Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч С.З******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б******* овогт С******* З*******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2131001050082 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 0... дүгээр сарын ....ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 6, хадам ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг ....тоотод оршин суух хаягтай. Урьд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн,

Б******* овогт С******* З******* /*******/регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч С.З******* нь Сэлэнгэ аймгийн С******* сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 091 тоотод байгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагаас 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багийн 4 дүгээр хэсгийн 0396 тоот хашаанд зүс таних Т.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь гараараа удаа дараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.З*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.З*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...От******* нүүр нь тус газарт гараараа цохисон тэгээд тухайн хүн маань хашаа налаад унасан. От******* биед учирсан хохирол миний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн миний буруу. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг бэлнээр төлсөн... ” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.З*******ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би М******* хамт Болороо гэх эгчийн гэрээс гараад явж байхад Отгонбаяр гэдэг хүн Мөнхбат гэдэг хүнтэй хүрч ирээд Отгонбаяр нь шууд миний нүүр лүү хоёр гараараа хоёр гурван удаа цохисон. Намайг цохисон болохоор би зөрүүлээд Отгонбаяр гэдэг хүнийг баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Отгонбаяр гэдэг хүн надаас эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

Хохирогч Т.От******* 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн  “...2021 оны 04-р сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би гэртээ хүүхэд С******* хамт унтаж байсан. Тэгсэн гаднаас Мөнхбаатар, З******* нар орж ирээд юм ярилгүй гараад ир гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд гадаа З******* гэдэг залуу намайг заамдаад хавирч унагаагаад нүүрэн дээр дэвссэн. Тэгсэн миний хүүхэд болох Сайнбаяр “та нар манай аавыг яагаад байгаа юм” гээд гүйж ирсэн чинь З******* зодсон. Тэр үед миний уур хүрээд З*******ыг би цохисон. Тэгээд Мөнхбаяр, З******* нар намайг баахан зодож байгаад яваад өгсөн. ...З******* гэдэг залуу миний биеийн нүүр хэсэг рүү буюу зүүн тал руу олон удаа цохисон. Дараа нь намайг унагааж байгаад миний нүүрэн дээр дэвссэн. Миний чихэн дээр үүссэн зөөлөн эдийн гэмтлийг З******* гэх залуу цохиод ийм болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч О.С******* 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн  “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн үед, гэртээ аав бид хоёрыг унтаж байхад манай гэрт Мөнхбаатар, З******* нар орж ирээд аавыг дарамтлаад байсан. Тэгээд аав найз болох Мөнхбатыг дуудсан. Тэгсэн Мөнхбаатар, З******* нар гэрээс гараад явсан. Тэгээд Мөнхбат ах ирээд аав тэр хоёр урагшаа нийтийн байр луу орохоор болж бид гурав цуг гарсан. Тэгээд бид гурав урд талд байх хашаа руу ортол Мөнхбаатар, З******* нар гараад ирсэн. Тэгээд аав Мөнхбаатар, З******* нарт хандаж “яагаад гэр дотор орж ирээд дарамтлаад байна аа” гэсэн чинь З******* нь аавд хандаж “чи Мөнхбаатарыг өмнө нь яагаад дээрэлхээд байна” гэж хэлсэн. Тэгсэн аавыг З******* гэх залуу шууд нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. ...цохиулаад газарт унасан. Тэгээд би салгах гээд очтол З******* гэх ах намайг миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Энэ хооронд Мөнхбат ах цагдаа дуудах гээд явсан. Тэгээд би цээж рүүгээ өшиглүүлчхээд гэр лүүгээ орох гэтэл З******* гэх залуу намайг “нааш ир ахын дүү” гээд дуудаад байхаар нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгсэн намайг З******* цамцнаас зуураад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Х.М******* 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед Болороо эгчийнд байсан. Би бие засах гээд гараад Отгоноо ахынх руу ганцаараа орсон ба гадаа З******* үлдсэн. Би Отгоноо ахынд ороод дүү нар чинь намайг зодсон шүү гэж хэлсэн. ...Тэгсэн З******* Отгоноод хандаад дүү нар чинь миний найзыг яах гээд зодсон юм гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд Болороо эгчийнд байж байгаад такси ирсэн гэхлээр нь З*******ын хамт гэрээс түрүүлээд гартал Отгоноо ах Мөнхбат гэх залуугийн хамт байсан. Миний найз З******* Отгоноо ахтай маргалдаад байж байсан ба З*******ыг Отгоноо ах нүүр лүү нь хоёр гурван удаа цохисон. Тэгээд З******* доошоо нүүрээ бариад суусан. Тэгсэн чинь Отгоноо ах Мөнхбат гэх залуугийн хамт хүрч ирээд байшингийн хаалганд шахаж байгаад миний биеийн бүхий л хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би зодуулаад газар унасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ө******* 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн ‘...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагаас 07 цагийн үед би нөхөр Мөнхбаатар, хүүхэд Эрмүүн, найз З*******ын хамт Болороо эгчийнд байсан. Тухайн үед би Мөнхбаатар, З******* нар хоёр хоёр лааз пиво уусан. Би Болороо эгчийн хамт вино уусан. Намайг Болороо эгчийн гэрээс гарахад гадаа З******* Отгоноо ахтай зууралдчихсан, Мөнхбаатар газар уначихсан, Мөнхбат гэх хүн түүний хажууд зогсож байсан. Тэгээд байж байтал З*******ыг Отгоноо ах эрүү рүү нь нэг удаа цохисон... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Г 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...Би уг дуудлага мэдээлэлд 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад шуурхай удирдлагын төвийн жижүүрийн ахлах мөрдөгч Б.Анхбаярын хамт 4 дүгээр багт хүн зодуулчихлаа гэх дуудлага мэдээлэлд очсон. Уг дуудлага мэдээлэлд очиход ойролцоогоор 10 настай хүүхэд уйлчихсан ахаа намайг зодчихлоо, миний нүүр лүү өшиглөчихлөө гээд надад хэлээд уйлаад байсан. Уг хүүхдээс гадна 3 эмэгтэй байсан ба надад хандаж “...хуучин энэ нийтийн байранд амьдарч байсан залуучууд зодсон.” гэж хэлж байсан. Уг эмэгтэйгээр заалгаад гэрт нь очиход 2 залуу нэг эмэгтэй мөн хүүхдийн хамт байсан. Уг зодсон гээд байгаа хоёр залууг харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба дунд зэргийн согтолттой байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч Т.С 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны 07 цаг болж байх үед би гэртээ байсан ба гадаа хүмүүс орилолдоод байхаар нь би гайхаад гарсан. Гадаа гарсан чинь зодоон болж байсан ба Отгонбаяр гэдэг залууг З******* гэдэг залуу амбаарт зодож байсан ба нэг гараараа От******* хүүхэд Сайнбаярыг барьж байсан ба нөгөө гараараа Отгонбаярыг цохиж байсан. Хажууд Мөнхбаатар гэдэг залуугийн эхнэр Өнөр байсан ба Сайнбаярыг зодож байсан. Би тэр хэд дээр очихоосоо айгаад холоос хөөе болиоч гэж хэлээд би Болор-Эрдэнэд хэлээд очоод салга гэж хэлсэн...З******* гэдэг залуу нэг гараараа От******* хүүхэд болох Сайнбаярыг бариад нөгөө гараараа Отгонбаярыг амбаарт тулгаж байгаад баруун гараараа Отгонбаярыг цохиод байсан. От******* биеийн аль хэсэгт цохиж байсныг би хараагүй ямартай ч нэлээн хэд цохисон. Харин Сайнбаярыг З******* толгой руу нь нэлээн хэд цохисон. Хажуу талаас нь Өнөр гэх эмэгтэй гартаа нэг бөөрөнхий юм барьчихсан цохиод байсан. Гар луу нь цохисон гэж би харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Г.М 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Отгонбаяр гэх найз над руу гар утсаар залгаад намайг хүмүүс дээрэлхээд байна чи ирэх үү гэж хэлсэн. Тэгээд би 15 минутын дараа очиход Отгонбаяр нь гэртээ хоёр хүүхдийн хамт байсан. Тэгээд намайг гэрт нь ороход Отгонбаяр нь намайг дарамталсан хоёр залуу урд хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр намайг дагуулаад урд талын хашаанд орсон. Уг хашаанд ороход З*******, Мөнхбаатар нар айлаас гарч ирж байсан. Тэгээд бид хоёр байж байтал Отгонбаяр гэнэт Мөнхбаатарыг зүүн гараараа нэг удаа цохисон. хаашаа цохисоныг бол би анзаараагүй одоо хаашаа цохисныг би сайн санахгүй байна. ...Тэгээд над руу дайраад байхаар нь би хойшоо түлхээд зугтаасан. Тэгээд би шууд цагдаа дээр ирээд шүдэнзний ард зодоон болоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Х.Б 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн  “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ унтаж байхад хаалган дээр орилоод байхаар нь гарсан. Гадаа гарсан чинь гэрийн гадаа малгай, гадуур хувцас газарт байсан ба гадаа Өнөр, Мөнхбаатар, З*******, Отгонбаяр ах, бас нэг танихгүй ах байсан Сарнай эгч дуудаад “Болороо тэр хардаа, тэд нарыг салгаарай” гэж хэлсэн. Тэгээд би гүйж очиход Өнөр эмэгтэй гартаа төмөр барьчихсан С******* гар хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь би сайн хараагүй. Би Өнөрөөд хандаад “хүүе ээ чи төмрөөр цохиод байна шүү дээ” гэж хэлсэн чинь З******* гэх залуу Отгонбаярыг цохиод байсан ба “хүүхэдтэй чинь хамт цохчихъё” гэж хэлээд Отгонбаярыг дахиад цохиод байсан. Тэгээд Отгонбаяр ах босож ирсэн чинь чихнээс нь цус гарсан байдалтай босож ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Х.Б 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...З******* нь От******* толгой руу цохиод байсан ба намайг гүйгээд очиход От******* чихнээс нь цус гарчихсан байсан. Миний харснаар З******* гэх залуу От******* яг нүүрний зүүн тал руу, чих рүү олон удаа цохисон. Тэгээд би гүйж очоод салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.От******* биед зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаа, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Т.От******* биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р хуудас /, Шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 43-44, 50-51, 66-67, 75-76-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97-р хуудас/, эрүүгийн хэрэг үүс гэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 99-101-р хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 118-р хуудас/, яллах дүгнэлт гадуулан өгсөн тэмдэглэл, /хх-ийн 125-р хуудас/, мөн хууль сануулан гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.З******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багийн 40 тоот иргэн Т.От******* гэрийн хашаанд  танил Т.Отгонбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь гараараа цохиж, зодож зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч  С.З*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.З******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Отгонбаяр нь  гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд С.З******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн шүүгдэгч С.З******* хохирогч Т.Отгонбаяр нар нь хоорондоо сайн дураар эвлэрсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.З*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч С.З******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багийн 40 тоот иргэн Т.От******* гэрийн хашаанд  танил Т.Отгонбаярыг ялимгүй зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь гараараа цохиж, зодож зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Шүүгдэгч С.З*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...От******* нүүр нь тус газарт гараараа цохисон тэгээд тухайн хүн маань хашаа налаад унасан. От******* биед учирсан хохирол миний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн миний буруу. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг бэлнээр төлсөн... ” гэх мэдүүлгээр

Шүүгдэгч С.З*******ын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би М******* хамт Болороо гэх эгчийн гэрээс гараад явж байхад Отгонбаяр гэдэг хүн Мөнхбат гэдэг хүнтэй хүрч ирээд Отгонбаяр нь шууд миний нүүр лүү хоёр гараараа хоёр гурван удаа цохисон. Намайг цохисон болохоор би зөрүүлээд Отгонбаяр гэдэг хүнийг баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Отгонбаяр гэдэг хүн надаас эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр

Хохирогч Т.От******* 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн  “...2021 оны 04-р сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би гэртээ хүүхэд С******* хамт унтаж байсан. Тэгсэн гаднаас Мөнхбаатар, З******* нар орж ирээд юм ярилгүй гараад ир гэж хэлээд дагуулаад гарсан. Тэгээд гадаа З******* гэдэг залуу намайг заамдаад хавирч унагаагаад нүүрэн дээр дэвссэн. Тэгсэн миний хүүхэд болох Сайнбаяр “та нар манай аавыг яагаад байгаа юм” гээд гүйж ирсэн чинь З******* зодсон. Тэр үед миний уур хүрээд З*******ыг би цохисон. Тэгээд Мөнхбаяр, З******* нар намайг баахан зодож байгаад яваад өгсөн. ...З******* гэдэг залуу миний биеийн нүүр хэсэг рүү буюу зүүн тал руу олон удаа цохисон. Дараа нь намайг унагааж байгаад миний нүүрэн дээр дэвссэн. Миний чихэн дээр үүссэн зөөлөн эдийн гэмтлийг З******* гэх залуу цохиод ийм болгосон...” гэх мэдүүлгээр

Насанд хүрээгүй хохирогч О.С******* 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн  “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн үед, гэртээ аав бид хоёрыг унтаж байхад манай гэрт Мөнхбаатар, З******* нар орж ирээд аавыг дарамтлаад байсан. Тэгээд аав найз болох Мөнхбатыг дуудсан. Тэгсэн Мөнхбаатар, З******* нар гэрээс гараад явсан. Тэгээд Мөнхбат ах ирээд аав тэр хоёр урагшаа нийтийн байр луу орохоор болж бид гурав цуг гарсан. Тэгээд бид гурав урд талд байх хашаа руу ортол Мөнхбаатар, З******* нар гараад ирсэн. Тэгээд аав Мөнхбаатар, З******* нарт хандаж “яагаад гэр дотор орж ирээд дарамтлаад байна аа” гэсэн чинь З******* нь аавд хандаж “чи Мөнхбаатарыг өмнө нь яагаад дээрэлхээд байна” гэж хэлсэн. Тэгсэн аавыг З******* гэх залуу шууд нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. ...цохиулаад газарт унасан. Тэгээд би салгах гээд очтол З******* гэх ах намайг миний цээж рүү 1 удаа өшиглөсөн. Энэ хооронд Мөнхбат ах цагдаа дуудах гээд явсан. Тэгээд би цээж рүүгээ өшиглүүлчээд гэр лүүгээ орох гэтэл З******* гэх залуу намайг “нааш ир ахын дүү” гээд дуудаад байхаар нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгсэн намайг З******* цамцнаас зуураад авсан...”  гэх мэдүүлгээр

Гэрч Х.М******* 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед Болороо эгчийнд байсан. Би бие засах гээд гараад Отгоноо ахынх руу ганцаараа орсон ба гадаа З******* үлдсэн. Би Отгоноо ахынд ороод дүү нар чинь намайг зодсон шүү гэж хэлсэн. ...Тэгсэн З******* Отгоноод хандаад дүү нар чинь миний найзыг яах гээд зодсон юм гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд Болороо эгчийнд байж байгаад такси ирсэн гэхлээр нь З*******ын хамт гэрээс түрүүлээд гартал Отгоноо ах Мөнхбат гэх залуугийн хамт байсан. Миний найз З******* Отгоноо ахтай маргалдаад байж байсан ба З*******ыг Отгоноо ах нүүр лүү нь хоёр гурван удаа цохисон. Тэгээд З******* доошоо нүүрээ бариад суусан. Тэгсэн чинь Отгоноо ах Мөнхбат гэх залуугийн хамт хүрч ирээд байшингийн хаалганд шахаж байгаад миний биеийн бүхий л хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би зодуулаад газар унасан...” гэх мэдүүлгээр

  Гэрч Т.С 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны 07 цаг болж байх үед би гэртээ байсан ба гадаа хүмүүс орилолдоод байхаар нь би гайхаад гарсан. Гадаа гарсан чинь зодоон болж байсан ба Отгонбаяр гэдэг залууг З******* гэдэг залуу амбаарт зодож байсан ба нэг гараараа От******* хүүхэд Сайнбаярыг барьж байсан ба нөгөө гараараа Отгонбаярыг цохиж байсан. Хажууд Мөнхбаатар гэдэг залуугийн эхнэр Өнөр байсан ба Сайнбаярыг зодож байсан. Би тэр хэд дээр очихоосоо айгаад холоос хөөе болиоч гэж хэлээд би Болор-Эрдэнэд хэлээд очоод салга гэж хэлсэн...З******* гэдэг залуу нэг гараараа От******* хүүхэд болох Сайнбаярыг бариад нөгөө гараараа Отгонбаярыг амбаарт тулгаж байгаад баруун гараараа Отгонбаярыг цохиод байсан. От******* биеийн аль хэсэгт цохиж байсныг би хараагүй ямартай ч нэлээн хэд цохисон. Харин Сайнбаярыг З******* толгой руу нь нэлээн хэд цохисон. Хажуу талаас нь Өнөр гэх эмэгтэй гартаа нэг бөөрөнхий юм барьчихсан цохиод байсан. Гар луу нь цохисон гэж би харсан...” гэх мэдүүлгээр

Гэрч Х.Б 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн “...З******* нь От******* толгой руу цохиод байсан ба намайг гүйгээд очиход От******* чихнээс нь цус гарчихсан байсан. Миний харснаар З******* гэх залуу От******* яг нүүрний зүүн тал руу, чих рүү олон удаа цохисон. Тэгээд би гүйж очоод салгасан...” гэх мэдүүлгээр

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.З*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.З******* нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Т.Отгонбаяр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч С.З*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.З*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.З******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.З*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.З******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг дурдах нь зүйтэй  байна. 

Шүүгдэгч С.З*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт С******* З*******ыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч С.З*******ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.З******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.З******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ