| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0149/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/164 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,
түүний өмгөөлөгч А.Билгүүн ҮД:3073, өмгөөлөгч О.Батсүх;
шүүгдэгч П.М*******,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин ҮД:1846 нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт П******* М*******д холбогдох эрүүгийн 1931002810152 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр *******21 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, “Хатан Сүлдэт Хангай” ХХК-д зөвлөх, аграномич ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , дүүрэг, дүгээр хороо, Өгөөмөрийн тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х******* овогт П******* М******* РД:/АЕ*********************71/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М******* нь “Гацуурт” ХХК-ийн харьяа Баяндулаан Уул ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажиллах байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “Гацуурт” ХХК-ийн өмчлөлийн 73-28 УН улсын дугаартай, Жон деер (John Deer) маркийн комбайныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сайхан толгой гэх газарт Нуурын Хишиг ХХК-ийн 1******* га талбайд тариалсан рапс хураах ажилд түрээслэн, түрээсийн төлбөрт 6,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн орлогыг “эмчийн 70 га хураасан ажлын хөлс” гэж мэдүүлж 4.700,000 төгрөгийг компанийн кассанд тушааж үлдэгдэл 2,100,000 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас 2,100,000 төгрөгийн хохирол,
-*******18 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр 18.060 кг, 1940 кг нийт *******,000 кг буюу ******* тонн тэжээлийн буудайг ачуулах зөвшөөрөл олгож, завшсаны улмаас 9,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас Баяндулаан Уул ХХК-д нийт *******,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.М******* нь “Гацуурт” ХХК-ийн харьяа Баяндулаан Уул ХХК-ийн Газар тариалан, мал аж ахуй хариуцсан дэд захирлаар ажиллах байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “Гацуурт” ХХК-ийн өмчлөлийн 73-28 УН улсын дугаартай, Жон деер (John Deer) маркийн комбайныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Сайхан толгой гэх газарт “Нуурын Хишиг” ХХК-ийн 1******* га талбайд тариалсан рапс хураах ажилд түрээслэн, түрээсийн төлбөрт 6,800,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн орлогыг “эмчийн 70га хураасан ажлын хөлс” гэж мэдүүлж, 4,700,000 төгрөгийг компанийн кассанд тушааж үлдэгдэл 2,100,000 төгрөгийг хувьдаа завшсаны улмаас 2,100,000 төгрөгийн хохирол,
-*******18 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр 18.060 кг, 1940 кг нийт *******,000 кг буюу ******* тонн тэжээлийн буудайг ачуулах зөвшөөрөл олгож, завшсаны улмаас 9,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсны улмаас “Баяндулаан Уул” ХХК-д нийт *******,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М*******гийн өгсөн: “Би “Гацуурт” ХХК-т *******07 оноос хойш ажиллаж эхэлсэн. Нийтдээ жил тус байгууллагад ажилласан. Ажиллаж байх хугацаандаа дээрх гэмт хэрэгт холбогдсон. “Нуурийн хишиг” ХХК-иас 6,800,000 төгрөг аваад тухайн мөнгөнийхөө 4,700,000 төгрөгийг “Гацуурт” компаний кассанд тушаасан. 2,100,000 төгрөгийг “Гацуурт” ХХК-ны ажилчдын дунд явагддаг урлаг, спортын баярт амжилтай оролцуулах зорилгоор хувцас материал зэрэгт зарцуулсан. Тухайн үед хариуцаж байсан салбарынхаа хүмүүсийг урлаг, спортод идэвхтэй оролцуулах зорилгоор дээрх мөнгийг зарцуулсан. Тэр үед зохион байгууллагдаж байсан соёл, урлагын арга хэмжээнд нийт 6,000,000 гаруй төгрөг зарцуулагдах байсан. Үүнээс би 2,100,000 төгрөгийг ажилчдынхаа өмнөөс хэрэглэсэн. Насанжаргалтай х*******той өвөлжөөний газар дээр бол би өөрийн хувьдаа зориулж компанийн нэр барьж газар болон өвөлжөө авах ямар ч шаардлагагүй. Өмнө нь “Гацуурт” ХХК-д хоёр өвөлжөөний газрыг 30,000,000 төгрөгөөр авч байсан. Чинбат захирал надад 3 сүрэг багтах хэмжээний өвөлжөөний асуудлыг шийдэхийг даалгасан. Би дээрээс өгсөн үүрэг даалгаварыг цаг бүрт нь биелүүлэхийг хичээдэг байсан. 1 сүрэг мал дунджаар 350 орчим толгой үхэр байдаг. Тухайн үед сумын иргэд болон сумын удирдлагууд Гацууртын малыг оруулахыг дургүйцсэн учраас хувь хүний нэр дээр өвөлжөө авсан. Тухайн үүрэг даалгаврыг би захирал Чинбатаас авсан. Эхлээд өөрийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь компанийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Би тухайн газрын гэрчилгээ болон засаг даргын захирамжийн тэр дор нь компанийн нарийн бичигт хүлээлгэж өгсөн. Энэ газрын төлбөрийг тухайн үед 5,000,000 төгрөг үнэтэй гэж Амарсайхан гэдэг хүн хэлж байсан. Тэгээд би ******* тонн тэжээлийн будаа зараад зарсан мөнгийг зарцуулах эрхийг нь Чинбат надад өгсөн. Гацуурт компанид Ч зөвшөөрөлгүйгээр будаа гаргах ямар ч эрх хэнд ч байхгүй. Тэрнийхээ дагуу би зөвшөөрлийн дагуу будаа гаргасан. Миний гаргасан будаа нь зарагдахгүй нилээн муу чанарын будаа байсан. Тэгээд би тухайн будааг 3*******,000 төгрөгөөр үнэлээд ******* тонн будааг асгасан. Тухайн будаа нь 2,000,000 төгрөг болсон. Газрын эзэн болох Амарсайхан гэдэг хүнд будааны мөнгө болох 2,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд би *******19 онд Гацуурт компаниас гарсан. Дээрх гэмт хэрэгт би өөрийн хайхрамжгүй байдлаас болоод холбогдсон. Би өөрөө алдаа гаргасан учраас “Гацуурт” ХХК-д учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Тийм учраас би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэний өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлгээ дэмжиж байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч О.Цогтбаярын ************** оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гацуурт ХХК-ний Газар тариалан мал аж ахуйн салбар хариуцсан захирал П.М******* нь *******18 оны 10 дугаар сард ерөнхий захирал Л.Чинбаттай яриад “Нуурын Хишиг” ХХК нь “70га газрын үр тариаг 4,700,000 төгрөгөөр хураалгая” гэж байна гэхэд Л.Чинбат ерөнхий захирал амаар зөвшөөрсөн юм билээ. Тэрнээс “Нуурын Хишиг" ХХК-тай албан ёсны түрээсийн цаасан гэрээ байгуулаагүй. Тэгээд П.М******* нь “Нуурын Хишиг” ХХК-иар ажил үүргээ гүйцэтгүүлсэн гэж компаний бэлэн мөнгөний кассанд *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Өсөхжаргалаар тушаалгаж, П.М******* өөрөө орлого тушаасан баримтанд гарын үсгээ зурсан байсан. Тухайн баримтыг санхүүгийн албанаас албан тоотоор танайд хүргүүлсэн байгаа Уг бичиг дээр “Эмчийн 70 га хураасан ажлын хөлс” гэсэн утгаар тушаасан. Гэтэл П.М******* нь “Нуурын Хишиг” ХХК-ний захирал Д.Вандансэнгэ гэж хүнтэй анхнаасаа 6,8 сая төгрөгөөр техник түрээслүүлнэ гэж тохирчихоод ерөнхий захиралд болохоор 4,7 сая төгрөг гэж худлаа хэлж, үлдэгдэл зөрүү 2,1 сая төгрөгийг хувьдаа авч завших зорилготой байдаг. Энэ талаар сүүлд “Нуурын Хишиг" ХХК-ний захирал Д.Вандансэнгэ захиралтай нь Л.Чинбат ерөнхий захирал уулзаж, 1*******га газрын ургац хураалт 6,8 сая төгрөгөөр хийлгүүлсэн талаар мэдээд цагдаад гомдол гаргасан байдаг” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.Өсөхжаргалын *******19 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдөр П.М******* захирал ирээд машины голын хайрцагнаас мөнгө аваад кассанд тушаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь авах гээд гарахад усалгааны инженер Алтангэрэл машиныг нь онгойлгож өгсөн. Тэгээд би 4.700.000 төгрөг байсныг авч тоолоод орж ирээд кассын нярав Ж.Болорт өгөөд П.М******* захирлаар өөрөөр нь гарын үсэг зуруулж авсан. ...П.М******* захирал надад 4,700,000 төгрөгийг “эмчийн 70га түрээсийн төлбөр гэж хэлээд өгсөн” ба би уг мөнгийг машинаас нь аваад орлогод авахуулсан. Тухайн үед уг мөнгөнөөс 2,100,000 төгрөг авлаа гэж надад хэлээгүй түрээсийн төлбөр л гэж хэлж өгсөн. Би ойлгохдоо 4,700,000 төгрөгийг түрээсийн төлбөр юм байна гэж ойлгосон. Тэрнээс 2,100,000 төгрөг авсан талаар нь мэдээгүй, надад энэ талаар хэлээгүй” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ж.Б *******19 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ажлын өрөөндөө сууж байхад “Нуурын хишиг” ХХК-ны комбайн түрээсийн мөнгө байгаа юм гэж Өсөхжаргал 4,700,000 төгрөг оруулж ирж өгөөд орлогын баримт дээр П.М******* захирал өөрөө орлогын утга дээр нь “эмчийн 70 гаагийн мөнгө” гэж бич гээд надаар бичүүлээд П.М******* захирал өөрөө гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч ЖО ************** оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ‘‘“Нуурын Хишиг” ХХК-ний захирап манай нөхөр Д.Вандансэнгэ нь *******18 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр “Баяндулаан-Уул” ХХК-ний П.М*******тэй уулзаад түүнээс компаний комбайн техник түрээслэн 1*******га газрын үр тариа /рапс/ хураах ажил хийсэн. Үнэ хөлсийг тариагаа хураачихаад бэлнээр 6,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай нөхөр Д.Вандансэнгэ нь “Гацуурт" ХХК-ний захирал Л.Чинбаттай бол техник түрээслэх талаар огт яриагүй. П.М******* гэж хүнтэй энэ талаар ярьсан. П.М******* нь цаашаа яриад Л.Чинбат захирлаасаа зөвшөөрөл авсан. Анх техник түрээслэхдээ 1*******га газар, 6,800,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тохироод тохирсон ёсоороо П.М*******д 6,800,000 төгрөгийг бэлнээр *******18 оны 10 дугаар сарын эхээр өгсөн. Бид нарын зүгээс анх 70га газрын үр тариа хураалтанд 4,800,000 төгрөгөөр тохироогүй, анхнаасаа л 1*******га, 6,800,000 төгрөгөөр тохирсон. Одоо П.М******* бид нарын хооронд ямар ч өр авлага байхгүй. Тооцоог тухайн үедээ бөөнд нь төлөөд дуусгасан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Л.Ч ************** оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******18 оны 10 дугаар сарын эхээр байх манай дэд захирал П.М******* “Нуурын Хишиг” ХХК нь 70га газар үр тариа хураалтанд 4,700,000 төгрөгөөр техник /комбайн/ түрээслэе гэж байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд дараа нь удалгүй П.М******* *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай “Баяндулаан Уул” ХХК-ийн нярав Ж.Болорт бэлнээр 4,700,000 төгрөгийг тушааж, гарын үсгээ зурсан байсан. Орлогын баримт нь байгаа. Тэгээд би ямар нэгэн зөрчилгүй гэж бодож явсан. Дараа нь *******19 оны хавар “Нуурын Хишиг” ХХК-ийн захирал Вандансэнгэ гэж хүнтэй би өөрөө уулзахад *******18 оны 10 дугаар сард манай комбайнаар нийт 1******* га газрын үр тариа хураасан. Түүний түрээсийн төлбөрт нийт 6,800.00 төгрөгийг тухайн үедээ манай дэд захирал П.М*******д бэлнээр өгсөн тапаар надад хэлсэн” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Б.Д *******21 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******18 оны намар 10 дугаар сарын эхээр “Гацуурт” хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажилтай байсан бөгөөд манай дарга М******* нь надад Вандансэнгэ гэдэг хүний эзэмшлийн “Нуурын Хишиг” ХХК-ийн 100 орчим талбайд шар рапс хураалгах ажил даалгасан. Тэгээд би албаны комбайнаар Вандансэнгэ гэдэг хүний эзэмшлийн 100 га талбайд рапс хурааж өгсөн...” гэх мэдүүлэг[8],
9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У *******21 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...”Гацуурт” ХХК-ийн зүгээс Д.Насанжаргал гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр, тохиролцоо хийгээгүй. Төлбөр шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй. Гэтэл дэд захирлаар ажиллаж байсан П.Мөрөн гэгч нь будааны зөвшөөрөл гаргах эрх мэдэлгүй атлаа Д.Насанжаргал гэх хүнд дээрх ******* тонн тэжээлийн будааг явуулсан байдаг” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Д.Н *******21 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрөө Хүдэр сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал албан тушаал дээр ажилладаг. Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал Д.Амарсанаа ах тухайн үед *******18 оны 10 дугаар сард надтай холбогдоод “танай Хүдэр суманд өвөлжөөний газэр байна уу?” гэхээр нь сумын төвөөс жоохон зайтай манай нөхөр Ш.Э нэр дээр нэг газар байгаа гэсэн. Тэгээд Д.Амарсанаа, П.Мөрөн нар Хүдэр суманд ирсэн. Яг хэзээ ирсэн гэдгийг нь одоо эргээд санахгүй байна. Газрын гэрчилгээ нь *******18 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан учир тэр үед Д.Амарсанаа, П.Мөрөн нар ирсэн. Хүдэр суманд нэг удаа очоод өвөлжөөний газар үзээд гэрчилгээгээ авсан. Тэгэхэд П.Мөрөн “Ланд-*******0” маркийн автомашинтай байсан бөгөөд автомашин дотор П Мөрөн, Д.Амарсанаа бид гурав байж байхад Д.Амарсанаа ах надад бэлнээр 3 сая төгрөг гаргаж өгсөн. Би хариуд нь өвөлжөөний газрын гэрчилгээг өгсөн. Тэгээд автомашинаас буугаад П.Мөрөн автомашин дотроо байхад Д.Амарсанаа ах зуучилж өгсөн гээд надаас 1 сая төгрөгийг нь өгчих гээд буцааж авсан. Уг нь өвөлжөөний газрыг 3 сая төгрөгөөр зарна гэж тохироод 3 сая төгрөг авсан боловч тэр дор нь Д.Амарсанаа ах 1 сая төгрөгийг нь буцааж аваад надад 2 сая төгрөг ирсэн. Одоо уг өвөлжөөний газар П.Мөрөн гэж хүний нэр дээр байдаг. Ямар нэгэн өвөлжөөний хашаа хороо бариагүй, ашиглаагүй зэлүүд газар байгаа юм. Сүүлд ************** оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Гацуурт” ХХК-иас шаардлага хүргүүлэх тухай гэсэн албан бичиг надад ирсэн. Уг албан бичигт тус компаниас *******18 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр надад 12 сая төгрөгийн үнэ бүхий ******* тонн улаан буудай олгосон баримт байна. Тухайн улаан буудайг авсан эсэх, авсан бол 12 сая төгрөгийг яаралтай төлж барагдуулах талаар бичсэн байсан. Би хариуд нь бичгээр улаан буудай аваагүй талаараа тайлбар хүргүүлсэн. ...П.Мөрөн ямар зорилгоор өвөлжөөний газар авч байгаа талаараа тодорхой юм яриагүй” гэх мэдүүлэг[10],
*******.Гэрч Ш.Э *******21 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр Д.Насанжаргал Хүдэр сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал хийдэг юм. Миний нэр дээр байсан газрыг зарчих уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд уг газрыг *******18 оны 10 сард П.Мөрөн гэдэг хүнд 3 сая төгрөгөөр зараад 2 сая төгрөгийг нь авлаа. Харин нэг сая төгрөгийг нь холбож өгсөн хүнд нь өгсөн гэж хэлсэн. Би “Гацуурт” ХХК-ниас *******тонн улаан буудай хүлээж аваагүй. Орломжав гэж хүн танихгүй ээ. Надад өөр мэдэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг[*******],
12.Гэрч Х.О *******21 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед “Гацуурт” ХХК-ний дэд захирал П.Мөрөн тэр буудайг миний автомашин дээр ачуулсан. Тэгээд би *******тонн буудайг ачиж ын 22-н товчоон дээр очоод авах хүмүүсийг хүлээж 5 хоносон. Тэгээд сүүлдээ тэр буудайг тэнд асгаад буцаад Сэлэнгэ аймаг руу очсон. ...Би тухайн ******* тонн улаан буудайг 2.000.000 төгрөгөөр хүртэл ачсан юм. Би тээврийн тооцоогоо тухайн үед П.Мөрөнгөөс бэлэн мөнгөөр авсан” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Л.Ч *******21 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн “...”Гацуурт” ХХК-ний дэд захирлаар ажиллаж байсан П.Мөрөнгийн зөвшөөрлөөр *******18 оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* тонн тэжээлийн буудай /будаа/ тус компаниас гарсан байсан. Хүлээн авагч нь Насанжаргал, Эрдэнэбаатар тээвэрлэсэн хүн Орломжав гэсэн хүмүүс байсан. П.Мөрөнгийн зөвшөөрөлд Хүдэр сумын газрын байцаагч Д.Насанжаргалд /түүний нөхөр Эрдэнэбаатар/ Хүдэр сумын 1-р баг, “Хүдэрийн адаг” гэх газарт байрлалтай өвөлжөөний газрын газар шилжих эрхийг манай компани шилжүүлж авсан төлбөрт ******* тонн тэжээлийн будаа олгохыг зөвшөөрөв гэсэн байсан. Тэгээд би энэ талаар мэдсэн даруйдаа ************** оны 12 дугаар сарын 30-ний өдөр Д.Насанжаргалд Танд *******18.*******.*******-ны өдөр 12 сая төгрөгний үнэ бүхий ******* тонн улаан буудайг олгосон байна. Мөрөнд будаа олгох эрх байхгүй, бид нарыг хооронд газар шилжүүлэх гэрээ байхгүй, 12 сая төгрөгийг яаралтай төлж барагдуул” гэсэн утгатай 1/6******* дугаартай албан бичиг хүргүүлсэн. Манай гомдол гаргаад байгаа гол шалтгаан нь манай компаниас үнэ өртөг нь гарчихсан. Газрын гэрчилгээ нь П.Мөрөнгийн нэр дээр гарчихсан. П.Мөрөнгийн нэр дээр байгаа учир П.Мөрөнгийн өмч гэж үзэж байгаа. Хуулийн байгууллагын зүгээс миний хэлээд байгааг авч үзэхгүй мөртлөө хэргийн холбогдогч П.Мөрөнгийн мэдүүлэгт ач холбогдол өгөөд байх юм. Энэ талаар би гайхаад байна. Ийм ойлгомжтой, удаа дараагийн хулгай хийгээд байхад яагаад одоог хүртэл шийддэггүй юм болоо гэж бодож байна. Би Хүдэр суманд өвөлжөө авах талаар П.Мөрөнд ямар ч үүрэг чиглэл бичгээр болон амаар өгөөгүй. Энэ бол П.Мөрөн нь албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, сумдын Засаг дарга нар, газрын албаныхан, хилийн цэрэг гэх мэт албан тушаалтнуудын нэр барьж, хүмүүсийг төөрөгдөлд оруулах замаар нийт 30 гаруй үйлдээр манай “Гацуурт” ХХК-иас хулгай хийсэн. Хугацаа нь дуусаагүй 30 гаруй үйлдэл шүү. Хугацаа нь дууссан бол замбараагүй үйлдэл байгаа. Тухайн гэрчилгээ нь П******* Мөрөнгийн өөрийнх нь нэр дээр байсан. Би П.Мөрөнг *******19 оны 03 дугаар сард ажлаас нь шууд чөлөөлсөн. Ажил хүлээлцсэн асуудал байхгүй П.Мөрөнг явсны дараа нь ажлын хавтаснаас газрын гэрчилгээ, Засаг даргын захирамж, гэрээ зэрэг нь эх хувиараа гарсан. Түүнээс хойш манай компаний бичиг хэрэг дээр хадгалагдаж ирсэн. Одоо ч байгаа, танайд хуулбарыг нь албан бичгээр хүргүүлсэн. Би Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал Д.Амарсанаа гэж хүн танина. Би Д.Амарсанаад Хүдэр суманд өвөлжөөний газар захиж байгаагүй” гэх мэдүүлэг[13],
.”....” ХХК-ийн *******18 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн “Манай Нуурын хишиг” ХХК нь *******18 оны намрын ургац хураалтаар Сайхан толгойн 1*******га-д рапс тарьж, “Гацуурт” ХХК-ийн комбайн түрээсэлж ажиллуулсан ба ажлын хөлсөнд
1. Техникийн түрээс 1*******га х 40,0 = 4,800,000 төгрөг.
2. Шатахуунд 2.000,000 төгрөгийг гүйцэтгэх захирал М*******д полин дээрээ бэлнээр тушаасан болно” гэх бичгээр гаргасан тодорхойлолт[],
15. *******18 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “эмчийн 70га хураасан ажлын хөлс 4,700,000 төгрөг” гэх кассын орлогын баримт[15],
16. .... улсын дугаартай, “....” маркийн комбайны гэрчилгээний хуулбар[16], 17.Яллагдагч П.М*******гийн “...тухайн “Нуурын Хишиг” ХХК-д комбайн түрээслүүлж 6,8 сая төгрөг авсан нь үнэн. “Гацуурт” ХХК-д 4.7 сая төгрөгийг тушаасан нь үнэн” гэх мэдүүлэг[17], 18.Сайхан толгой салбарын ГТМАА хариуцсан дэд захирал П.М*******гийн *******18 оны ******* дүгээр сарын -ний өдрийн 184 дугаар тэжээлийн будаа олгох зөвшөөрлийн хуулбар[18],19.*******18 оны ******* дүгээр сарын *******-ны өдрийн 18060кг, 1940кг улаан буудай ачуулсан пүүний баримт, зарлагын баримт[19], *******.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын *******18 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай”[*******], 21.Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээ[21], 22.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[22], 23.Гомдол мэдээлэлтэй х*******той баримтууд[23], 24.Шүүгдэгч П.М*******гийн “Төрийн банк” болон “Хаан банк”-ны дансны хуулга[24] 25.Нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл[25], 26.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[26], 27. Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт[27], 28.Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол[28], 29.Яллагдагчаас гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт[29], 30.Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол[30], 31.Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал[31]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс “...П.М*******г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд х*******гийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 1*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас “Гацуурт” ХХК, Баяндулаан-уул салбарт нийтдээ *******,100,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн эхний дүгнэлтийг,
-Өнөөдөр миний хувьд яллах чиг үүргийг хэрэгжүүлж яллах байр суурьтайгаар оролцож байна. Хэргийн оролцогч нарын байр суурийг сонсохоор би өөрөө төөрөгдөлд орж байна. Хохирогч тал гэм буруугүйд тооцуулах гэж шүүгдэгчийг өмгөөлж оролцоод байгаа юм уу? ерөөсөө ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас өмгөөлөгч нарын байр суурийн хувьд ийм сонин жүжиг тавьж оролцмооргүй байна. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой хүмүүс гэж би ойлгодог. Тэгэхдээ гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хэлэх нь өөрсдийнх эрх гэхдээ хохирогч тал өөрсдөө нотлох баримтаа гаргаад өгөх юм бол шүүгдэгч П.М*******г цагаатгах ёстой юм биш үү гэдэг байдлаар тайлбар хэлээд байна. ...хэргийн үйл баримтыг өөрийн итгэл үнэмшлэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл, ангиар шийдэгдэж байна. Мөн ямар шинжийг хангаж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийн аль хэсэгт хамаарч байна вэ? гэдэг талаар хууль зүйн дүгнэлт өгсөн. Тэгэхээр шүүгдэгч П.М*******гийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар завших гэмт хэрэгт хамаараад мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа нь хүндрүүлэх шинж чинь хамаарч байна. Завших гэмт хэрэг, залилах гэмт хэргийн ялгааг Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Тогтоолыг нь иш татъя, Улсын дээд шүүхийн *******19 оны 10 дугаар сарын -ний өдрийн 486 дугаартай тогтоол байдаг” гэсэн 2 дахь дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Компаниас өөр нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. М******* гэдэг хүнээс юм хүсээгүй. Өнөөдөр би хохирогчийн талыг өмгөөлж оролцож байгаа хэдий ч би бол хуульч хүн. М******* гэдэг хүний хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байж хэн нэгний шахалт хавчилтаар ял оногдуулж болохгүй. Прокурор өнөөдөр ажлаа хийж чадаагүй байна. Үнэхээр энэ хүн тухайн мөнгийг өөртөө биш бусдад зориулсан бол энэ хүнийг цагаатгах ёстой. Эсвэл хийсэн үйлдэл нь тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Тэгэхгүй зүгээр торгоод явуулж болохгүй. Би хууль ярьж байна. Өнөөдөр гэм буруу нь тогтоогдоогүй байхад ял шийтгэл тохиролцоод орж ирсэн нь өөрөө буруу юм. Хүсээд байгаа ганц зүйл нь хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн үү. Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй бол шүүгдэгчийг өнөөдөр цагаатгах хэрэгтэй” гэсэн,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бодит байдлыг тогтоох гэж зүйлчилсэн байдаг. Энэ талаар прокурортой мөн мэтгэлцсэн. Шүүгдэгчийг гэм буруутай гэдэг баримт нь хэрэгт хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна. Гэтэл гэм буруугаа хүлээсэн юм чинь гэдэг байдлаар хэргийг хялбаршуулсан журмаар прокурор шийдэх гэж зүтгээд байна. Ажлаа хийж чадаагүй прокурорын асуудлыг ярьж байгаа болохоос өмгөөлөгчийн асуудлыг огт яриагүй” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг,
- Гэтэл энэ хүний бодит үйлдэл нь залилсан үйлдэл байхад завшсан гэж үзээд зүйлчлээд байгаа нь өөрөө буруу юм. Тиймээс хялбаршуулах боломж байхгүй юм. Иймд хэргийн бодит байдлыг тогтоож прокурорт буцаан хэргийн зүйлчлэлийг зөвтгөж орж ирэх нь зүйтэй. ...Завших, залилах хоёрын үндсэн ялгаа нь итгэмжлэн хариуцах эрх байгаагүй. ...Ганцхан яллах талыг бариад байна. Гэм буруугүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар асуудал байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хоёрхон шаардлагыг нь прокурор яриад байна. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал нь маш олон шаардлагыг хангасан байх ёстой. Бусад шаардлагыг хангасан зүйл огт байхгүй. Ийм учраас шүүх хэргийг буцаагаад холбогдох нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээд хангалттай тогтоосны дараа хэргийг шийдэх нь зүйтэй юм” гэсэн өмгөөллийн 2 дахь дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Өнөөдөр хохирогч тал шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцож байгаа юм уу? Би ерөөсөө ойлгохгүй байна” гэсэн,
-Хохирогчийн талаас хэргийг буруу зүйлчилсэн гэж яриад байна. Зүйчлэлийн талаар бол шүүгдэгч талаас ямар нэгэн маргаан байхгүй. Залилангийн шинжтэй гэмт үйлдэл биш юм. Яллах дүгнэлтэд дурьдагдсан мөнгийг шүүгдэгч өөрөө хүлээгээд авсан. Зарим мөнгийг нь компанид тушаасан байдаг. Гэтэл залилан хийж байгаа хүн тухайн мөнгийг бүгдийг нь авна. Тэгээд өөрт ашигтай байдлаар мөнгийг зарцуулна. Энэ зориуд зохиомол байдлыг бий болгох ямар ч нөхцөл бүрдүүлэх шаардлагагүй юм. ...Гэм буруугүй гэх нотлох баримтаа хоёр жилийн хугацаанд бүрдүүлэх гэсэн боловч нотлогдон тогтоогдох боломжгүй байсан учраас хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ гаргасан байдаг. Ямар тохиолдолд хялбар хэргийг прокурорт буцаах талаар хуульд заасан байдаг. Өнөөдөр тийм нөхцөл байдал огт тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өмгөөллийн 2 дахь дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу гаргажээ.
Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлд. Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой хуульчилж өгсөн.
Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт: “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах;”-ыг хориглохоор хуульчилжээ.
Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Батсүх нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Гэм буруугүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байгаа юм биш үү гэдэг байдлаар асуудал байна ...шүүгдэгчийг өнөөдөр цагаатгах хэрэгтэй” гэх зэргээр үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж, хэрэг, маргааны эсрэг талд ашигтай өмгөөллийн дүгнэлтийг хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.М*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч П.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М*******д торгох шийтгэл оногдуулж, түүний х*******гө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.М*******д анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч П.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн х*******гөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон “Гацуурт” ХХК-ий харъяа “Баяндулаан Уул” ХХК-д *******,100,000 төгрөгийн хохирол учирсныг нь шүүгдэгч сайн дураараа төлснийг үндэслэн шүүгдэгч П.М*******г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х******* овогт П******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд х*******гө, эд х*******гийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М*******д 12,000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М*******гийн х*******гө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 12,000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг П.М*******д анхааруулсугай.
5.Шүүгдэгч П.М******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол *******,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянган/ төгрөгийг “Гацуурт” ХХК-ний харъяа “Баяндулаан Уул” ХХК-д нөхөн төлснийг дурьдсугай.
6.Шүүгдэгч П.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн х*******гөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ