| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/00315/И |
| Дугаар | 184/ШШ2020/01515 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/01515
2020 05 05 184/ШШ2020/01515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Хайрхан дүгээр гудамж, тоотод оршин суух, Б овогт А-н Ц -ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Д-н Б/-д холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд “Монголиан мортгэйж фанд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Ц миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 4 дүгээр гудамжны 115 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-22010175000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Онь “Монголиан Мортгейж Фанд” ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг Д.Озээлдэгчийн хувиар гүйцэтгэх үүрэгтэй байсан болно. Гэтэл Д.О-н хүлээх зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Цминий биеийг хамааралтай мэтээр төлбөр барагдуулах гэрээг 272 дугаартай нотариатч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилсэн байх бөгөөд уг гэрээг гэрчлэхдээ иргэн А.Цминий иргэний хувийн байдлыг гэрчлэх үндсэн баримт болох миний иргэний үнэмлэхгүйгээр гэрчилж илт хууль бус үйлдлийг хийсэн байна. Иймд уульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн тойргийн №272 дугаартай нотариатч Д.Б-н2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ”-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн тойргийн 772 дугаар нотариатч Д.Б-нгэрчилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 676 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хайрханы 4 дүгээр гудамжны 115 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017500 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.О-дбарьцаанд тавьж зээл авах эрх олгосны улмаас “Монголиан мортгейж фанд” ББСБ-аас зээл авсан. Зээлийг төлөх үүргийг зээлдэгч Д.Охүлээсэн байсан. Д.О-н зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч А.Ц-дхамааралтай гэрээг нотариатч Д.Б2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрчлээдА.Циргэний хувийн байдлыг гэрчлэх үндсэн баримт бичиггүй байхад гэрээг гэрчилдэг. Ингээд энэ гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Нотариатчийн үйлдлийг хийснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч, авагч нарын хооронд зохицуулсан эрх зүйн харилцааг шууд энэ гэрээгээр хүчингүйд тооцуулаад өмчлөх эрхийг шууд шилжүүлж авсан баримт гарч ирээд байгаа. Шүүхээс шийдвэр гарсан уу гэвэл гарсан “Монголиан мортгэйж фанд” ББСБ-д Д.Огэх хүн зээл төлөх нь үнэн. Төлбөрийн холбогдолтой асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж байсан. Нотариатчийн үйлдлээр яагаад хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байна гэхээр “Монголиан мортгэйж фанд” банк бус санхүүгийн байгууллагатай төлбөр төлөх гэрээ байгуулсан нь хуулийн хугацаанд дуусгавар болоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар бус энэ гэрээг үндэслээд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Монголиан мортгэйж фанд” банк бус санхүүгийн байгууллагаА.Цөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлээд авчихсан үйл баримт байгаа учраас нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Ямар ч хүн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заагдсан. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өгч байгаа тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нотариатч Д.Бтайлбар гаргасан. Энэ нь “Монголиан Мортгэйж фанд” ББСБ-ХХК-ийн ажилтан, нэхэмжлэгч хоёр тайлбар гаргасан гэж ойлгогдохоор байгаа юм. Д.Бхуульч, нотариатч хүн хэрнээ хүн алга хавсраад гуйгаад байхаар нь батлаад өгчихсөн гэж тайлбар бичсэн байдаг.А.Цоролцоо байгаагүй энэ бол “Монголиан мортгэйж фанд” болон Д.Онарын хоорондын асуудал байдаг. Гэрээсээ хөөгдөж байгаа нас нь явсан эмэгтэй хүнийг ойлгоод гэрээг гэрчилсэн нь үнэн гэх тайлбар хэлээд байдаг. Тухайн үед үйлдэл хийхдээ анхаарч байх ёстой зүйлээ яриад байдаг. Энэ тайлбартаа “Монголиан мортгэйж фанд” ББСБ-ХХК нь миний ажлын байрны гуравдугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг, би уг "Монголиан мортгейж фанд" ББСБ-д хуулийн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн гэсэн байдаг. Тэгэхээр энэ нотариатч мэдсээр байж энэ үйлдлийг хийгээд байгаа гэж харагдаж байна. Өвчтэй байсан бол гэрээ хэлцлийг гэрчилж болно гэж яриад байна. Гэхдээ энэ гэрээ тодорхой байх ёстой. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэвэл 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/098 дугаартай “Монголиан мортгэйж фанд” ББСБ-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт байна. Энэ хүсэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 17,392,069 төгрөгийн төлбөрийг барагдуулах гэж байна. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөө 5,000,000 төгрөг өгсөн байдаг. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад “Монголиан мортгэйж фанд” ББСБ-ХХК-ийн нэр дээр хөрөнгийг шилжүүлэн бүртгэж, материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаад энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар удаа дараагийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол зэрэг баримтуудыг үндэслээд үл хөдлөх хөрөнгө шилжсэн байдаг. Нотариатчийг яагаад буруутгаад байгаа гэхээр ажлаа хийж явж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх үүрэгт хөндлөнгөөс нотариатч халдаж тодорхойгүй гэрээг гэрчилсэн байдаг. Энэ гэрээн дээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12,392,069 төгрөг төлнө гээд мөнгө төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ гэрээн дотор төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд өмчлөх эрхийг “Монголиан мортгэйж фанд” ББСБ-ХХК-д шилжүүлж өгнө гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр Д.Бнь Д.О, “Монголиан мортгэйж фанд” ББСБ хоёрын хоорондох төлбөр төлөх гэрээ хэлцлийг гэрчилж болох байх. Хэрэв гэрээ хэлцлийг гэрчилвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа огт өөр хэлбэрээр дуусгавар болно. Шийдвэр гүйцэтгэлийн хуулинд төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрээд гэрээ байгуулвал өөр байдлаар дуусгавар болно гэж заасан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ хэлцлийг үндэслээд төлбөрөө төлөхгүй байгаа учраас өмчөх эрхийг шилжүүлж өгөөч гэсэн шат дараалсан байдлаар А.Цнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэлийг гаргана. Харин Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Бүртгэлийн газар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн эрхийн актийг үндэслэж шийдвэр гаргадаг. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад яаж шилжүүлэх, орлогыг яаж хувиарлах талаар тодорхой зүйл заалт байгаа. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлбөрт төлөгдсөн 5,000,000 төгрөгийг яах юм, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд тооцсон мөнгийг яах юм, өмнө нь төлөгдсөн төлбөрүүдийг яах юм, ийм нарийн асуудал учраас хэн нэгэн настай эмэгтэй хүн ирэхээр гэрээ хэлцэл баталдаг үйлдэл нь Нотариатын тухай хуульд нийцэж байгаа юм уу гэдэг талаас нь ярьж байна. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад дууссан байсан бол хариуцагчаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байх байсан. Гэтэл өнөөдрийн гэрээг үндэслээд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээд өгсөн байгаа учраас нотариатчийг хуульд заасны дагуу ажиллагаагаа хийж чадаагүй гэж үзээд байгаа. Ийм гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.
Нотариарч гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг тайлбарлах, тухайн үйлдэлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэсэн заалтыг баримтлаагүй. Мөн нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдооА.Циргэний үнэмлэхийг үндэслээд гэрээ хэлцлийг батлах ёстой. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх хуульд заасан шаардлагыг хангах эсэхийг заавал шалгах ёстой. Мөн хуулийн 46 дугаар зүлийн 46.5-д хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийж байгаа бол итгэмжлэлийг шалгана, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүний гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэт ойлгосон эсэхийг талуудаас заавал тодруулах ёстой. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлж байгаа утга агуулга бүхий хэлцэл гэрчлэгдсэн ч юм шиг. Ямар гэрээ хэлцэл хийж байгаа үр дагаварыг ойлгосон эсэх талаар мөн нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.5-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр буст тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн хэлцлийг гэрчлэхгүй гээд нотариатын үйлдэл хийх зааварт заагдсан байна.
А.Цбие нь муудаад хүрээд ирлээ гэж байна. А.Цгэдгийг хэн яаж нотлох юм, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохгүйгээр гэрээ хэлцлийг гэрчлэх ямар ч эрхгүй. Иргэний бичиг баримтыг шалгах ёстой. Мөн “Монголиан мортгэйж фанд” ББСБ-ыг төлөөлөх эрхтэй этгээд эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боломжгүй. Мөн гэрээний үр дагаварыг талуудад тайлбарлаагүй. Гэрээний үр дагавар хэн алиндаа шилжүүлж өгнө гэсэн үг яваад байна. Энэ гэрээ хэлцэл цаашид хүчин төгөлдөр болох уу, үгүй юу, хэрэв энэ гэрээний үүрэг зөрчигдвөл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар биш өөр байдлаар нөхцөл байдал дуусгавар болж байна, тусгайлан гэрээ хийж байна гэсэн үр дагаварыг тайлбарлах ёстой байсан гэв.
Хариуцагч Д.Бшүүхэд гаргасан тайлбартаа:Нотариатч миний бие 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Монголиан Мортгэйж фанд” ББСБ ХХК-д Дуулга овогтой Оээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг гэрчилсэн бөгөөд дээрх гэрээг баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг иргэн А.Цгаргажээ.
Нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж бйна.
2014 оны 11 дүгээр сарын 27-нд иргэн Д.ОньА.ЦҮХЭХ, газрыг барьцаалж 15,000,000 төгрөгний зээлийн “Монголиан Мортгэйж Фанд” ББСБ ХХК-иас авсан бөгөөд үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 03-нд холбогдох шүүхийн шийдвэр гарсан.
2017 оны 11 дүгээр сарын 02 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба иргэн А.Ц-ныд очиж албадан гаргах ажиллагаа явуулах гэхэд нь
1.Ц-н Д.Оийгээ дуудсан.
2.Ц-ны даралт ихсэж эмнэлэгт хүргэгдсэнийг би сонссон.
А.Ц-н, О нар нь ББСБ-хан болон НШШГА-ны ажилчдаас уйлж, алга хавсран олон янзаар гуйж хугацаа өгөхийг гуйсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талууд 22,392,069 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцсон байдаг. Үүнд:
-2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг,
-2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг,
-2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12,392,069 төгрөг
Мөн өдрөө тэд харилцан тохиролцоод дээрх гэрээг үйлдсэн, энэ нь 1 сарын хугацаанд төлбөрөө хэсэгчилж төлөх гэрээ байсан, яг энэ өдрөө Ц-н нь уг гэрээг гэрчлүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэхээ орхисон тухайгаа хэлж, нөхөж авч ирье гэсэн. Уг гэрээнд Ц-ны оролцоо ч чухал бус, төлбөр төлөгч А.О, ББСБ-тай тохиролцсон гэрээ байгуулсан тул гэрээсээ хөөгдөж буй, нас нь ч явж буй эмэгтэйн хэцүү байдлыг ойлгоод тухайн үед гэрээг гэрчилсэн минь нь үнэн болно.
Үйл явдлыг ерөнхийд нь товч дурдвал:
1.Иргэн Ц-н нь өөрийн төрсөн ах Жаргалсайханы эхнэр О ҮХЭХ-ээ барьцаалж, зээл авахыг зөвшөөрсөн. Энэ нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс тодорхой харагдана.
2.Дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул ММФ ББСБ ХХК нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/06783 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2 удаа дуудлага худалдаа явагдсан ч уг ҮХЭХ борлогдоогүй, иймп албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарсан.
3.2017 оны 02 дугаар сарын 13-нд НШГА-нд хандаж хэсэгчилэн төлөх график гаргасан ч төлбөрөө төлөөгүй.
4.Мөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны “Монголиан Мортгэйж фанд” ББСБ ХХК-д Дуулга овогтой Оээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулсан ч мөн үүргээ гүйцэтгээгүй. Ц-н О нар нь энэ мэтээр ядарсан, унхиагүй арга заль зохиож, Монголын хууль, шүүхийн байгууллагуудыг дорж үзэж, өөрсдийн хууль бус залилангийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа этгээдүүд билээ.
Шүүхийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 03-нд гарч уг Үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдэд шилжчихээд байхад 2020 оны 01 дүгээр сард ийм нэхэмжлэл гаргаж буйд нь гайхширч байна.
А.Ц-н, Д.Онар 2017 оны 02 дугаар сарын 13-нд НШГА-нд
1.2017 оны 3 дугаар сарын 25-нд 7,500,000 төгрөг,
2.2017 оны 4 дүгээр сарын 25-нд 7,500,000 төгрөг,
3. 2017 оны 5 дугаар сарын 25-нд 7,492,062 төгрөг барагдуулах хүсэлт гаргасныг НШГА хүлээн авчээ. Уг графикаар төлөөгүй тохиолдолд, ямар нэгэн маргаангүйгээр “ММФ” ББСБ ХХК-д өмчлөлийг шилжүүлэх тухайгаа ч дурьджээ.
Өнөөдрийн байдлаар уг ҮХЭХ иргэн Гомбожавт шилжсэн байгаа бөгөөд иргэн Ц-н нь уг үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлж өгөхгүй 3 жил амьдарч байгаа юм байна.
ММФ ББСБ нь миний ажлын байрны 3 дугаар давраот үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд би уг ББСБ-д хуулийн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн.
Энэхүү гэрээтэй холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсаныг тухайн гэрээнд дурьдсан. Миний бие иргэн А.Ц-ныг нэг сар ч атугай орон байрандаа амьдрахад тусалсан гэж үзэж байна. Ц-н ч өөрөө иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүй буруутай гэж үзэж байна. Тэгээд ч уг гэрээний гол оролцогч 2 тал бол төлбөр төлөгч А.О, Монголиан мортгэйж Фанд ББСБ ХХК юм.
Уг гэрээ нь хуулийн дагуу заавал нотариатаар гэрчлэгдэх гэрээ ч биш билээ. Мөн ББСБ ХХК-ний ажилтан Мөнхтуяа ч Ц-ныг мөн гэдгийг гэрчилсэн, мэдээж хохирлоо барагдуулах гэж буй хохирогч ББСБ-ын ажилтан хэзээ ч өөр хүн дагуулж ирэхгүй нь тодорхой.
Энэхүү нэхэмжлэлээрээ А.Ц-н, Д.Онар үгсэн тохирч ҮХЭХ-өө чөлөөлж өгөхгүй, хугацаа хожих гэсэн эрүүгийн хэргийн шинж чанартай үйлдлээ баталгаажуулжээ. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сая нэхэмжлэгч талаас яриад байгаа нотлох баримт хэрэгт огт байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу явагдаад Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар буруу үйл ажиллагаа явуулаад хууль бусаар бүртгэгдсэн байвал тэр газруудад холбогдуулан нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Тэгж явж байгаад тийм шийдвэр гарсан, энэ нь ингэж нөлөөлсөн гэсэн нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Д.Бэнэ гурван хүний гэрээг батлаад өгье гэж дуудаагүй. Өөрсдөө нотариат дээр сайн дураараа ирсэн. А.Ц-ныг н.Баярмаа төлөөлж байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ирвэл зүйтэй байсан. Энэ гурван хүн нотариат дээр ирэхийн өмнө хоорондоо ярьж тохиролцсон. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас албадан үйл ажиллагаа явуулж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулах ажиллагаа явуулж байхадА.Цдаралт нь ихсэн бие нь муудаж эмнэлэгт очсон болохоор эдгээр хүмүүс байрнаас нь гаргахгүйн тулд төлбөрийг хэрхэн төлөх талаар нотариат дээр ирэхийн өмнө тохиролцсон байдаг. Нотариатч энэ үйл баримтыг нь заавал батлах албагүй. Нотариатч дээр ирэхдээ бүгд иргэний үнэмлэхтэй байх ёстой байталА.Циргэний үнэмлэх эх хувиараа байгаагүй нь үнэн. Банк бус санхүүгийн байгууллага нотариатчаар хэлцлийг батлуулахдаа нотариатчид материал хавсаргаж өгсөн буюу шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж байгаа талаарх бүх баримтуудаа Д.Бөгсөн. Энэ дотор ньА.Циргэний үнэмлэхийн хуулбар явж байсан. Иргэний үнэмлэх нь мөн үү гэхэд хэлцлийн талууд мөн гэдэг дээр маргаагүй, А.Ц-ныг мөн гэдгийг нөгөө хоёр тал нь баталж хэлсэн. Нотариатч өнөөдөр туслах үйлдэл хийсэн. Хуулийг хэрэглэхэд нөхцөл байдал хамгаас чухал байдаг. Нотариатч хэн нэгний эрх ашгийг хохироогоогүй. Д.Болон жил нотариатчаар ажиллаж байгаа. Нэхэмжлэгч тал банкнаас барьцаа хөрөнгөө авч үлдэх санаа, зорилго агуулж байгаа. Гэтэл тухайн байр аль хэдийн н.Гомбожав гэх хүний нэр дээр шилжчихсэн байхад байрнаас гарахгүй байгаа. Үүнээс болоод н.Гомбожав гэх хүнийг давхар хохироож байгаа. Энэ иргэний хэрэгт хэн ялах нь нэхэмжлэгч талд сонин биш хугацаа хожих нь л чухал байгаа. Үүний цаана н.Гомбожав орон байраа авч чадахгүй хохирно. А.Цтухайн үед өөрийн биеэр нотариат дээр байсан. Иргэний үнэмлэхийн хуулбар нь ч байсан. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал нь муудах, зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатчийн үйлдлийг яаралтай хийх бөгөөд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулахгүйгээр нотариатчийн үйлдлийг хийгээд дараа нь тодруулж болно гэж заасан байна. Д.Б-ншүүхэд өгсөн хариу тайлбартА.Цдаралт ихсэн эмнэлэгт хүргэгдсэнийг сонссон гэсэн байдаг. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврыг би өнөөдөр авч ирсэн. Энэ үйлдэл хийх зааврын 4.7-д нэг заалт байгаа. Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд илтэд муудвал мөн шаардлага гарвал тусгайлан биетээр иргэний үнэмлэхийг авахгүйгээр үйлдлээ хийгээд дараа нь иргэний үнэмлэхийг тодруулж болно гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар өгөгдсөн, нэхэмжлэгч өөрөө мөн гэж хэлсэн байдаг. Иймд ийм нэхэмжлэл гарган шүүхийг хэрэглээ болгож, ард нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр н.Гомбожав гэх хүнийг хохироож байна. н.Гомбожав шууд нэр дээрээ байр авсан нь хууль бус бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буруу явагдсан эсвэл зохих байгууллага дээр буруу бүртгэсэн гэж зохих байгууллагуудад холбогдуулан гомдлоо гаргах ёстой. Тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нотариатчийн үйлдлийг хүчингүй болголоо гээд гэрээ хүчингүй болохгүй, энэ гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Гэрээг баталсанаар хүчин төгөлдөр болж байгаа асуудал биш. Энэ гэрээг заавал нотариатчаар батлуулах гэрээ биш. Нотариатчийн үйлдийн цаана гэрээ хүчин төгөлдөр байгаа гээд байна. Нотариатчаар батлуулсан гэрээгээ хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Нотариатч гэрээг баталлаа гээд гэрээ хүчин төгөлдөр болсон зүйл байхгүй. Тэгэхээр гэрээний сүүлийн хэсэгт гэрээний дагуу мөнгөө төлөхгүй бол үл маргах журмаар газрыг чөлөөлж “Монголиан мортгэйж фанд” ББСБ-д хүлээлгэж өгнө гэж заасан байна. Талууд өөрсдөө гэрээн дээрээ тохирсоныг нотариатч баталсанаас өөр зүйлгүй. Танай хохирсон үйл баримтад нотариатчийн үйлдэл ямар ч хамаагүй. Гэрээ бол тусдаа нотариатчийн үйлдэлтэй хамааралгүй. Тэглээ ч тухайн үед нотариат дээр А.Цөөрөө байсан, огт өөр хүн авч ирснийг нь нотариатч батлаагүй. Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар хоёрын аль алиных нь 4 дүгээр зүйлийн 4.7 дээр нотариатын үйлдлийг заасан байдаг. Нотариатаар орох шаардлагагүй байхад гэрээн дээр өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлээд ирсэн байдаг. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.
Гуравдагч этгээд “Монголиан Мортгэйж Фанд” ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Дуулга овогтой О нь манай байгууллагатай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өөрийн хадам эгч болох иргэнА.Цөмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201017500 дугаартай 48 мкв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2201003545 дугаартай 600 м.кв хашааны газрыг барьцаалсан. Зээлдэгч Д.Онь гэрээний хугацаа дуусахад гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй тул манай байгууллага тухайн үеийн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан улмаар 2015 оны 11 дүгээр сарын 03-нд шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2 удаа дуудлага худалдаа явагдсан боловч борлуулагдаагүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг манай байгууллага зээлдэгч Д.Оболон барьцаалуулагч А.Цнарын зөвшөөрлөөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 2 дугаар сарын 13-нд зээлдэгч Д.О, барьцаалуулагч А.Цнар манайд хүсэлт гаргаж 2017 оны 3 дугаар сарын 25-нд 7,500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-нд 7,500,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-нд үлдэгдэл 7,492,062 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, төлөгдөөгүй тохиолдолд ямар нэгэн маргаангүйгээр төлбөр авагчид үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлнэ гэсэн ч төлбөрөө төлөөгүй. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 02-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан үл хөдлөх эд хөрөнгийг суллах ажиллагаа явуулж байх үед А Ц-ны даралт ихсэж 103-ын эмнэлэгт хүргэгдэж, Д.Оийг дуудаж байсан. Мөн тэр үед Д.Онь барьцаалуулагчА.Цхамт манайд дахин 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулж амлалт өгч байсан боловч бас л үүргээ биелүүлээгүй юм. Эцэст нь бид шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Гомбожавт худалдан зээлдэгч Д.О, барьцаалуулагч А.Цнарын зээлийн төлбөрийг хаасан болно.
Яг тэр өдөр болсон процесс бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарА.Цгэрт очсоны дараа манайх руу ирсэн. Би яг өөрийн биеэр очиход А.Цэгч байгаагүй бие нь муудаж 103 дуудуулаад явчихсан байсан. Тухайн үед Д.Оманай ахлах руу яриад гэр орноос нь битгий гаргаач, би яаралтай зээлийн төлбөрөө төлчихье гээд ярьсан учраас манай "Монголиан мортгейж фанд" ББСБ руу хамтдаа явцгаасан. Нэг хүнийг ч гэсэн гэрээс нь гаргаад яах юм бэ гээд Д.Бнотариатч дээр бичиг баримт аваад очсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2-3 жил явагдсан. Тухайн үед санал болгох ажиллагаа хийгдээд манай ахлах, А.Цнар өөрсдөө оролцсон бөгөөд Д.Оөөрөө 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох хурал болж талуудтай уулзалт хийгээд гарын үсэг зурсан үйл баримт байгаа.
Тухайн үедА.Цбичиг баримтын хуулбарыг бид зээлийн материалаас аваад очсон. А.Цөөрөө иргэний үнэмлэхээ орхисон гэж хэлсэн, түүнийг өөрөө мөн гэдгийг мэдэж гэрчилж байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Цнь хариуцагч Д.Бхолбогдуулан “Монголиан мортгейж фанд” ББСБ ХХК, Д.О, А.Цнарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Монголиан мортгейж фанд ББСБ ХХК-д Дуулга овогтой Оээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Чингэлтэй дүүргийн тойргийн 272 дугаартай нотариатч Д.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг иргэний бичиг баримтын тулгаж шалгалгүй,А.Циргэний үнэмлэх байхгүй байхад гэрчилсэн, мөн гэрээний үр дагавар учир холбогдолыг тайлбарлан өгөөгүй илт хууль бус, хууль зөрчиж гэрээг гэрчилсэн...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Бнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийсэн гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
“Монголиан мортгейж фанд" ББСБ, Д.О, А.Цнар нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Монголиан мортгейж фанд" ББСБ ХХК-д Дуулга овогтой Оээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ” гэх нэр бүхий хэлцлийг байгуулан мөн өдрөө Чингэлтэй дүүргийн тойргийн 272 дугаартай нотариатч Д.Б-ргэрээ, хэлцлийг гэрчлүүлсэн байна. Талууд хэн аль нь уг хэлцлийг байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар маргахгүй байгаа боловч уг хэлцийг гэрчилсэн нотариатч Д.Бнь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 4, 21 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй буюу “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох” , “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах” , “шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх”, “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл А.Цөөрийн иргэний үнэмлэхгүй байхад шаардаж аваагүй, талуудад гэрээний үр дагаварыг тайлбарлан өгөөгүйгээс болж А.Цөөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.О-н зээлийн гэрээний үүргийн биелэлтэд шүүхийн шийдвэрийн дагуу хураалгахад хүрсэн гэж тайлбарлан уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид “үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох”, 21.1.2-д “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах” гэсэн хуулийн зохицуулалт нь нотариатчийн эрхэд хамааралтай ба хувийн байдлыг тогтоох гэдгийг мөн хуулийн 27 дугаар зүйлд “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоох” гэж хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн архивын газраас ирүүлсэн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр бүртгэгдсэн “2017 оны 11 дүгээр сарын 02-ны Бүртгэлийн дугаар 676, “Монголиан Мортгейж Фанд” ББСБ-г төлөөлөгч Чимэдрэгзэн Мөнхтулга АВ88032109, хаяг, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, 16-342, Дуулга О /рд:ЧЖ79061105/, хаяг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 86-2 тоот, Авидгэрэл Ц-н /рд:ЧР64060867/, хаяг Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо 4-115 тоот, үйлдлийн агуулга:Монголиан Мортгейж Фанд ББСБ ХХК-д Д.О22,392,069 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 ооны 11 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12,392,069 төгрөг төлөхөөр” гэсэн бичилт болон талуудын биеийн байцаалт, гарын үсэг, иргэний үнэмлэхний хуулбар зэргээс үзэхэд А.Цнь өөрөө тус нотариатын үйлдлийг хийхэд биечлэн байлцсан, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгож, сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнчлэн талууд хэн аль нь уг нотариатаар гэрээг гэрчлүүлэхэд биечлэн байлцсан,А.Циргэний үнэмлэний хуулбарыг “Монголиан Мортгейж Фанд” ББСБ ХХК-аас гарган авсан гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийн нотариатч гэрээг гэрчлэхдээ хууль зөрчсөн, талуудын хувийн байдал, бичиг баримтыг шалгаж шаардахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн түүнчлэн уг хэлцлийг хийхдээ “Монголиан Мортгейж Фанд” ББСБ ХХК болон Д.Онар нь нэхэмжлэгч А.Ц-ныг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хүч хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч А.Цнь уг хэлцлийг байгуулахдаа Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 22,145,500 төгрөгийг гаргуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/06783 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа талаар болон төлбөрт өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улмаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд шилжүүлэн өгөх талаар мэдэж байсан, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Хэрэв талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн бол энэ талаар гомдол гарган шийдвэрлүүлэх, хэлцэл хийхээс татгалзах, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах, гэрээг нотариатчаар гэрчлүүлэхээс татгалзах эрх нь нээлттэй байсан боловч энэ эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн хэргийн дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараас дүгнэхэд нотариатч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 46 дугаар зүйлийн 46.3-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн гэрээ, хэлцлийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчөөгүй, улмаар талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг нотариат баталснаар нэхэмжлэгчА.Цэрх ашиг хэрхэн хохирсон, ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаарА.Цнэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бхолбогдох “Монголиан мортгейж фанд ББСБ, Д.О, А.Цнарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Монголиан мортгейж фанд" ББСБ ХХК-д Дуулга овогтой Оээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН