Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 146/ШТ2017/00010

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Н.Батмөнх, Д.Бат-Өлзий

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.С

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Д.Т, Д.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Иргэдийн төлөөлөгч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овгий Д-н Д, Б овгийн Д-д Т, Б овгийн Д-н М нарт холбогдох эрүүгийн 201415010081 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ...... дүүргийн 18 дугаар хороо, 61-27 тоотод оршин суух, ....... цэргийн тусгай шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-д Т /РД: ....../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ....... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг 33а тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-н М /РД: ......./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидротехникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ....... 5 дугаар баг 1-29 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай П овгий Д-н Д /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т, Д.М, Д.Д нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Ланд крузер-80” маркийн ...... /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дугаар 17-77/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,

1.Дуйнхор бурхан-Хосгүй үнэт 65-536 /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8 см/,

2.Жүгдэрнамжил бурхан-Хосгүй үнэт 65-1295 /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/,

З.Майдар бурхан 65-1295 /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см өндөр 40 см/,

4.Майдар бурхан 65-1292 /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см өндөр 34 см/,

5.Майдар бурхан 65-1293 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.5 см, өргөн 15.6 см. өндөр 38.4 см/,

6.Майдар бурхан 65-1294 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.2 см, өргөн 15.2 см өндөр 38.5 см/,

7.Манзушир бурхан 65-1303 /гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 77.500.000 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 17.825.505 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэрэг гарснаас хойш 2 удаа мэдүүлэг өгсөн. Анхны мэдүүлгийг эрүүгийн мөрдөн байцаах газрын байцаагч Дарханбаярт өмгөөлөгчгүй шөнийн 04 цаг 45 минутанд мэдүүлэг өгсөн. Дараагийн удаа цагдан хорих 461-р ангид байхдаа мэдүүлэг өгсөн байдаг. Д.Т ахтай хамт явсан гэж мэдүүлэг өгсөн байгаа, тэрийг Д.Т ах хамт явсан гээд хэлчих гэж надаас гуйсан. Хоёулаа хамт явсан гэж хэлээрэй гэсэн. Би тэр бурхадыг харж байгаагүй, хаана нуусныг нь мэдэхгүй байсан. Ганц худагт хүлээлгийн өрөөнд байцаалтанд гарах болгондоо бид хоёр хамт явж байсан. Би хамтдаа явж хулгай хийсэн гэж би худлаа хэлсэн” гэв.

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Дахиж ярих шаардлага байхгүй” гэв.

Хохирогч Ц.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “  2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө би Улаанбаатар хотод албан ажлаар явж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад  манай музейн манаач Чинчулуун гэдэг хүн зүүн зууд хулгай орчихлоо одоо яахуу гээд над руу утсаар ярьсан. Би тэр дор нь музейн захирал Төмөрбаатартай утсаар ярьж хулгай орсон тухай хэлсэн. Тэгээд би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 10 цагын унаанд суугаад Улаанбаатар хотоос иртэл зүүн дуганд хулгай орсон үзлэг шалгалт хийгдээд явж байсан. Зүүн зуугийн баруун шилэн хоргонд байсан Жүгдэрнамжил, Дуйнхор гэх мэтчилэн гурван хосгүй үнэтэй, долоон бурхан байхгүй болсон. Мөн өөр гурван бурхан замдаа унагаасан байсныг баримтаар хураагаад явсан гэж хэлсэн. Бурхан алдагдсан нь тодорхой болсон учир би мөрдөн байцаалтын шатнаас хохирогчоор татагдсан” гэв.

Хохирогч 19.... онд төрсөн Ц-н С мөрдөн байцаалтанд 2014-05-22-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2009 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу музейн менежер гэдэг албан тушаалаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Улаанбаатар хотод бага хуралд суух ажилтай 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ........ сумаас Улаанбаатар хот орох гэж нийтийн тээврийн авто машинд суугаад явсан. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.Төмөрбаатар 91995191 дугаарын утсаар залгаж Гурванзуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Төмөрбаатар утсаар Гурванзуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 64-1303 гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн. Хархорин сумын Эрдэнэзуу музейн Гурванзуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхадуудыг ССАЖЯ-н Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан. 1. 65-536 1/58 дугаартай Дүйнхор бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 1.072.500 төгрөг, ажлын хөлс 2.900.278 төгрөг, 2. 65-869 2/48 дугаартай Жүгдэрнамжил бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 667.500 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 3. 65-1295 3/3 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 490.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 4. 65-1292 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 535.000 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 5. 65-1293 3/5 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 375.000 төгрөг, ажлын хөлс 1.450.739 төгрөг, 6. 65-1294 3/6 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 460.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 7. 65-1303 3/61 дугаартай Манзушир бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 245.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 8. 65-1696 2/16 дугаартай Ногоон Дарь эх бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 175.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 9. 65-1298 6/15 дугаартай Луваанжалбу бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 215.000 төгрөг, ажлын хөлс 483.375 төгрөг, 10. 65-1291 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 555.000 төгрөг, ажлын хөлс 1.933.519 төгрөг мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг, нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 237-240, 4 дүгээр хх 102/

Гэрч 19... онд төрсөн Д.н Э мөрдөн байцаалтанд 2014-05-20-нд өгсөн мэдүүлэгт: “.. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд хяналтын камерыг шүүж, ногоон өнгийн ланд-80 авто машины номер дугаарыг тодруулж, хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүгээд үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан, камерт манай зохицуулагч шүгэлдэж, дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягталж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн Тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалт нь дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обунуудтай, урд 2 цонх теньгүй, бусад цонх теньтэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 250/,

Гэрч 19... онд төрсөн Ж-н Б мөрдөн байцаалтанд 2014.05.19-нд өгсөн мэдүүлэгт: “...Би “Хөшөө цайдам” музейн сахиулаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жип маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг. Тэр өгсүүр хавьд явахад л дуу нь дуулдсан байх. Машин ирж байгаа юм болов уу гээд гэрээсээ гартал тэр машин замаар хойшоо өгсөөд яваад өгсөн юм. Манай гэр замаас 200 орчим метр зайтай, тэгээд дөнгөж үүр цайж байсан болохоор тэр машины өнгө, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй. Их хурдтай явбал Хархориноос манай энд иртэл 20 иод л минут явах байх. Би дотроо бодохдоо яасан эрт явж байгаа хүмүүс вэ дээ гэж бодоод өнгөрсөн юм. Манай энэ хавиар машин явах нь явж л байдаг. Өнөө өглөө энүүгээр өнгөрсөн машин арай эрт явж өнгөрсөн болохоор би сайн санаж байгаа юм. Тэгэхдээ яг ямар марк загварын ямар машин явсныг тодорхой хэлж чадахгүй байна. Тод цагаан цэнхэр гэрэлтэй, бараандуу, жип машин л байсан...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх 4-5/

Гэрч 19... онд төрсөн А-н Ө мөрдөн байцаалтанд 2014.05.19-нд өгсөн мэдүүлэгт: “...Манайх Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол уруу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа гол уруу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Би очиж уулзаагүй хажуугаар нь мотоциклтой гараад явсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр ланд-80 маркийн авто машин байсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямархуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 6/,

Гэрч 19... онд төрсөн Ө-н Э мөрдөн байцаалтанд 2014.05.20-нд өгсөн мэдүүлэгт: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгий нуурын эрэг дээр байдаг. Тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгий нуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу өнгийн жип маркийн машин зогсож байгаа харагдсан. Би тэр машиныг бааз дээрээсээ л харсан. Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. Би бодохдоо туувраа хүлээж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Аялаж байгаа хүмүүс бол лав биш байсан. Машин тэрэгнээсээ буугаагүй, нуураар ирж очоогүй болохоор аялагч хүмүүс бол биш байсан байх...” гэсэн мэдүүлэг  /2 дугаар хх 9-10/,

Гэрч 19.. онд төрсөн М-н Б мөрдөн байцаалтанд 2014.05.24-нд өгсөн мэдүүлэгт: “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 1777 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил теньгүй. Урд хоёр хаалганы цонх теньгүй. Хойд хоёр цонх хар теньтэй, машины хойд хаалга мөн хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагчин дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель суурьтай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 12/,

Гэрч 19.. онд төрсөн Г-н Э мөрдөн байцаалтанд 2014.05.23-нд өгсөн мэдүүлэгт: “...Манай нөхөр М 2014 оны 05 дугаар сарын 16-ны өнгөрсөн баасан гарагт ах Д.Дгийн хамт Улаанбаатар хот уруу ...... дугаартай Ланд-80 маркийн Д.Д ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Дараа нь хэн хамт явсныг мэдэхгүй байна. Сийлбэрийн үйлдвэрийн принтер авах ажлаар явсан, тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.М, даваа гарагт ах Д.Дтэй хамт хоёулаа Д.Д ахын машинтай ирсэн. Намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад дөнгөж гэртээ ирсэн байхад 17 цагийн орчимд л ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 121/,

Гэрч 19.... онд төрсөн, Ж-н Б-н мөрдөн байцаалтанд 2014.05.19-ний өдөр мэдүүлэгт: “...Би хөшөө цайдам музейн сахиулаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жийп маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг...” гэх мэдүүлэг  /2 дугаар хх 4-5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний  Хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.01-ний өдрийн 263 тоот дүгнэлтэд: “...1.Дүрс бичлэг дээрх тээврийн хэрэгсэл нь “Ланд крузер-80” маркийн ногоон хар өнгөтэй, улсын дугаарыг тодорхойлох боломжгүй автомашин байна. 2.Уг хэрэгт хураагдсан байгаа “Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тохирч байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь дүрс бичлэг дээрх тээврийн хэрэгсэлтэй дараах ерөнхий онцлог шинжүүдээрээ үүнд: 2 талын шилэндээ 4-н бороо усны хамгаалалттай, зүүн урд талын хамар хэсэгт жижиг тольтой, ард талын улсын дугаар үл үзэгдэх урд талдаа төмрөн хамгаалалттай 2 ширхэг шар өнгийн гэрэлтэй, 2 хаалгандаа тольтой, бүхээгний дээр 1 ширхэг салхивчтай, багаажны талд мөнгөлөг цагаан өнгийн шаттай, 1 ширхэг дугуйтай, чиргүүлийн борхоовтой зэрэг онцлог шинжүүдээрээ тохирч байна.....” гэсэн дүгнэлт /9 дүгээр хх 42-44/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 11-31/,

- Авто машин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 32-37/,

- Төв аймгийн Лүн сумын постын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 47, 234/,

- Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 61/,

- Улаанбаатар хот .....дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 64-70/,

- Улаанбаатар хот ....... дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 71-83/

- Гэрч М.Батаагийн Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 206-213/,

- Гэрч Г.Өсөхгэрэлээр Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 214-219/,

- Хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Спортын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /8 дугаар хх 238-248, 9 дүгээр хх 1-2/,

- Эрдэнэ зуу музейн эвдэрч хагарсан эд зүйлийн Хөрөнгийн үнэлгээ / 4 дүгээр хх 125/,

- Бурхадыг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ. 17.825.505 төгрөг /9 дүгээр хх-16-25/,

- Бурхадтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-159-233/,

- Шүүгдэгч нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /2 дугаар хх-189, 196, 202/,

- Соёл, Спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл  /Бурхадын хийцийн талаар/, /2 дугаар хх 211-212/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-38-39, 2 дугаар хх-166-176/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хх-133-137/

Шүүгдэгч Д.Мыг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр /3 дугаар хх 114-117/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /3 дугаар хх 118-120/, шүүгдэгч Д.Дг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр /3 дугаар хх 103-110/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /3 дугаар хх-111-113/, шүүгдэгч Д.Тыг 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /3 дугаар хх 121-125/, 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар /3 дугаар хх 126-128/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

Шүүгдэгч Д.М, Д.Т, Д.Д нарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх 134, 136, 137/, 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /3 дугаар хх 138-140/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Т, Д.М, Д.Д нар нь бүлэглэн, “Ланд крузер-80” маркийн ...... /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дугаар 17-77/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,

1. Дуйнхор бурхан-Хосгүй үнэт 65-536 /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8 см/,

2. Жүгдэрнамжил бурхан-Хосгүй үнэт 65-1295 /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/,

З.Майдар бурхан 65-1295 /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см өндөр 40 см/,

4.Майдар бурхан 65-1292 /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см өндөр 34 см/,

5.Майдар бурхан 65-1293 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.5 см, өргөн 15.6 см. өндөр 38.4 см/

6.Майдар бурхан 65-1294 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.2 см, өргөн 15.2 см өндөр 38.5 см/,

7.Манзушир бурхан 65-1303 /гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 77.500.000 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 17.825.505 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Эд зүйлээ алдсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сгийн өгсөн “...2014 оны 05 дугаар сарын 19-ний  шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.Төмөрбаатар 91995191 дугаарын утсаар залгаж Гурванзуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Төмөрбаатар утсаар Гурванзуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 64-1303 гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 237-240/, “...Хархорин сумын Эрдэнэзуу музейн Гурванзуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхадуудыг ССАЖЯ-н Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан. 1. 65-536 1/58 дугаартай Дүйнхор бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 1.072.500 төгрөг, ажлын хөлс 2.900.278 төгрөг, 2. 65-869 2/48 дугаартай Жүгдэрнамжил бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 667.500 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 3. 65-1295 3/3 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 490.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 4. 65-1292 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 535.000 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 5. 65-1293 3/5 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 375.000 төгрөг, ажлын хөлс 1.450.739 төгрөг, 6. 65-1294 3/6 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 460.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 7. 65-1303 3/61 дугаартай Манзушир бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 245.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 8. 65-1696 2/16 дугаартай Ногоон Дарь эх бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 175.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 9. 65-1298 6/15 дугаартай Луваанжалбуу бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 215.000 төгрөг, ажлын хөлс 483.375 төгрөг, 10. 65-1291 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 555.000 төгрөг, ажлын хөлс 1.933.519 төгрөг мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг, нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх 102/, гэрч Д.Э-н “...Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд хяналтын камерыг шүүж, ногоон өнгийн Ланд-80 авто машины номер дугаарыг тодруулж, хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүж үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан, камерт манай зохицуулагч шүгэлдэж, дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягталж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обунуудтай, урд 2 цонх теньгүй, бусад цонх теньтэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн талаар мэдүүлэг /1 дүгээр хх 250/, гэрч Ж.Б-н “...өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жип маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг. Тэр өгсүүр хавьд явахад л дуу нь дуулдсан байх. Машин ирж байгаа юм болов уу гээд гэрээсээ гартал тэр машин замаар хойшоо өгсөөд яваад өгсөн юм. Манай гэр замаас 200 орчим метр зайтай, тэгээд дөнгөж үүр цайж байсан болохоор тэр машины өнгө, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй. Их хурдтай явбал Хархориноос манай энд иртэл 20-иод минут явах байх. Би дотроо бодохдоо яасан эрт явж байгаа хүмүүсэв дээ гэж бодоод өнгөрсөн юм. Манай энэ хавиар машин явах нь явж л байдаг. Өнөө өглөө энүүгээр өнгөрсөн машин арай эрт явж өнгөрсөн болохоор би сайн санаж байгаа юм. Тэгэхдээ яг ямар марк загварын ямар машин явсныг тодорхой хэлж чадахгүй байна. Тод цагаан цэнхэр гэрэлтэй, бараандуу, жип машин л байсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 4-5/, гэрч А.Ө-н “...Манайх Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа гол руу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Би очиж уулзаагүй, хажуугаар нь мотоциклтой гараад явсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр Ланд-80 маркийн авто машин байсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямархуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 6/, гэрч Ө.Эр-н: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгий нуурын эрэг дээр байдаг. Тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгий нуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу өнгийн жип маркийн машин зогсож байгаа харагдсан. Би тэр машиныг бааз дээрээсээ л харсан. Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. Би бодохдоо туувраа хүлээж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Аялаж байгаа хүмүүс бол лав биш байсан. машин тэрэгнээсээ буугаагүй, нуураар ирж очоогүй болохоор аялагч хүмүүс бол биш байсан байх...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 9-10/, гэрч  Ж.Б-н “...Би хөшөө цайдам музейн сахиулаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жийп маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх-4-5/, гэрч М.Б-н: “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил теньгүй. Урд хоёр хаалганы цонх теньгүй. Хойд хоёр цонх хар теньтэй, машины хойд хаалга мөн хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагч нь дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель сууртай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 12/, гэрч Г.Энхтуяагийн: “...Манай нөхөр М 2014 оны 05 дугаар сарын 16-ны өнгөрсөн баасан гаригт ах Д.Дгийн хамт Улаанбаатар хот руу ...... дугаартай Ланд-80 маркийн Д.Д ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Дараа нь хэн хамт явсныг мэдэхгүй байна. Сийлбэрийн үйлдвэрийн принтер авах ажлаар явсан, тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.М даваа гаригт ах Д.Дтэй хамт хоёулаа Д.Д ахын машинтай ирсэн. Намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад дөнгөж гэртээ ирсэн байхад 17 цагийн орчимд л ирсэн юм...” гэсэн талаар мэдүүлэг /2 дугаар хх 121/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний  Хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.01-ний өдрийн 263 тоот дүгнэлт /9 дүгээр хх 42-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 11-31/, авто машин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 32-37/, Төв аймгийн Лүн сумын постын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 47, 234/, Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 61/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 64-70/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх 71-83/, гэрч М.Батаагийн Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 206-213/, гэрч Г.Өсөхгэрэлээр Ланд крузер-80 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6 дугаар хх 214-219/, хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Спортын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /8 дугаар хх 238-248, 9 дүгээр хх 1-2/, Эрдэнэ зуу музейн эвдэрч хагарсан эд зүйлийн Хөрөнгийн үнэлгээ / 4 дүгээр хх 125/, Бурхадыг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ. 17.825.505 төгрөг /9 дүгээр хх-16-25/, Бурхадтай холбоотой баримтууд /1 дүгээр хх-159-233/, шүүгдэгч нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /2 дугаар хх-189, 196, 202/, Соёл, Спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл  /Бурхадын хийцийн талаар/, /2 дугаар хх 211-212/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-38-39, 2 дугаар хх-166-176/, тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хх-133-137/, шүүгдэгч Д.М, Д.Д, Д.Т нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Хэдийгээр шүүгдэгч Д.М, Д.Д нар нь гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдэг боловч тэр нь гэрч Д.Энхтөгсийн “...2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн Тоёото Ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обуунуудтай, урд 2 цонх теньгүй, бусад цонх теньтэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 250/, гэрч А.Өсөхгэрэлийн “...2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан.....Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан.....ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай  байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 6/, гэрч Ө.Эрдэнэбаатарын: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгий нуурын эрэг дээр байдаг....Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 9-10/, гэрч М.Батаагийн: “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил теньгүй. Урд хоёр хаалганы цонх теньгүй. Хойд хоёр цонх хар теньтэй, машины хойд хаалга мөн хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна, өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагч нь дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель суурьтай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-12/, шүүгдэгч Д.М, Д.Д нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүмжлэлийн шатанд хэлсэн үгэндээ: “Шүүгдэгч Д.Д энэ хэрэгт холбогдолгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэдэг боловч гэрч Д.Энхтөгс, А.Өсөхгэрэл, Ө.Эрдэнэбаатар, М.Батаа нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэг цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.    

Өмгөөлөгч Б.Дашдорж шүүмжлэлийн шатанд хэлсэн үгэндээ: “Бурхадын үнэлгээг тогтоохдоо Мэргэжлийн зөвлөл ажиллах журмаа зөрчсөн мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэдэг боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мэргэжлийн зөвлөл нь Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийн үнэлгээг тогтоохдоо Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/335 тоот хавсралтын журмаа зөрчсөн гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй ба шүүх дээрх үнэлгээг үндэслэлтэй хуулийн шаардлага хангасан байна гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус бүр 2.000.000 төгрөг хураах нь зүйтэй байна.

Хохирогч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч нар нь эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо бурхадын үнэлгээ 77.500.000 төгрөг, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах зардал 17.825.505 төгрөг нийт 95.325.505 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулна” гэдэг боловч хулгайд алдагдсан гэх бурхад нь Соёлын өвийн төвд биет байдлаар хадгалагдаж байгаа тул бурхадын үнэлгээ 77.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй юм. Харин шүүгдэгч нар нь бурхадыг хулгайлах явцдаа гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүхээс сэргээн засварлахад гарах зардлыг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохиролд шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус тус 5.941.835 төгрөг, нийт 17.825.505 төгрөгийг гаргуулж, хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь Эрдэнэ зуу музейд олгох, шинжээчийн зардалд шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус тус 1.333.333 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, “ЛЭНДС” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 759 хоног, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 928 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 264 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн “Ланд крузер-80” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэх, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 30-33 ӨВР улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Тын эзэмшлийн 23-44 УНА улсын дугаартай “Киа бонго”, ногоон өнгийн “Ниссан террано” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн №0007472 дугаарын гэрчилгээтэй өвлийн хашаа, байшин зэргийг битүүжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох улаан иштэй тасдагч, төмөр лоом, 1 ширхэг гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх,  ЕО194953 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Д.Мд, ЕО740306 дугаартай гадаад паспорт, №264863 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шүүгдэгч Д.Дд тус тус буцаан олгох, шүүгдэгч Д.Д, Д.М, Д.Т нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41а/600 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгох, шүүгдэгч Д.Мын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөг, шүүгдэгч Д.Д, Д.Т нарын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ тус бүр 5.000.000 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 295, 296, 297 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овгий Д-н Д, Б овгийн Д-д Т, Б овгийн Д-н М нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П овгий Д-н Дг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б овгийн Д-д Тыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б овгийн Д-н Мыг 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.М нарт оногдуулсан 12 жил, шүүгдэгч Д.Тд оногдуулсан 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн цагдан хоригдсон 759 хоног, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 928 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 264 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.М, Д.Т нараас тус тус 5.941.835 төгрөг, нийт 17.825.505 төгрөгийг гаргуулж, Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь Эрдэнэ зуу музейд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Д, Д.Т, Д.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн “Ланд крузер-80” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Д.Мын эзэмшлийн 30-33 ӨВР улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч Д.Тын эзэмшлийн 23-44 УНА улсын дугаартай “Киа бонго”, ногоон өнгийн “Ниссан террано” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, шүүгдэгч Д.Дгийн эзэмшлийн №0007472 дугаарын гэрчилгээтэй өвлийн хашаа, байшин зэргийг битүүжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй тасдагч, төмөр лоом, 1 ширхэг гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, ЕО194953 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Д.Мд, ЕО740306 дугаартай гадаад паспортыг шүүгдэгч Д.Дд тус тус буцаан олгох, шүүгдэгч Дэмчигдоржийн Доржсүрэн, Дэмчигдоржийн Тэгшжаргал, Дэмчигдоржийн М нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41а/600 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, Д.Т, Д.М нараас тус тус шинжээчийн зардал 1.333.333 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, “ЛЭНДС” ХХК-д олгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч Д.Д, Д.Т нарт эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Мд авсан эд хөрөнгө барьцаалах болон батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч Д.Мын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөг, шүүгдэгч Д.Д, Д.Т нарын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ тус бүр 5.000.000 төгрөгийг тус тус буцаан олгож, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1., 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Д, Д.Т, Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН

                                   ШҮҮГЧИД                                  Б.САРАНТУЯА

                                                                                      Ц.ДАГИЙМАА