Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

 

 

М******* Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

  Улсын яллагч                   Т.Нансалмаа

  Нарийн бичгийн дарга     С.Энхтайван нар оролцов.

 

 Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Я.Я******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009*******00017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           М******* улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ************** настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, ******* ******* ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ******* дугаар баг, ******* тосгоны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М******* овогт Я******* Я******* РД:/*******/

      

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Я******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Их алтны Буурал” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 408,891 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Я.Я*******  нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Их алтны Буурал” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 408,891 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Я.Я******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:     

Шүүгдэгч Я.Я*******  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн талаар маргаангүй тул нэмж хэлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эр 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Байгаль экологид учирсан хохирлыг барагдуулж, байгаль орчинд нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-н 14*******-14******* дугаар тал/,

Гэрч Б.Сын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн ахын хамт ирсэн. Би буу буюу алт угаах машин дээр ажиллах чиг үүрэгтэй байсан. Ирснээс хойш алт угаасан удаа байхгүй. Би сарын 1.000.000 төгрөгөөр ажиллах тохироотой ирсэн. Ирээд ямар мөнгө төгрөг, цалин аваагүй байгаа. Би тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Миний ах санал болгож, ажил хийх үү гэхээр нь мөнгө олох санаатай ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

Гэрч О.Батсайханы 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* тосгоны “Буурал” гэх нэртэй газар байгаа юм. Би энэ газарт ус татах буюу ухсан газрын усыг татаж соруулдаг ажилтай. Би энд ирээд ******* хонож байна. Алт угааж эхлээгүй байсан. Би хүргэн Я.Я*******ид туслах санаатай ирсэн. Хөлс мөнгө тохироогүй. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/

Гэрч Б.А 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Л.Бямбацэрэнтэй эксковаторын операторчноор ашиглахаар тохирч Сэлэнгэ аймгийн ******* тосгоны *******-р баг “Буурал” гэх газар ирээд ******* хонож байна. Өнөөдөр буюу “Хьюндай 2900” загварын улбар шар өнгийн эксковатораар 2019.11.20-ны өглөөнөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд  алт угаадаг буу ажиллуулаагүй газраа ухаж улыг нь ухсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2******* дугаар тал/

Гэрч Л.Бямбацэрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар багийн нутагт байх “Буурал” гэх газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуурай дүү Я.Я*******, Б.А, Б.С, О.Батсайхан, Э.М нарын хамт ирж байрласан. Тэр газарт би өөрийн “Хьюндай 2900” маркийн экскаватор, Я.Я*******ийн “Доосан 22*******” маркийн экскаватор, 4 хүний хамт хууль бусаар газар ухаж, алт олборлох санаа зорилготой очсон.Тэгээд байж байтал цагдаагийн газраас шалгалт ирээд манай явуулж байсан үйл ажиллагааг зогсоож техникийн шаардлагатай гэх эксковаторын компьютерыг хураан авч үйл ажиллагааг зогсоосон. “Буурал” гэх газарт ямар нэгэн тусгай зөвшөөрөл, эрх байхгүй байгаа. Би өөрийн хүсэл зорилгоор нууцаар газар ухаж алт олборлох санаатай техник ашиглан алт олборлох гэж тухайн газрыг ухаж байгаад цагдаагийн хүмүүст баригдлаа. Миний буруу тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухаж үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/

Гэрч Э.Мын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Я.Я*******той ярилцаж тохироод өдрийн *******0,000 төгрөгөөр ажиллахаар ирсэн. Энд ирээд хоёр хонож байна. Ажлын хөлс аваагүй байгаа. Би “Доосан 22*******” загварын эксковаторыг жолоодож газар ухсан. Газрын хөлс хуулалт хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

“Арвижих-Эстимейт”  ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/121 дугаартай үнэлгээгээр:

Үнэлгээний зүйл

Чанар байдал

Тоо ширхэг

Зах зээлийн үнэлгээ

 

 

1

 

Hyundai 2900  маркийн эксковатор

Гидрийн ажиллагаа муудсан, редуктор эвдрэлтэй, хүнд савлагаатай, ажиллагаа муудсан, цахилгааныг сольж засварласан, гэмтэлтэй шанага ханзралттай, 1998 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, шар өнгийн

 

 

 

 

9.000.000

 

 

2

 

Doosan 22******* ЛС Маркийн эксковатор

Гинж муудсан, одон дугуйны боолт тасарсан, мултардаг, гидро насос муудсан засвар хийх шаардлагатай, цахилгааны гэмтэлтэй, хөдөлгүүр суларсан хүч алддаг, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, хуучин, улбар шар өнгийн бүхээгтэй.

 

 

 

 

6,000,000

*******

Усан буу буюу гитаран буу

Шороо ухаж алтыг авах зориулалттай

200,000

 

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 12 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1*******.200.000 /арван таван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-н *******4-*******6 дугаар тал/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт бүс” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “...Хуучин нуур байсан газарт ухаш үүсгэсэн 0,0269га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд *******82.2************** төгрөг, эдэлбэр газарт 9820 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 168*******6 төгрөг, нийт 408.891 /дөрвөн зуун найман мянга найман зуун ерин нэг/ төгрөгийн хохирол учруулсан байна....” гэх дүгнэлт /хх-ийн 42-************** дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-1******* дугаар тал/

Гэрчүүдийг нүүрэлдүүлж дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 29-*******2 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 26, 28, *******0 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр тал/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20109 оны 102 дугаар сарын 0*******-ны өдрийн 06б/8*******42 дугаартай албан тоот /хх-ийн 122-12******* дугаар тал/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/8076 дугаартай албан тоот /хх-ийн12******* дугаар тал/,

Шүүгдэгч Я.Я******* 2020 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-н 1*******4-1*******8 дугаар тал/ зэрэг болно.

 

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Я.Я******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******* дугаар баг ******* тосгоны  нутаг дэвсгэр “Их алтны Буурал” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийн, олборлолт явуулж байгаль экологид 408,891 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

Шүүгдэгч Я.Я*******ид холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч Я.Я*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийн, олборлолт явуулсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Я.Я******* нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээнээс доош татаж хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

           Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.******* “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7 “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм.  

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтонд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч Я.Я******* нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлтэй байна.  

Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. 

М******* улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. М******* Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.М******* Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “М******* Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Я.Я*******ийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 408.891 /дөрвөн зуун найман мянга найман зуун ерин нэг/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэргийн улмаас байгаль экологид 408.891 /дөрвөн зуун найман мянга найман зуун ерин нэг/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Я.Я******* нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Я.Я*******ийн гэмт үйлдэлдээ ашигласан 0*******-88 УН улсын дугаар бүхий Hyundai-2900 маркийн эксковаторын компьютерийг Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 76-1 тоотод оршин суух Ганбатын Ганхишигт олгож, 61-2******* Уб улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Я*******оос гэмт үйлдэлдээ ашигласан дээрх 2 тээврийн хэрэгсэл болон усан бууны үнэ нийт 1*******.200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж М******* Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 Шүүгдэгч Д.Я*******ийн гэмт үйлдэлдээ ашигласан техник хэрэгслийн өмчлөгч нар нь өөрсдийн техник хэрэгслээ хууль бус зүйлд ашиглуулсан болохоо мэдээгүй байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 4, *******6.7 дугаар зүйлийн 2,*******, *******6.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

   

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М******* овогт Я******* Я*******ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан М******* овогт Я******* Я*******ид мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаатай тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2.*******-д зааснаар ялтан Я.Я*******ийг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан Я.Я******* нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

           6.Ялтан Я.Я******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Я.Я*******ийн гэмт үйлдэлдээ ашигласан 0*******-88 УН улсын дугаар бүхий Hyundai-2900 маркийн эксковаторын компьютерийг Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 76-1 тоотод оршин суух Ганбатын Ганхишигт олгож, 61-2******* Уб улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Я*******оос нийт 1*******.200.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

            8.Шүүгдэгч Я.Я*******ид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ