Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/80

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Т.Нансалмаа

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Д.Даваасүрэн, Р.Баярхүү

 Нарийн бичгийн дарга              Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б Ч, Б******* овогт В******* С******* нарт холбогдох эрүүгийн 930*******33004  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дүгээр баг -************** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын дүгээр шүүхийн 200 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот шийтгэх тогтоолоор 986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 дүгээр зүйлийн -д зааснаар 0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б******* овогт В******* С*******, РД:/МА8**************09/        

Монгол улсын иргэн, 970 оны 2 дугаар сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, боловсролгүй, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл , Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дүгээр баг -************** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б******* овогт Б Ч, РД:/МА702088/ 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч, В.С******* нар нь 209 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн авто шалган нэвтрүүлэх боомтоор Гептрал 400 млг 38 ширхэг капсул, Дигоксин 0.2******* млг 2 сав, /*******0 ширхэг/, Протопик тосон түрхлэг 2 ширхэг, Оксациллин *******00 млг 00 флакон эмийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлон оруулж ирсэн гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ч, В.С******* нар нь 209 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн авто шалган нэвтрүүлэх боомтоор Гептрал 400 млг 38 ширхэг капсул, Дигоксин 0.2******* млг 2 сав, /*******0 ширхэг/, Протопик тосон түрхлэг 2 ширхэг, Оксациллин *******00 млг 00 флакон эмийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлон оруулж ирсэн гэх үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ч, В.С******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

         Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

         Шүүгдэгч Б.Чын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..Би ОХУ руу гарах ажилтай байсан учраас ахын эмийг би оруулаад ирье гэж В.С*******т хэлсэн. Эмүүдийг биедээ ороогоод хийсэн байж байгаад Монголын хил дээр баригдсан...” гэх мэдүүлэг

         Шүүгдэгч В.С*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..209 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр ОХУ руу яваад 8-ны шөнө орж ирсэн. Ээж аав 2-ын захисан байсан эмийг аваад бараа ихтэй байсан учраас боож бэлдээд тээшинд үлдээсэн. Өглөө нь сэрээд би ОХУ руу өнөөдөр явахгүй ядраад байна гээд хэвтэж байхад Б.Ч ах би ах эгч 2-ын эм тариаг оруулаад ирье гээд явсан. Би болгоомжтой яваарай гэж хэлсэн. Гэтэл Монголын хил дээр баригдсан гэж 20 цагийн үед хэлсэн...” гэх мэдүүлэг

 Иргэний нэхэмжлэгч Э.Нандин-Эрдэнийн 209 оны дүгээр сарын 2*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 207 оны ******* дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байна. Би Монгол улсын хилээр нуун далдлан оруулж ирэхийг завдсан эм эмийн зүйлсийн татварын үнэлгээг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр тал/

 Гэрч Л.Батмөнхийн 209 оны ******* дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...209 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн орой унтаж байхад хилээр ороод ирлээ гээд би сэрж байсан. Дараа өдрийн өглөө буюу 209 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр манай эхнэр жаахан ядарсандаа тэр үү сахар нь ихдээд бие нь тавгүйрхээд байна өнөөдөр хилээр гарахгүй гэхэд манай Б.Ч ах “ах нь гараад ирье цаанаас ирэхдээ Ганболд ахын эмийг оруулаад ирье” гэж хэлээд гарч байсан. Тэр 2 эм байгаа газраа зааж өгөлцөөд манай эхнэр  “хилээр болгоомжтой орж ирээрэй” гэж хэлж байсан. Орой эхнэр хоол идчихээд ширээгээ цэвэрлэж байгаад “Б.Ч ах хил дээр баригдчихсан” байна гэж хэлсэн. Б.Ч манай гэрийн хүн шиг л манайд амьдардаг. Өөрийн орон гэргүй. Нэг эгчтэй тэр эгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар багт амьдардаг. Өөр ах дүү байхгүй. Манайд амьдраад 0 жил бараг болсон байх. Манайд олон жил болсон болохоор манай аав ээж болон хадам аав ээж мэддэг учраас авсан эмийг нь оруулж ирэхээр хилээр гарсан. Тэрнээс Б.Ч эм оруулж ирэхийг шаардсан, шан харамж өгөхөөр амласан хэн нэгэн байхгүй. Харин манай эхнэр хилээр орж ирэхдээ “ Хадам аавд хэрэглэх эм нь Сэлэнгэ аймгийн сумын эмийн сангуудаар олдохгүй байна, Оросын холбооны улсад эмийг оруулж ирэхэд Б.Чыг турхирсан, хамжсан, хатгасан зүйл байхгүй. Б.Ч ах тус болох санаатай л ийм үйлдэл гаргаад хил дээр баригдсан гэж бодож байна.....” гэх мэдүүлэг / хх-ийн 3******* дугаар тал/

  Гэрч Б.Туяагийн 209 оны 0 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр түрүү булчирхайн өвчтэй болоод Улаанбаатар хотод хагалгаанд орж байсан. Одоо нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Бид хоёр байнга л эм тариа хэрэглэж, эмээр л амьдарч байна. Эмч нарын бичиж өгсөн эм болгоныг л хэрэглэж байгаа. Тэгээд манай охин В.С******* нь ОХУ-руу гардаг болохоор тэнд эмч нарын бичиж өгсөн эм хямдхан учраас В.С*******т захиж авхуулах гэсэн юм. Тэгээд В.С*******т эмнүүд захихад “хил дээр баригдчихлаа” гэж хэлж байсан. Нэгдсэн эмнэлгийн урд талын аптек, хувийн аптек зэрэг эм эмийн зүйл байгаа газраас худалдан авдаг. Заримдаа хүүхдэдээ хойшоо гарах үед нь захидаг. Манай нөхөр бид хоёр дээрх эм, эмийн зүйлүүдийг хэрэглэдэг. Эмч нарын бичиж өгсөн эм, эмийн зүйлүүдийг хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

 Гэрч Т.О 209 оны 0 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ч нь миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Эхнэр хүүхэд гэсэн гэр бүл байхгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд манай гэрт байхаар архи уугаад надтай таардаггүй. В.С******* гэх айлд нэлээн удаж байна. В.С******* нь Б.Чыг дагуулаад ОХУ-руу гарч ороод байдаг. Хааяа В.С*******, болон нөхөр нь Б.Ч ахыг зодож нүдээд байдаг. Нэг удаа Б.Чын бүх бичиг баримтыг шатаасан гэж хэлж байсан сүүлд “Б.Ч ахын бичиг баримтыг шинээр аваад өгчихлөө” гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

 Гэрч Г.Г 209 оны дүгээр сарын 2-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Ганболд нь түрүү булчирхайн томрол, шээсний сүвний нарийсал гэсэн оношоор 209 оны 0 дүгээр сард Улаанбаатар хотод хагалгаанд ороод хагалгааны дараа үрэвсэлтэй гэсэн оношоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бөгөөд хагалгаа биш эмчилгээ хийлгэж байсан. Хэвтэж эмчилгээ хийлгэж байхдаа үрэвслийн эсрэг эм, эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийгдсэн байна. Г.Ганболдод амбулторын үзлэг хийхэд шээсний сүвийн буглалт үрэвсэл гэсэн онош тавигдсан антибиотек буюу оксизалиныг саяар 6 цагаар эмчилгээнд гэрээр бичиж өгсөн. “Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ” гэж санал тавихад “Манай хүүхэд сувилагч гэрээр цагийн тариа хийх бололцоотой” гэж хэлээд хэвтэхээс татгалзсан. Монгол улсын эрүүл мэндийн яамаар зөвшөөрөгдсөн эмийн нэршилд байдаг учраас өвчтөнд тохируулж бичсэн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 40 дугаар тал/

Гэрч Д.Э 209 оны дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.Туяа, Г.Ганболд нарыг таньж мэднэ. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Дээрх хүмүүс нь манай багт болон эрүүл мэндийн төвд ямар нэгэн өвчнөөр хяналтад байдаггүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг хүмүүс. Ямар өвчтэй талаар мэдэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

Гэрч Н.Г 209 оны дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх хүмүүсийг сайн таньж мэдэхгүй байна. Над дээр болон Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвд өвчний хяналтаар хяналтад байдаггүй. Манай дүгээр багт бүртгэлтэй байдаг болохоос энд амьдардаггүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг. Охин В.С******* нь манай багт амьдардаг бөгөөд ямар нэгэн өвчний хяналтад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

Гэрч С.Н 2*******0 оны 2 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зорчигч хязгаарласан бараа, эмийн зүйлийн талаар заавал бичих ёстой. Надад хэлэхдээ “би хүний эмийг авч яваа надад мөнгө өгнө гэж хэлэхээр нь би хилээр гаргаж өгөх гэж байгаад баригдсан” гэж хэлсэн. Б.Ч нь зорчигчийн мэдүүлэх хуудас дээр эм эмийн зүйлийн талаар мэдүүлээгүй, бичиж тэмдэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4******* дугаар тал/

Гэрч Н.Н 2*******0 оны ******* дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...В.С*******тэй найзууд Алтанбулаг суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор нь таньж мэддэг. В.С******* нь төлөв даруу, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, хүнтэй маргалдаж муудалцана гэж байхгүй, хүнтэй найзалж нөхөрлөж чаддаг. Хувь хүнийхээ тал дээр бол сайн эмэгтэй хүн хэлсэн ярьсандаа байж чаддаг, илүү дутуу зан авир ааш байхгүй. Найзууд дундаа нэр хүндтэй. В.С******* өмнө нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, анх удаагаа ийм зүйл хийгээд шалгагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

Гэрч Б.Т 2*******0 оны ******* дугаар сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. В.С*******, Б.Ч нарыг танина. Манай Алтанбулаг сумын иргэд гэдгээр нь мэднэ. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. В.С******* эгч нь хүн болгонтой нийтэч эгчийн дүү, ахаа эгчээ гээд явдаг болохоор сайн мэднэ. Хилээр бараа зөөгөөд явахад тус нэмэр болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/

209 оны 0 дугаар сарын -ний өдрийн №8-*******-04/37 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“....АББОТТ фармд үйлдвэрлэгдсэн 4******* серийн дугаар бүхий Гептрал 400 млг шахмал эм нь жороор олгох зориулалттай эм. Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан. Одоогоор бүртгүүлсэн газар байхгүй.

2.Венгри улсад үйлдвэрлэгдсэн Гедион Рихтер фармын / серийн дугаар урагдсан тодорхойлох боломжгүй/ Дигоксин 0,2******* млгтай шахмал эм нь жороор олгох зориулалттай эм, Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан.

3.ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2068 серийн дугаартай Синтез фармын Оксациллин *******00 млг тарилгын нунтаг нь жороор олгох зориулалттай эм бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.

4.Дани улсад үйлдвэрлэгдсэн ЛЕО Фармын 47938 серийн дугаартай 0,%-н 0 г тосон түрхэлэг нь жороор олгох зориулалттай эм, Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан. Одоогоор бүртгүүлсэн газар байхгүй.

2.. АББОТТ фармд үйлдвэрлэгдсэн 4******* серийн дугаар бүхий Гептрал 400 млг шахмал эм нь элгэн дахь цөс зогсонгшил, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, сэтгэл гутралын эмчилгээнд ууж хэрэглэдэг эм бэлдмэл.

2. Венгри улсад үйлдвэрлэгдсэн Гедион Рихтер фармын / серийн дугаар урагдсан тодорхойлох боломжгүй/ Дигоксин 0,2******* млгтай шахмал эм нь Зүрхний хэм алдагдал, зүрхний үйл ажилгааг сайжруулах зорилгоор ууж хэрэглэнэ.

3.ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2068 серийн дугаартай Синтез фармын Оксациллин *******00 млг тарилгын нунтаг нь  Стафиллакокоор үүсгэгдсэн халдварт өвчнүүдийн үед булчинд тарьж хэрэглэдэг эм бэлдмэл.

4. Дани улсад үйлдвэрлэгдсэн ЛЕО Фармын 47938 серийн дугаартай 0,%-н 0 г тосон түрхлэг нь дунд болон хүнд явцтай арьсны өвчнүүдийн үед гадуур түрхэж хэрэглэдэг эм бэлдмэл.

3. Дээрх 4 нэр төрлийн эм бэлдмэл нь Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан учир чанар аюулгүй байдал нь баталгаатай бус гэж үзэж байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, эсвэл экспортлох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлдэг учир тээвэрлэлт хадгалалтын стандарт шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. /Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 9.3.4/

4.Дээрх 4 нэр төрлийн  эм бэлдмэл нь үйлдвэрлэлтээс гарснаас хойш ашиглах хугацаа дуусаагүй болно. Монгол улсын эмийн бүртгэлээс хасагдсан учир чанар аюулгүй байдал нь тодорхой бус гэж үзэж байна.

*******.Дээрх 4 нэр төрлийн эм бэлдмэл нь сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн жагсаалтад байхгүй... /эрүүл мэнд, спортын сайдын 206 оны А/84 дугаар тушаалын хавсралт/” гэх дүгнэлт /хх-ийн *******0-******* дүгээр тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-2******* дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн **************-*******7 дугаар тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 7-72,7*******-76 дугаар тал/

Б.Чын 2*******0 оны ******* дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр тал/

В.С*******ийн 209 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******8-*******9 дүгээр тал/

Хавтаст хэргийн хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-6******* дугаар тал/ зэрэг болно.

        Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

        Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

        Шүүгдэгч Б.Ч, В.С******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн -д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Б.Ч, В.С******* нарын гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна.

Шүүгдэгч нарын хууль бусаар оруулж ирсэн эм, эмийн зүйлс нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тул дээрх эм, эмийн зүйлсэд татвар ногдуулах боломжгүй юм.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч, В.С******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаатай тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн -д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.

          Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Гептрал 38 капсул, Дигоксин 2 сав, протопик тосон түрхлэг 2 ширхэг, Оксациллин тарилгын нунтаг 00 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.******* дугаар зүйлийн .4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн -д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.2 дугаар зүйлийн -д заасныг баримтлан шүүгдэгч Б******* овогт Б Чыг, мөн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн , 3.4 дүгээр зүйлийн -д заасныг баримтлан Б******* овогт В******* С*******ийг  мөн хуулийн тусгай ангийн 20.4 дугаар зүйлийн 2-д заасан “Хууль бусаар эм импортлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Б Ч, Б******* овогт В******* С******* нарт мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 2-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 0 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.*******-д зааснаар шүүгдэгч Б.Ч, В.С******* нарт оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

          *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч нар уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.******* дугаар зүйлийн .4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Гептрал 38 капсул, Дигоксин 2 сав, протопик тосон түрхлэг 2 ширхэг, Оксациллин тарилгын нунтаг 00 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         7.Ялтан Б.Ч, В.С******* нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн -д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                              Б.ЭРДЭНЭХИШИГ