Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр                     Дугаар 2023/ШЦТ/130                                    Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,            

Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Ц.Б,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* Бид холбогдох 2328000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө Өмнөговь аймгийн ******* сумын төвд “” гэх хүнсний дэлгүүрт иргэн Д.*******тай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Бийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ер нь байнга архи уудаг. *******, ******* нар нь нийлж архи уугаад шөнөжингөө агсам тавьсан. Би 2 цаг унтаад босоод ирэхэд дахиад архи уусан байсан. Тэгээд ах нь надаас мөнгө нэхсэн. Тэгээд би та ингээд архи уугаад байна. Таныг буцаая гэхэд надад мөнгө өг, одоо яг өг. Би дүү нартаа архи авч өгмөөр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би таныг автобусанд суулгаад өгье. Та мэддэг хүнийхээ дансыг өчих. Би дансаар шилжүүлье. Араас чинь явуулъя гэхэд үгүй, одоо өг гэж хэлсэн. Маргах асуудал үүнээс болсон. Гэм буруугаа хүлээж ухамсарлаж байгаа. Өмнөх хагалгааны эмчилгээ болон бусад бүх зардлын мөнгийг нь би өгсөн. Тээврийн хэрэгсэл өгье гэхэд нотариатаар батлуулаад гомдол саналгүй гэж байсан. Дахин хагалгаанд ороход танд тусалъя гэсэн зүйлийг хэлсэн.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эрүүл мэндийн хувьд эмч нарын яриагаар ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон юм шиг байна. Шархандаа оёдол хийлгэсэн. Эргэж тавигдаад байна. Яваандаа группт орж чадах болов уу. Би эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. Чадахгүй болж байна. Сард 3.000.000 төгрөгийн орлого олдог байсан. Малыг яаж гаргаж бойлж мөнгө олдгийг Б мэдэж байгаа. Одоо хүүхэд сургууль эхлэх гээд байдаг. Би ийм байдалтай байгаад хэцүү байна. Эхнэр эрхэлсэн ажилгүй байгаа. Би сургууль, цэцэрлэгт 5 хүүхэд суулгана. Хохирол гомдлыг барагдуулж өгөх боломж байна уу? Pruis 10 маркийн машин авч ирж өгсөн. Хашаанд байгаа. Би 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөгөөр зарах гэхээр хүн авахгүй байна. Өөрөө ялгүй гарвал 6.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэрийгээ өгөхгүй, худлаа хэлж байгаа байх гэж бодож байна. Хохирол нийлээд 8.000.000 төгрөг болсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: , Б нар ******* ахыг архи уугаад байна буцаа гээд байсан. Тэгээд ******* ах буудлын хажуу дэлгүүрт ороод араас нь Батсайхан орсон байхаар нь араас нь би ортол ахыг Б цохиод авах шиг болсон. Тэгээд эргэж хараад намайг баруун хөхний доод хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би дуу алдаад хэсэг зогсож байгаад гараад явсан. Гадаа гараад сууж байтал бие сонин болоод байхаар нь сумын эмнэлэгт үзүүлэхэд олгой байж магадгүй яаралтай аймгийн эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд ******* аймаг явсан. Очоод шууд хагалгаанд орсон. Одоо миний бие сайнгүй байна. Батсайханд цохиулснаасаа болоод миний элэг бяцарсан. Анх хагалгаанд ороход эмнэлгийн холбогдолтой зардал, ор хоногийн мөнгийг Б төлсөн байсан. Харин надад эм тариа, эмчилгээний мөнгө өгөөгүй. Саяхан хот орж томографын зураг авахуулахад 280.000 төгрөг, эм тарианы 50.000 төгрөг болсон. Баримтууд нь байгаа гаргаж өгнө. Өчигдөр Б 100.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Б надад приус 10 маркийн машин өгнө гэсэн.  /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Манайх сумын урд талд засмал замын хажууд дэлгүүр буудал ажиллуулдаг. Тэгээд 2023 оны 04-р сарын эхээр манай буудалд мал мах авдаг ченж гээд 5 хүн ирсэн байсан. Яг ирсэн өдрийг нь сайн санахгүй байна. Тэгээд нэг өглөө манайх дэлгүүрээ онгойлгоод байж байхад гээд дууддаг нэг ах дэлгүүрт орж ирсэн. Тэр хүн явах гэж байгаа гээд дэлгүүрт орж ирээд архи авах гээд байж байсан. Араас нь гэх махны ченж залуу орж ирсэн. Дээрх хүмүүсийн жинхэнэ нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэр ченж залуу гэх хүнтэй маргалдаад байж байтал араас нь ******* гэх хүн нь орж ирсэн. Тэгсэн эхлээд гэх хүнийг ченж залуу нэг цохиж өшиглөсөн. Тэгсэн дараа нь эргээд ченж залуу *******г чи ч гэсэн архи уугаад давраад байгаа шүү гээд гэдэс рүү нь нэг цохих шиг болсон. Тэгээд манай нөхөр тэр ******* гэх хүнийг дэлгүүрээс аваад гаргасан. Тэгээд би тэр хүмүүсийг гарцгаа гэсэн. Тэгсэн ченж залуу гэх хүнийг дэлгүүрээс сугадаад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би дэлгүүрээс гараад ирэхэд дэлгүүрийн зүүн талд буудлын гадаа ******* гэх нь гэдсээ дарсан эмч дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би эмнэлгийн гэх эмч рүү хэлсэн. Тэгсэн эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би дотогшоо буудал руу ороход ченж залуу өрөөндөө байсан. Тэгэхээр нь би тэр залууд ******* бие нь өвдөөд байна. Эмнэлэг рүү хэлэхэд аваад ир гэж байна гэж хэлсэн. /хавтаст хэргийн 26 дахь тал/

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: Би дүү *******ын хамт Өмнөговь аймгийн ******* суманд Б // гэх хүний бойчноор очсон. Тэгээд хэд хоносон. ******* сумын урд байх буудалд , , Төмөрөө бид хоносон. Дүү ******* гадаа машинд хоносон. Тэгээд урд шөнө нь буудалд бид нар хэдүүлээ нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад хоносон. Тэгээд өглөө надад мөнгө авч өгье гээд буудлын хажуу талын дэлгүүр орсон. Тэгэхээр нь би авахгүй гээд маргалдсан. Тэгсэн Б намайг гараараа 2 удаа хөхний голд цохиод нэг өшиглөсөн. Тэгсэн дэлгүүрт дүү ******* ороод ирсэн байсан чинь Б эргэж хараад *******ын гэдэс рүү нь цохих шиг болсон. Тэгээд дүүг дэлгүүрээс аваад гарсан. Дараа нь намайг Б аваад гарсан. Тэгээд Б намайг автобус тосож байгаад суулгаж өгсөн. Тэгээд би автобусанд суугаад ******* аймагт ирсэн. Тэгээд хот явж байгаад өчигдөр буюу 2023 оны 06-р сарын 15-ны өдөр ирээд аймагт эмнэлэгт олгойн хагалгаанд орсон. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би *******ын хагалгаан дээр дуудагдаж очсон. Хэвлийг яаралтай журмаар нээж шалгах мэс засал хийгдэж байх үед дуудагдаж очсон. Дуудсан шалтгаан нь хэвлий хөндий цустай байна гээд дуудсан. Тэгээд цаашид хагалгааг үргэлжлүүлж хэвлийг шалгахад элэгний захын байрлалтай үүсгүүр задарсан. Тэгээд үүсгүүрээс цус алдаж байсан, цус алдалтыг тогтоогоод элэгний үүсгүүрээс дээж авч эсийн шинжилгээнд илгээсэн Мэс засал дууссаны дараа асуухад "хүнтэй муудалцаж хэвлий рүү гээ, цохиулсан” гэж хэлсэн. Яг юугаа цохисоныг мэдэхгүй байна. Өөрөө ******* сумын эмнэлэгт үзүүлсэн чинь харьяа газар болох ******* аймаг руу явж үзүүл гэж хэлсэн гэсэн. Мэс засал амжилттай болж давтан мэс засалд ороогүй. Эсийн шинжилгээний хариу удаж ирсэн. Хариун дээрээ элэгний эсийн хавдар гэсэн онош батлагдаж ирээд хавдрын эмчийн хяналтад Д.*******ыг шилжүүлсэн. Дээрх гэмтэл нь хэвлий хэсэгт мохоо зүйлээр хүчтэй цохьсоны улмаар үүсч болно. Би элгэн дээр байсан үүсгэвэр хагарсан байна. Үүнээс эсийн шинжилгээнд эмгэг судлалын ҮТ-рүү дээж явуулсан. Энэ шинжилгээний эмчилгээний төлөвлөгөө гарахаас хамаараад дараагийн хариу яаж ч өөрчлөгдөж болно гэж хэлсэн. Эсийн шинжилгээний хариун дээр элэгний эсийн хавдар гэсэн онош ирсэн. Энэ оношийн дагуу хавдрын эмчийн хяналтад шилжүүлээд ХСҮТ-д компьютер томограффик хийлгэж онош эцсийн байдлаар нотлогдсон. /хавтаст хэргийн 170 дахь тал/

Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би Өмнөговь аймгийн ******* суманд 2023 оны 04-р сарын эхээр иргэдээс мал, мах авах ажлаар ирсэн. Өдрийг нь санахгүй байна. Тэгээд ирэхдээ 5-уулаа ирсэн байсан. Оюунбат гэх эгчтэйгээ ирсэн. Надаас өмнө түрүүлээд 3 бойчин хүмүүс ирсэн байсан. Тэгээд ******* сумын төвийн урд байх гэх нэртэй буудалд байрласан. Тэнд өдрийн цагаар хөдөөгүүр иргэдээс мал аваад явдаг. Сум руу хаад хаад ирдэг байсан. Тэгээд ******* түрүүлээд ирсэн байсан. Сүүлд нь 2023 оны 05-р сарын эхээр өдрийн санахгүй байна. *******ын ах гэх хүн ирсэн. Тэгсэн тэр 2 байнга архи уугаад байдаг байсан. Тэгээд 05-р сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна буудалд ******* ахтайгаа хоноод өглөө босоод ирсэн чинь архи уусан согтуу байсан. Урд шөнө нь шөнөжингөө ******* ахтайгаа архи уугаад согтуу агсан тавиад байсан. гэх хүн нь бүр хутга хүртэл гаргаж сүрдүүлсэн. Тэгээд өглөө нь буудалд гэх хүн нь архи уусан согтуу байсан. Тэгэхээр нь би гэх хүнд замын зардлыг чинь өгье гэсэн чинь надаас бэлнээр мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би гэх хүнийг дэлгүүр рүү ор гээд явуулсан. Тэгээд би удаагүй дэлгүүр орсон. Тэгсэн дэлгүүрт миний мөнгийг өг би дүү нарт архи авч өгнө гээд маргалдаж байхад гаднаас ******* орж ирсэн. Тэгээд би т уурлаж байхдаа *******ыг чи бас давраад бай гээд баруун гараараа гэдэс хэсэг рүү нь нэг цохьсон. Тэгэхэд *******ыг дэлгүүрийн ах аваад гарсан. Тэгээд би гэх хүнийг дэлгүүрээс авч гараад замын эсрэг талын дэлгүүрийн гадаа автобус хүлээж байгаад автобусанд суулгасан. Тэгээд эргээд буудалд ирэхэд ******* өрөөндөө хүнтэй архи уугаад сууж байсан. Би ******* өрөөнөөс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дэлгүүрийн эгч ******* орж ирээд гадаа *******гийн дотор муухайраад гэж байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд би буудлаас гараад ирэхэд ******* дотор муухайраад шээс хүрээд байгаа юм шиг болоод хүйснээс доош зангирч өвдөөд байна гэсэн. Тэгэхээр нь сумын эмнэлэгт *******ыг аваачиж үзүүлсэн. Тэгэхэд эмч олгой байна өрөвссөн байж магадгүй, хагарах гэж байна яаралтай аймаг руугаа эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд эмнэлгээс гараад ******* аймаг руу *******ыг авч явсан. Тэгээд очоод эмнэлэгт хүргэсэн. Ойр зуурын юмыг нь *******т авч өгсөн. ******* хагалгаанд орсон. Тэгээд би маргааш нь эмчтэй уулзаж чадалгүй ******* сум руу явсан. Тэгээд суманд ирээд шөнө *******тай утсаар ярьсан. Тэгсэн бие гайгүй норкоз гараагүй байна гэсэн. Би *******т тооцоо юм байвал Оюунбат эгч рүү залгаад аваарай гэсэн. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын хэвлийн битүү гэмтэл элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур 1200 мл цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хавтаст хэргийн 39-40 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 949 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын биед учирсан элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт /1200мл цус/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгджээ. Элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна. 2. 3. Элэгний 6-р сегмент дэх эсийн гаралтай хавдар нь гэмтэлтэй шалтгаант хамааралгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №95 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 5. Д. *******ын биед учирсан элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт /1200мл цус/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. /хавтаст хэргийн 234 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-52 дахь тал/

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-56 дахь тал/

 Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дэх тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/

Өвчний түүх /хавтаст хэргийн 70-102 дахь тал/

Худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 401-105 дахь тал/

Өвчний түүх /хавтаст хэргийн 133-137, 174-221 дэх тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө Өмнөговь аймгийн ******* сумын төвд “” гэх хүнсний дэлгүүрт иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар хохирогч Д.*******ын бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын: , Б нар ******* ахыг архи уугаад байна буцаа гээд байсан. Тэгээд ******* ах буудлын хажуу дэлгүүрт ороод араас нь Батсайхан орсон байхаар нь араас нь би ортол ахыг Б цохиод авах шиг болсон. Тэгээд эргэж хараад намайг баруун хөхний доод хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би дуу алдаад хэсэг зогсож байгаад гараад явсан. Гадаа гараад сууж байтал бие сонин болоод байхаар нь сумын эмнэлэгт үзүүлэхэд олгой байж магадгүй яаралтай аймгийн эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд ******* аймаг явсан. Очоод шууд хагалгаанд орсон. Одоо миний бие сайнгүй байна. Батсайханд цохиулснаасаа болоод миний элэг бяцарсан. /хавтаст хэргийн 21, 24 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.*******ийн: ...Тэгээд тэр ченж залуу гэх хүнтэй маргалдаад байж байтал араас нь ******* гэх хүн нь орж ирсэн. Тэгсэн эхлээд гэх хүнийг ченж залуу нэг цохиж өшиглөсөн. Тэгсэн дараа нь эргээд ченж залуу *******г чи ч гэсэн архи уугаад давраад байгаа шүү гээд гэдэс рүү нь нэг цохих шиг болсон. ...Хэсэг хугацааны дараа би дэлгүүрээс гараад ирэхэд дэлгүүрийн зүүн талд буудлын гадаа ******* гэгч нь гэдсээ дарсан эмч дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би эмнэлгийн гэх эмч рүү хэлсэн. /хавтаст хэргийн 26 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.*******ын: ... ******* сумын урд байх буудалд , , Төмөрөө бид хэд хоносон. Дүү Д.******* гадаа машинд хоносон. Урд шөнө нь буудалд бид нар хэдүүлээ нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад хоносон. Тэгээд өглөө надад мөнгө авч өгье гээд буудлын хажуу талын дэлгүүр орсон. Тэгэхээр нь би авахгүй гээд маргалдсан. Тэгсэн Б намайг гараараа 2 удаа хөхний голд цохиод нэг өшиглөсөн. Тэгсэн дэлгүүрт дүү ******* ороод ирсэн байсан чинь Б эргэж хараад *******ын гэдэс рүү нь цохих шиг болсон. Тэгээд дүүг дэлгүүрээс аваад гарсан. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.ийн: Би *******ын хагалгаан дээр дуудагдаж очсон. Хэвлийг яаралтай журмаар нээж шалгах мэс засал хийгдэж байх үед дуудагдаж очсон. Дуудсан шалтгаан нь хэвлий хөндий цустай байна гээд дуудсан. Тэгээд цаашид хагалгааг үргэлжлүүлж хэвлийг шалгахад элэгний захын байрлалтай үүсгүүр задарсан. Тэгээд үүсгүүрээс цус алдаж байсан, цус алдалтыг тогтоогоод элэгний үүсгүүрээс дээж авч эсийн шинжилгээнд илгээсэн Мэс засал дууссаны дараа асуухад "хүнтэй муудалцаж хэвлийрүүгээ, цохиулсан” гэж хэлсэн. Яг юугаар цохисоныг мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 170 дахь тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн дотуур 1200 мл цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 949 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын биед учирсан элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт /1200мл цус/ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгджээ. Элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна. 2. 3. Элэгний 6-р сегмент дэх эсийн гаралтай хавдар нь гэмтэлтэй шалтгаант хамааралгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №95 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 5. Д. *******ын биед учирсан элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт /1200мл цус/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. /хавтаст хэргийн 234 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өглөө Өмнөговь аймгийн ******* сумын төвд “” гэх хүнсний дэлгүүрт хохирогч Д.*******тай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...эмчилгээний болон бусад хохирол төлбөрт 8.306.550 төгрөгийг нэхэмжилнэ” гэх тайлбар гаргав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд элэгний урагдсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт /1200мл цус/ гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад ...хохирогч Д.******* нь яллагдагч Ц.Боос эмчилгээний зардалд 430.000 төгрөг, приус 10 маркийн 4.000.000 төгрөгийн үнэтэй автомашин хохиролд тооцож авсан. Нэхэмжлэх зүйлгүй болно гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 430.000 төгрөг, Toyota prius маркийн 47-08 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн болох нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0706 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай нотариатаар батлуулсан гэрээ /хх-ийн 104-105 дахь тал/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч Д.******* нь энэ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдон энэ хэрэг шалгагдаж байх явцад элэгний хорт хавдар гэх өвчтэй болох нь medical report эмнэлгийн эмчийн үзлэгийн дүгнэлт /хх-ийн 133-137 дахь тал/-ээр тогтоогддог ба улмаар Хавдар судлалын Үндэсний төвийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасагт хорт хавдар авах мэс засалд орсон болох нь хэрэгт авагдсан өвчний түүх /хх-ийн 174-191 дэх тал/, Мэс заслын өмнөх дүгнэлт, Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх-ийн 193-200 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй ба хохирогч хорт хавдар өвчний улмаас элэг тайруулах мэс ажилбар хийгдсэн үйл баримт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хамааралгүй гэж дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8.306.550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байх боловч уг төлбөр нь хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал уу, эсхүл хорт хавдрыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал уу гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь элэгний урагдсан шарх бүхий хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн элэгний хорт хавдрын улмаас элэг тайруулах мэс ажилбартай холбоотой эмчилгээний зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Бийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хх-ийн 46 дахь тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 542 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 38 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд ...Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх тайлбар,

Хохирогч Д.******* шүүх хуралдаанд ...Хэлэх зүйлгүй гэх тайлбар тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Бид торгох ял шийтгэж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж, шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******т  эмчилгээний зардалд 430.000 төгрөг болон Toyota prius маркийн 47-08 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь элэгний урагдсан шарх бүхий хүнд гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.  

         9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА