| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0219/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: В.Батдэлгэр
Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт С******* Д******* холбогдох эрүүгийн 1931003660*******00 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1966 оны 1******* дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Х******* сумын 1 дүгээр баг , И******* *******-3 тоотод оршин суух, Х******* сумын засаг даргын тамгын газарт галч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х******* овогт С******* Д /РД:НН661*******1071/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д нь *******019 оны 10 дугаар сарын 0*******-ний өдөр Сэлэнгэ Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 3 дугаар мужлалын ойн санд хамаарах Тарвагатай гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүй 3.7 метр куб “Хус” мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 63*******.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Д нь *******019 оны 10 дугаар сарын 0*******-ний өдөр Сэлэнгэ Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 3 дугаар мужлалын ойн санд хамаарах Тарвагатай гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүй 3.7 метр куб “Хус” мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 63*******.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Д нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч С.Дгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг
Хохирогч Г.Г *******019 оны 10 дугаар сарын **************-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн Тарвагатай гэх газраас иргэн Ч.Г, Ө.О, С.Д нар нь 35-90 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, зохих зөвшөөрөлгүй “Хус” мод бэлтгэж тээвэрлэсэн байна. Иймд Х******* сумын байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулах саналтай байна” гэх мэдүүлэг /хх-н **************-*******3 дугаар тал/,
Гэрч Ч.Гийн *******019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******019 оны 10 дугаар сарын 0*******-ний өдөр би өөрийн гэртээ байхад миний хуурай ах болох С.Д манай гэрт өглөөний 09 цаг өнгөрөөгөөд ирсэн ба “модонд яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Үүний өмнөх өдөр мөн гуйгаад байсан юм...Ингээд С.Д ахад галын түлээний модонд явж өгөхөөр болоод өөрийн 35-90 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” автомашинтай өдрийн 11 цагийн үед Х******* сумаас Тарвагатай гэх газар руу явсан. Ингээд Тарвагатай гэх газрын ойд өдрийн 1******* цаг өнгөрөөгөөд очсон ба ууланд салхинд унасан байсан болон өмнө нь бэлтгэж орхисон байсан Хус моднуудыг сонгон аваад С.Д ахын цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд миний машин дээр тэвшийг нь дүүртэл ачаад өдрийн 15-16 цагийн үед сум руу хөдөлж явсан юм...тухайн үед ургаад босоо моднуудыг бэлтгэж аваагүй. Дандаа унасан, бэлтгэж орхисон байсан моднуудыг түүж аваад машин дээр ачсан. С.Д ах надад ярихдаа “гоожин авна” гэж байсан юм. Өчигдрийн өмнө өдөр надаас модонд яваад өг гэж гуйхдаа гоожин авна гэж байсан юм. Ингээд би бодохдоо гоожингоо авсан юм байна гэж ойлгосон байсан ба Тарвагатай гэх газар руу явж мод бэлтгэе гэж С.Д ах надад хэлснээр Тарвагатай руу явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******5 дугаар тал/,
Гэрч А.Оын *******019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадам аав “гэртээ галын түлээний модонд явчихаад ирмээр байна” гэхээр нь би “за тэгье” гэсэн. Ингээд хадам аав С.Д гарч яваад Ч.Г гэх залуугийн хамтаар машинтай нь ирээд өглөөний 11 цагийн үед 3-лаа явсан ба Тарвагатай гэх газар очиж тухайн газраас салхинд унасан байсан “Хус” модыг түүж цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд Ч.Г гэх хүний 35-90 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” автомашины тэвшин дээр дүүртэл нь ачсан. Бид ургаа модыг тайрч бэлтгэсэн зүйл байхгүй. Ингээд машины тэвш дүүргээд гэр рүүгээ хөдөлж явцгаасан ба замд Х******* сумруу дөхөж явахад цагдаагийн машин таараад бид нарыг зогсоож шалгаад саатуулсан. Учир нь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэлээ гэж саатуулсан юм...” /хх-н *******6-*******7 дугаар тал/,
Гэрч Б.Наранжаргалын *******019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Г, С.Д, А.О нар надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Манай суманд иргэд болон ААНБ-д галын түлээний зөвшөөрөл өгч байгаа, хэрэглээний модны зөвшөөрөл олгоогүй. Х******* сумын 1 дүгээр багийн нутаг болох Тарвагатай гэх газар нь Х******* сумын ойн сан бүхий газар мөн. Тарвагатай гэх газраас “Хус” мод бэлтгэхийг хориглосон Засаг даргын захирамж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 30 дугаар тал/,
Гэрч Д.Энхжаргалын *******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний аав зан байдлын хувьд тайван дөлгөөн зан ааштай, үр хүүхэд, эхнэртээ их хайр халамжтай, ямар нэгэн байдлаар авир ааш гаргаж байгаагүй, ер нь дуугай талдаа, хүнд их тусархуу сайн хүн. Хүүхдүүдээ гэсэн сэтгэлтэй мундаг аав хүн шиг санагддаг. Гэмт хэрэг зөрчилд ерөөсөө холбогдож байгаагүй, анх удаагаа ийм асуудалд орж байна. Гэрт галын түлээгүй болоод түлээ бэлтгэх гэж яваад энэ асуудалд орсон байна. Тэрнээс уул нь хүнд гэм хоргүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 3******* дугаар тал/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн *******019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №18-0*******-337/0******* дугаартай акт /хх-н 36-37 дугаар тал/,
Мэргэжлийн хяналтын улсын байцаагийн *******019 оны 10 дугаар сарын **************-ний өдрийн №18-0*******-015/09 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“....С.Дгийн бэлтгэж тээвэрлэсэн гэх 131 ширхэг “Хус” модны эзлэхүүн нь 3.7м3 болж байна. Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын *******009 оны 39******* тоот тушаалаар батлагдсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал 3.7м3 х 57000 = *******10.900 төгрөг болж байна. Монгол улсын ойн тухай хуулийн ************** дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******.1-д ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулна гэж заасан байх тул нөхөн төлбөрийн хэмжээ нь *******10.900х3 = 63*******.700 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-ийн **************-*******3 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний *******019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ТХҮ/518-03******* дугаартай:
“....*******000 онд үйлдвэрлэсэн *******013 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 3.500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн *******8-51 дүгээр тал/,
Ашид билгүүн ХХК-ний *******019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ТХҮ/518-033 дугаартай дүгнэлтэнд:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
|
1 | Бага оврийн цахилгаан гар хөрөө |
ш |
1 |
80000 |
80000 | БНХАУ-д үйлдвэрлэсэн хуучин |
|
| Нийт дүн |
|
|
| 80000 |
|
Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн *******019 оны 11 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 80.000 /наян мянга/ төгрөгөөр тогтоов..." гэх дүгнэлт /хх-ийн 5*******-5******* дүгээр тал/,
Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н *******-5 дугаар тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-8 дугаар тал/,
Шүүгдэгч С.Дгийн *******019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-6******* дүгээр тал/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 90 дүгээр тал/
Сэлэнгэ амгийн Х******* сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 8******* дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Д нь хууль бусаар мод бэлгэсний улмаас байгаль экологид *******10.900 төгрөгийн хохирол учирсныг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн №18-0*******-015/09 тоот Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******.1-д заасныг дагуу 3 дахин нэмэгдүүлж 63*******.7000 төгрөг болгож нөхөн төлүүлэхээр акт тогтоож ирүүсэн байна.
Шүүгдэгч С.Дгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч С.Д******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.Дгийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 63*******.700 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид учирсан 63*******.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгч С.Дг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгчийг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу *******50.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Дгийн тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэг, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө, Портер маркийн машин нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******,*******-д зааснаар шүүгдэгч С.Д******* холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Х******* сумын тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд байгаа 131 ширхэг Хус модыг хурааж, мөн энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ашигласан 35-90 СЭҮ улсын дугаартай *******000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж *******013 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машин нь гэмт хэргийг шалгах явцад шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, *******-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн *******, 36.7 дугаар зүйлийн *******,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х******* овогт С******* Дг мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х******* овогт С******* Дг *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан С.Д******* оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан С.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн *******,*******-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Х******* сумын тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд байгаа 131 ширхэг Хус модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, 35-90 СЭҮ улсын дугаартай *******000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж *******013 онд Монгол улсад орж ирсэн Хюандай Портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймгийн Х******* сумын 1 дүгээр баг И******* **************9 тоотод оршин суух Монгол овогт Чимэдийн Гт /ЙП8306111*******/ олгож, түүний үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай.
7.Ялтан С.Д******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн *******-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ