| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0021/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/21 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/21
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 1731000000071 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн******* төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хархорин сум дахь сум дундын шүүхийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх*******,*******,
Шүүгдэгч******* нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс тус сумын иргэн******* эзэмшлийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 13-нд яллагдагчаар өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын дундуур ногооноосоо буугаад явж байхад*******Отгонбатын гадаа машинтайгаа ирээд зогссон. Намайг очиход хашаа руу*******орсон. Машинд нь түлхүүр нь байхаар нь асаагаад цонхыг нь онгойлгоод “найзынхаа мөнгийг гүйцээж өгөөд машинаа аваарай” гэж хэлээд яваад өгсөн. аав Отгонжаргал надад өртэй байсан. С.Отгонжаргалыг унаад байдаг болохоор нь өөрийнх нь машин гэж бодоод “мөнгөө өгөөд машинаа аваарай” гэж хэлээд явсан.*******бид хоёр 2015 онд наймаа хийсэн юм.*******“мөнгөний хэрэг байна, газар авах уу” гэхээр нь 5 га газрыг нь 4.800.000 төгрөг өгөөд худалдаж авсан. “Бичиг баримтаа хэзээ шилжүүлэн өгөх вэ” гэхээр “банкны зээл дуусахаар өгье” гэхээр нь би найзын хувьд итгэсэн. Удалгүй надад зарсан ногооны газраа Саранбаатар гэдэг хүнд 5 сая төгрөгөөр зарсан байсан. Би тэрийг нь мэдээд “чи газраа зарсан юм бол миний мөнгийг өгчих” гэсэн. Тэгэхэд “манай эхнэртээ учраа ол” гээд байсан. Эхнэртэй нь уулзахаар “үлдэгдэл мөнгийг чинь өгөхгүй, би залингаар амьдардаг хүн, чи надаас залилж авч чадвал чад, чадахгүй бол хохь чинь” гээд байсан. Одоо машин нь манай гражид байгаа. Авчирснаасаа хойш огт хөдөлгөөгүй байгаа. С.Отгонжаргал, Ж.Нямсүрэн нар надаас 4.800.000 төгрөг аваад буцааж 2.700.000 төгрөг өгсөн. Манай эгчид 250.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 2.950.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 1.850.000 төгрөг авах дутуу байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,
2.Шүүгдэгч*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 5 га газрыг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Газраа миний охины нэр шилжүүлээд өгөөч гэсэн чинь дараа нь шилжүүлье гэж хэлэхээр нь хүлээгээд байж байтал О.Отгонжаргал тэр газрыг дахиад өөр хүнд зарчихсан байсан. Тэгэхээр нь би мөнгөө эргүүлээд авъя гэж хэлсэн чинь талыг нь л өгсөн юм. Тэгээд миний мөнгийг гүйцээж өгөөд машинаа аваарай гэж хэлээд машиныг нь унаад аваад явчихсан юм. гэх мэдүүлэг,
3.Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 10 дугаар сард БТЕГ ХХК-нд ажилладаг байсан юм. Ингээд өөрийн аав С.Отгонжаргалд өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Пронтер” маркийн машинаа үлдээгээд явсан юм. Тэгтэл нэг өдөр манай ээж над руу утсаар ярихдаа “машиныг чинь******* аавыг чинь унаад явж байхад аваад явчихлаа” гэсэн. Миний машиныг авч явах үед би байхгүй байсан болохоор яг ямар асуудал болсон болохыг сайн мэдэхгүй. Манай ээжтэй мөнгө төгрөгний асуудалтай байсан юм шиг байна лээ. Яг ямар учиртай болохыг мэдэхгүй. Гол нь хүний машиныг дураараа аваад явсан болохоор манай ээж Нямсүрэн цагдаад өгсөн байсан. Надад гомдол байхгүй, машинаа буцаагаад бүрэн авсан. Манай хадам аавынх Дорноговьд байдаг юм. Одоо буцаад явах болохоор дахин ирж амжихгүй болоод байна. Хэргийн материалтай одоо танилцаад дахин танилцах шаардлага байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 31-р ху/,
4. Хохирогч******* мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машиныг******* өөрөө авчраад өгсөн болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машиныг бүрэн бүтэн авчирч өгсөн. Тиймээс надад ямар нэгэн саналт хүсэлт, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 34-р ху/,
5.Гэрч мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13:00 цагийн үед манай нөхөр*******өөрийн хүү эзэмшлийн улсын дугаартай “Пронтер” маркийн автомашиныг унаад гарсан бөгөөд удалгүй миний утас руу залгаад “Р.Отгонжаргал миний машиныг аваад явчихлаа” гэж хэлэхээр нь “миний жижиг машиныг аваад араас нь яв” гэж хэлээд машинаа өгөөд явуулсан. Манай нөхөр цагдаа нартай яваад*******ыг авч ирсэн байсан бөгөөд******* машинаа цааш нь өөр хүнд өгөөд явуулсан байсан. Би машинаа нэхэхэд над руу “битгий хуц, тооцоого дуусгачихаад машинаа аваарай” гээд байсан. Тэр өдрөөс хойш би*******ыг машин авчираад өгчих юм болов уу гэж харсан боловч өгөхгүй болохоор нь арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр бид 2 өөрсдийн эзэмшлийн 5 га газраа*******д шилжүүлж 4.200.000 төгрөгөөр тохиролцсон юм.******* мөнгөө цувуулж хийж дуусгасан бөгөөд 2017 оны 05 дугаар сард үр тарианы компани орж ирээд арай өндөр үнээр авъя гэхээр нь би*******ын 4.200.000 төгрөгийг буцааж өгөөд газраа уг компани руу шилцүүлсэн юм. Отгонжаргал надаас уг 4.200.000 төгрөгийн хүү 1.500.000 төгрөгийг нэхээд байдаг юм. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,
6.Гэрч2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. 11 цагийн үед гэрийнхээ гадаа байж байтал манай дүү******* гэдэг айлын гаднаас С.Отгонжаргалын машиныг аваад явсан. Тэгээд би очоод “юу болов” гээдаас асуухад “мөнгөө өгөөд машинаа аваарай гээд аваад явчихлаа” гэсэн. Би дүү*******аас “мөнгө байна уу, эгчид мөнгө хэрэг болоод байна” гэсэн чинь “Ж.Нямсүрэнгээс би мөнгө авах ёстой, асуугаад үз” гэсэн. Тэгээд би Нямсүрэнд “мөнгөний хэрэг гараад байна, манай дүү******* чамаас мөнгө ав гэлээ” гээд хэлсэн чинь Нямсүрэн “250.000 төгрөг байна, өөр мөнгө алга” гэхээр нь “болноо” гээд 2017 оны 09 дүгээр сард байхаа миний данс руу 250.000 төгрөг хийсэн юм. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Манай дүү******* нь 2016 онд Нямсүрэнгээс ногооны газар худалдаж авсан. “Газрын мөнгө 4.800.000 төгрөгийг дансанд хийчихлээ” гэж ярьж байсан. Тэгтэл Нямсүрэн уг газраа дахиад өөр хүнд зарсан гэсэн. Тэгээд манай дүүд газрын мөнгийг нь буцааж өгөхдөө дутуу өгсөн гэж манай дүү Отгонжаргал надад хэлсэн. Тэр үед би “газрын асуудал хэцүү шүү, хурдан нэр дээрээ шилжүүлж аваарай” гэж хэлж байсан. гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/,
Шүүгдэгч*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 48-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12,19-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 41-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Отгонжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс тус сумын иргэн******* эзэмшлийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*******д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН