Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                  Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

Улсын яллагч                                  О.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Гансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Г.Амартүвшин

Шүүгдэгч                                           Г.Г*******

Шүүгдэгч                                           Д.Б*******

Гэрч                                                    С.Пүрэв-Отгон

Гэрч                                                   Ө.Энх-Эрдэнэ

Гэрч                                                   С.Нямдорж

Шинжээч эмч                                   Т.Насанжаргал нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Б*******, Г.Г******* нарт холбогдох эрүүгийн 203 100 359 0025 тоот хэргийг 2021 оны 05-р сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.   

Монгол улсын иргэн, ... оны 0...дүгээр сарын 0...-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, н******* б******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт, Сэлэнгэ аймгийн С******* сумын ... баг Б******* 2-р хэсэг 0... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Туваан жав овогт Д******* Б*******, /*******/,

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч электроник инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд зааварлагч машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р баг ган зам 2-р хэсэг 05-р байр 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бөхчүүд овогт Ганбаатарын Г*******, /РД:ТЖ81041116/,

Холбогдсон хэргийн талаар, /яллах дүгнэлтэд дурдсанаар/, 

Шүүгдэгч Д.Б******* нь 2020 оны 10-р сарын 23-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б*******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж унаган баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г*******,  Д.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....” гэжээ

Шүүгдэгч Д.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....” гэжээ

Шүүгдэгч Г.Г*******ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Б*******, П******* хашааны хаалгаар орж ирээд үүдний орчимд миний нүүр эрүүний хэсэгт цохисон. Би болсон асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 24-ний гэрчээр өгсөн мэдүүлэг тодорхой ярьсан байгаа. Надад Шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтэл учирсан байгаа. Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт эрүүндээ бэхэлгээ хийлгэж хадуулж, уруулын дотор талд 4 оёдол  тавиулж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гэртээ ирж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Би эмчилгээнд гарсан зардлын тооцоогүй байгаа цаашид гаргаж өгнө. Эрүү хадсан хадаасыг  авхуулах эмчилгээ хийлгэнэ. Намайг Б*******гаас өөр хүн зодож цохисон асуудал байхгүй. Асуудал болох үед анх удаа л Б*******тай таарсан. Би Б*******г огт танихгүй. Бидний дунд ямар нэг өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Б*******гаас эмчилгээнд гарсан зардал, өвстэй ажилгүй байх үеийн цалингийн зөрүүг нэхэмжилж байна. Өөр надад ямар нэг гомдол гээд байх зүйл байхгүй...” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Болсон асуудлын талаар ярихад 2020 оны 10 дугаар сарын 23-нас 24-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би тухайн үед гадуур явж байсан юм. Манай найз Пүрэв-Отгон над руу залгаж “мах чанасан байна” гэрт хүрээд ир.  Ажлын хүмүүстэй байна гэж ярьсан юм. Ингээд би ганцаараа удалгүй П******* гэрт очиход, хашаан дотор гэрийнх нь үүдэн дээр дээр Пүрэв-Отгон, тухайн үед үл таних хоёр залуугийн хамт тамхи татаад зогсож байсан. Би орох гээд хашааны хаалгыг гараараа цохих үед үл таних залуу /Г*******/ ирээд хаалга онгойлгож өгөөд “хэнтэй уулзах гэж байгаа юм”  гэж асуухаар нь би “найзтайгаа уулзах гэж байна” гэж хэлтэл “яасан ярих юм байгаа юм уу?” гэж хэлээд Г******* гараараа миний шилэн хүзүүнээс атгаад аваад надад “хоёулаа ишээ гарч байгаад уулзах юм уу, яахын” гэж ярихаар нь  би ойртож нүүр рүү нь харахад танихгүй байхаар нь гарыг нь тавиулахад намайг шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон. Түүний уруул руу цохисон. Ингээд тухайн үед тэнд Г*******той хамт байсан үл таних залуу мөн Г*******той нийлээд над руу дайрсан ба Пүрэв-Отгон ирж Г*******, тэр танихгүй залуу хоёр надаас салгасан юм. Тэгээд Г******* гараараа, хөлөөрөө цохих гээд дайраад байсан. Тэгээд Г******* миний биеийн ихэнх хэсэг рүү гараараа хөлөөрөө цохисон ба би Г******* цохиулж газар унах үедээ гараараа газар тулж унахдаа баруун мөр мултарсан байгаа. Тэгээд би газраас босох үед Пүрэв-Отгон, Г******* нарын эхнэрүүд байшингаас гарч ирээд Г*******ийнх нь эхнэр гэх эмэгтэй над руу дайрч миний баруун талын хөлийн шилбэ рүү өшиглөж мөн алгадаад л байсан. Тухайн дайрч миний баруун талын халин шилбэ рүү өшиглөж мөн алгадаад л байсан. Тухайн үед Г******* мөн л над руу дайраад л байсан ба түүнтэй хамт байсан залуу Г*******ийг хориод л тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд би тэндээс холдож “Талст” угаалгын газрын орчимд гэр лүгээ явж байхад Пүрэв-Отгон араас эхнэртэйгээ ирж “тэд нар явчихлаа манайд гэрт оръё” гэж хэлээд намайг дагуулаад явсан юм. Ингээд би гэрт нь ороод гал тогооны сандал дээр Пүрэв-Отгон, түүний эхнэр, мөн нэг танихгүй залуугийн хамт сууж байхад гаднаас Г******* эхнэртэйгээ мөн хамт байсан залуу гурвуулаа орж ирээд Г******* шууд над руу гүйж ирээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгсэн цаанаас нэг нь Г*******ийг салгаж авах үед Г******* над руу нулимсан. Ингээд Г*******ийг П******* гэрээс аваад гарсан ба Г******* П******* гэрийн цонхыг хагалчихсан. Тэгээд хашаанаас нь гарч явах үедээ хаалгыг нь салгаж унагаасан юм. Би тухайн үед Пүрэв-отгоны гэрээс гаралгүй цонхоор тэдний араас хараад зогсож байсан ба Пүрэв-Отгон Г*******той хамт байсан залуутай нийлж хаалга янзалж босгочхоод гэр лүгээ орж ирээд болсон явдлыг хэлж утсаараа “цагдаад дуудлага өгнө” гэж ярихаар нь би П*******г тухайн үед болиулсан юм. Тэгээд би жоохон сууж байгаад гэр лүүгээ явсан юм. Тухайн үед эхлээд Г******* миний шилэн хүзүүн дээрээс гараараа атгаж хумсалсан, дараа нь нүүр-лүү цохисон дахиад нийлээд хэдэн удаа биеийн бүхий л хэсэгт цохисон.  Тэгээд би Пүрэв-отгон хашааны гол хэсэг гараашны булангийн орчимд байхад Г******* намайг нүүр лүү цохих үед би арагш газарт газар унахдаа баруун гараараа тулж унасан юм. Тэгээд миний баруун мөр мултарсан юм. Намайг Г*******оос өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй.  Би Г*******т цохиулаад газар унах үедээ баруун гараараа газар тулснаас болж миний баруун мөр мултарсан, мөр мултарснаас болж мөрний өргөгч шөрмөс урагдаж гэмтсэн байгаа. Одоогоор миний баруун мөр өглөө бүр унтаж байгаад босох үед хөндүүртэй байдаг. Би тухайн үед 0,5 литрийн “Сэн-гүр”  нэртэй лаазтай пиво гурвыг уусан байсан. Болсон асуудлыг сайн санаж байгаа. Харин Г******* нэлээд согтуу байсан ба тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй орилж хашхираад л байсан. Би Г*******ийг огт танихгүй. Асуудал болсон цагаас хойш таньж мэдэх болсон. Урьд өмнө нь Г*******той таарч байгаагүй. Би Г******* цохиулж унаснаас болж миний баруун мөрөнд гэмтэл учирсан. Мөн газар унах миний өмсөж явсан хүрмийн халаасанд байсан гар утас газар унаж дэлгэц нь хагарсан. Би Г*******оос эмчилгээний зардалд гарсан мөнгө, хагарсан утасны дэлгэцийн үнийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд гарсан  баримтуудыг гаргаж өгөх болно. Г******* надад хохиролтой холбоотой мөнгө төгрөг, эд зүйл өгсөн асуудал байхгүй. Би ч бас Г*******т мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б*******гийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хэлэх байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Г*******ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагч Д.Б*******тай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 117 дугаар хуудас/,

Гэрч С.П******* 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын хамт олонтойгоо гэртээ уулзахаар болсон. Манай туслах машинист С.Энхтөр тушаал дэвшсэнийг тэмдэглэн мах чанаж болон шарж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Манай хамт ажилладаг Батзориг, С.Энхтөр, Г******* нар болон Г*******, Энхтөр нарын эхнэрүүд нь байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. 18 цаг 30 минутын үеэс архи ууж эхэлсэн ба нийт 750 грамм савлагаатай 4 шил архи уусан байх. 4 шил архиа ууж дуусаж байх үед би багын найз Д.Б*******г утсаар ярьж дуудсан. Б******* 23 цагийн орчим ирсэн байх. Би С.Нямдорж, Г******* нарын хамт гадаа тамхи татаж байсан. Хашааны хаалга нүдэж байх үед Г******* урдаас нь очиж, Б******* нь ирж таарсан байх. Тэгээд Г******* нь Б*******д хандаж “хэн юм чи” гээд шилэн хүзүүнээс нь атгаад байсан. Б******* нь “найзтайгаа уулзахаар ирсэн” гэж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцаад хэд хэд цохилцоод авсан юм. Тэгээд манай ажлынхан найз Б******* руу дайрсан. Би салгах гэж нилээн юм болсон. Тэгээд хэрүүл уруул багасаж тэр хоёрыг салгах үед С.Нямдорж, Г*******ийг авч хашаанаас гарч ирсний дараа Г******* нь дахин манайд орж ирэн Б*******, Г******* нар нь орилж хэрэлдээд байсан. Гэр дотор зодолдсон үгүйг сайн санахгүй байна. Тэр хэл буцаад гарж байхдаа манай цонхыг чулуу шидэж хагалсан. Гарахдаа мөн хашааны гүйдэг хаалгыг замаас нь гаргасан байсан. Би гарж замд оруулах үед тэр хэд явсан байсан...” гэж мэпүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч С.П******* 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б******* манай гал тогооны өрөөнд ширээ сандал дээр сууж байсан. Манай нөхөртэй хамт сууж байсан. Тэгсэн Г******* гаднаас орж ирээд Б******* руу “чамайг ална” гээд дайраад байсан ба хамт орж ирсэн Нямдорж, Г*******ийг гэрээс аваад гараад явсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч П.У 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би гэрт нь ганцаараа гадаа гарсан хүмүүсийг хэсэг хүлээж сууж байгаад араас нь гэрээс гарч харахад хашааны гадна гэрт байсан хүмүүс наана нь зогсчихсон цаана нь нэг нөгөөгөө зодож байсан. Ингээд би өөрийн нөхөр Г******* хайж хараад байхгүй болохоор нь цааш нь лавшруулж харахад тэр зодуулж байсан хүн нь манай нөхөр байсан ба тэнд байсан хүмүүсийг нэг нь салгасан юм. Тэгээд Г*******ийг танихгүй залуу цохих гээд дайрахад би “манай нөхрийг зодохоо болиоч” гэж хэлэхэд тэр залуу больсон. ...гэтэл миний араас Г*******, Нямдорж нар гэрт орж ирээд урьд зодолдож байсан танихгүй залуутай хэд хэд цохилцоод авсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...22 цаг өнгөрч байхад буцаж П******* гэрт очсон юм. Би очихдоо дэлгүүрээс авсан архиа гаргаж хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа согтож П******* гэрт унтсан байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч С.Ня 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед миний нуруу өвдөж Г*******, Пүрэв-Отгон нараас 10  метрийн цаана сууж байхад Г******* ах явж хашааны хаалгыг Б*******д онгойлгож өгч байсан. Тэгээд хашааны хаалганаас нааш гэр рүү явах замд Г******* ах тэр Б*******тай маргалдсан. Тэгээд П******* хажууд тэр очиж Г******* ах танихгүй залуу нар хоорондоо заамдалцаж байгаад Б*******, Г*******ийн зүүн талын шанаа руу цохиж Г******* ах газар унасан. Тэгээд Б******* цааш эргэж хашаанаас нь гараад явж байхад Г******* ах газраас босож Б*******д цохиулсандаа шаралхаж орилж хашгирч байгаад Б*******гийн араас хашаанаас гарч очиж Б*******г цохиод авахад Б******* дахиад зөрүүлээд Г******* ахын нүүр шанаа руу цохиж унагасан юм. Тухайн үед Г******* ахын эхнэр Уянга гарч ирсэн байсан бөгөөд Уянгаа Б******* руу “манай нөхрийг яагаад зодоод байгаа юм болиоч” гэж зууралдаж байгаад бид нар Г******* ахын эхнэр Уянга бид нар П******* гэрт орж хувцсаа аваад гэрээс нь гарч явж байхад Энх-Эрдэнэ хаана байгаа юм. Буцаж П******* гэр рүү явъя. Энх-Эрдэнийг очиж авъя” гэж яриад Г******* ах эхнэр Уянгатай хамт миний өмнө гараад түрүүлж явсан юм. ...Ингээд Г******* ах эхнэр Уянгатай хамт түрүүлээд Пүрэв-Отгон ахын гэрт орсон. Би араас нь П******* гэрт ороход Г******* ах Б*******тай дахин маргалдаж, хэрэлдэж Пүрэв-Отгон ах Г******* ах руу “чи хүүхдүүдийн нүдэн зодоон цохион хийхээ боль” гэсэн яриа өгүүлэлтэй байж байсан бөгөөд Уянга эгч Г******* ах явъя гэж хэлээд гэрээс нь гараад явсан ... гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад Г*******, Б******* нар хоорондоо барьцалдаад авсан мөн Б******* мөрөө бариад “яа яа” гэсэн яриатай зогсож байсан. Тэгээд бид нар Г*******, Б******* нарыг салгаж зодолдуулаагүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Э 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад хашааны хаалганы тэнд Г******* ахын нүүр ам хамраас цус гарсан байдалтай Б******* руу орилж, хашгирсан байдалтай байсан. Пүрэв-Отгон ах Б******* ахыг цааш аваад явсан. Г******* ахын эхнэр Уянга, Нямдорж нар мөн аваад явсан юм. Талст угаалгын газрын зүгт, Дараа нь Пүрэв-Отгон ах тэр залуу Б******* руу уурлаад “чи манай гэрт ирснээс болж манай гэр ийм болчихлоо” гэж уурлаж яриад байсан. Тэгээд Пүрэв-Отгон, Б******* бид гурвуулаа хамгийн сүүлд нь гэрт сууж байхад Г******* согтуурхаад хүрээд ирэх үед нь “Би цохичихсон юм аа” гэж Б******* надад ярьж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч С.Э 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Бид бүгдээрээ юм яриад л инээлдээд сууцгааж байсан юм. Тэрнээс хойш юу ч санахгүй байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Г*******ийн биед зүүн доод эрүүний шугаман хугарал, хавантай уруулд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэндээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Б*******гийн биед хүзүү баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Д.Б*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Б*******гийн биед баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Д.Б*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-820/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Зах зээлийн бодит үнэ цэнийг 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

Гэрч С.Э 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд ховилд нь оруулах гээд болохгүй байхад Б******* над руу ирж бид хоёр хамжиж байгаад хаалгыг нь хийсэн юм. Б******* нь хаалгыг баруун бөгсөн талаас надтай өргөлцөж хийсэн. Гэхдээ Б*******г яг аль гараараа өргөж хийсний санахгүй байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 151 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Э 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хашааны гадаа Г******* ахыг түүний эхнэр Уянга, Нямдорж нар барьчихсан байдалтай байсан. Би наана нь тэд нар дээр очсон. Тэгээд Пүрэв-Отгон, Б******* нар угаалгын “Талст” тийш явсан. Нөгөө хэд зогсож байсан. Миний харснаас Г******* ах Б*******г цохих гээд дайраад байсан. Гэхдээ цохиогүй. Эхлээд хашаанд болсон асуудлыг мэдэхгүй.Б******* надад ярихдаа “Би найзынх руугаа орох гэж байхад өөдөөс нэг танихгүй залуу хүрээд ирэхээр нь цохисон юм” гэж ярьж байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 156-157 дугаар хуудас/,

Гэрч Г.Б 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Газар унасан байсан хаалгыг манай нөхөр Пүрэв-Отгон, Нямдорж нар өргөж хийсэн. Хашаан дотор Энх-Эрдэнэ машин байсан ба Энх-Эрдэнэ машиныхаа ойролцоо зогсож байсан. Б******* ямар ч байсан байгаагүй. Манай гэрт байсан эсвэл гэрийн гадна байсан. ...Би Нямдоржийг ийм зөрүүтэй мэдүүлэг өгч байгаад нь их гайхаж байна. Нямдорж нь Г*******той хамт ажилладаг, ойр, дотно хүмүүс шүү дээ... гэх мэдүүлэг, /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-21, 31-32 159-160 дугаар хуудас/, бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 122, 125 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 123-124, 126-127 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 153-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

а/ Шүүгдэгч Д.Б******* нь 2020 оны 10-р сарын 23-ны өдөр 23 цагийн орчим  Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Г*******той маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г*******ийн өгсөн ... гэсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч .... өгсөн мэдүүлэг

Шүүгдэгч Г.Г*******ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Б*******, П******* хашааны хаалгаар орж ирээд үүдний орчимд миний нүүр эрүүний хэсэгт цохисон ... Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт эрүүндээ бэхэлгээ хийлгэж хадуулж, уруулын дотор талд 4 оёдол  тавиулж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд гэртээ ирж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Би эмчилгээнд гарсан зардлын тооцоогүй байгаа цаашид гаргаж өгнө. Эрүү хадсан хадаасыг  авхуулах эмчилгээ хийлгэнэ. Намайг Б*******гаас өөр хүн зодож цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 13 дугаар хуудас/,

Д.Б*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “... Г******* гараараа миний шилэн хүзүүнээс атгаад аваад надад “хоёулаа ишээ гарч байгаад уулзах юм уу, яахын” гэж ярихаар нь  би ойртож нүүр рүү нь харахад танихгүй байхаар нь гарыг нь тавиулахад намайг шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон. Түүний уруул руу цохисон...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Д.Б*******гийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хэлэх байна...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 Гэрч С.П******* 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би багын найз Д.Б*******г утсаар ярьж дуудсан. Б******* 23 цагийн орчим ирсэн байх. Би С.Нямдорж, Г******* нарын хамт гадаа тамхи татаж байсан. Хашааны хаалга нүдэж байх үед Г******* урдаас нь очиж, Б******* нь ирж таарсан байх. Тэгээд Г******* нь Б*******д хандаж “хэн юм чи” гээд шилэн хүзүүнээс нь атгаад байсан. Б******* нь “найзтайгаа уулзахаар ирсэн” гэж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцаад хэд хэд цохилцоод авсан юм. ...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч П.У 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би гэрт нь ганцаараа гадаа гарсан хүмүүсийг хэсэг хүлээж сууж байгаад араас нь гэрээс гарч харахад хашааны гадна гэрт байсан хүмүүс наана нь зогсчихсон цаана нь нэг нөгөөгөө зодож байсан. Ингээд би өөрийн нөхөр Г******* хайж хараад байхгүй болохоор нь цааш нь лавшруулж харахад тэр зодуулж байсан хүн нь манай нөхөр байсан ба тэнд байсан хүмүүсийг нэг нь салгасан юм. Тэгээд Г*******ийг танихгүй залуу цохих гээд дайрахад би “манай нөхрийг зодохоо болиоч” гэж хэлэхэд тэр залуу больсон...” гэсэн мэдүүлгээр,  /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч С.Ня 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед миний нуруу өвдөж Г*******, Пүрэв-Отгон нараас 10  метрийн цаана сууж байхад Г******* ах явж хашааны хаалгыг Б*******д онгойлгож өгч байсан. Тэгээд хашааны хаалганаас нааш гэр рүү явах замд Г******* ах тэр Б*******тай маргалдсан. Тэгээд П******* хажууд тэр очиж Г******* ах танихгүй залуу нар хоорондоо заамдалцаж байгаад Б*******, Г*******ийн зүүн талын шанаа руу цохиж Г******* ах газар унасан. Тэгээд Б******* цааш эргэж хашаанаас нь гараад явж байхад Г******* ах газраас босож Б*******д цохиулсандаа шаралхаж орилж хашгирч байгаад Б*******гийн араас хашаанаас гарч очиж Б*******г цохиод авахад Б******* дахиад зөрүүлээд Г******* ахын нүүр шанаа руу цохиж унагасан юм...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Ө.Э 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  Миний харснаар Г******* ах Б*******г цохих гээд дайраад байсан. Гэхдээ цохиогүй. Эхлээд хашаанд болсон асуудлыг би мэдэхгүй. Б******* надад ярихдаа “Би найзынх руугаа орох гэж байхад өөдөөс нэг танихгүй залуу хүрээд ирэхээр нь цохисон юм” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 156-157 дугаар хуудас/,

Гэрч Ө.Э 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Пүрэв-Отгон, Б******* бид гурвуулаа хамгийн сүүлд нь гэрт сууж байхад Г******* согтуурхаад хүрээд ирэх үед нь “Би цохичихсон юм аа” гэж Б******* надад ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 43 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Г*******ийн биед зүүн доод эрүүний шугаман хугарал, хавантай уруулд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэндээс хамаарна...” гэснээр, /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагт “Толгой өвдөнө, эрүү өвдөнө” гэсэн зовиуртайгаар эмнэлэгт очиж үзүүлж, эмчилгээ, оношлогоо хийлгэсэн тухай нотолсон эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 49-50 дугаар хуудас/

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.Г******* нь Толгойн тодосгогч бодисгүй комьпютерт томографийн шинжилгээ хийлгэж зүүн доод эрүүний булан дайрсан шугаман хугаралтайг оношлуулсан тухай эмчийн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б*******г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой найз С.П******* гэрт очоод хаалгаар нь орохдоо Г.Г*******той тааралдаж, Г.Г******* Б*******д хашааны хаалга онгойлгож өгөхдөө өөдөөс нь согтуурхасны улмаас хоорондоо маргалдаж, Д.Б******* нь Г.Г*******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж “Зүүн доод эрүүний шугаман хугарал, уруулд няцарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан болохыг шүүгдэгч Д.Б******* мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хэрэг учрал болох үед Г.Г*******, Д.Б******* нарын ойролцоо байсан хүмүүс нь харсан, сонссон зүйлээ хэлж мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш өглөө нь Г.Г******* биед учирсан зовиураа хэлж эмнэлэгт хандаж оношлуулсан байдал зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Б*******гийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Г.Г******* нь эмчилгээний зардалд хэрэгт баримтаар 385.400 төгрөг нэхэмжилснээс төлөгдсөн хохиролгүй байна.   

Шүүгдэгч Д.Б*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нараас шүүхэд хандаж нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

б/ Шүүгдэгч Г.Г******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23 цагийн орчим  Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р багийн 1-р хэсэг 10 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б*******тай маргалдан улмаар зодолдож, нүүрэн тус газарт нь цохиж унагасны улмаас Д.Б******* нь газарт унахдаа гараараа тулж унаж баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт ..........

 

Д.Б*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “...Болсон асуудлын талаар ярихад 2020 оны 10 дугаар сарын 23-нас 24-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад би тухайн үед гадуур явж байсан юм. Манай найз Пүрэв-Отгон над руу залгаж “мах чанасан байна” гэрт хүрээд ир, ажлын хүмүүстэй байна гэж ярьсан юм. Ингээд би ганцаараа удалгүй П******* гэрт очиход, хашаан дотор гэрийнх нь үүдэн дээр дээр Пүрэв-Отгон, тухайн үед үл таних хоёр залуугийн хамт тамхи татаад зогсож байсан. Би орох гээд хашааны хаалгыг гараараа цохих үед үл таних залуу /Г*******/ ирээд хаалга онгойлгож өгөөд “хэнтэй уулзах гэж байгаа юм”  гэж асуухаар нь би “найзтайгаа уулзах гэж байна” гэж хэлтэл “яасан ярих юм байгаа юм уу?” гэж хэлээд Г******* гараараа миний шилэн хүзүүнээс атгаад аваад надад “хоёулаа ийшээ гарч байгаад уулзах юм уу, яахын” гэж ярихаар нь  би ойртож нүүр рүү нь харахад танихгүй байхаар нь гарыг нь тавиулахад намайг шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохисон. Түүний уруул руу цохисон. Ингээд тухайн үед тэнд Г*******той хамт байсан үл таних залуу мөн Г*******той нийлээд над руу дайрсан ба Пүрэв-Отгон ирж Г*******, тэр танихгүй залуу хоёр надаас салгасан юм. Тэгээд Г******* миний биеийн ихэнх хэсэг рүү гараараа, хөлөөрөө цохих гээд дайраад байсан. Тэгээд Г******* миний биеийн ихэнх хэсэг рүү гараараа хөлөөрөө цохисон ба би Г*******т  цохиулж газар унах үедээ гараараа газар тулж унахдаа баруун мөр мултарсан байгаа. Тэгээд би газраас босох үед Пүрэв-Отгон, Г******* нарын эхнэрүүд байшингаас гарч ирээд Г*******ийнх нь эхнэр гэх эмэгтэй над руу дайрч миний баруун талын хөлийн шилбэ рүү өшиглөж мөн алгадаад л байсан. ...Тухайн үед Г******* мөн л над руу дайраад л байсан ба түүнтэй хамт байсан залуу Г*******ийг хориод л тэр хоёр ноцолдоод байсан. Тэгээд би тэндээс холдож “Талст” угаалгын газрын орчимд гэр лүгээ явж байхад Пүрэв-Отгон араас эхнэртэйгээ ирж “тэд нар явчихлаа манайд гэрт оръё” гэж хэлээд намайг дагуулаад явсан юм. Ингээд би гэрт нь ороод гал тогооны сандал дээр Пүрэв-Отгон, түүний эхнэр, мөн нэг танихгүй залуугийн хамт сууж байхад гаднаас Г******* эхнэртэйгээ мөн хамт байсан залуу гурвуулаа орж ирээд Г******* шууд над руу гүйж ирээд гараараа миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгсэн цаанаас нэг нь Г*******ийг салгаж авах үед Г******* над руу нулимсан. Ингээд Г*******ийг П******* гэрээс аваад гарсан ба Г******* П******* гэрийн цонхыг хагалчихсан. Тэгээд хашаанаас нь гарч явах үедээ хаалгыг нь салгаж унагаасан юм. Би тухайн үед П******* гэрээс гаралгүй цонхоор тэдний араас хараад зогсож байсан ба Пүрэв-Отгон Г*******той хамт байсан залуутай нийлж хаалга янзалж босгочхоод гэр лүгээ орж ирээд болсон явдлыг хэлж утсаараа “цагдаад дуудлага өгнө” гэж ярихаар нь би П*******г тухайн үед болиулсан юм. Тэгээд би жоохон сууж байгаад гэр лүүгээ явсан юм. Тухайн үед эхлээд Г******* миний шилэн хүзүүн дээрээс гараараа атгаж хумсалсан, дараа нь нүүр-лүү цохисон дахиад нийлээд хэдэн удаа биеийн бүхий л хэсэгт цохисон.  Тэгээд би Пүрэв-Отгон хашааны гол хэсэг гараашны булангийн орчимд байхад Г******* намайг нүүр лүү цохих үед би арагш газарт газар унахдаа баруун гараараа тулж унасан юм. Тэгээд миний баруун мөр мултарсан юм. Намайг Г*******оос өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй.  Би Г*******т цохиулаад газар унах үедээ баруун гараараа газар тулснаас болж миний баруун мөр мултарсан, мөр мултарснаас болж мөрний өргөгч шөрмөс урагдаж гэмтсэн байгаа. Одоогоор миний баруун мөр өглөө бүр унтаж байгаад босох үед хөндүүртэй байдаг. Би тухайн үед 0,5 литрийн “Сэн-гүр”  нэртэй лаазтай пиво гурвыг уусан байсан. Болсон асуудлыг сайн санаж байгаа. Харин Г******* нэлээд согтуу байсан ба тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй орилж хашхираад л байсан. Би Г*******ийг огт танихгүй. Асуудал болсон цагаас хойш таньж мэдэх болсон. Урьд өмнө нь Г*******той таарч байгаагүй. ...Мөн газар унах миний өмсөж явсан хүрмийн халаасанд байсан гар утас газар унаж дэлгэц нь хагарсан. Би Г*******оос эмчилгээний зардалд гарсан мөнгө, хагарсан утасны дэлгэцийн үнийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд гарсан  баримтуудыг гаргаж өгөх болно. Г******* надад хохиролтой холбоотой мөнгө төгрөг, эд зүй өгсөн асуудал байхгүй. Би ч бас Г*******т мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр   /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч С.П******* 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  би багын найз Д.Б*******г утсаар ярьж дуудсан. Б******* 23 цагийн орчим ирсэн байх. Би С.Нямдорж, Г******* нарын хамт гадаа тамхи татаж байсан. Хашааны хаалга нүдэж байх үед Г******* урдаас нь очиж, Б******* нь ирж таарсан байх. Тэгээд Г******* нь Б*******д хандаж “хэн юм чи” гээд шилэн хүзүүнээс нь атгаад байсан. Б******* нь “найзтайгаа уулзахаар ирсэн” гэж байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцаад хэд хэд цохилцоод авсан юм. Тэгээд манай ажлынхан найз Б******* руу дайрсан. Би салгах гэж нилээн юм болсон...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч С.Ня 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г******* ах танихгүй залуу нар хоорондоо заамдалцаж байгаад Б*******, Г*******ийн зүүн талын шанаа руу цохиж Г******* ах газар унасан. Тэгээд Б******* цааш эргэж хашаанаас нь гараад явж байхад Г******* ах газраас босож Б*******д цохиулсандаа шаралхаж орилж, хашгирч байгаад Б*******гийн араас хашаанаас гарч очиж Б*******г цохиод авахад Б******* дахиад зөрүүлээд Г******* ахын нүүр шанаа руу цохиж унагасан юм...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад Г*******, Б******* нар хоорондоо барьцалдаад авсан мөн Б******* мөрөө бариад “яая” гэсэн яриатай зогсож байсан. Тэгээд бид нар Г*******, Б******* нарыг салгаж зодолдуулаагүй...” гэсэн мэдүүлгээр, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 20 минутад “Баруун мөр мултарсан” гэсэн зовиуртайгаар эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт үзүүлж үзлэг хийлгэсэн тухай эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаартай дүгнэлтэд “Хэсэг газрын үзлэгт: ... баруун мөрөөр өвчин эмзэглэлтэй, хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан, ... Д.Батзяагийн биед хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Д.Б*******гийн биед үүссэн дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэснээр /хх-ийн 64-65 дугаар хуудас/

Мөн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 348 дугаартай дүгнэлтэд “... баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Б*******гийн биед учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ....эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэснээр, /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Шинжээч эмч Т.Насанжаргалын “... Д.Б*******гийн баруун мөрний өргөгч шөрмөсний хэсэгчилсэн урагдал гэмтэл нь өөрийн жингээр унах, гадны нөлөөний буюу хнээр түлхүүлэх, цохиулаад ямар ч байрлалд унах үедээ буруу тулсны улмаас үүсэх боломжтой. ...  гараараа тулж унах, хүн цохих үйлдэл хийх үед, огцом хөдөлгөөн хийх үед үүсэх боломжтой, ...мөр мултрах үед үүсэх боломжтой гэмтэл юм...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн MRI-д: Мөр өргөгч шөрмөс, атгаал ясны тохойд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдалттай, далны акромион сэртэн, эгэмний төгсгөл хэсэг хоёрын хоорондын үе үүсгэж буй яснуудад ясны эдийн хавантай, 2 толгойт булчингийн шөрмөсний хүүдийд шингэн хурсан, мөрний үенд шингэн хурсан, үений капсул доод хэсгээр хатуурч, зузаарсан, далны тогооны урд лабрум урагдалтай, атгаал ясны толгойн гадна дээд хэсэгт ясны эдийн няцрал хавантай гэсэн MRI-н зургийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан. ...” гэсэн мэдүүлгээр,  /хх-ийн 79-80, 83-84 дүгээр хуудас/

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хохирогч Д.Б*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... хашааны хаалгаар дотогш орон эхлээд Г*******той таарсан таарсан гэх газрыг №1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв, Г*******той маргалдаж байгаад түүнд цохиулсан, мөн Г*******ийг цохисон гэх газрыг заасныг №2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв, Г******* намайг дахин цохих гэж хөөсөн, би өөрөө зугтаж байгаад дахин Г*******т шанааруугаа цохиулан баруун гараараа газар тулж дарж унасан гэх газрыг заасныг №3 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Г******* зогсож байсан дахин Г******* цохих гэж дайрч байхад нь Нямдорж хорьж байсан гэх газрыг заасныг №4 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. ...” гэснээр, /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г*******ийн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой хамт ажилладаг С.П******* хашаанд С.Пүрэв-Отгон, С.Нямдорж нартай тамхи татаад зогсож байхдаа хашааны хаалга тогшиход нь хаалга онгойлгож өгөөд хаалгаар орж ирсэн Д.Б*******тай зүй бус харилцаа үүсгэсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар Д.Б*******, Г.Г******* нар нь хоорондоо цохилцож, зодолдсоны улмаас Д.Б******* нь Г.Г*******т цохиулаад газарт унахдаа баруун гараараа газарт тулж унасны улмаас баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г******* нь “...Би Д.Б*******г цохиогүй, гэмтээгээгүй, миний үйлдлийн улмаас Д.Б*******д гомдол учраагүй ...” гэж, түүний өмгөөлөгч Г.Гансүх “... мөрдөн байцаалтаар Д.Б*******гийн мөрний өргөгч шөрмөсний урагдал гэмтлийг хэний, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоож чадаагүй, Д.Б******* нь Г.Г*******ийн эрүү, нүүр лүү нь цохихдоо мөр нь мултарсан байхыг үгүйсгэхгүй, мөн Д.Б******* нь хэрэг болсон орой Нямдоржтой хашааны хаалга өргөлцөж ховилд нь оруулсан байдаг, мөр нь мултарсан хүн ийм үйлдэл хийх боломжгүй,  иймээс Г.Г*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч С.Нямдорж, Ө.Энх-Эрдэнэ нар нь “... тухайн үед архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан, Г.Г******* бол нилээн согтолттой байсан, бид ч согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан, зарим зүйлийг нь санаад зарим зүйлийг нь санахгүй байгаа, өөрийн санаж байгаа, харсан зүйлээ л мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байна, хэн нь хэнийгээ  хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй, хоорондоо зодолдох, барьцалдаад авах үед нь очиж салгасан, зарим үйлдлийг нь хараагүй...” гэсэн утгатай мэдүүлгүүд өгч Д.Б******* нь Г.Г*******ийг хаана нь хэдэн удаа цохисон, Г.Г******* нь Д.Б*******г хаана нь хэдэн удаа цохисон, унагасныг гэрчилж мэдүүлээгүй бөгөөд харин гэрч С.Пүрэв-Отгон нь “... би цохилцохыг нь харсан Б******* доошоо суугаад гар эвгүй болчихлоо гэж хэлсэн, ...мөн гэрт Б******* мөр эвгүй болчихлоо гээд суугаад байсан ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Б Б******* нь мөр нь эвгүй болчихлоо гээд мөрөө бариад байсан гэсэн утга бүхий мэдүүлэг, Д.Б*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөн шалгах ажиллагаа, шинжээч Т.Насанжаргалын дүгнэлтүүд, мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтууд нь хохирогч Д.Б*******гийн шүүгдэгч Г.Г*******т цохиулаад газарт унахдаа мөр нь мултарсны улмаас баруун мөрний өргөгч шөрмөсний урагдал гэмтэл үүссэн гэсэн мэдүүлгийг давхар нотолж байгаа хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Нямдорж нь” Д.Б******* надтай хашааны хаалгыг надтай хамжиж хийсэн, гадаа харанхуй байсан, аль гараараа хамжиж хийснийг санахгүй байна” гэж, гэрч “С.П******* хашааны хаалгыг би С.Нямдоржтой хамжиж янзалж, ховилд нь оруулсан, тэр үед Б******* байгаагүй” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нарын эдгээр мэдүүлгээр болон хэрэгт  цугларсан бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа, Д.Б******* нь мөр нь мултарсан баруун гараараа хашааны хаалга хамжиж янзлалцсан гэх баруун мөр нь мултарсан хүний хийх боломжгүй үйлдлийг хийсэн нь нотлогдоогүй тул шүүгдэгч Г.Г*******ийн өмгөөлөгч Д.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал, дүгнэлтийг үгүйсгэж байна.

Шүүгдэгч Г.Г*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Д.Б******* нь эмчилгээний зардалд хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас түүний гар утсаны дэлгэц хагарсан эврэлд 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хохирол нэхэмжилсэн нь төлөгдөөгүй байна. 

Шүүгдэгч Г.Г*******, түүний өмгөөлөгч Д.Гансүх нараас шүүхэд хандаж 385.400 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг хэрэгт хавсаргаж, эрүүл мэндийн улмаас ажилгүй байсны цалингийн тооцооллыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б*******, Г.Г******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарын  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрний рентген зураг 6 ширхэг, томографийн оношлогооны зураг 2, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хамт архивт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Туваанжав овогт Д******* Б*******, Бөхчүүд овогт Ганбаатарын Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нарт мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрний рентген зураг 6 ширхэг, томографийн оношлогооны зураг 2, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хамт архивд шилжүүлж, гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б*******, Г.Г*******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б******* нь Г.Г*******т 385.400 төгрөгийн эмчилгээний зардал төлүүлж,  шүүгдэгч Г.Г******* нь Д.Б*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлүүлэхээр тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ