахад ******* нь миний баруун гуя руу өшиглөсөн. Тэгээд ******* нь миний үснээс зуураатай машиндаа суугаад хамт ирсэн нэг залуу нь жолоог нь бариад цагдаагийн газрын гадна ирээд чи миний үснээс тавь гэхэд ******* зөрүүлээд намайг цамцнаас тавь гэхээр нь би цамцнаас нь тавьсан чинь ******* миний үснээс тавиад машинаас буусан. ******* машинд суугаад явчихсан. Тэгэхээр нь би цагдаагийн газар өргөдөл гаргасан. Миний биед учирсан гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-нд *******, ******* нарт зодуулж гэмтсэн гэмтэл. Хамтран амьдарч байсан С.*******гийн машинд засвар үйлчилгээ хийлгэсэн зардал болох 2 дугуйг 140.000 төгрөгөөр, 5 батарей солиулахад 225.000 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг болсон нийт 465.000 төгрөг болсон. Тухайн зардлыг нэхэмжилнэ. Өмнө нь нэхэмжилсэн эмчилгээ үйлчилгээний зардал зэргийг нэхэмжилнэ. Тухайн засвар үйлчилгээний зардал, эмчилгээний зардал зэргийг гаргуулан авна. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн үед гэдэг аавын дүү ******* ахын эхнэрээс нь машин авах гэж ээж, эгч, ******* эгч, эгчийн хүү бид нар очоод бид хоёрыг машинд сууж байхад ээж, эгч, ******* эгч нар машин асаах гээд оролдоод байсан. Асахгүй байхаар нь гэрт нь орцгоогоод эргээд гэрээс гарч ирэхдээ эгч, дүүтэйгээ хамт гарч ирээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд машины хажууд эгчийн хүүхэд нь уйлаад байна хүүхдийг нь ав гэж ******* эгч надад хэлэхээр нь би машинаас бууж хүүхдийг нь аваад машинд сууж байхад нөгөө талын хаалгаар эгч орж ирээд Болд-Эрдэнийг цохьчихоод, хүүхдээ надаас булааж аваад, эргэж хараад миний зүүн шанааны хэсэгт самардчихаад машинаас буусан. Тэгээд бид нарыг машиндаа суугаад явах гэж байхад цагдаа ирсэн. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13, 14 цагийн орчимд манай найз бид хоёр манай гэрт байж байхад ******* эгч ирээд ******* ахын чинь машиныг авч ирэх гэсэн юм унаад ирчих хүн байдаггүй хамт яваад машин бариад ирээч гэсэн. Тэгэхээр нь ыг хамт явах уу гэхэд тэгье гээд ******* эгчтэй бид хоёр хамт явж Хавцгайт хороололд /хаягийг нь мэдэхгүй байна/ айлд очиход машин авах айлын хүмүүс нь явах гэж байхад нь ******* эгч машинаас буугаад очиж уулзах гэхэд нөгөө машины жолооч хаалгаа түгжчихсэн бололтой ******* эгч хаалга, цонхыг нь тогшоод байсан. Тэгж байснаа жолооч нь хаалгаа нээхэд ******* эгч машины түлхүүрийг нь авчих шиг болсон чинь машины жолооч эгч ******* эгчийн үснээс зулгаагаад татаад байхаар нь зодоон болох нь гээд найзтайгаа машинаас буухад ******* эгч машинтай ирээд зогссон. Тэгээд ******* эгч, би болон найзтайгаа хамт очоод салгах гэхэд нэг нэгнийхээ үснээс зулгаачхаад тавихгүй байсан. Тэгж байхдаа ******* эгч гартаа барьж байсан машины түлхүүрээ өгөөд май энэ машиныг унаад яв гээд т түлхүүрийг өгөхөд машиныг нь унаад явсан. Тэгэхэд ******* эгчийн зүүн талын хавирганы хэсгээс 7-8 насны бололтой эмэгтэй хүүхэд хазчихсан чинь ******* эгч нөгөө охиныг алгадаж байгаа харагдсан. Тэгэхэд ******* эгч цагдаагийн газар очъё гээд үснээсээ зууралдаатай чигээрээ машиндаа суугаад намайг машин бариад явчих гэхээр нь би машиныг нь унаад цагдаагийн газрын гадна очиход ******* эгч нөгөө эгчтэй хамт буугаад удалгүй ******* эгч гарч ирээд машинаа унаж яваад намайг хүргэж өгчихөөд явсан. /хавтаст хэргийн 45-47 дахь тал/

 

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хадам ээж Насанжаргал намайг *******ээс машин аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би аймагт ирээд *******, ******* болон өөрийн хүү *******, *******ын хүү нарын хамт *******ийнд очиж *******гийн машиныг авах гэхэд ******* машиныг нь өгөхгүй гээд байсан. Тэгэхэд ******* эгч машинд орж суугаад бичиг баримтыг нь үзээд, түлхүүрийг нь байна уу гэж үзэхэд түлхүүр нь байхгүй байсан. Тэгэхэд ******* баруун гартаа хүүхдээ сугавчилчихсан гарч ирээд үгийн зөрүүгүй ******* эгчийн үснээс нэг гараараа зулгаачихсан. Тэгэхэд нь ******* бид хоёр салгасан чинь сугандаа хавчуулчихсан байсан. Хүүхдээ май энэ хүүхдийг нь ав танай дүүгийн хүүхэд гээд *******т өгөхөд нь хүүхэд уйлаад байхаар нь ******* хүүхдийг надад өгөхөөр нь би хүү *******д нөгөө хүүхдийг нь өгөөд машиндаа аваад сууж бай гээд өгсөн. Тэгээд *******ын үснээс зулгаахад нь ******* салгасан чинь эргээд ******* рүү дайрч үснээс нь зулгаахаар нь би дундуур нь орж салгахад ******* болон *******ийн дүү нь гэх эмэгтэй, тэрний нөхөр нь гээд залуу гурвуулаа над руу дайрч үснээс зулгаагаад тэр залуу миний толгой руу цохьчихсон. Тэгж байтал *******, ******* нар за за боль боль тэр эздүүд нь өөрсдөө ирж авах юм байгаа биз явъя гэсэн. Тэгэхэд ******* нь машинаас хүүхдээ авахдаа манай хүү *******ы зүүн шанаа хэсгийг самардаж, *******ийн хүү Болд-Эрдэний толгой руу нь цохьсон. /хавтаст хэргийн 49-51 дэх тал/

 

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед би гэртээ унтаж байсан чинь манай хүүхэд гаднаас орж ирээд ээж, аниа хоёрыг гадаа хүн зодоод байна гэхээр нь би гэрээс гараад очсон чинь *******гийн том эгч гэсэн байхаа тэр нь *******ийн машины жолооны ард суучихсан *******ийн үснээс зулгаагаад доош нь дарчихсан, миний эхнэр г *******гийн бас нэг эгч болон бэр хоёр үснээс нь зулгаагаад арагш нь дарчихсан байхаар нь би очиж салгаад хоёр тийш нь болгоход Эдэнэначингийн эгч нар нь ******* эгч, манай эхнэр хоёрыг хаа газрын муу цагаачид үхсэнээ хийж энд байгаа юм холдооч гэх мэтээр доромжилж байхад нь цагдаа нар ирээд болиулсан. /хавтаст хэргийн 53-55 дахь тал/

 

Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 дугаар сарын эхээр миний машиныг А.******* аймгийн төвөөс хол байдаг болохоор түр унаж байгаад өгье гэж хэлээд авч үлдсэн. Тэгсэн чинь дараа нь машинаа авах гээд 2022 оны 08 дугаар сарын 23-ны орой хөдөөнөөс ирсэн чинь машиныг чинь өгөхгүй гэж загнаад өгөөгүй. Тэгэхээр нь би эгч *******ыг очиж миний машиныг авчихаарай гэж хэлчихээд хөдөө явсан. Тэгээд эгч *******, ******* нар очиж машин авах гэж байгаад хоорондоо маргалдсан юм шиг байна. Намайг 08 дугаар сарын 23-ны орой очиход А.******* нь намайг , , Дуугий, нараар зодууллаа гээд харааж загнаад, нүдэндээ шил зүүчихсэн шилээ авахад нь нүд нь хөхөрчихсөн байсан. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

 

Шинжээч С.ийн мэдүүлэгт: Тархины доргилт нь үс халцарсан гэмтэлтэй хамт үүссэн байх боломжтой энэ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн тохойн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хохирогчид учирсан гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр л үүссэн байх боломжтой. Хэрэв 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байвал зүүн тохойн зулгаралт, баруун гуяны гадна гадаргууны цус хуралт бүдгэрсэн, эсвэл эдгэрч алга болчихсон байна. Харин үсний халцралт нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн бол тус халцархайд тачир үсний ургалт эхэлсэн байна. /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

 

Өмнөговь аймгийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.*******ийн биед тархины доргилт, үс халцарсан, зүүн тохойн зулгаралт, баруун гуяны гадна гадаргуу дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 86-87 дахь тал/

 

Өмнөговь аймгийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 487 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хавтаст хэргийн 91 дэх тал/

 

Өмнөговь аймгийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хавтаст хэргийн 96-97 дахь тал/

 

Өмнөговь аймгийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.*******ы биед зүүн шанаа, хүзүүний жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 105-106 дахь тал/

 

Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 103 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 104 дэх тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 122-123 дахь тал/

Итгэмжлэл /хавтаст хэргийн 124 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 129 дэх тал/

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 130 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 132-141 дэх тал/

Эмчилгээ хийлгэсэн талаарх баримт /хавтаст хэргийн 159-164 дэх тал/

2228000288 дугаар зөрчлийн хэргийн материалын хуулбар /хавтаст хэргийн 165-195 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч А.*******, шүүгдэгч С.******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Хавцгайтын 3-7 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч С.******* нь хохирогч А.*******ийн үснээс зулгааж, бие эрх чөлөөнд нь халдан зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн: ...Тэр үед ******* машинаас бууж ирээд намайг үсдээд дараад авсан. Би зууралдаад байж байхад ******* хажуунаас хөл рүү өшиглөөд даварчихсан муу гичий нохой гээд хараагаад байсан. Тэр үед манай 9 настай охин ******* ээжийг та нар яагаад байгаа юм бэ болилдоо гэсэн чинь ******* манай охиныг алгадаад дараа нь өшиглөөд унагасан. Тэр үед үсдүүлээд тонгойгоод зогсож байсан бөгөөд ******* намайг үсэдсэн чигээрээ дагуулж явж байгаад өөрийнхөө машинд суугаад машин барьж явсан залуу нь хөдлөөд явсан. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ы: ...Асахгүй байхаар нь гэрт нь орцгоогоод эргээд гэрээс гарч ирэхдээ эгч, дүүтэйгээ хамт гарч ирээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд машины хажууд эгчийн хүүхэд нь уйлаад байна хүүхдийг нь ав гэж ******* эгч надад хэлэхээр нь би машинаас бууж хүүхдийг нь аваад машинд сууж байхад нөгөө талын хаалгаар эгч орж ирээд Болд-Эрдэнийг цохьчихоод, хүүхдээ надаас булааж аваад, эргэж хараад миний зүүн шанааны хэсэгт самардчихаад машинаас буусан. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.ийн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13, 14 цагийн орчимд манай найз бид хоёр манай гэрт байж байхад ******* эгч ирээд ******* ахын чинь машиныг авч ирэх гэсэн юм унаад ирчих хүн байдаггүй хамт яваад машин бариад ирээч гэсэн. ...Тэгж байснаа жолооч нь хаалгаа нээхэд ******* эгч машины түлхүүрийг нь авчих шиг болсон чинь машины жолооч эгч ******* эгчийн үснээс зулгаагаад татаад байхаар нь зодоон болох нь гээд найзтайгаа машинаас буухад ******* эгч машинтай ирээд зогссон. Тэгээд ******* эгч, би болон найзтайгаа хамт очоод салгах гэхэд нэг нэгнийхээ үснээс зулгаачхаад тавихгүй байсан. Тэгж байхдаа ******* эгч гартаа барьж байсан машины түлхүүрээ өгөөд май энэ машиныг унаад яв гээд т түлхүүрийг өгөхөд машиныг нь унаад явсан. /хавтаст хэргийн 45-47 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.ийн: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн үед би гэртээ унтаж байсан чинь манай хүүхэд гаднаас орж ирээд ээж, аниа хоёрыг гадаа хүн зодоод байна гэхээр нь би гэрээс гараад очсон чинь *******гийн том эгч гэсэн байхаа тэр нь *******ийн машины жолооны ард суучихсан *******ийн үснээс зулгаагаад доош нь дарчихсан, миний эхнэр г *******гийн бас нэг эгч болон бэр хоёр үснээс нь зулгаагаад арагш нь дарчихсан байхаар нь би очиж салгаад хоёр тийш нь болгоход Эдэнэначингийн эгч нар нь ******* эгч, манай эхнэр хоёрыг хаа газрын муу цагаачид үхсэнээ хийж энд байгаа юм холдооч гэх мэтээр доромжилж байхад нь цагдаа нар ирээд болиулсан. /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

                            

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байхаар хуульчилсан.

 

Шүүгдэгч С.******* нь хохирогч А.*******ийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...С.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Гэм буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэх шинж байгаа. Энэ хэрэг гарах болсон нэг зүйл нь *******гийн тээврийн хэрэгслийг авахаар эд хөрөнгийн давуу байдал бий болгох зорилгоор хүч хэрэглэн бусадтай бүлэглэн А.*******ийн эрх чөлөөнд халдаж 2 тусдаа хөнгөн гэмтлийг учруулсан нөхцөл байдал байна гэх дүгнэлт гаргав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсны дагуу оролцогчийн гомдлыг шийдвэрлэх, шаардлагатай нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй, шүүх дахин оролцогчийн гомдлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн зохицуулалт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсны дагуу шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд ... С.******* салгах гэж ирсэн. Хөл гар руу нь өшиглөсөн зүйл байхгүй. Бүлэглэсэн зүйл байхгүй гэх мэдүүлгийг гаргадаг ба шүүгдэгчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч С.*******, Д. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч С.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн үснээс зулгааж, бие эрх чөлөөнд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн биед тархины доргилт, үс халцарсан, зүүн тохойн зулгаралт, баруун гуяны гадна гадаргуу дахь цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87 дахь тал/,

 

Шинжээч С.ийн мэдүүлэгт: Тархины доргилт нь үс халцарсан гэмтэлтэй хамт үүссэн байх боломжтой энэ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн тохойн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хохирогчид учирсан гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр л үүссэн байх боломжтой. Хэрэв 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн байвал зүүн тохойн зулгаралт, баруун гуяны гадна гадаргууны цус хуралт бүдгэрсэн, эсвэл эдгэрч алга болчихсон байна. Харин үсний халцралт нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн бол тус халцархайд тачир үсний ургалт эхэлсэн байна. /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан, шинжээч нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн мэдүүлэг байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу хуульд заасан дүрэм журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй. ...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот шинжээчийн дүгнэлтэд шинжээч томилсон тогтоолыг карт, рентген зургийг хэдэн тогтоолын хамт явуулсан гэсэн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шинжээчийн мэдэлд ирүүлсэн зүйл гэдэгт хавтаст хэргийн хүрээнд эдгээр зүйлийг хураан авсан, А.*******ээс эсхүл эмнэлгийн байгууллагаас эд зүйлийг хураан авсан баримт бичиг буюу тэмдэглэл огт үйлдээгүй байдаг. Тэмдэглэл үйлдэгдээгүй нотлох баримт дээр тулгуурлаж шинжээч эмч 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан нь шинжилгээний объект авагдаагүй байхад объект авсан мэтээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь нэг талдаа эрх зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэх дүгнэлт,

Улсын яллагч шүүх хуралдаанд ...Өмнөговь аймгийн шинжилгээний хэлтсийн 448 дугаартай дүгнэлтээр тархины доргилт, үс халцарсан, зүүн тохойн зулгаралт, баруун үений гадна гадаргуу цус хуралт бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогддог. Мөн шинжээч эмчээс тухайн гэмтлүүдийн аль нь хөнгөн хохиролд хамаарч байгаа, аль нь хамаарахгүй байгаа талаар мэдүүлэг авахад тодорхой тайлбарласан. Мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд хохирогчийг өөрийнх нь биеэр карт, рентген зургийн хамт хүргүүлсэн тухай дурдаад энэ нотлох баримтын хүрээнд шинжээч эмч дүгнэлтээ гаргасан гэх тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоолд ...Шинжээчийн мэдэлд А.*******ийг өөрийн биеэр болон амбулаториор эмчлүүлэгсдийн карт, толгой тархины рентген зураг, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэргийн хамт шилжүүлсэн гэх ба уг тогтоолтой хохирогч А.*******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нар гарын үсэг зурж танилцжээ.

 

Шинжээч дээрх тогтоолын хамт мөрдөгчийн шилжүүлсэн эмнэлгийн баримт бичгүүд болон хохирогч А.*******ийн биед үзлэг шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлтийг гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу авагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч иргэний нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд ...*******гийн машины баттерей, дугуйг солиулсан мөнгөө нэхэмжилмээр байна. Энэ нь 450.000 төгрөг болсон. Бариа засал нь 1.175.000 төгрөг, нийт 1.625.000 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбар гаргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, хохирогч А.*******ийн биед учирсан тархины доргилт, үс халцарсан, зүүн тохойн зулгаралт, баруун гуяны гадна гадаргуу дахь цус хуралт гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал гэмт хэргийн хор уршигт тооцогдох тул хохирогч А.*******ийн эмчилгээ, эм тариа хийлгэсэн эмнэлгийн карт, рентген зураг, эмнэлгийн бичгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.175.000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.

                                                                                                    

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* нь автомашины засвар үйлчилгээний зардал 450.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэв.

 

Тухайн гэмт хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх ба автомашины засвар үйлчилгээг энэ цаг хугацаанаас өмнө хийлгэсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байх тул автомашины засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардлыг шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх хохирол, хор уршгийн төлбөрийн асуудал зөвхөн энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс улбаалан гарч байгаа зардал, хохирол төлбөрийг гаргуулдаг учраас энэ гэмт хэргийн улмаас машинд хохирол учирсан зүйл байхгүй байна гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.******* нь 450.000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.*******ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 125 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 130 дахь тал/ зэрэг хувийн байдлыг тодруулсан нотлох баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.*******д хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... шүүгдэгч *******д 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгож байна гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,

Шүүгдэгч шүүх хуралдаанд ... Бага насны хүүхэдтэй. 4 настай хүүхэд халуураад эмнэлэгт хэвтэх байсан. Хэвтэж чадсангүй. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэх тайлбар тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:    

  1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч С.******* шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******аас 1.175.000 /нэг сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******т олгож, хохирогч А.******* нь 450.000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА