Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00334

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2020/00334

Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Ж  ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, Яргай овогт Б ийн О  /.../-т холбогдох,

үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 38,650 төгрөг, алданги 19,350 төгрөг, нийт 58,000 /тавин найман мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00281/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобал ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О  нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 2840875 тоот Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98051595 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2018 оны 07, 08 дугаар сарын ярианы төлбөр 88,650 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул барьцаа 50,000 төгрөгийг хасч үлдэх 38,650 төгрөг, гэрээний 5.17-д заасны дагуу 516 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 19,350 төгрөг нийт 58,000 төгрөгийн төлбөрийг Б.О аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж  ХХК-ний нэхэмжлэлтэй Б.О т холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 58,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимбобайл ХХК нь Б.О т холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 38,650 төгрөг, алданги 19,350 төгрөг, нийт 58,000 /тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 58,000 /тавин найман мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Дашням нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/1589 дугаартай албан бичгээр Г.Сундуйжавт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжавт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж  ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж  ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О т холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 38,650 төгрөг, алданги 19,350 төгрөг, нийт 58,000 /тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 58,000 /тавин найман мянга/ төгрөгийг хариуцагч Б.О  нь төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.ОЮУНЖАРГАЛ