| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2020/0039/Э/001/2021/0179 |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ
улсын яллагч С.Баясгалан
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
шүүгдэгч Г.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц******* овогт Г******* Б*******т холбогдох эрүүгийн 193 100 423 0034 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц******* овогт Г******* Б*******, Монгол улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 29-ний өдөр У******* аймгийн “Х*******” суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боло*******ролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын 2 дугаар баг Б******* 3-3 тоотод оршин суух хаягтай, улсаас а*******ан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б******* нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай Самсунг /Samsung/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 838.532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хүдэр суманд “гоожин бичиж өгч байна” гэхээр нь я*******ан. Тухайн өдөр очоод гоожин бичүүлж а*******ан. Тэгээд мод бэлтгэхээр явж байтал миний машин замдаа эвдэрсэн. Тэгээд 11 дүгээр сарын 01-ны өдөр дүүгээ дуудаж машинаа зассан. Би тухайн үед 2 өдрийн гоожин бичүүлж а*******ан байсан. Маргааш нь миний машин засагдахгүй байхаар нь дүүгээ төрүүлж яваад “мод бэлтгэж бай” гэж хэлээд өөрөө машинаа янзлаад үлдсэн. Тэгээд машинаа янзлаад араас яваад мод бэлтгэсэн. Модоо бэлдэж дуусаад гараад явж байтал цагдаад саатуулагдсан. ...би Ш******* суманд 42 жил амьдарч байна, Гоожингийн эрхийг Хүдэр сумын ойн ангийн хүмүүсээс зам дээрээс а*******ан, мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй, би мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан, тухайн үедээ өөрийгөө буруугүй гэж бодож байсан, мод бэлтгэж болохгүй газраас мод бэлтгэсэн нь миний буруу ...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Б******* 2020 оны 01 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ш******* сумын иргэн Г.Б******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо, садан төрлийн холбоо байхгүй. Тухайн хүний хууль бус үйлдлээс болж байгаль экологид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р хуудас /
Гэрч Б.А 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б******* гэх хүнийг танина. Манай дүүгийн нөхөр буюу миний хүргэн байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хүргэн Г.Б******* надаас миний эзэмшлийн “18-35 СЭА улсын дугаартай Самсунг маркийн тээврийн хэрэгслээр, Зэлтэр рүү нүүрсэнд явна” гээд аваад я*******ан. Гэтэл дараа нь модонд я*******ан байсан талаар мэдсэн. Тухайн тээврийн хэрэгслийн 2015 онд санагдаж байна 4.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч С.М 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 18-35 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад, Ш******* сумын иргэн Г.Б******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж ойд бэлтгэх үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдох ёсгүй. Ой хаасан үед мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл а*******ан байсан. Тухайн Хүдэр сумаас а*******ан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 18-35 СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслээр Ш******* сумын иргэн Б******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Г.Б******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас бэлтгэсэн байсан. Г.Б*******ийн тээвэрлэж я*******ан мод нь нарс төрлийн хуурай түлээний зориулалтаар бэлтгэгдсэн мод байсан. Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн байгаа. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/,
Гэрч Г.М 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газарт хяналт шалгалт хийх явцад 18-35 СЭА улсын дугаартай Samsung маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад Ш******* сумын иргэн Г.Б******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулсан. Хуульд заагдсан хугацаагаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ойг сумын Засаг даргын захирамжаар хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Аймгийн Засаг дарга болон Алтанбулаг сумын Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр ой нээж ойд бэлтгэх үйл ажиллагаа явагдах ёстой. Тийм учраас Алтанбулаг сумаас одоогоор хуулийн дагуу ойгоос мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байгаа. Ой хаасан үед Алтанбулаг сумаас мод бэлтгэх зөвшөөрлийг ямар нэгэн албан тушаалтан олгох ёсгүй. Тухайн хүн нь Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл а*******ан байсан. Тухайн Хүдэр сумаас а*******ан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Г.Б******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас тухайн түлээний хуурай нарс модыг бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/,
Гэрч Г.Э 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар ха*******ралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Ш******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг а*******ан талаар миний хувьд мэдэхгүй байна. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг а*******ан бол байгаль хамгаалагчаас а*******ан байх. Миний хувьд Ш******* сумын иргэн Г.Б******* гэх хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж хянасан зүйл байхгүй. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байгаа. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38-р хуудас/,
Гэрч Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажилаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар ха*******ралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажилаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134-р захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Г.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр миний бие 0091284 тоот эрхийн бичгийг 8 м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Ш******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Ш******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Б*******, Б.Даваанням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулж очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэдэж байгаа. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэх мэдүүлэг, /39-40-р хуудас/,
Гэрч Т.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар ха*******ралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 31-нд манай сумын Байгаль хамгаалагч, Ш******* сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нэртэй газар 48 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Г.Б******* нь 2019 оны 10-р сарын 31-ны өдөр Байгаль хамгаалагч Б.Батсүхээр 0091284 тоот 8 м3 түлээний нарс бэлтгэх мод бэлтгэх эрхийн бичиг авч я*******ан. Гарал үүслийн гэрчилгээ аваагүй болно. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв тухайн газраас бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байгаа. Байгаль орчны албан хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. 2019 оны 10-р сарын 31-нд сумын Байгаль хамгаалагч нарын хамт Ш******* сумын иргэн Г.Б*******, Р.Баярбаясгалан, Б.Давааням, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарт Хүдэр сумын “Шанд” нэртэй газраас түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газрыг дагуулж очиж зааж өгч мод бэлтгэх эрхийн бичгийг олгож түлээний мод бэлтгэх стандарт, заавар зөвлөгөөг өгч ажилласан. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээний талаар ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Ж.А 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар ха*******ралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулан үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Хүдэр сумын байгаль хамгаалагч нар болон миний бие хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэлийн ажил явуулж эхэлсэн. Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан талбайгаас модоо бэлтгэх ёстой. Мод бэлтгэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчихээд Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Ш******* сумын иргэд Хүдэр сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэх үйл ажиллагаанд Хүдэр, Ш******* сумын Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Б*******, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуул, Байгаль хамгаалагч нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх газар луу хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн. Хүдэр сумын ойн ангийн инженер Т.Мөнхтуул, байгаль хамгаалагч нар түлээний модонд бэлтгэх, мод ямар байх талаар Г.Б*******, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нарт заавар, зөвлөгөө өгсөн. Ш******* сумын иргэн Г.Б*******, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг нар мод бэлтгэх талбайг заалгуулсан болохоор хаанаас ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан. Ш******* сумын иргэд Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэ*******гэр “Аргуут” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл ерөөсөө байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Г.Ө 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б******* бид хоёр бол багын найзууд, нэгнийгээ сайн таньж мэднэ. Манай найз хүнд тусархуу, найз нөхөд олонтой, хүнд их түшиг эр хүн шиг гэж боддог. Эхнэр хүүхдүүдийн хамтаар Ш******* суманд амьдардаг. Эхнэр нь одоогоор гэртээ хүүхдүүдээ хардаг. Г.Б******* болохоор Ш******* сумын цэцэрлэгийн жижүүр ажилтай. Ахуй амьдрал нь тогтсон, ажилсаг, хөдөлмөрч залуу. Гэр бүлээ гэсэн сэтгэлтэй залуу. Архи уухгүй, тамхи татахгүй, элдэв муу зуршил байхгүй, зан ааш нь яг л нэг хэвээрээ хүнтэй харьцаж чаддаг. Хүнийг ялгаж чаддаггүй аль болох туслах гээд байдаг зантай хүн. Сэтгэл нь цагаан, шударга. Би холбогдсон хэргийн талаар нь бол сайн мэдэхгүй байгаа. Хүн л болсон хойно алдсан болов уу гэж бодож байна. Анхнаасаа хууль бус зүйл хийе гэж бодоогүй байсан байх. Гэр бүлдээ хэрэгцээтэй галын түлээнд явж байгаад л ийм зүйл боллоо гэж надад тайлбарлаж хэлсэн. Би ч энэ асуудлыг хүндээр хүлээн аваагүй. Ш******* суманд Г.Б*******ийг хүн бүхэн танина. Ш******* суманд төрж өссөн, унаган хүүхэд. Сумын иргэд ам сайтай байдаг. Гэр бүлд нь ямар нэгэн хэрүүл маргаан болдоггүй. Гэрт нь оронгуут л халуун дулаан уур амьсгал мэдэгддэг, манайх Г.Б*******ийн хажуу хөрш айл. Байнга бие биенийхээрээ орж гардаг болохоор гэрт нь юу болдог талаар мэдээд байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11-р сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-041 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1835 СЭА улсын дугаартай 2009 онд Монгол Улсад орж ирсэн Samsung SY110 маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 11 сарын байдлаар 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэтэй болно...” гэх дүгнэлт, /хх-ийн 59-62-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн 2020 оны 07-р сарын 24-ний өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Тухайн хэрэгт хураагдсан 77 ширхэг мод нь “нарс” төрлийн хуурай түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1м 50см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2. Г.Б*******ийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р баг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р муж, ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Г.Б*******ийн тээвэрлэж я*******ан гэх 77 ширхэг модны эзлэхүүнийг “Монгол Улсын стандарт MNS 2379:2010”-ыг үндэслэн гаргахад: нийт 77 ширхэг нийт эзлэхүүн 4.1365м3, Г.Б*******ийн тээвэрлэж я*******ан гэх 77 ширхэг модонд “Монгол улсын стандарт 5413:2011” дагуу үзлэг хийхэд 12см болон 14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6245м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-46 см голчтой 49 ширхэг /3.512м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. 2019 онд мөрдөгдөж байсан БОАЖСайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ 1 шоо метр нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0 хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд
Түлээ: 0.6245 м3 х 120.000 х 1.0 = 79.940 төгрөг
Хэрэглээ: 3.512 м3 х 120.000 х 1.8 = 7586592 төгрөг болж байх ба нийт 77 ширхэг 4.1365м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 838.532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөг болж байна. 4. Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын “Аргуут” гэх газраас мод бэлтгэж болохгүй. “Аргуут” гэх газраас мод бэлтгэх үйл ажиллагааг албан ёсны зөвшөөрөлтэй гэж үзэх боломжгүй. Ойн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт оруулах саналаа аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Иймд тухайн жилд “Ш*******” болон Алтанбулаг сумын Засаг дарга нар урьдчилсан тохиролцож гэрээ байгуулаагүй тул тухайн мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2 дахь хэсэг “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” заасныг зөрчсөн байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 228-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 1-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-09-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16, 19-23-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-52, 57, 64-65, 224-225-р хуудас/, Зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 108-р хуудас /, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 109-р хуудас /, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, /хх-ийн 115-р хуудас /, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 226-227-р хуудас / болон гэрч хохирогчид хууль сануулан а*******ан мэдүүлэг болон хуулийн дагуу цуглуулж а*******ан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шанд” гэх газраас 8 метр куб түлээний мод бэлтгэх 0091284 дугаартай эрхийн бичгийг 2 хоногийн хугацаатайгаар эрх бүхий албан тушаалтнаас авч, мод бэлтгэх талбай тусгаарлалт хийсэн газрыг Хүдэр сумын Байгаль хамгаалагч Б.Батсүхээр заалгасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх газраас 4.1365 метр куб, 77 ширхэг буюу 0.6245 метр куб түлээний мод, 3.512 метр куб хэрэглээний хуурай нарс мод бэлтгэж, иргэн Б.А эзэмшлийн 18-35 СЭА улсын дугаартай Самсунг маркийн тээврийн хэрэгсэлд ачиж явж байгаад байгаль орчны хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтнуудад саатуулагдан шалгуулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б******* нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлөөр түлээний болон хэрэглээний мод бэлтгэж зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж, Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн байхад “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар багийн “Аргуут” гэх өөр газраас мод бэлтгэж зөвшөөрлийн бичиг баримтад заасан зориулалтаас өөр, Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс зохих зөвшөөрөлгүй хуурай нарс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийг зөрчиж хууль бусаар мод бэлтгэж ойн санд 838.532 төгрөгийн хохирол учруулж Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хяналт шалгалт хийж байсан ажилтнууд болох гэрч С.Мөнхзул, Г.Март нарын “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 18-35 СЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад, Ш******* сумын иргэн Г.Б******* нь түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж явж байсан тул тухайн машиныг саатуулж шалгасан. ... Тухайн хүмүүс Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл а*******ан байсан. Тухайн Хүдэр сумаас а*******ан мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс түлээний мод бэлтгэх ёсгүй. Тухайн хүний үйлдэл хууль бус үйлдэл юм. 18-35 СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслээр Ш******* сумын иргэн Б******* нь түлээний хуурай нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явж байсан. Г.Б******* нь Алтанбулаг сумын Цөх 3 дугаар баг “Аргуут” гэх газраас бэлтгэсэн байсан. ... Хүдэр сумаас түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо мод бэлтгэх газрыг нь зааж өгсөн байгаа. Ямар учраас Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас түлээний мод бэлтгэсэн талаар миний хувьд мэдэхгүй байна...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,
Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагч гэрч Г.Энхтүвшин, Хүдэр сумын ойн ангийн инженер гэрч Т.Мөнхтуул нарын “...Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Ш******* сумын орон нутгийн хэрэгцээнд үйлдвэрлэлийн огтлолтоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэх хуваарь олгогдсон. Уг тогтоолын 2 дугаар ха*******ралтаар тухайн модоо бэлтгэх сумыг огтлолтын төрөл тус бүрээр нь зааж өгсөн. Ш******* сум нь Хүдэр сумаас үйлдвэрлэлийн огтлолоор 900 м3, цэвэрлэгээний огтлолоор 1000 м3, цэвэрлэгээний ажлаар түлээ 2450 м3 бэлтгэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш******* сумын Засаг дарга М.Баярбаатар, Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамж гарган 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгож мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Хүдэр сумын байгаль хамгаалагч Ш******* сумын байгаль хамгаалагч нар Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. ... Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг а*******ан бол байгаль хамгаалагчаас а*******ан байх. ...Тухайн мод бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрхийн бичигт заагдсан талбайгаас мод бэлтгэх ёстой. Хэрэв бэлдээгүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологи зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэгч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь Хүдэр сумаас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэчхээд Алтанбулаг сумын нутаг дэ*******гэрээс мод бэлтгэлийн ажил явуулж болохгүй. Энэ тухай мөн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд заасан байгаа. Байгаль орчны алба хаагч нар бүгд хяналт тавих үүрэгтэй. Нэг сумаас нөгөө сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа...” гэсэн утга бүхий мэдүүлгүүдээр,
Хүдэр сумын байгаль хамгаалагч гэрч Б.Батсүх, Ш******* сумын байгаль хамгаалагч гэрч Ж.Алтангэрэл нарын “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэдийн ахуйн хэрэгцээний түлээний модыг бэлтгүүлэхээр талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгож, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Хүдэр сумын Ойн ангийн инженер, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарын хамт Хүдэр сумын “Шанд” гэх нэртэй газар түлээний мод бэлтгүүлэхээр 48 га талбайд талбай тусгаарлалт хийсэн. Ш******* сумын иргэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хүдэр сумын “Шанд” гэх газраас түлээний мод бэлтгэх ажил эхэлсэн. Ш******* сумын иргэн Г.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний бие 0091284 тоот эрхийн бичгийг 8 м3 түлээний нарс бэлтгүүлэхээр бичиж өгсөн. ... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ш******* сумын иргэн Г.Б*******, Б.Давааням, Р.Баярбаясгалан, Ганзориг, Ш******* сумын байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нарыг Хүдэр сумын “Шанд” гэх газар луу дагуулж очиж мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Тухайн хүмүүс түлээний мод бэлтгэх ёстой Хүдэр сумын “Шанд” гэх газрыг сайн мэдэж байгаа. Хүдэр сумаас Алтанбулаг сум руу мод модон материал тээвэрлэх үед гарал үүслийн гэрчилгээ заавал авах ёстой...” гэсэн мэдүүлгээр,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн 2020 оны 07-р сарын 24-ний өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Тухайн хэрэгт хураагдсан 77 ширхэг мод нь “нарс” төрлийн хуурай түлээний модонд хэрэглэх зориулалтаар 1м 50см урттайгаар тайрч бэлтгэсэн мод байна. 2. Г.Б*******ийн мод бэлтгэсэн гэх Алтанбулаг сумын 3-р баг “Аргуут” гэх газар нутаг нь ойн бүсийн 3-р муж, ашиглалтын бүсийн ойн сан болно. 3. Г.Б*******ийн тээвэрлэж я*******ан гэх 77 ширхэг модны эзлэхүүнийг “Монгол Улсын стандарт MNS 2379:2010”-ыг үндэслэн гаргахад: нийт 77 ширхэг нийт эзлэхүүн 4.1365м3, Г.Б*******ийн тээвэрлэж я*******ан гэх 77 ширхэг модонд “Монгол улсын стандарт 5413:2011” дагуу үзлэг хийхэд 12см болон 14 см-ийн голчтой 28 ширхэг /0.6245м3/ мод нь түлшний модны стандартад нийцсэн байх бөгөөд бусад 16-46 см голчтой 49 ширхэг /3.512м3/ мод нь хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн ангилалд багтаж байна. 2019 онд мөрдөгдөж байсан БОАЖ Сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ 1 шоо метр нарс модны үнэлгээ 120.000 төгрөг болон түлээний хуурай модны итгэлцүүр 1.0 хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр 1.8-аар үржүүлэхэд
Түлээ: 0.6245 м3 х 120.000 х 1.0 = 79.940 төгрөг
Хэрэглээ: 3.512 м3 х 120.000 х 1.8 = 7586592 төгрөг болж байх ба нийт 77 ширхэг 4.1365м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 838.532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөг болж байна. 4. Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлөөр Алтанбулаг сумын “Аргуут” гэх газраас мод бэлтгэж болохгүй. “Аргуут” гэх газраас мод бэлтгэх үйл ажиллагааг албан ёсны зөвшөөрөлтэй гэж үзэх боломжгүй. Ойн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт оруулах саналаа аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна. Иймд тухайн жилд “Ш*******” болон Алтанбулаг сумын Засаг дарга нар урьдчилсан тохиролцож гэрээ байгуулаагүй тул тухайн мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2 дахь хэсэг “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” заасныг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлтээр болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 18-35 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч М.Гансүх нар нь мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй, хаанаас мод бэлтгэхээ мэдээгүй, таамаг төдий я*******ан гэж мэтгэлцдэг ч мод бэлтгэх эрхийн бичигт Хүдэр сумын “Шанд” гэх газраас мод бэлтгэх тухай заасан, Г.Б*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...надад Хүдэр сумын Шанд гэх газраас түлээний мод бэлтгэх талаар Хүдэр сумын байгаль орчны алба хаагч нар мод бэлтгэх газрыг зааж өгсөн ...”, гэрч Б.Б “... Г.Б*******ээс гадна нэр бүхий 3 хүнд Хүдэр сумын Шанд гэх газарт дагуулж очин мод бэлтгэх газрыг зааж өгч мод бэлтгэх эрхийн бичиг олгосон ба тухайн хүмүүс мод бэлтгэх газрыг сайн мэдэж байгаа...”, гэрч Т.М “... түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газарт дагуулж очиж зааж өгсөн...”, гэрч Ж.А “... Хүдэр сумын Шанд гэх газарт хамт очиж мод бэлтгэх талбайг заалгуулж, мод бэлтгэхээр явж байсан иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлсэн ...” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Г.Б*******ийг “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,
Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан мөрдөж, уг хуулиар хөөн хэлэлцэх хугацааг хэрэгжүүлэхийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” 01 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” тухай дүгнэлт гаргасан байна.
Иймд хууль буцаан хэрэглэх нөхцөл бүрдсэн бөгөөд шүүгдэгч Г.Б*******ийн үйлдсэн “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлд заасан “нэг” жил өнгөрч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд тулгуурлан шүүгдэгч Г.Б*******т холбогдох 193 100 423 0034 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Б*******ийн ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 838.532х3 =2.515.296 төгрөгөөр хохирлыг тооцож төлүүлэх нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... зэ*******эг, зэ*******гийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.А эзэмшлийн “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн цахилгаан хөрөө, 77 ширхэг нарс мод зэргийг хураан авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хураан а*******ан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, ... зардалд зарцуулна. ...”, 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэ*******эг, зэ*******эг, тусгайлан бэлтгэсэн зэ*******гийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар иргэн Б.А эзэмшлийн 18-35 СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс шүүгдэгч Г.Б*******ийн байгаль орчинд учруулсан хохирол болох 2.515.296 төгрөгийг нөхөн төлүүлж үлдэгдэл 1.484.704 төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө зэргийг хураан авч худалдан борлуулж орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 18-35 СЭА улсын дугаартай “Самсунг” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Алдарт буцаан олгож тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 77 ширхэг нарс мод, Самсунг маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б*******т урьд а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар гардан а*******наас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид а*******ан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ