Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0016/З |
Дугаар | 123/ШШ2017/0038 |
Огноо | 2017-11-23 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 123/ШШ2017/0038
2017 оны 11 сарын 23 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2027/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: "М А” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Ж сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ж сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шуух хуралдаанд: нэхэмжлэгч "М А" ХХК-ний захирал Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч А.М, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М А" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, захирал Ц.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М А" ХХК нь анх 2007 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/36 дугаар захирамжаар нийт 1176 га газар эзэмшиж байснаас түүний нэг талбай буюу 441 га газраас 291 га газрыг манай компанид бусад 150 га газрыг иргэдэд эзэмшүүлэхээр тохиролцож хувиарлалт хийсэн. "М А" ХХК-д 291 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Ганболдын А/085 тоот захирамж гаргаж, 441 га газраас иргэдэд егсен 150 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээг 63 хунд бичиж өгсөн атлаа надад болохоор тариалан эрхлэлтийг дэмжих санд тавьсан гэрчилгээгээ авч ирсэн хойно бичиж өгне гээд 291 га-д одоо болтол гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа. Гэтэл сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сард Т Цолмонгэрэл гэж хүнээр солигдсон. "М А" ХХК ний захирал Ц.Цэдэндамба намайг сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр өрөөндөө дуудаж би иргэдэд газар өгмөөр байна гэхээр нь та надад хүсэлтээ гарга гэсэн. Би 291 га газраа өгөхгүй харин 91 га газрыг өгье гэхэд үгүй би хүчээр авна та шүүхэд хандана биз би таны газрыг хураак авлаа гэж хэлсэн. Тэр өдрийн орой над руу утсаар газрын даамал Цэцэгмаа ярьж таны газрыг хураасан гэсэн. Би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр очиж захирамжийг нь авсан. Энэ захирамжаар "М А" ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай гэж манай компанийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан захиргаадалтын захирамж гаргасан гэж үзэж байна. 2016 онд 1026 га-д, 2017 онд 1026 га-д тариалах байдлаар газраа эзэмших жил бүр 1026 га талбайд "Тогтвортой ургацын шинэ технологи"-ийн дагуу тариалалт явуулна гэж заасны дагуу сэлгээний уринш /цулгуй уринш биш/ хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Тариалангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Таримал ургамлын сэлгээнд ээлжлэн тариалсан болон ногоон бордуурт уриншийн талбайг уриншилсан газарт оруулж тооцно" гэж зааснаар давхар батлагдаж байна. "Мөнх Агит" ХХК-д 291 га газар ороод нийт 1026 га газар 2016 оны 02 дугаар сарын 02 ны едреес эхлэн эзэмшихээр №023 тоот гэрээг Жаргалант сумын газрын даамал Л.Золзаяатай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны едер дуусна. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад мен гэрээгээр тохиролцсон 2016, 2017 онуудад тариалалт явуулахаар заасан байхад тэр хугацаа дуусаагүй байхад гэрээнд заасан зориулалтаар талбайгаа ашиглаагуй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Газар эзэмшуулагч нь: Гэрээний 4.1. 4.2, 4.4, 5.4 заасан эрх үүргээ хэрэгжүүлээд хяналт шаардлагаа нэг ч удаа тавьж байгаагүй байж гэнэт нэг едер компаний 291 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна. Энэ гэрээний дагуу би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр газрын төлбөрт 3.693.713 тегрег тушаасан. Манай компани 1994 оноос эхлэн 23 дахь жилдээ үр тариа тэжээлийн ургамал, томс хунсний ногоо, тосны ургамалын тариалалтын үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж ирсэн зах зээлийн нийгмийн газар тариалангийн ууган компани мен. Гэтэл шинээр ажил авсан Засаг дарга "М А" ХХК-нийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагуй гэж үзжээ. "М А" ХХК гэрээнд заасны дагуу 2017 онд Шинэ технологийн дагуу сэлгэн тариалалт хийх бэлтгэлээ хангаж байтал ноцтой саад учруулан манай компанийн эзэмшлийн 291 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг одоо болтол гаргаагүй. 2007 оны "М А" ХХК-ний газар эзэмших гэрчилгээнд одоо хүртэп еерчлелт оруулаагуй байж манай компаний хууль ёсны эрх ашгийг зөрчиж захирамж гаргасан. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний 15 тоот тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан тайлбарт "2 жил дараалан газраа ашиглаагуй гэснийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш бүтэн 2 жилийн дотор үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 1 жил 2 сар 18 хоногийн дараа сумын Засаг даргын захирамж гарсан. Иймд Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны едрийн А/258 дугаар захирамжийг хучингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "М А" ХХК нь Баянбулаг 3-р багийн нутаг дэвсгэрт Агьтын хөндийд 143/423 га талбайгаас 291 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/258 тоот захирамжаар хучингуй болгосон. 2015 оноос хойш ашиглах бүрэн боломжтой байсан. Анх 2007 онд тус газрыг эзэмшиж авсан. Иймээс тэр үеэс хугацаа тоологдоно гэж үзэж байна. 2007 онд 441 га газрыг эзэмшиж байсан. Өмнөх сумын Засаг даргын уед 150 га газрыг хүчингүй болгож иргэдэд өгсөн байдаг. Газрын хэмжээнд еерчлелт оруулсан учраас 2016 онд гэрээг байгуулсан гэжээ.
Хариуцагчийн емгеелегч А.Мөнх-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тариалангийн зориулалтаар газар эзэмших эрх нь 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжаар үүссэн. 2014 онд тариалалт явуулаагуй. 2015, 2016 онд газраа ашиглахдаа Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуульд зааснаар ашиглаагүй. Нэхэмжлэгч талаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны едер гэрээ байгуулсан. Энэ үеэс эхэлж газар эзэмших эрх нь үүссэн гэж хэлж байна. "М А" ХХК-иас хүсэлт гаргаад 150 га газрыг иргэдэд хувиарлахаар өгсөн. Газрын хэмжээнд өөрчлөлт орсон болохоор сумын Засаг даргын захирамж гарч дахин гэрээ хийсэн болохоос 2016 онд гэрээ байгуулаад газар эзэмших эрх нь үүссэн зүйл байхгуй. Шинээр газар олгосон зүйл байхгүй. 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь 2015 оноос хойш ашиглаагуй гэж үзэж хучингуй болгосон. Нэхэмжлэлдээ Тариалангийн тухай хуулинд зааснаар 2-оос дээш жил ашиглаагуй бол хучингуй болгох эрхтэй гэсэн. Үүний дагуу захирамжийг гаргасан. Болормаа гэдэг хүнтэй компанийн хувьцааны хувьд асуудалтай байдаг нь нотлогдож байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс бэлэглэлийн гэрээг хучингуй болгосон ч давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрийг хучингуй болгосон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. "М А" ХХК тариалангийн уйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тус компаний сүүлийн 3 жилийн аж ахуйн нэгжийн татварын тайлангаар тогтоогдоно. Мен шинжээчийн дүгнэлтээр 2015. 2018 онд тариалалт хийгдээгүй гэдэг нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭх нь
шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн телеелегч нарын тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ Маргаан бухий захиргааны акт болох Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны одрийн А/258 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн "МАХХК-ийн Агьтын хөндийн 143/423 дугаартай талбайд байршилтай 291 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэргийн уйл баримтуудын талаар авч узвал:
1. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 02 дугаар сарын 20 ний өдрийн 36 дугаар захирамжаар Агьтын хөндийт байршилтай 143/423 га талбайгаас 423 га... нийт 1254 га газрыг "М-А" ХХК-д үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэн, тухайн өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Газар эзэмшүүлэх гэрээг 2007 оны 04 дүгээр сарын 17-ны едер. 2011 оны 02 дугаар сарын 16-ны едер. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны едер тус тус байгуулж байсан.
"М А" ХХК 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай 3-р багийн иргэдийн хусэлтийг харгалзан оорийн компаний эзэмшил газраас 171 га газрыг олгохыг завшеерч байна гэсэн албан бичгийг Жаргалант сумын Засаг даргад хүргүүлсэн. Уг хусэлтийн дагуу Жаргалант сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 02-ны едрийн А/085 дугаар захирамжаар" "М А" ХХК нд анх газар эзэмшуулсан 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/36 дугаар захирамжид "143/423 ra-c 441 га газар эзэмшүүлснийг 291 гэж нэмэлт өөрчлапт оруулан 291 га газрыг нь тус компанид 15 жилийн хугацаагаар эзэмшуулж шийдвэрлэсэн ба тухайн едор газар эзэмших гэрээг байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар "М А" ХХК-ний эзэмшлийн маргаан бүхий 291 га газрын хэмжээ, байршлын талаар маргаагүй харин тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан эсэх талаар маргасан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшуулнэ", 33 дугаар зүйлийн 33.1-д "...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ. 33.1.2-д "..газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга ... шийдвэрлэнэ? гэж тус тус зааснаар Жаргалант сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны едрийн А/085 дугаар захирамжаар "М А" ХХК-д 291 га газрыг эзэмшуулж, тус сумын газрын даамал нь газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх тул газар эзэмшигч нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба 2016 оны 02 дугаар сарын 02-ны едер байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг эзэмшиж ашиглах эрхтэй байна.
2. Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.2.5-д зааснаар сумын Засаг дарга тухайн жилд тариалсан, уриншилсан, енжавсан болон атаршсан газар, хураасан ургацын мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдээлэх бүрэн эрхтэй, мен хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч тариалсан, уриншилсан, енжеесен болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх үүрэгтэй байна. Харин Жаргалант сумын Засаг дарга нь терийн эрх бүхий байгууллага болох Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 2014 оны тариалалт уриншийг мэдээг гаргаж хүргүүлээгүй, 2015, 2016 оны тариалалт, уриншийг мэдээг тус тус хүргүүлсэн бегеед 2015 оны тариалалт уриншийн мэдээнд "М А" ХХК тарьсан талбай-100 га ургац алдсан шалтгаан-мал гэж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны едрийн ургац хураалтын мэдээнд "М А" ХХК тарьсан талбай-100 га, үүнээс хураасан улаан буудай 70 тн гэж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны адрийн уриншийн мэдээнд "МАХХК нийт талбай-1198 га, 1-р уринш хийсэн-400 га гэж тус тус тэмдэглэсэн нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 558 тоот албан бичиг, Жаргалант сумын 2015, 2016 оны ургац хураалтын мэдээ, уриншийн мэдээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мен Тев аймгийн Хүнс, хедее аж ахуйн газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны едрийн 486 тоот шинжээчийн дүгнэлтэд ... 2016 онд хавж уринш хийсэн гэх боловч нилэнхүйдээ хог ургамал ихтэй байгаа нь ногоон бордуурт уринш хийгээгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Үзлэг хийх үеэр бороо орж байсан, урьд 5 едер үргэлжилсэн бороо орсны улмаас газар дэвтэж... уринш, тариалалт хийснийг тодорхойлоход хундрэлтэй байна.."гэжээ
Дээр дурьдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтэд "М А" ХХК маргаан бүхий 291 га талбайд 2014-2016 онуудад уринш, тариалалт хийсэн эсэх талаар нарийвчлан бичээгүй байх тул тус компанийг 2 жил дараалан буюу 2015-2016 онуудад тухайн газарт тариалангийн үйл ажиллагаа явуулсан эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгуй байна. Хариуцагч нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны еренхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нехцлийг тогтоох, ач холбогдол бухий шаардлагатай ажиллагаа хийх; нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс 2017 оны 04 дүгээр сарын 20-ний едер А/258 дугаар захирамж гаргахдаа маргаан бүхий талбайд 2 жил дараалан тариалангийн үйл ажиллагаа явуулсан эсэхийг баримтаар нотолж тогтоогоогүй байгаагаас гадна шүүхэд "Менх Агит" ХХК 2 жил дараалан тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй гэх байдлыг нотлох баримтаар нотлож чадаагүй болно.
Үүнээс гадна "М А" ХХК болон тус компаний 49 хувийг эзэмшигч Г.Болормаа нар 2016 оноос эхлэн эд хөрөнгийн маргаантай байсан бөгөөд тус компаний захирал Цэдэндамба нь 2016 оноос эхлэн компаний 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, Г.Болормааг "М А" ХХК-ний эзэмшлийн талбайнуудад хууль зөрчин хувьдаа тариалалт явуулахгүй байхыг даалгуулах зэрэг шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн маргаан нь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн болох нь Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны едрийн 025 дугаар магадлалд "...Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1127 дугаар шийдвэртэй "Мөнх Агит" ХХК-ийн нэхэмжлэлтэй. Г.Болормаад холбогдох "хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай хэргийн талаар дүгнэхдээ...".. гэж, "...Г.Болормаа нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт бэлэглэгч намайг эрүү үүсгүүлэхээр гомдол гаргасан. ...Г.Болормаа нь ... 2016 оны 5 дугаар сарын 09-ны өдөр "М А" ХХК-ний талбайд дураараа дайран орж хувьдаа тариалалт хийж эхэлсэн..." гэсэн болон Тев аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0724 дүгээр шийдвэр зэргээр тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн …...2016 оны хаврын тариалалтаар 1026 га-д бүрэн тариалалт хийх бэлтгэл ханган ажиллаж байтал хувьцаа эзэмшигч Г.Болормаа биднийг тариулаагүй..." гэсэн тайлбарыг хүлээн авч 2016 онд газрын эзэмшлийн маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хугацаанд буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар тариалалт хийх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас хариуцагчийн "М А" ХХК тариалангийн үйл ажиллагаа явуулаагуй нь тус компаний сүүлийн 3 жилийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдоно" гэсэн тайлбарт шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Туунчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д .... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал... аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж ... буртгэнэ", 35 дугаар зүйлийн 36.1.1-д "...гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж, ашиглах эрхтэй" гэж тус тус зааснаар Төв аймгийн Жаргалант сумын газрын даамал нь "М А" ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 02-ны едер 291 га газрыг эзэмшүүлэх гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байх ба газар эзэмшигч нь тухайн гэрээнд заасны дагуу газраа эзэмшиж ашиглах эрхтэй байна.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагуй бол сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно" гэж зааснаас үзвэл газар эзэмшигч нь захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй байна
Хэдийгээр "М А" ХХК-ийн эзэмшиж байсан 143/423 га газрын хэмжээнд еерчлелт орсноор сумын Засаг дарга газар эзэмшуулэх захирамжийг еерчлон гаргаж, газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 02 дугаар сарын 20-ны едер нэхэмжлэгчтэй байгуулснаар нэхэмжлэгч нь тухайн газрыг үргэлжүүлэн эзэмшсэн байх боловч тухайн газрыг эзэмших гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулсан. Мен үүнээс омне буюу 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаагаар газрын хэмжээнд өөрчлөлт орсон болохоор сумын Засаг даргын захирамж гарч дахин гэрээ хийсэн болохоос шинээр газар эзэмшүүлээгүй" гэсэн тайлбар ундэслэлгүй байна.
"М А" ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны едер байгуулсан газар эзэмших гэрээний хугацаа нь 2 жилийн хугацаанд үргэлжлэхээр байна. Гэтэл газар эзэмшигчийн газар эзэмших гэрээний хугацаа дуусаагуй байхад "газраа 2 жил дараалан ашиглаагуй гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны едер хүчингүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зуйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь газар эзэмших явцдаа Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нехцел болзлыг удаа дараа, мен ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй бөгөөд газрын төлбөрийг төлсен байна. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны едрийн А/268 дугаар захирамж хууль бус болох нь дээрх нехцел байдлуудаар тогтоогдож байх тул тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дугнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зуйлийн 106.1. 106.3. 108.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон тогтоох нь
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.1.6, 61 дүгээр зүйлийн
61.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "М А" ХХК д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зуйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зевшеервел гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шуухэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН