| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03978/И |
| Дугаар | 184/ШШ2020/01819 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2020/01819
2020 06 02 184/ШШ2020/01819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байр, 428 тоотод оршин суух, Х Г овогт О-н П /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Цагаатгалын нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.П, төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Ш.Днь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж хэргийг хянаад Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор байцаан шийтгэх хуулийн 72.3 дахь заалтыг баримтлан сулласан байна. О Д Пминий биед цагаатгалын тухай хууль 2018 он шинэчилсэн найруулгын 13.2.2-д заасан хэмжээний нөхөн олговор олгох асуудлыг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.
Миний аав Ш-н Д-гулс төрийн хилс хэрэгт 1938 онд шийтгэсэн. 1942 онд сулласан тухай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 021039, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 052727, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 081767 тоот лавлагаа зэрэг баримтууд байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу надад нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Ээжээр дамжуулж л аавынхаа тухай ярьсныг нь санадаг юм. Өөрөө бол яг хэлмэгдээд явсан, ирсэн тухай сайн мэдэхгүй. Учир нь нялх хүүхэд байсан учир мэдэхгүй, одоо санахгүй байгаа. Ээжээс дуулж мэдсэн нь бага байхад болсон санаанд орж байгаа нь манай аавын шаазан босоо хөөрөг, цээж зурагнууд, нэг эрхи зэрэг зүйлс манай авдарт байсан юм билээ. Ээж маань тэдгээр зүйлсийг бид нарыг том болтол хадгалж чадаагүй юм билээ. Мөн Б гэх хүүхдийн судар байсан. Аавын нутгийн хүмүүсийн ярьсныг л сонсож байсан болохоос яг сэтгэл санаанд гүн үлдсэн зүйл байдаггүй. 1952 онд нас барахад нь н.Ө, н.Ш, н.Х гэх гурван хүн н.Н гэх жолоочтой хамт манай Ховд аймгийн Баатар хайрханы урдуур аавыг маань нутаглуулсан юм билээ. Би энэ тухай олон ном бичсэн. Эцэг, эхээс 3 уулаа байсан. Ш-н Д, Ш-н Г нь 1938 онд аавыг явсаны дараа Ховд аймгийн Чандмань сумын Тахилт гэдэг газраас баригдаж Улаанбаатарт очсон эсвэл Ховд аймагт буудуулж цаазлуулсан байдаг. Тэгээд би 2010 онд авга ах мөн болохыг шүүхээр тогтоолгож байсан.
Манай ээж Төөвий сүүлд 1954 оны үед байх хойд эцэг С О-тойгэр бүл болж бид хойд эцгээрээ овоглох болсон. Миний бие Шаравын Дамдинжавын хүү мөн болохоо шүүхээр тогтоолгосон байгаа. Үүний дагуу 1 сая төгрөгийн нөхөн олговор авсан. Одоо 40 сая төгрөг авах боломжтой гээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос сонинд зарласан байгаа.
Бидний эцэг Д баригдаж явахынхаа өмнө манай ээж Төөвийгээ гэр бүл болж амьдарч байсан шиг байна лээ. Гарч ирээд бид 3 төрсөн. Д гээд дүүг айлд өргүүлсэн. Ээж маань 1995 онд нас барсан. Би эд хөрөнгийн эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаагүй, харин амины эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа. Миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Төрийн төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 960 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Пг Ш.Д төрсөн хүү мөн болох нь тогтоогдсон. Ш.Днь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, сүүлд хавтаст хэрэгт ирсэн хөрвүүлгээр 1938 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Мөн тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сулласан болох нь тогтоогдсон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар нэхэмжлэгч болон түүний эцэг, эх орон сууц авч байгаагүй болох нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 891 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна. Хэдийгээр эд хөрөнгөө хураалгасан эсэх нь тодорхойгүй байгаа боловч 1934 оны шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйл ангиуд нь эд хөрөнгө хураах талаар заагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.П нь цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.”, мөн хуулийн 13
дугаар зүйлийн 13.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40,000,000 төгрөгийн нөхөн олговор олгоно” гэж заасан байдаг.
Хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 08/1767 тоот лавлагаагаар хэлмэгдэгч Ш.Д нь Завхан аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн харьяат, ард, лам, нас:38 / 1938 оны байдлаар/. Ганц бие. Хөрөнгө үхэр 1, ямаа 8, гэр 1, Сонгуулийн эрхгүй, Сангийн далай хүрээнд гавж мяндагтай, гэвхүй, умзад тушаалтай явсан. Түвд ном мэднэ. Урьд ял шийтгэлж яваагүй. Баригдахын өмнө Хөнхөр хэмээх газар байсан.
Ш.Д-г 1938 онд улсын төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлийн 10 жил хорих ялаар шийтгүүлжээ,
Хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын 1942 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр хурлын тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон сулласан байна.
Мөн хэрэгт авагдсан БНМАУ-ын Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоос Шаравын Дамдинжавд холбогдох хэсэг. Овог Шарав нэр Дамдинжав, нас 38, Завхан аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, гавжийн мяндагтай, умзад, гэвхүй тушаалтай явсан, түвд ном мэднэ, хөрөнгө үхэр 1, ямаа 8, гэр 1, ял шийтгэлгүй, Сангийн далай хүрээнд суух, хэргээ хүлээсэн. Сангийн далай хүрээний лам нарын эсэргүү бүлгэмд 1937 онд аграмба Халзанд элсэгдсэн идэвхтэй гишүүн, эл бүлгэмдээ өөрийн биеэр гавч Дэмбэрэл нарын 9 хүмүүнийг элсүүлэн ажиллуулсан. Нам засгийн ажил явуулгыг тагнан аграмба Халзанд мэдүүлэн байсан. Эсэргүү ятгалга, цуурхлыг хүчтэйгээр тараасан. Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих шийтгэжээ.” гэж бичигдсэн байна.
Түүнчлэн 1934 оны шүүх цаазын бичгийн 42-р зүйлд “...3 жилээс дотогш бус хугацаагаар хорьж хөрөнгийг бүрнээ буюу заримыг хураах ялаар шийтгэвээс зохимой.”, 43-р зүйлд “...энэхүү шүүх цаазын бичгийн 42-р зүйлд заасан ялуудаар шийтгэвээс зохимой.”, 47-р зүйлд “...хорьж хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвээс зохимой. ...энэхүү шүүх цаазын бичгийн 42- зүйлд заасан ялуудаар шийтгэвээс зохимой.”гэж тус тус заасан байна.
Дээрх баримтуудаар хэлмэгдэгч Ш.Днь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж,10 жилийн хорих ялаар болон хөрөнгө хураах ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ойдовын Пүрэвсүрэн нь хэлмэгдэгч Ш-н Д-н төрсөн хүүхэд мөн болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:Үндэсний төв архивын лавлагаагаар Ховд аймгийн Чандмань сумын 1 дүгээр багийн 1947 оны хүн амны тооллогын бүртгэлийн 22 дугаар хуудсан Ш-ын Д-тэй, 51 настай, Б-ийн Т эмэгтэй, 30 настай, Д-ын П эрэгтэй, 7 сартай, О О эмэгтэй, 58 настай бүгд халх гэж бүртгэгдсэн, /хх-ийн 5/
Үндэсний төв архивын 2020 оны 01 дouttр сарын 14-ний өдрийн 03-5/138 тоот лавлагаагаар Ховд аймгийн Чандмань сумын 1 дүгээр багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 24 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Ц-н Ц эрэгтэй, 45 настай, эхнэр Балжирын Должинсүрэн 49 настай, охин Ц-н Н 20 настай, хүү Ц-ийн Д 3 настай, зээ Ц-ийн Нв эмэгтэй, 03 сартай, эх О-н О 67 настай гэж бүртгэгдсэн /хх-ийн 35/
Үндэсний төв архивын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03-8/576 дугаартай лавлагаагаар Ховдаймгийн Чандмань сумын 1 дүгээр багийн 1956 оны хүн амны тооллогын бүртгэлийн 10 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн С-ын О эрэгтэй, 27 настай, эхнэр Б-ийн Т 38 настай, хүү О-н П 8 настай, хүү О-ын Л 6 настай, охин О-ын Д 3 настай гэж бүртгэгдсэн /хх-ийн 41/ тухай архивын лавлагаанууд,
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 960 дугаар шийдвэрээр “Х Г овогт О-н П /рд:/ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ш-ын Д-н төрсөн хүү мөн болохыг тогтоосон” зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №222 /6189/ дугаарт хэвлүүлсэн байх ба жагсаалтын 29 дүгээрт хэлмэгдэгч, түүний хүү буюу нэхэмжлэгч О-н П-н овог, нэр бичигдсэн байна. /хх-20/
Дээр дурдсан баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэлмэгдэгч Ш-н Д-ын эхнэр Б.Т, хүүхэд О.Л нар нас барсан, нэхэмжлэгч О.П нь хэлмэгдэгч Ш.Д-ын төрсөн хүү мөн болох, түүнээс өөр нөхөн олговор авах эрхтэй этгээд байхгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Мөн төрийн төлөөлөн гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцсон прокуророос нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан болно.
Иймд дээд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.Пд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар хэлмэгдэгч Ш.Д-ын нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар хэлмэгдэгч Ш-ын Д-н нөхөн олговорт олгох 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч О.Пд олгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, прокурор, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН