Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч                                                           А.Баясгалан

хохирогч                                                                    Д.Т*******

шүүгдэгч Б.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б******* Т*******т холбогдох эрүүгийн 213 100 227 0155 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол Улсын иргэн, 19.. оны 1... дугаар сарын 0..-ны өдөр У******* хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт У******* хот Б******* дүүргийн ... дугаар хороо, 6... байрны  ... тоотод оршин суух хаягтай,

Урьд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Б******* овогт Б******* Т*******, /*******/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т******* нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах “VIP” нэртэй дэлгүүрээс /Рэй Бэн” /RAY BAN/ брендийн 1 ширхэг нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т*******ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...    мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, сонсгосон зүйл анги, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

Шүүгдэгч Б.Т******* 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2131002270155 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг \хх-ийн 30-31 дүгээр хуудас\

Хохирогч Д.Т******* 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 14 цаг 20 минутын орчимд Алтанбулаг сумын Алтанбулаг чөлөөт бүсэд  байрлах “VIP” нэртэй барааны дэлгүүрт ажиллаж байхад манай дэлгүүрээс “Ray Ban” брендийн 800.000 төгрөгөөр зарагддаг нүдний шил алга болсон юм. ...Тухайн үед би нүдний шилний хэсэгт очиж хүнд нүдний шил үзүүлэх гээд очсон нэг нүдний шил дутсан байсныг мэдээд дэлгүүрийнхээ камерын бичлэгийг ухрааж үзээд хулгайлагдсаныг мэдсэн. ...Тухайн нүдний шил нь манай дэлгүүрт 870.000 төгрөгөөр зарагддаг. хохирол учирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-10 дугаар хуудас/,

Гэрч Э.Ж******* 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  У******* хотоос өөрийн эзэмшлийн субару легаси нэртэй 87-60 убд улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрийн дүү Т*******ийн хамт Алтанбулаг сумын Алтанбулаг бүсийн Чөлөөт бүсийн дэлгүүр сонирхоод бас бус архи, дарс авахаар ирсэн юм. Ирсэн өдрөө Сэлэнгэ аймгийн төвд цэцэг нэртэй буудалд хоносон. Маргааш нь 2021 оны 08 дугаар сарын 19- ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумаас Алтанбулаг суманд ирж Алтанбулаг чөлөөт бүс рүү орсон хугацаанд дүү Т*******ийн хамт байсан. Миний хувьд Алтанбулаг чөлөөт бүсээс Жонни Волкер виски авсан. Тэгээд бас 2 блок тамхи авсан. Өөр худалдан авалт хийгээгүй. Т******* нь миний хуурай дүү шахуу хүн байгаа юм. Ер нь хоорондоо холбоотой мэнд ус мэндэлцээд л байж байгаа хүмүүс байгаа юм. Садан төрлийн зүйл байхгүй. Сүүлийн үед Т*******тэй холбоотой байгаа 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Т*******ийн 80143901 тоот дугаарын утас руу  өөрийнхөө 80150303 дугаарын утсаар залгаад хамт Сэлэнгэ явчхаад ирэх үү гэсэн чинь тэгье гэж хэлээд хамт явахаар болсон. Т*******ийн хувьд 2 шид архи тэгээд бас үзэм хушга авсан өөр зүйл мэдэгдээгүй. Миний хувьд нүдний шил авсан талаар мэдэхгүй байна.  ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 921/1687 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Дээр дурьдагдсан Ran Bay брендийн оригнал эмэгтэй загварын нүдний шилний бодит үнэ цэнийг 800.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.

2.Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 26-27р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 34 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45-48 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 66-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т******* нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Алтанбулаг чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “VIP” нэртэй барааны дэлгүүрт явж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нүдний шил авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн болох нь: шүүгдэгч Б.Т*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, нүдний шилийг санаатай авсан, хохирлоо бүрэн нөхөн төлсөн, ... прокуророос сонсгосон зүйл анги, оногдуулах эрүүгийн хариуцлагыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлгээр,   2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “VIP” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...эрээн фудволктой, хар бараан өнгийн өмдтэй залуу нүдний шилний хэсэгт нүдний шил зүүж үзэх ба толинд харав. Тэгээд нүдний шилийг энгэртээ зүүгээд хэсэг юм үзэж доошоо тонгойж зогсох ба ...эргэж хараад 2 давхрын шатаар  буугаад явсан ...” гэх тэмдэглэлээр, Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 921/1687 дугаартай хулгайд алдагдсан нүдний шилийг 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т*******гийн “... камерын бичлэг шалгахад нүдний шилийг нэг залуу аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Ж*******гийн мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл    хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна.

Шүүгдэгч Б.Т*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Т******* нь гэмт хэргийн улмаас бусдаас нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн талаар бичгээр илэрхийлсэн, шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдагдсан  байх тул шүүгдэгч Б.Т*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Т******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн ял, эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “Оршин суугаа газар, ажил, суургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж”, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Т*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийтгэсүгэй .

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Т*******т мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Т******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ