| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00284/И |
| Дугаар | 00332 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00332
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00332 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн Мөнххайрхан сумын З /../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, М овогт С-ийн О /../-т холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,178,342 /нэг сая нэг зуун далан найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00284/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Үсчин гоо сайхан эрхлэх зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 2.0 сая /хоёр сая/ төгрөгний зээл авч, 2017 оны 09 дугаар сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд
Эргэн төлөлт: 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 05-ны 700,000 төгрөг, 2018 оны 09 сарын 05-ны 600,000 төгрөг төгрөгний төлөлт хийхээс 2015 онд 490,000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл үндсэн зээл 1,510,000 төгрөг, хүү 12,961 төгрөг, алданги 39,667 төгрөг, зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу алданги тооцон 573,800 төгрөг, нийт 2,136,428 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд 958,086 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсныг нийт төлбөрөөс 958,086 төгрөгийг хасаж, 1,178,342 төгрөг төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сийн О аас Сум хөгжүүлэх сангийн зээл 1,178,342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.О нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,178,342 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь С.О т холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,178,342 /нэг сая нэг зуун далан найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,178,342 /нэг сая нэг зуун далан найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 32,830 /гучин хоёр найман зуун гучин/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1,178,342 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,830 төгрөгийн тал хувь болох 16,415 /арван зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг хариуцагч С.О аас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч С.О нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч С.О т холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,178,342 /нэг сая нэг зуун далан найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,178,342 /нэг сая нэг зуун далан найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 32,830 /гучин хоёр найман зуун гучин/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.О аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,415 /арван зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ