| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00285/И |
| Дугаар | 00333 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 00333
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2020/00333 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М / ../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, М овогт Бгийн Т / ../-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 830,000 төгрөг, хүү 30,138 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 68,811 төгрөг, нийт 928,949 /есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00285/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Оёдол хатгамал хийх зориулалтаар 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 1,5 сая /Нэг сая таван зуун мянган/ төгрөгний зээл авч, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд
Эргэн төлөлт: 2016 оны 06 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 06 сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 06 сарын 10-ны өдөр 600,000 төгрөг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үндсэн зээл 670,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 830,000 төгрөг, хүү 30,138 төгрөг, нийт 860,138 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 68,811 төгрөгний алданги тооцож, нийт 928,949 төгрөг байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Бгийн Тгаас сум хөгжүүлэх сангийн зээл 928,949 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Т нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 928,949 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь Б.Тд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 830,000 төгрөг, хүү 30,138 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 68,811 төгрөг, нийт 928,949 /есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 830,000 төгрөг, хүү 30,138 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 68,811 төгрөг, нийт 928,949 /есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 26,845 /хорин зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 928,949 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,845 төгрөгийн тал хувь болох 13,422.5 /арван гурван мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Тгаас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Б.Т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Тд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 830,000 төгрөг, хүү 30,138 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 68,811 төгрөг, нийт 928,949 /есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 928,949 /есөн зуун хорин найман мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 26,845 /хорин зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Тгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,422.5 /арван гурван мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ