| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0044/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/48 |
| Огноо | 2023-03-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/48
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: А.Золзаяа
Нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нарыг оролцуулан
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Г******* холбогдох эрүүгийн 1702001590***** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М******* овогт Ү****** Г****** /РД:НС*********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Г****** нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 6.404.764 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд тусгай зөвшөөрөлгүйгээр Хюандай 2800 загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ү.Г********* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд тусгай зөвшөөрөлгүйгээр Хюандай 2800 загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 6.404.764 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ү.Г********* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ү.Г**********шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.С****** 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн материалын холбогдох хэсэгтэй танилцлаа. Ү.Г******** нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна гэж ойлоглоо. Экологи-эдийн засгийн үнэлгээ гаргах эрх бүхий “Говь эко” ХХК-ны 2017.11.21-ний өдрийн 09 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэнд 0,362 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 6,404,764 төгрөгний хохирол учруулсан байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг үйлдсэн хүнээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлөх саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-** дугаар тал/
Гэрч П.У****** 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 07 сарын 20-дын үед Ү.Г******* танилцсан. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Энэ жил буюу 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ү.Г******* намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сум Ялбаг гэх газар алтын уурхайд ажиллаач гэсэн. Ингээд 2017.05.02-ны өдөр ирээд 2017.07.20-д гаргаад ажилласан. Тэгээд ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт баригдаад шалгагдаж байгаа. Ингээд ажиллахгүй буухаар болж байтал Ү.Г******* 2017.10.19-ний өдөр ажил гэхээр нь ажиллаж байгаад мөн цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Ү.Г******* 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Ү.Г******энэ уурхайг ажилуулдаг юм. Бичиг баримт тусгай зөвшөөрөл байхгүй. Дүү Ү.Г******* намайг тус уурхайд цалинжаад ажиллаач гэхээр нь би намар ирсэн. Би туслах ажилтнаар ирсэн ба ирснээс хойш уурхай ажилаагүй. Тусгай зөвшөөрөл бол байхгүй. Ерөө сумаас бичил уурхайн зөвшөөрөл авах гээд бичиг баримт өгсөн гэж байсан. Хюьндай-2800, Доосон-55 маркын 2 ширхэг эксковатор, 40 скрубертэй байсан. Намайг ирснээс хойш ажиллаагүй. Тухайн үед техникээ татаад буухаар болж гүүлгэлтийн зардлаа олохоор 2017.10.19-20-ны алт олборлохоор шороо угааж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай:
“....Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Б****** “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол”-д үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт иргэн Ү.Г******* ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав.
Хариулт:
Ү.Гантулга нь ашигт малтмал, хайх, олборлох үйл ажиллагааны улмаас 3620м2 буюу 0.362 га талбай бүхий нэг ширхэг ухаш нүх үүссэн байсан.
Тухайн үйл ажиллагаа явуулсан газар нь ЗГ-ын 2012 оны 194, 2015 оны 289- р тогтоолоор тус тус батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар нутагтай давхцалтай байна. Ү.Г****** үйл ажиллагааны улмаас голын гольдрол өөрчлөгдөөгүй, ойн болон усан сан бүхий газарт хохирол учруулсаныг тооцон тусгасан.
Ү.Г******нь ашигт малтмал, хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн талбай 3620м буюу 0.362 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ нь 4778,5 м, ухашийн хоосон орон зайн эзэлхүүн 6753,8 м хэмжээтэй байна. Уг талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 6,404,764 /зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөг болж байна.
Ү.Г****** нь ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын хэмжээ нь 2,382,929 /хоёр сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хорин есөн/ төгрөг болж байна.
Эвдрэлд өртсөн талбайн хэмжээ, эзэлхүүнийг GPS Garmin 78 Phantom 4 дрон, /GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой програмчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансарын зураглалын тооцоололд, болон газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн гаргасан болно.
Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А- 132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-аар тус тус тооцсон болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 36-68 дугаар тал/
Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 77 дугаар тал/
Банкуудын тодорхойлолт /1-р хх-ийн 105-157 дугаар тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 178 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч О.Э******* 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийнулсын дугаартай “Хюньдай” маркийн ачааны авто машиныг ******* 15.000.000 төгрөгөөр өгөхөөр тохироод одоогийн байдлаар 10.000.000 төгрөгийг нь авсан байгаа. Үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн. Бид хоёр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Б.М******** 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд Ү.Г******** найзалж нөхөрлөөд тодорхой хугацаа өнгөрсөн. Бид хоёр тохиролцоод хоорондоо тооцоогоо дуусгасан юм......” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ү.Г******* 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ү.Г******** нь миний төрсөн дүү мах цусны нэг учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28 дугаар тал/
Гэрч Б.М******* 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ү.Г****** миний “Даасон ***” маркийн улаан өнгийн жижиг оврын экскаватор төхөөрөмжийг 9.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод урьдчилгаа болгож 1.000.000 төгрөгийг нь авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байсан. Тус техникийн гэрчилгээ бичиг баримт гэж байхгүй.....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30 дугаар тал/
Гэрч Ү.Г***** 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дүү Ү.Гантулга миний скрупер төхөөрөмжийг надаас түр хугацаагаар авсан байсан. Би тус төхөөрөмжийг нэг хүнээр хийлгэж авсан юм. Тус төхөөрөмжийг авснаас хойш би нэг ч удаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй юм. Бичиг баримт гэж байхгүй миний хувьд 58.000.000 төгрөгөөр тус төхөөрөмжийг хийлгэсэн. Дүүдээ худалдсан бэлэглэсэн зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34 дүгээр тал/
Гэрч Т.И****** 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Би ажил үүргийн хуваарийн хувьд бригадын бүхий л ажилд өөрийн хэр хэмжээнд туслах юм. Би 2017 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос энэ газарт ирсэн. Ирснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Намайг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулахаар Ү.Г****** ахтай амаар тохиролцож ирээд байгаа. Техникийн хувьд 1 экскаватор, 1 ачааны машин, 1 алт угаах зориулалт бүхий төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулах гэж байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36 дугаар тал/
Гэрч Л.У******* 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн.....Би өөрийн нөхөр П.У******* хамт 2017 оны 06 дугаар сарын 20-ны үед Сэлэнгэ аймгйин ерөө сумын 2-р баг “Ялбаг” гэх газарт Ү.Г****** гэх хүний ашигт малтмал олборлох бригадад тогоочоор ирсэн. 2017 оны 07 сарын 26-ны орой 02 цагийн үед манай бригадынхан баялагтай шороогоо зөөвөрлөж байх үед цагдаа болон мэргэжлийн хяналтын газрынхан ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38 дугаар тал/
Гэрч П.У****** 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....2017 оны 05 дугаар сарын дундуур найзууд болох С******, Д*****, П***** нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Ялбаг” гэх газарт Ү.Г****** гэх хүний ашигт малтмал олборлох ажиллагаанд туслахаар цалин хөлс авахаар ирсэн. Миний хувьд Хюньдай маркийн экскаваторын операторчноор, Д****** 01-**** УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг жолоодон,туслах ажилтнаар ирсэн. Бид нар 1 сая төгрөгөөр цалинждаг юм. Өнөөдрөөс 10 хоногийн өмнө хөрс хуулалт хийх ажил эхэлсэн. 2 өдрийн турш ажилласан. Хөрс хуулж дуусаны дараа Ерөө сумын байцаагч А***** ирээд алт угаах төхөөрөмжийг лацдаад явсан. 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед Ү.Г***** бид нар руу утасдаад “хөрс хуулсан газраа байгаа баялагтай шороогоо зөөвөрлөөд алт угаах төхөөрөмжийн хажууд асга” гэсний дагуу 18 машин шороог асгасан. Шөнийн 02 цагийн үед 19 дэх машин шороогоо асгахаар машиндаа шороогоо ачиж байхад аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40 дүгээр тал/
Гэрч Б.Д******* 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Би Ү.Г****** ажиллуулдаг ашигт малтмал олборлох бригадад 2017 оны 8 сарын 2-ны өдөр туслах ажилтнаар ирсэн. Бид нар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Ерөнхийдөө техник тоног төхөөрөмжүүдээ засаж янзлах ажил хийж байсан..... “ гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-44 дүгээр тал/
Гэрч Э.П****** 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Би 2017 оны 05 сарын 20-ны орчим өөрийн найз П.У******* дамжуулан Ү.Г***** гэж хүнтэй холбогдож, Сэлэнгэ аймгийн ерөө сумын “Ялбаг” гэх газарт Ү.Г****** бригадад ирсэн. Намайг сард 1 сая төгрөгөөр цалинжуулна гэсэн. Одоогоор ямар нэгэн цалин хөлс аваагүй. 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 22 цагийн үед 01-*** УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл болон Хюньдай 28**** маркийн экскаватор зэрэг тоног төхөөрөмжтэйгээр хөрс хуулалт хийж, хуулсан хөрсөө алт угаах төхөөрөмж рүү ачиж хүргэх ажлыг П.У****** бид нар хийж байх үед шөнийн 2 цагийн үед аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-47 дугаар тал/
Гэрч Э.П****** 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Би 2017 оны 05 сарын 20-ны орчим өөрийн найз П.У***** дамжуулан Ү.Г***** гэж хүнтэй холбогдож, Сэлэнгэ аймгийн ерөө сумын “Ялбаг” гэх газартҮ. Г***** бригадад ирсэн. Намайг сард 1 сая төгрөгөөр цалинжуулна гэсэн. Одоогоор ямар нэгэн цалин хөлс аваагүй. 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 22 цагийн үед 01-**УНЯ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл болон Хюньдай 28***маркийн экскаватор зэрэг тоног төхөөрөмжтэйгээр хөрс хуулалт хийж, хуулсан хөрсөө алт угаах төхөөрөмж рүү ачиж хүргэх ажлыг П.У***** бид нар хийж байх үед шөнийн 2 цагийн үед аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хүмүүс ирсэн....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-47 дугаар тал/
Гэрч О.Б**** 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалттай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар голын уснаас 50 мертээс дотогш зайд ашигт малтмал олборлох үйл ажиллгаагаа явуулахыг хориглосон байдаг.....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52 дугаар тал/
Гэрч С.Ш***** 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “.....надад Хюньдай 2800 маркийн экскаватор байсан юм түүнийг Ү.Г***** сонирхоод байхаар нь түүнд амаар тохироод 36.000.000 төгрөгөөр худалдахаар болоод өгөөд явуулсан юм. Тухайн үед урьдчилгаа гэж 12.000.000 сая төгрөг өгсөн. Түүний дараа увуу цувуу мөнгийг нь авсаар нийт 29.000.000 төгрөгийг авсан.Үлдэгдэл 7.000.000 төгрөг байгаа ....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №18-05-038/23 дугаартай:
“...1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг” гэдэг газар нь хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.
2.“Ялбаг” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд уг газарт ямарч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй.
3.Энэхүү асуулга нь 2 дахь асуулгад хамаарагдаж байна.
4.“Ялбаг” гэх газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд уг газарт ямарч аж ахуй нэгжид нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй.
5.Иргэн Ү.Г*** нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын голидрол өөрчлөөгүй.
6.Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх газарт хөрс хуулалтаас үүдэн байгалийн тэнцэл алдагдсан эсэх нь дараагийн асуулгын тооцоогоор гарна.
7.Хууль бус үйл ажиллагаа явуулан олборлолт хийсэн газартаа стандартын дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
8.Ү.Г**** нь Ерөө сумын “Ялбаг гэдэг газарт хууль бусаар ашигт малтмал явуулснаас байгаль экологид Нийт эзэлхүүн 787.5 м3
Хууль бусаар хөрсөнд учирсан хохирол Нийт 225.6м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 67.68м3 үүний 5 хувь буюу 3.38 м3 ялзмаг үүнийг 1м3 хөрсөнд 60 кг ялзмаг бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 203 кг болж байна.
203 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.02 х 276=635.35 төгрөг
635.35 х 3=1906.05 төгрөг
Экологи эдийн засгийн үнэлгээ 787.5м3х 450=354,375 төгрөг болж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу
354.375 х 2=708.750 төгрөг болно.
Ургамлын сан хөмрөгт учирсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээ:
1.Талбайн нийт зуны өвсний ургац 2600 кг/га
2. Нийт ургац 0.02 х 2600 кг/га =52 кг болж байна.
3. Зах зээлийн үнээр тооцвол 52 х 300= 15600 төгрөг
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д газрын хэвлийд учирсан хохиролыг хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу
15600 х 5 = 78000 төгрөг болно.
Нийт 1906.05+708.750+78000= 788.656 төгрөг болно....” гэх дүгнэлт /2-р хх-ийн 62-64 дүгээр тал/
“А*******” ХХК-ийн Автомашинтехникийн үнэлгээ, зурагт үзүүлэн /2-р хх-ийн 70-73 дугаар тал/
Шүүгдэгч Ү.Г***** 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр өгсөн гэх мэдүүлэг/2-р хх-ийн 81-83 дугаар тал/
Шүүгдэгч Ү.Г**** 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн “....Би 2016 оны 10 сарын дундуур Сэлэнгэ аймгйин Ерөө сумын 2-р багийн нутаг “Ялбаг” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор өөрийн эзэмшлийн Хюньдай 28*** маркийн экскаватор нэг ширхэг, Доосан ***маркийн бага оврын экскаватор нэг ширхэг, алт угаах зориулалт бүхий скрүпер гэх нэртэй төхөөрөмж нэг ширхэг зэрэг тоног төхөөрөмжтэйгээр очсон юм. Түүнээс хойш ашигт малтмал олборлох үйл ажиллгагаа явуулаагүй зогсонги байдалтай байсаар 2017 оны 8 дугаар сарын сүүлээр ашигт малтмал олборлох газарт далан хийгээд байж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот явсан. 2017 оны 07 сарын 26-нд 11 цагийн үед П.У**** над руу утасдаад бид нар хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж байтал Сэлэнгэ амйгийн мэргэжлийн хяналт болон цагдаагаас хүмүүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоож Хюньдай 28** экскаваторын компьютерийг хураагаад явсан гэсэн зүйл ярьсан. Миний хувьд 06 сарын сүүлээр Улаанбаатар хот руу явах үедээ ард үлдсэн ажилчиддаа “ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа бэлтгээд байж бай” гэсэн зүйл хэлээд явсан.....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 87-88 дугаар тал/
Шүүгдэгч Ү.Г***** 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 89 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 2-7 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 90 дүгээр тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 119 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас шүүгдэгч зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ү.Г***** нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд тусгай зөвшөөрөлгүйгээр Хюандай 2800 загварын ухагч техник ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 788.656 төгрөгийн хохирол учруулсан
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 6.404.764 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ү.Г**** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ү.Г***** гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 7.193.420 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид 7.193.420 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ү.Гантулга төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Г**** нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ү.Г***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатаор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ү.Г**** гэмт үйлдэлдээ ашигласан Хюандай 28*** КЛС маркийн 35.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, Скрубур буюу 40.000.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан эх үүсгүүр бүгд 75.000.000 төгрөгийн ханштай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул дээрх үнэлгээгээр тогтоогдсон 75.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Ү.Г***** өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Харин гэмт хэргийн улмаас Доосан-*** маркийн 22.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, Хюандай маркийн 15.000.000 төгрөгийн үнэ бүхий өөрөө буулгагч машин бүгд 37.00.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тогтоож ирүүлсэн боловч дээрх тээврийн хэрэгслүүдийг шүүгдэгч гэмт үйлдэлдээ ашиглаагүй болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх техникийн үнэлгээг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Монгол банкны няравт хадгалагдаж буй 1.2 грамм алтыг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М***** овогт Ү**** Г*** мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч М***** овогт Ү****** Г*** мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ү.Г***** оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Г***** уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Ү.Г***** энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар шүүгдэгч Ү.Г****** 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
8.Эд мөрийн баримтаар хураагдан битүүмжлэн ирүүлсэн Монгол банкны няравт хадгалагдаж буй 1.2 грамм алтыг улсын орлогод оруулсугай.
9.Шүүгдэгч Ү.Г***** урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ