| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/20230056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/123 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Ц.*******,
Өмгөөлөгч: Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох 2328000000058 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Ногоочдын 4-4 тоотод байх иргэн Ч.Норовсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, "Өргөө" нэртэй 0,5 литрийн архи 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан, нийт 368,000 /гурван зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Ногоочдын 2-17а тоотод байх иргэн Х.******* монгол гэрийн цоожийг эвдэн дотогш нэвтэрч, даллагын сав 1 ширхэг, бэлнээр 10.000 төгрөг, тяншинь брендийн энергийн гарын бугуйвч 1 ширхэг, 100 жилийн ойн медаль 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, нийт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 10-нд өглөө 09 цагийн үед ******* аймгийн ******* сум аймгийн 3 дугаар баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн амралтын өрөөнөөс иргэн Т.******* биет 407.500 /дөрвөн зуун долоон мянга таван зуу/ төгрөг, 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий гоо сайхны хэрэгсэл, хэтэвчтэй бичиг баримттай цэцгэн хээтэй цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, нийт 728.000 /долоон зуун хорин найман мянга / төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сум 4 дүгээр баг гэр хорооллын 4а-6 тоотод байх иргэн Ю. гэрийн цонхоор дотогш нэвтэрч халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 10.000.000 /арван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бугуйвчийг буцааж өгсөн байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Норовсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ өглөө 09 цагт гараад орой 19 цаг 25 минутад гэртээ ирсэн. Тухайн үед гэрт маань хулгай орсон байсан талаар мэдээгүй бөгөөд галаа түлээд хажуу гэртээ мах янзалж байсан. Эргээд гэртээ ороод 21 цаг 30 минутад өөрийн цай уудаг бага гарын түрүү үеийн мөнгөн аяга байхгүй байгааг мэдсэн бөгөөд тэр үед гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн. Манай гэрт өдөр миний том охин болох Н. нь өдөр 13 цаг болж байхад ирж бууз жигнэж идсэн гэж манай охин өөрөө надад хэлсэн. Манай охин Н. өдөр 13 цаг 50 минутад манай гэрээс ажил руугаа явсан. Манай гэрт манай том хүү болох Н. нь 18 цаг болж байхад хажуу гэртээ ирсэн гэх бөгөөд хүү маань манай гэрт орж гал түлсэн гэж надад хэлсэн. ...Манай гэрээс миний хэрэглэж байсан түрүү үеийн бага гарын мөнгөн аяга болон бурхны урд авдар дээр байсан нэг шил Өргөө 0,5 литрийн архи байхгүй болсон байсан. Би өөрийн алдсан гэх бага гарын мөнгөн аягаа 400,000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл уг аяга нь үе удам дамжиж ирсэн аяга байгаа юм. Харин нэг шил Өргөө 0,5 граммын архийг 8,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг эд зүйлс алга болсны улмаас надад 368.000 төгрөгийн хохирол учирсан. Надад хохирол учруулсан хүн хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Би өөрт учирсан хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилж байна. Би ******* гэх хүнээс 368.000 төгрөг нэхэмжилж байна. Манай гэрийн цоожийг ямар нэгэн зүйлээр цохиж нээсэн юм шиг байсан. Уг цоожийг одоо ашиглахгүй байгаа. Уг цоож нь хуучин муу цоож байсан болохоор би уг цоожны мөнгийг бол нэхэмжлэхгүй. /хх-ийн 90-91 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ургамалсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрээс 1 ширхэг даллагын сав алдагдсан. Тухайн сав нь шар эрээн саатай цагаан өнгийн дотортой байсан. Уутан дотор тариа будаа болон 5.000 төгрөгөөс 10.000 мянган төгрөг, мянгатын болон 500 төгрөгийн дэвсгэртээр байсан байх. Мөн 1 ширхэг Худалдааны хөгжлийн 100 жилийн медаль, 1 ширхэг худалдааны тэргүүний ажилтан медаль, 1 ширхэг шар өнгийн цагаан жижиг шигтгээтэй дотор талдаа дугуй хэлбэртэй соронзтой гадна талдаа жижиг бичигтэй гарын бугуйвч алдагдсан. Тухайн бугуйвчийг тяньши гэдэг сүлжээнээс 2020 онд 500.000 мянган төгрөгөөр авч байсан. Мөн даллагын уутыг 25.000 төгрөгөөр үнэлж байна. Харин 2 ширхэг медалийг үнэлж мэдэхгүй байна. Үнэлгээгээр надад учирсан хохирлыг 430.000 төгрөг гэж тодорхойлсон Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад учирсан хохирлоос би бугуйвчаа буцаагаад авчихсан байгаа. Даллагын уут медаль хоёр бол олдоогүй. Би ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 98-102 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.Галбадрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би ******* аймаг ******* сум 4-р баг гэр хорооллын 4а-6 тоотод байх өөрийн гэртээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед ирсэн. Гэртээ ороод өөрийнхөө ачаагаа буулгаад хартал манай гэрийн баруун талын вакум цонх онгорхой байсан. Тухайн үед би юм бодолгүй цонхыг хаачихсан. Манай гэрийн эд зүйлс нэг л эмх замбараагүй байсан. Тэгээд сандал дээр суух гэтэл манай гэрийн даллаганы уут сандал дээр урагдаж дотор нь байсан шар будаа, чихэр зэрэг зүйл асгарчихсан байхаар нь би манай гэрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс дунд гарын халтар манан хөөрөг даалингийн хамт алдагдсан. Тухайн хөөрөгний толгой нь сүүлийн үеийн дээд талдаа одтой шүрэн толгойтой шармал алтан нуухтай мөнгөн халбагатай хөөрөг байсан юм. Тухайн хөөргийг манай аав гээс дамжин ирсэн хөөрөг байгаа юм. Би хөөргөө 20.000.000 сая төгрөг гэж үнэлж байна. Би үнэлгээгээр гарсан 10.000.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. /хх-ийн 106-110 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 02 дугаар сарын 10-нд өглөө 09 цагийн үед БОЭТөв болох ажил дээрээ очоод тусгаарлах, амралтын өрөөнд өөрийн цэнхэр цэцгэн хээтэй цүнх, тухайн цүнх дотор шаргал өнгийн савтай багц, даалингийн бэлдэц, нүүрний тос, бэлдмэл эм, үнэртэй ус, хөмсөгний будаг, шингэн пудр, хөлс дарагч, уруулын будаг, сормуусны харандаа, өнгөлөгч 3 ширхэг, өнгөлөгч 1 ширхэг, кофе 2 ширхэг, энгэрийн тэмдэг, хэтэвч, Хаан, Хас, Төрийн банкны карт, иргэний үнэмлэх, карт, хатаасан аарц 2 ширхэг, хуурай пудр, нүдний будаг, бэлэн 407.500 төгрөгийн хамт хулгайд алдсан. Би ******* аймгийн ******* сумын төвд цүнхний дэлгүүрээс 2023 оны 01 дүгээр сард Цэцгэн хээтэй цүнхийг 45000 төгрөгөөр худалдан авч байсан. Нүүрний багсны ком -15000 төгрөг, хэтэвч бэлгэнд ирсэн, хөлс дарагч бэлгэнд ирсэн, энгэрийн тэмдэг 5600 төгрөг, уруулын будаг 2 ширхэг 8500 төгрөг, гэрэл сүүдэр 8000 төгрөг, нүдний контур 10,000 төгрөг, нүүрний шингэн пудр 55.000 төгрөг, хуурай пудр 20.000 төгрөг, үнэртэй ус 96000 төгрөг, сармисны бэлдмэл 33000 төгрөг, хөмсөгний будаг- 15000 төгрөг, нүүрний тос-25000 төгрөг, даалингийн бэлдэц 30.000 төгрөг, бэлэн мөнгө 407.500 төгрөг байсан. Дотор байсан эд зүйлүүд бүрэн байсан. Мөнгөнөөс 120.900 төгрөг дутсан. Би 120.900 төгрөгөө нэхэмжлэхгүй. /хх-ийн 113-116 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: бага гар мөнгөн аяга 1 360.000 төгрөг, Өргөө архи 1 ширхэг 8000 төгрөг нийт 368.000 төгрөг /хх-ийн 142 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: бугуйвч 400.000 төгрөг, даллагын уут 25.000 төгрөг, медаль 5000 төгрөг, нийт 430.000 төгрөг /хх-ийн 154 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1255 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: халтар мана хөөрөг 10.000.000 /хх-ийн 165 дахь тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: даалингийн бэлдэц 30.000 төгрөг, нүүрний багц 15.000 төгрөг, цүнх 30.000 төгрөг, нүүрний тос 25.000 төгрөг, бэлдмэл 25.000 төгрөг, үнэртэй ус 30.000 төгрөг, хөмсөгний будаг 10.000 төгрөг, шингэн пудр 30.000 төгрөг, хөлс дарагч 10.000 төгрөг, уруулын будаг 5000 төгрөг, сормуусны харандаа 3000 төгрөг, өнгөлөгч 4 ширхэг 12.000 төгрөг, кофе 1000 төгрөг, энгэрийн тэмдэг 5000 төгрөг, хэтэвч 15.000 төгрөг, хаан банкны виза карт 10.000 төгрөг, иргэний үнэмлэх 18.500 төгрөг, төрийн банкны виза карт 10.000 төгрөг, хас банкны карт 10.000 төгрөг, пудр 10.000 төгрөг, нүүрний будаг 10.000 төгрөг, зөв аарц 3000 төгрөг, нийт үнэ 320.500 төгрөг /хх-ийн 173 дахь тал/
Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1974 оны 08 дугаар сарын 19-ны өдөр ******* аймгийн Ханхонгор суманд айлын бага хүүхэд болж төрсөн. 1981 онд ******* аймгийн Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1983 оны хавар 3 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт хөдөө малчин болох гэж сургуулиас гарсан. Тэгээд аав ээжийн хамт 1999 он хүртэл мал малласан. Тэгээд 2000 онд ******* суманд ирж Тунгалаг гэх хүнтэй сууж ******* сумын төвд суурьшсан. Тунгалаг бид хоёр 4 хүүхэд байсан. ******* суманд айлуудаар явж галч хийдэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Би 2017 онд айлын гэрээс 500.000 төгрөгийн үнэ бүхий зурагт хулгайлж ял шийтгэгдэж 2 жилийн хорих ял авсан. Тэгээд хорих ялаа биеэр эдэлж 2019 онд суллагдаж гарч ирээд хувиараа ******* суманд галчаар ажиллаж байгаад 2022 оны хавар ы хорооллоос айлын гэрээс 350.000 төгрөгийн зурагт хулгайлж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ногоочдын 4-4 тоот хашаанд ороход хашаанд нь гурван гэр байсан. Уг гэрүүд бүгд эзэнгүй цоожтой байсан. Тэгээд би хамгийн зүүн талд байх дөрвөн ханатай монгол гэрийн хажууд очиход цоожтой байсан. Би уг гэрийн хажууд хаалганы ойролцоо байх 60 см орчим урт 2 см өргөн нимгэн төмрөөр уг хаалганы цоожийг нэг удаа цохиход уг цоож нь эвдрээд нээгдсэн. Би уг гэрт орж гэрийн зүүн талд байх гал тогооны шкапны тавиур дээр ил байсан мөнгөн аягыг авсан. Мөн нэг ширхэг 250 граммын Өргөө нэртэй архийг нь авсан. Тэгээд би тэр өдрөө буюу шууд тэр айлаас гараад Ивээл худалдааны төвийн автомашины зогсоол дээр ирэхэд дээрээ такси гэсэн бичигтэй цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн байхаар нь уулзаад мөнгөн аяга авах уу гэсэн чинь авъя хэд гэж байгаа юм. Ямар мөнгөн аяга байгаа юм гэхээр нь уг айлаас хулгайлж авсан аягаа үзүүлсэн. Тэгээд уг хүн уг аяганы үнийг нь асуухаар нь 20.000 төгрөгөөр авчих надад яаралтай мөнгөний хэрэг байна гэсэн чинь за гээд надад 20.000 төгрөг бэлнээр өгөөд уг аягыг аваад яваад өгсөн. Тухайн аягыг би сайн хараагүй. Бага гарын гар хийцийн бололтой мөнгөн аяга байсан. Би тухайн аягыг 20.000 төгрөгөөр зараад нэг блок улаан шонхор тамхи авсан. Уг айлаас авсан Өргөө нэртэй архиа ууж амжаагүй байсан чинь цагдаа нарт баригдаад биед үзлэг хийх үед цагдаа нарт хураалгасан. 2023 оны 01 сарын 25-ны өдөр буюу эхний айлд орсны маргааш нь 17 цагийн үед Ногоочид 2-17а тоот хашаанд ороход 1 гэр 1 байшинтай айл байсан. Гэр болон байшин цоожтой байсан. Би шууд гэрийн нь хаалган дээр очоод цоожийг нь гараараа татсан чинь онгойсон. Би гэрт нь ороод авдар дээр нь ил тавиатай байсан шаргал металл бугуйвч, даллагын уутыг нь болон авдар дээр унинаас зүүгээтэй байсан 2 ширхэг медалийг нь авсан. Тэгээд уг айлаас гараад Ногоочдын 3 дугаар гудамжинд явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед айлаас авсан медаль даллаганы уут хоёрыг цагдаад баригдахаас өмнө алга болгочихсон. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өөрийн биеэ үзүүлээд явж байтал тусгаарлалтын өрөөний орон дээр нэг эрээн цүнх байсан. Тэгээд ойр хавьд нь хүн байхгүй байхаар нь би цүнхийг аваад эмнэлгээс гараад цүнхийг нээж үзэхэд дотор нь эмэгтэй хүний гоо сайхны эд зүйлс түрүүвч байсан. Түрүүвчийг нээхэд дотор нь бэлэн мөнгө байхаар нь 90.000 төгрөгийг нь аваад цүнхийг нь эмнэлгээс зүүн урагш яваад овоолсон шороо байхаар нь булчихаад эргээд гэртээ харих гээд явж байтал мөрдөгч Батаасүрэн Сайнзаяа нарт баригдсан. Уг цүнх хаана байгаа талаар асуухаар нь булсан газраа зааж өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Дунд сайхан 4а-6 тоот хашаа руу айл асуух гэж ортол уг хашаанд байх байшин нь цоожтой хүнгүй байсан. Байшингийн цонх онгорхой байхаар нь цонхоор нь байшинд ороод бөөгийн тахилгын ширээн дээр нэг даалинтай хөөрөг байхаар нь аваад гарсан. Тэгээд би айлаас гараад явж байтал замаар нэг саарал өнгийн такси явж байсан. Гараа өргөтөл зогссон. Би очиж уулзахад 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Уг хүнийг би хөөрөг авах уу? Яаралтай мөнгөний хэрэг байна гэсэн. Тэр залууд хөөргөө үзүүлэхэд уг залуу авъя хэд вэ гэхээр нь 20.000 төгрөгөөр ав гэтэл уг залуу хөөргийг 20.000 төгрөг бэлэн өгөөд аваад явсан. Би архины мөнгө олох гэж хулгай хийсэн. Дээрх гурван айлд архи тамхины мөнгө болох зүйл юу байна. Архи байна уу гэж эрж хайж орсон. Тэгээд гэрт нь ороод архины мөнгө болчихоор эд зүйлсийг нь авсан. Эмнэлэг дээр байсан цүнхэнд архи тамхины мөнгө байгаа эсэхийг нь үзэх гэж авсан. /хх-ийн 193-196 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 200 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 202 дахь тал/
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 204-222 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71 дэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Ногоочдын 4-4 тоотод байх иргэн Ч.Норовсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрсэн,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Ногоочдын 2-17а тоотод байх иргэн Х.******* монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрсэн,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 10-нд өглөө 09 цагийн үед ******* аймгийн ******* сум аймгийн 3 дугаар баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн амралтын өрөөнөөс иргэн Т.******* эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сум 4 дүгээр баг гэр хорооллын 4а-6 тоотод байх иргэн Ю. гэрийн цонхоор нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ч.Норовсүрэнгийн гэрээс бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, "Өргөө" нэртэй 0,5 литрийн архи 1 ширхэг,
Мөн хохирогч Х.******* гэрээс даллагын сав 1 ширхэг, бэлнээр 10.000 төгрөг, тяншинь брендийн энергийн гарын бугуйвч 1 ширхэг, 100 жилийн ойн медаль 2 ширхэг,
Мөн хохирогч Т.******* биет 407.500 төгрөг, 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий гоо сайхны хэрэгсэл, хэтэвчтэй бичиг баримттай цэцгэн хээтэй цүнх,
Мөн хохирогч Ю. гэрээс халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Норовсүрэнгийн: ...Эргээд гэртээ ороод 21 цаг 30 минутад өөрийн цай уудаг бага гарын түрүү үеийн мөнгөн аяга байхгүй байгааг мэдсэн бөгөөд тэр үед гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн. ...Манай гэрээс миний хэрэглэж байсан түрүү үеийн бага гарын мөнгөн аяга болон бурхны урд авдар дээр байсан нэг шил Өргөө 0,5 литрийн архи байхгүй болсон байсан. Манай гэрийн цоожийг ямар нэгэн зүйлээр цохиж нээсэн юм шиг байсан. /хх-ийн 90-91 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******: Манай гэрээс 1 ширхэг даллагын сав алдагдсан. Тухайн сав нь шар эрээн саатай цагаан өнгийн дотортой байсан. Уутан дотор тариа будаа болон 5.000 төгрөгөөс 10.000 мянган төгрөг, мянгатын болон 500 төгрөгийн дэвсгэртээр байсан байх. Мөн 1 ширхэг Худалдааны хөгжлийн 100 жилийн медаль, 1 ширхэг худалдааны тэргүүний ажилтан медаль, 1 ширхэг шар өнгийн цагаан жижиг шигтгээтэй дотор талдаа дугуй хэлбэртэй соронзтой гадна талдаа жижиг бичигтэй гарын бугуйвч алдагдсан. /хх-ийн 98-102 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ю.: ...Гэртээ ороод өөрийнхөө ачаагаа буулгаад хартал манай гэрийн баруун талын вакум цонх онгорхой байсан. Тухайн үед би юм бодолгүй цонхыг хаачихсан. Манай гэрийн эд зүйлс нэг л эмх замбараагүй байсан. Тэгээд сандал дээр суух гэтэл манай гэрийн даллаганы уут сандал дээр урагдаж дотор нь байсан шар будаа, чихэр зэрэг зүйл асгарчихсан байхаар нь би манай гэрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс дунд гарын халтар манан хөөрөг даалингийн хамт алдагдсан. /хх-ийн 106-110 дахь тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******: 2023 оны 02 дугаар сарын 10-нд өглөө 09 цагийн үед БОЭТөв болох ажил дээрээ очоод тусгаарлах, амралтын өрөөнд өөрийн цэнхэр цэцгэн хээтэй цүнх, тухайн цүнх дотор шаргал өнгийн савтай багц, даалингийн бэлдэц, нүүрний тос, бэлдмэл эм, үнэртэй ус, хөмсөгний будаг, шингэн пудр, хөлс дарагч, уруулын будаг, сормуусны харандаа, өнгөлөгч 3 ширхэг, өнгөлөгч 1 ширхэг, кофе 2 ширхэг, энгэрийн тэмдэг, хэтэвч, Хаан, Хас, Төрийн банкны карт, иргэний үнэмлэх, карт, хатаасан аарц 2 ширхэг, хуурай пудр, нүдний будаг, бэлэн 407.500 төгрөгийн хамт хулгайд алдсан. /хх-ийн 113-116 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Т.******* эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хохирогч Ч.Норовсүрэн, Х.Ургамалсүрэн, Ю.Галбадрах нарын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Норовсүрэнд 368.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1216 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: бага гар мөнгөн аяга 1 360.000 төгрөг, Өргөө архи 1 ширхэг 8000 төгрөг нийт 368.000 төгрөг /хх-ийн 142 дахь тал/ гэснээр,
Хохирогч Х.Ургамалсүрэнд 430.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: бугуйвч 400.000 төгрөг, даллагын уут 25.000 төгрөг, медаль 5000 төгрөг, нийт 430.000 төгрөг /хх-ийн 154 дэх тал/ гэснээр,
Хохирогч Ю.Галбадрахад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1255 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: халтар мана хөөрөг 10.000.000 төгрөг /хх-ийн 165 дахь тал/ гэснээр,
Хохирогч Т.Цэндсүрэнд 320.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: даалингийн бэлдэц 30.000 төгрөг, нүүрний багц 15.000 төгрөг, цүнх 30.000 төгрөг, нүүрний тос 25.000 төгрөг, бэлдмэл 25.000 төгрөг, үнэртэй ус 30.000 төгрөг, хөмсөгний будаг 10.000 төгрөг, шингэн пудр 30.000 төгрөг, хөлс дарагч 10.000 төгрөг, уруулын будаг 5000 төгрөг, сормуусны харандаа 3000 төгрөг, өнгөлөгч 4 ширхэг 12.000 төгрөг, кофе 1000 төгрөг, энгэрийн тэмдэг 5000 төгрөг, хэтэвч 15.000 төгрөг, хаан банкны виза карт 10.000 төгрөг, иргэний үнэмлэх 18.500 төгрөг, төрийн банкны виза карт 10.000 төгрөг, хас банкны карт 10.000 төгрөг, пудр 10.000 төгрөг, нүүрний будаг 10.000 төгрөг, зөв аарц 3000 төгрөг, нийт үнэ 320.500 төгрөг /хх-ийн 173 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх хууль хэрэглээний хувьд зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулсан эсхүл дээрдүүлсэн үндэслэл болохгүй тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Норовсүрэнд 368.000 төгрөгийн, хохирогч Ю.Галбадрахад 10.000.000 төгрөгийн, хохирогч Т.Цэндсүрэнд 120.900 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч нар өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч Ч.Норовсүрэнд 368.000 төгрөг, хохирогч Ю.Галбадрахад 10.000.000 төгрөг, хохирогч Т.Цэндсүрэнд 120.900 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ургамалсүрэнд 400.000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Цэндсүрэнд 607.100 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь шүүгдэгч Ц.*******ын мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ургамалсүрэн, Т.Цэндсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ургамалсүрэн, Т.Цэндсүрэн нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 202 дахь тал/, ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, мөн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 200 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 199 дэх тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай захирамжаар оногдуулсан 5 сар 22 хоногийн хорих ялыг дээрх хэрэгт нэмж нэгтгээд, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож оногдуулах, Ц.*******ад оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...тусгайлан хэлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд ...хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ц.*******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 172 хоног буюу 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 05 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.*******ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан ба ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 7 хоног хорих ял эдэлж байгаа болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА