Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 146/ШТ2017/00011

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

            Нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

            Улсын яллагч Н.Батмөнх,

            Хохирогч С.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Б-н Нод холбогдох эрүүгийн 201615010142 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Б-н Н /РД:......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар баг, 3 дугаар хороонд байх С.Бийн гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Бийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дэлгүүрийн гадаа хохирогчтой таарсан, С.Б гэрт хүргээд өг гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь ороод нэг шил архи уусан. Нэг харсан чинь хохирогч С.Б эхнэрээ зодоод байхаар нь би бариад авсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч С.Б шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь Б.Н ирсэн. Намайг хүргэж өгсөн. Манайд очоод 1 шил архи уусан. Би зүгээр хойд орны хажууд сууж байх үед намайг заамдаж аваад эрүү рүү   өшиглөөд миний дээр сандайлж мордож суугаад сандлаар цохиж нүдсэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байгаа, би ухаан алдсан. Эмчилгээний зардалд 1.700.000 төгрөг гарсан. Хохирлын баримтыг бүрдүүлж мөрдөн байцаалтын шатанд өгсөн байгаа. Хохиролд 400.000 төгрөгийг бэлнээр, машин модтой хамт өгсөн. Одоо үлдэгдэл хохирол 1.300.000 төгрөгөө өгчих юм бол өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч 1986 онд төрсөн С.Б мөрдөн байцаалтын шатанд 2016-10-06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд гэртээ амарч байтал үдээс хойш гаднаас Наранболд гэх залуу орж ирсэн. Ямар учиртай яах гэж орж  ирснийг нь мэдээгүй юм. Тэгээд гэртээ сууж байтал эхнэр хашаан дотор хог цэвэрлээд явж байгаад хүн орж ирэхээр нь гэртээ орж ирээд тавагтай идээ авч өгөөд гарсан юм. Тэгтэл Наранболд гэх залуу намайг хойд орны өмнө сууж байх үед эрүү рүү зогсож байгаад өшиглөөд миний дээр сандайлж мордож суугаад сандлаар цохиж нүдсэн. Миний хэвлий тус газар хүйтэн оргиод жирс гээд явчихсан юм. Би тухайн үед өөрийгөө хамгаалж байгаад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Наранболд намайг нүдэж хутгалсан. Иш нь хугарсан хуучин хутга, эвдэрсэн сандал, хагарсан аяга зэргийг үнэлүүлэх шаардлага байхгүй. Бүгд хуучин...” гэх мэдүүлэг /хх-28-30/,

Хохирогч С.Бийн 2016.12.21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Эхнэр согтуу тасраад унасан байсан болохоор би эмэгтэй хүн газар унтаад байхдаа яадаг юм гэж бодоод эхнэрээ босгох гээд чирч гулдарсан юм. Түүнийг л Наранболд эхнэрээ зодож байна гэж бодсон байх. Тэрнээс би эхнэрээ зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-91/,

 Гэрч 19.. онд төрсөн Ц-н Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын төвд оршин суух С.Бийн гэрт болсон асуудал байгаа юм. Намайг Б-н ахын гэр рүү шагайтал Б-н ахын дээр Наранболд гарчихсан босоочээ, сэрээчээ гээд байж байсан. Туяасүрэн эгч согтуу болиоч гээд байсан. Б-н ахын Наранболд заамдаад барьчихсан байсан...Б-н ахыг хойд орных нь газар хэвтэж байхад Наранболд заамдаад бариад авсан босооч гээд байсан. Б-н ах ухаан алдчихсан байсан. Туяасүрэн эгч ойртож чадахгүй болиочээ гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-93/,

Гэрч 19... онд төрсөн Д.Т-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Тухайн өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байхад гаднаас Болд ах орж ирсэн. Болд ах орж ирэхдээ мотоцикл худгийн хажууд эвдэрлээ гээд манай нөхрийг дагуулаад гарсан. Тэгээд нилээд байж байгаад мотоциклио янзлаад ирлээ гээд нэг шил архи авч хамт орж ирсэн. Тэгээд бид гурав хувааж уугаад Болд ах яараад гараад явсан. Тэгээд би хашаан дотроо юм эмхлүүлэх гээд гарах гэж байтал гаднаас Наранболд орж ирсэн. Наранболд манай гэрийн хойд орны өмнө суусан. Тэгээд би чи хэний хүүхэд билээ гэтэл Эрднээгийн хүүхэд гэж хэлж байсан. Тэгээд би хашаан дотроо юм янзлахаар гарсан. Тэгээд би нилээн удаж байгаад гэртээ ортол Б-нийн дээр Наранболд гарчихсан сандал барьчихсан нүдээд байж байсан. Тэгээд би салгах гэтэл дийлээгүй. Тэгээд байж байтал манай айлын хүн ирээд шагайхаар нь цагдаа дуудаад өгөөч манай нөхрийг зодоод байна гэж хэлтэл цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг авч явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шинжээч эмч Халтархүүгийн өгсөн мэдүүлэг“...Үзүүлэгч С.Бийн биед учирсан гэмтэл хуулийн дагуу гэмтлийн зэргийг тогтоосон. Үзүүлэгч С.Б эрүү буйлны ангайсан шарх, эрүүний ясны холдсон хугарал яаралтай эмнэлэгийн тусламж аваагүй байсан бол амь насанд нь аюул учруулж болох гэмтлүүд байсан. Яаралтай тусламж авсан учраас амь насыг нь аварсан...” гэх мэдүүлэг /хх-41/,

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 302 дугаартай шинжээчийн “...1.Б-нийн биед тархины доргилт, зүүн шанаа, хэвлий хэсгийн зүсэгдсэн шарх, эрүүний ясны холдсон хугарал, эрүү буйлны ангайсан шарх, хүзүү, цээж, нурууны зөөлөн эдийн гэмтэл, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. 2.Уг гэмтэл нь иртэй үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Учрах үедээ амь насанд аюул учруулж болзошгүй гэмтэл байсан байна. 5.Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. 6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. 7.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-45/,

           - Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1/,

            - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 26-27/,

Шүүгдэгч Б.Ныг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх 53/, 2016 оны 12 дугаар сарын  02-ны өдөр яллагдагчаар /хх 54-55/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65-66/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын 3 дугаар баг, 3 дугаар хороонд байх С.Бийн гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас С.Бийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бийн мэдүүлсэн “...... дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь Б.Н ирсэн. Намайг хүргэж өгсөн. Манайд очоод 1 шил архи уусан. Би зүгээр хойд орны хажууд сууж байх үед намайг заамдаж авна, эрүү рүү   өшиглөөд миний дээр сандайлж мордож суугаад сандлаар цохьж нүдсэн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байгаа, би ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Туяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.....нилээн удаж байгаад гэртээ ортол Б-нийн дээр Наранболд гарчихсан сандал барьчихсан нүдээд байж байсан. Тэгээд би салгах гэтэл дийлээгүй. Тэгээд байж байтал манай айлын хүн ирээд шагайхаар нь цагдаа дуудаад өгөөч манай нөхрийг зодоод байна гэж хэлтэл цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг авч явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/, гэрч Ц.Цэрэндуламын мөрдөн байцаалтын мэдүүлсэн “...намайг Б-н ахын гэр рүү шагайтал Б-н ахын дээр Наранболд гарчихсан хойд орных нь газар хэвтэж байхад  босооч ээ, сэрээч ээ гээд байж байсан. Туяасүрэн эгч согтуу болиоч гээд байсан. Б-н ах ухаан алдчихсан байсан. Туяасүрэн эгч ойртож чадахгүй болиоч гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-93/, шинжээч эмч Халтархүүгийн мэдүүлсэн “...Үзүүлэгч С.Бийн биед учирсан гэмтэл хуулийн дагуу гэмтлийн зэргийг тогтоосон. Үзүүлэгч С.Б эрүү буйлны ангайсан шарх, эрүүний ясны холдсон хугарал яаралтай эмнэлгийн тусламж аваагүй байсан бол амь насанд нь аюул учруулж болох гэмтлүүд байсан. Яаралтай тусламж авсан учраас амь насыг нь аварсан...” гэсэн мэдүүлэг /хх-41/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, хохирогч С.Бийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон ¹ 302 тоот шинжээчийн дүгнэлт /хх-45/ зэрэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

Иймд шүүгдэгч Б.Ныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан байх бөгөөд Сум дундын 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” захирамжаар 11 сар 1 хоногийн хугацааг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба уг 11 сар 1 хоногийн хугацаа нь 2015 оны 03 дугаар сарын 09-нд дуусаж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагджээ. Иймд шүүгдэгч Б.Ныг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжтой юм.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Н нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч С.Б нь шүүх хуралдаанд хохиролд 1.7000.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан 1.000.700 төгрөгийн хохирлын баримт /хх-73-83/ нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд хохирогч нь 400.000 төгрөг, 1 машин модтой хохиролд авсан гэж байгаа тул хэрэгт авагдсан хохирлын баримтаар нэхэмжилсэн 1.000.700 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн хохирол 600.700 төгрөгийг шүүгдэгч Б.Ноос гаргуулж, нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр 699.300 төгрөгийг хэлэлцээгүй орхисон ба хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь хугарсан хутга 1 ширхэг, эвдэрсэн сандал 1 ширхэг, хагарсан аяга 1 ширхэг, архины шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б-н Ныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ныг 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн тохиолдолд түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг сануулсугай.

4. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь хугарсан хутга 1 ширхэг, эвдэрсэн сандал 1 ширхэг, хагарсан аяга 1 ширхэг, архины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос 600.700 төгрөг гаргуулж хохирогч Өвөрхангай аймаг ..... сумын 3 дугаар багт оршин суух Б овгийн С-н Б-н, /РД:......./-д олгож, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Нод авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН